Hartsaga wrote:8 баг сугалаагаар 2, 2оороо таарч 4 хос болох нийт боломж 105.
Английн 4 баг хоорондоо таарахгүй байх боломжийн тоо 24. Тэгэхээр Английн 4 хоорондоо таарахгүй байх магадлал 22,8%.
Английн 4 хос хосоороо таарсан байх сугалааны тоо 9 буюу 2 хос Англи баг таарах магадлал 8,5%.
Үлдсэн 69% нь Английн 2 баг л хоорондоо таарахаар байна даа. Сугалаа шударга болбол ноднин уржнангийнх шиг л сугалаа болох нь дээ.
Гэхдээ UEFA-нхан Английн 4-г 2, 2оор нь тааруулна даа аягүй бол.
Bayaraa toondoo aimar muu yumaa. Toonii angiin huuhed baij. Чи нээх сүрхий хүний толгой эргүүлээд байх юм. Миний бодлоор 24 боломжоос хоорондоо таарахгүй боломж 9 л байна, хоорондоо таарах боломж 3 байна. Ийм л болж таарч байна даа: 9/24*100=41% 3/24*100=12% 100%-41%-12%=47%
Би тооны ангийнх бишээ. Чинийх худлаа л байна даа. Хоорондоо таарах 9 боломжийг жагсааж харуулъя. Арай цөөн болохоор нь.
1. МанЮ-Ливэр, Челси-Арсенал, Барса-Байерн, Порто-Вилла
2. МанЮ-Ливэр, Челси-Арсенал, Барса-Порто, Байерн-Вилла
3. МанЮ-Ливэр, Челси-Арсенал, Барса-Вилла, Байерн-Порто
4. МанЮ-Арсенал, Ливер-Челси, Барса-Байерн, Порто-Вилла
5. МанЮ-Арсенал, Ливер-Челси, Барса-Порто, Байерн-Вилла
6. МанЮ-Арсенал, Ливер-Челси, Барса-Вилла, Байерн-Порто
7. МанЮ-Челси, Ливер-Арсенал, Барса-Байерн, Порто-Вилла
8. МанЮ-Челси, Ливер-Арсенал, Барса-Порто, Байерн-Вилла
9. МанЮ-Челси, Ливер-Арсенал, Барса-Вилла, Байерн-Порто
Бодолтын тухайд нийт боломжийн тоо нь эхний багийн сонголтын тоо 7, 2дахь багийнх үлдсэн 6-с өөрийгөө хасаад 5, 3 дахь нь 3, 4дэх нь 1 гээд үржвэрийн дүрмээр 7*5*3*1=105
Английн 4 таарахгүй байх нь тохиолдол нь 4*3*2*1=24
Хос хосоороо таарах нь 3*3=9
Монголын шигшээгээ дэмжнээ.