by Nomer 10 » Thu Mar 12, 2009 10:03 pm
За за нөхдүүд ч зарим нь санаан зоргоор авчээ. Бүх хуудсыг умшлаа. Олон газар бичихээс залхуураад өөрийн бодлоо энд нэгтгэмээр санагдлаа.
Рэдс - Реал
Эхний гоол бол алдаатай шүүлт. Пепег унагасан. Канна гэхдээ туршлагатай хүн байж Пепег хүнд байдалд оруулдаг нь бас буруу. Өнөөх нь ч удаан юм. Шууд хаалгач руугаа жийсэн бол Касильяс туршлагатай хүн, яг урагш гүйхэд бэлэн байсан. 2 дэх гоол бол бүр худал. Бөмбөг Машегийн цээжнээс Хайнцегийн мөрөнд ойсон. Нөгөө маанаг нь гараа дээшээ өргөөд хажуугийн шүүгчид яг пеналти шиг харагдчих шиг болсон. Энэ 2 гоол ороогүй бол Реал арай өөр үзэх байсан байх. Гэхдээ л Рэдс яах аргагүй хамаагүй илүүрхлээ. Эхний тэр Торрес сугардаг бол солиотой, Касильясын хаадаг ч бас солиотой. Явж явж Хайнце л баг аллаа. Бэрнабэуд **н** алдаа хийгээд гоол орох эхлэлийг нь бэлдээд өгчихсөн. Сая гараа өргөөд багаа нэгмөсөн сэхэхээргүй болгочихсон. Тоглолтын баатар нь яах аргагүй Касильяс. Хаалгач муу байсан бол зөвхөн эхний үед л 4 5 гоол хийх байсан. Эцэстээ 8-0 гэж дуусах байсан байх. 2-р үеийг нь тоймоор дараа нь харсан. 2-0 болонгуут сувгаа эргэлт буцалтгүйгээр Юве - Челси дээр сольсон. Тэр хүртэл уг нь ээлжилж үзэж байсан. Испаничуудыг доошоо хийгээд байгаа хүмүүст Барса одоо эхнээс чинь уйлуулаад эхлэхээр юу гэх бол доо л гэмээр байна. Шумбагчид ч гэсэн нэгийг нь хийсгэхийг хэн байг гэх юм.
Юве – Челси
Тэнгэрлиг гоол. Амаури Трезед хаяхад хаалга руу нуруугаа харуулсан байдлаас өөр дээгүүрээ болон айлын хүн дээгүүр давуулаад Амауригийн яг хөлд нь хаясан. Нөгөөх нь нэг сайн урагш түрэнгээ урт буланд чулуудаж орхисон. Эхний 44 минут Челси үхмэл байдалтай байсан гэж болно. Тэгээд Дрогбагийн цохилтоос хойш сэргэчихсэн. Гэхдээ тэр бол маргаангүй гоол байсан. Булхай нь нүдээрээ гараад удалгүй тэр гоол нь орох шиг боллоо. Лампс гэж нөхөр яахаараа ингэж дандаа хачир авдаг байна аа. Тэгээгүй бол Буффон байрлалаа тэгж алдахааргүй байсан. Недвед хөөрхий уйлаад л гарсан. Өөрийн эрхгүй Евро 2004 бодогдож байлаа. Тэгэхэд уйлаад гарсан, баг нь Грект нухуулсан. Түүх давтагдчих шиг боллоо л гэж бодож байлаа. Багийн 54 дэх гэмтэл нь байсан гээд бодохоор Хөгшин хатагтай нарын өмнө малгайгаа аван мэхийе. Хүчтэй скаудтай багтай ингэж тоглоод, лигтээ энэ хүртэл явж байгаа гэхээр гайхалтай гэхээс өөр юу гэхэв. Хэдэн жилээс эргээд босох нь тодорхой. Стадион нь тас юм билээ, орлого морлого нь дээшлэх байлгүй. Эссиений гоол оронгуут шууд ор луугаа явсан. 2-р үеийг нь дараа тоймоор харсан. Раниери зориг муутай гэж би хэлдэг. Трезегоолыг суулгаж байхаар яадгийм унасан сэхсэн ч гээд голоосоо 1 хүн аваад манай хүнийг үлдээчихгүй. Угаасаа 10-уулаа байсан ч гэсэн Юве илүүрхсээр л байсан. Манай хүн ч гарахдаа их ууртай гарсан байсан. Кьеллиниг ер нь хөөгдөж мэдэх нь гэж бодож байсан, их л ширүүн үзэж байсан даа. Харамсалтай л байлаа. Тийм муу скаудтай байж бэртэл багатай хүчирхэг багийн эсрэг тэгж сайн тоглоод мултардаг. Бүрэн баг нь байсан бол яаая гэхэв, хүчрээгүй л гэхсэн. Жиовинко том эр болно оо.
Байерн – Спортинг
Полдиг л их өрөвдөж байна. Боломжийг нь бага өгөөд, нөгөөх нь ч тэгээд формоо алдаад буцаад намаг руугаа шигдэхээр явж байна. Анхнаасаа ингээд тоглоод эхэлсэн бол Байернд үлддэггүй юм аа гэхэд Испани юм уу Английн нэгэн дундаж багт очоод дор хаяж УЕФА цомд үзэхгүй. Одоо тэгээд ирээдүй нь бүрхэг болчихлоо л доо. Цагийн сайханд том багуудтай л нэр холбогддог байлаа. Мань нөхрийг уг нь сэтгэл санаагаар өндөр байлгавал хийсээд л байдаг. Тэсрэхээрээ ч эвгүй хог доо. Багийн хувьд гэвэл Бундэслигийн бусад багууд нь унаад тэр их хөрөнгийг нөгөө л Байерн ганцаараа зооглохоор онцгүй л байна. Тэглээ гээд яахав дээ. Байерн сайн байхаар 5 жилийн үнэлгээгээр лиг дээшлээд бусад багууд нь овоо олон улсаас жаахан юм зулгаах боломжтой болохоор хүчээр л дэмжих юм даа. Гэхдээ энэ Английн багууд арай л хүчтэй байна. Одоо Рэдстэй таараад тоосыг нь гөвөөд явуулаасай гэж хүсч байна. Челси байсан ч яахав. Тэр пеналти дээр Бутт гэж баахан орилсийм билээ. Мань нөхөр ч уг нь мэргэжилтэн л дээ. Лиссабонд байсан, тэгээд Лиссабоны багийн өөдөөс болохоор мань нөхөр гараанд гарсандаа магнай нь хагарсан байх. Гэхдээ арай ч тэгж өрсөлдөгчөө доош нь хийж болохгүй л дээ. 12 гоолын талыг нь тэр Полга гэж нөхөр бэлдсэн үү яасан. Сэтгэлийн хөөрлөө дараад одоо бүгдийг нойлоос эхлэх хэрэгтэй гэдгийг Кайзер сануулж байгаа нь тодорхой.
Панатинаикос – Вильярреал
Эхний цэвэр гоолыг нь тооцоогүй. Тэглээ ч шумбагчид хожих тоглолтыг илүүтэйгээр гаргасан юм шиг байна лээ, тойм харахад. Ногоонуудын тэр Карагунис гэж нэг ясны алуурчин байна аа. Чимээгүй байж байгаад л дандаа эвгүй юм хийдэг. Хэдэн ч жил олон ч багт хутга зоов доо. Ямар ч байсан Пеллегринигийн баг гарсанд баяртай байна. Тэгэхгүй бол оодорсон англчиууд сүүлээ бүр ч дээшээ өргөх байлаа. Хагас шигшээд хүрсэн удаатай. Энэ удаад ч яагаад болохгүй гэж. ЧЛ гэдэг бол азын тэмцээн гэхэд үнэнээс их хол бол хазайхгүй ээ. Арсенал шумбагчдын хотод очиход тэр бяцхан хотод ямар их баяр хөөр болж байлаа даа. Оршин суугчид нь дахиад нэг баярлаасай гэж бодож байна. Грекийн багийн хувьд харамсалтай л байна. Өөрсдөө амандаа орсон тосоо гадагшлуулчихлаа.
Барса – Лион
Лионыг лигт нь үзэн яддаг ч ЧЛ-д бас л дэмждэг. Гэхдээ англичууд толгой дараалаад овойгоод ирэхээр өөрийн эрхгүй Барсаг дэмжлээ. Санаагаар болдог бол ганцхан МанЮ-гаа л Английн төлөөлөл болгомоор байдаг ч яалт ч гүй Английн лиг дэлхийн шилдэг гэдэг нь харагдаад л байдаг. Сүүлийн хэдэн жил Англи хэтэрхий доминантлалаа. Би Английн лигт дуртай, бусад лиг шиг өчүүхэн толхилцоонд үсрээд өгдөггүй болохоор хамгийн үзүүштэй лиг. Гэхдээ л бүгдээрээ миний хүү гэгчээр бусад лигээ бас зэрэгцүүлмээр л байх юм. 6+5 гэсэн дүрэм хэрэгжээд эхлэхээр хорвоо дэлхий орвонгоороо эргэх болно. Милан Английн эсрэг зогссон дэлхийн үлдэгдэл гэж байсан шиг Барса тэр байдалд очих магадлал маш өндөр. Финалд Барса – МанЮ гэж хармаар байна. Өдгөө цагийн хамгийн шилдэг 2 баг.
МанЮ-Интер
Өөрийнхөө сэдэвт бага сага сэтгэгдлээ бичсэн тул давтахаа болий. Ямар ч байсан нэгэн хуулийг өөрчиллөө.
Рома – Арсенал
Римчууд үнэхээр харамсалтай. Баптиста тэр нэг гоё боломжийг хийсгэчихдэг. Дони пеналти дээр манайхтай тоглосон шигээ үхээнц болчихсон. Тоттиг л их өрөвдлөө. Муухай царайлаад л байсан. Рүүд, Недвед, Тотти, дел Пьеро, Баллак, Онри гээд л ЧЛ-ийн аварга авах эрхтэй олон хүн байна аа. Эднээс Онри л авах магадлал хамгийн өндөртэй нь бна даа.
Порто – Атлетико
Португалчуудад дургүй, дээрээс нь Хайтинга минь байгаа болохоор Атлетиког дэмжсэн. Сүүлийн үед энэ Агуеро үнэхээр таалагдаад байгаа. Гэхдээ талбай дээрээ хайнга байсны гор нь гарлаа л даа. Порто Спортингийн төлөө буюу эх орныхоо төлөө энэ ялалтаараа том юм хийлээ дээ. ЖМ-ийн үед аймшигтай баг байсан гэдгийг нь ЧЛ авсны дараа л ойсон. Хэдэн жил унтаад энэ жил эргээд босож байх шиг. Гэхдээ Английн өргөн давалгаанд хөлгүйдэх биз ээ.
Hup Holland Hup