Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Энэ улирал улаан чөтгөрүүдийн үзүүлэх амжилт таны бодлоор?

Примиер лигийн аварга
25
14%
Аваргуудын лигийн аварга
6
3%
ФА цом, лигийн цомын аль нэгнийг авна
23
13%
Өмнөх жилийнхтэйгээ адил 2 цом авна
22
13%
Хэттрикдэх ч юмуу
28
16%
Аваргуудын лиг, примиер лигээ 2-ууланг нь 2 жил дараалж авна гэж байхгүй тиймээс юмгүй үлдэнэ
71
41%
 
Total votes : 175

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby STARRRRR » Thu Mar 12, 2009 5:43 am

Forza Juve wrote:МЮ яах аргагүй шилдэг баг юм аа...гараа өргөөд л бууж өгье дээ... :sup:



Хүлээж авлаа. Гайхалтай хожил. Илүүрхсэн сайхан тоглолт боллоо. :gold
БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ...
STARRRRR
Sports' Maniac
 
Posts: 610
Joined: Mon Dec 05, 2005 12:41 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Dorjoo » Thu Mar 12, 2009 5:45 am

Forza Juve wrote:МЮ яах аргагүй шилдэг баг юм аа...гараа өргөөд л бууж өгье дээ... :sup:

:eek:

:-D :-D :-D
CHAMP19NS
User avatar
Dorjoo
 
Posts: 476
Joined: Sat Sep 01, 2007 4:07 pm
Location: UB

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Gooner » Thu Mar 12, 2009 6:46 am

МанЮ-н зогсоох баг олдох нь уу.
Барса л зогсоох юм шиг байна.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Nomer 10 » Thu Mar 12, 2009 7:15 am

Том амтай ЖМ-ыг нугаславаа гэж. Хэрээ мэдэхгүй Кийнтэй арцалдах гэдэг байсан Виераг бас Дүлзэнг гээд дандаа дургүй гаруудтай багийг хүчээр илүүрхлээ. Интер гэхдээ өмнөхөө бодвол сайн л тоглолоо. Даанч ганцхан Ибра л тоглох шив. Торрес энэ 2 нэг багт байвал алнаа нээрээ. Ибра дээр бөмбөг очингуут л зүрхний цохилт түргэсээд байлаа. Манай хамгаалалт гэхдээ алдаа бас гаргаад л байлаа. Аргагүй л нутгийн дэвжээ түшлээ. Дахиад иймэрхүү алдаануудыг хиймээргүй л байна шүү. Айл шон 2 оносон ч гаргасан боломжоор манайх хамаагүй илүү байлаа. Эхний гоолыг Видич ОШид хэдэн юм хэлж байгаад л хусчихлаа. Булан дээр манай тактик хосгүй юм. Энэ жил олон ч буланг чулуу болголоо, гэхдээ дандаа өөр өөр тактикаар гоолдсон. Вида ч бүр булангийн эрлэг болжээ. 2 дэх гоолыг Рүүний өмнө нь 3 хүн байхад маягтай хаясан. Хэн ч түүнийг тэгээд шууд өлгөчихнө гэж санаагүй. Хөлбөмбөгийн гайхамшиг гэж энэ дээ.

Одоо 8-д үнэхээр ширүүн юм болохоор боллоо. Хүчтэйнүүд л үлдлээ. Баг болгон л Порто Вильяреалтай таарахыг хүсэж байгаа байх. Гэхдээ ялгаагүй ээ. Барса л биш байгаасай. 20-нд сугалаа хэр болохыг хараад 4 сарын 9-нд уулзий даа. Одоо хагас сайнд хөөрцөн Рэдсүүдийг тоосыг нь гөвөөд явуулах хэрэгтэй. Сая 2-0 болонгуут сүүлдээ манайхан хүчээ илт гамнаж эхэлж байна лээ. Уг нь бол зогсоо зайгүй хурдалдаг улс. 2 дэх гоол орсоны дараа л санаа бага зэрэг амарлаа. Гэхдээ л тэр Адрианогийн гоол орчихсон бол нөгөөдүүл чинь сэргээд эвгүйтэж мэдэхээр л байсан. Хөлбөмбөгт 2 гоол бол хэзээ ч гоол биш байдаг. Нэгийг хийчихсэн байхад 2 дахийг нь цаг дуусахад хийж л орхидог. За шөнө ч бараг унтсангүй шүү. Өчигдөр Рэдс 2 дэх гоолоо хийнгүүт Ювег харж эхэлсэн. Эссиенийг хийнгүүт шууд зурагтаа унтраагаад орондоо орсон. Одоо тэгсэн нойр бүр сэргээд л байна. Барсагийн галаг хардаг ч юм уу.

Одоо энэ ЖМ нь юу гэж баахан бурах бол оо. Лав л шүүгчийг ярина. Тэр Штарк гэж Бундэслигийн бас нэг бүтэхгүй гар хэд хэд буруу шүүсэн. Айлд нэг булан, нэг чөлөөтийг нь лав өгөөгүй. Гэхдээ айл 16-даа гар хүрсэнийг манайд бас өгөөгүй. Техникийн дэвшлийг л хурдхан хэрэгжүүлж эхэлмээр байна. Энэ хэдэн дүнхүү толгойтуудаас болж хамаг нерв барагдах юм. Дараагийн Коллина хэзээ тэнгэрээс бууж ирэх юм бол доо.

За тэгээд манайхаан, бүгдэд нь хожсоны баяр хүргий :beer
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby orangeman » Thu Mar 12, 2009 7:19 am

Уг нь аваргууд нэг 16даа мултараад байдагаар МанЮ-г нэг азгүй байдалаар ч юмуу мултарчих байх гэсэн гараад л ирлээ шүү аймар байнөө...
8д танайхтай таарчих юмсан гал гарсан ширүүн тоглолт болно доо...
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Becks » Thu Mar 12, 2009 7:37 am

Ангил 4-0 Итали+Испани
Giggs хамгийн аймар байлаа бараг МОМ :eek: . эхний гоолийн пасс 2-дахь гоолийн боломж гаргасан. Inter-ыхны голоор шүлжиж байна лээ дээ. :england: ангилчуудаа амжилт
Beckham last goal in Manchester Uinted. 2003.05.11 http://www.youtube.com/watch?v=A-JSsbhUF-I
User avatar
Becks
7
 
Posts: 1554
Joined: Fri Feb 13, 2009 3:13 pm
Location: 40000-т

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Becks » Thu Mar 12, 2009 7:40 am

Vidic-ч хэрийн довтлогчоос илүү гоолдож байна шүү.
BPL - 4
CL - 1
Club world cup - 1
Super cup - 1
энэ улирал 7-н гоол хийчихээд л байгаа юум байна. аймар аймар :-D
Beckham last goal in Manchester Uinted. 2003.05.11 http://www.youtube.com/watch?v=A-JSsbhUF-I
User avatar
Becks
7
 
Posts: 1554
Joined: Fri Feb 13, 2009 3:13 pm
Location: 40000-т

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Lucifer » Thu Mar 12, 2009 7:48 am

За баяр хүргэе даа. Эхний гоол бол үнэхээр хүнд цохилт боллоо. Ман Ю сайн байсан. Олдсон боломжуудыг маш сайн ашиглаж чадлаа.

Нөгөө талд Интер ямар аз нь харьсан баг гэхээрээ ийм байдаг байнаа. Станкович харж харж байгаад оруулж чадахгүй. Ибра гэхэд хоосон хаалга урд нь цэлийж байхад шон оноод байхдаа яахав дээ.

МанЮ-ийн хамгаалалт санасныг бодвол тийм сайн байсангүй. Гэхдээ илүү байлаа. Дараагийн шатанд Улаануудтай таараасай гэж ерөөе дөө. :eek:
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Becks » Thu Mar 12, 2009 7:55 am

Feb
15 Feb, 16:30 Derby County 1 - 4 Manchester United FA Cup
18 Feb, 20:00 Manchester United 3 - 0 Fulham Premier League
21 Feb, 17:30 Manchester United 2 - 1 Blackburn Rovers Premier League
24 Feb, 19:45 Internazionale 0 - 0 Manchester United Champions League

March
1 Mar, 15:00 Manchester United 0 - 0
(4-1) Tottenham Hotspur Carling Cup
4 Mar, 19:45 Newcastle United 1 - 2 Manchester United Premier League
7 Mar, 17:15 Fulham 0 - 4 Manchester United FA Cup
11 Mar, 19:45 Manchester United 2 - 0 Internazionale Champions League

14 Mar, 12:45 Manchester United v Liverpool Premier League
Энэ улиралд Premier League-д
14 тоглолт дараалалж Clean sheat
16 тоглолт дараалалж хожигдоогүй
11 тоглолт дараалалж хожсон
2009-01-01 ээс хойш
FA - 4
Carling cup - 2
Champions league - 1
BPL - 9
буюу 16 дараалалсан ялалт байгуулаад байна.
Beckham last goal in Manchester Uinted. 2003.05.11 http://www.youtube.com/watch?v=A-JSsbhUF-I
User avatar
Becks
7
 
Posts: 1554
Joined: Fri Feb 13, 2009 3:13 pm
Location: 40000-т

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Suugii » Thu Mar 12, 2009 9:28 am

Gooner wrote:МанЮ-н зогсоох баг олдох нь уу.
Барса л зогсоох юм шиг байна.

Манайх :RD харжийгаараа тэр хүртэл чөөгийнүүд байжийгаараа кккк :RD
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby soccer » Thu Mar 12, 2009 9:38 am

салгалсаар байгаад хожоод яавах юмаа... ккк :RD
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Amgaa » Thu Mar 12, 2009 9:48 am

Танайханд баяр хүргэе. нэг муухай уламжлалыг эвдсэнд
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby MrO » Thu Mar 12, 2009 9:55 am

МОУРИНЬО = ШОУРИНЬО. Тэр онцгой нэгэн бус. Байдаг л нэгэн юм.
ONE UNITED
User avatar
MrO
 
Posts: 1489
Joined: Wed Jan 25, 2006 9:58 am
Location: OLD TRAFFORD

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby MrO » Thu Mar 12, 2009 9:56 am

soccer wrote:салгалсаар байгаад хожоод яавах юмаа... ккк :RD


танайх салгалаад л хожигдоод явахын... :RD
ONE UNITED
User avatar
MrO
 
Posts: 1489
Joined: Wed Jan 25, 2006 9:58 am
Location: OLD TRAFFORD

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Yes Man » Thu Mar 12, 2009 10:15 am

Муу сайн чөтгөрүүд сайн байна шүү.... Дахиад аваргалах юм шиг байштээ...
Yes Man
 

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby El Payaso » Thu Mar 12, 2009 10:35 am

барсад л найдая даа... :mrgreen:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Gankhuu » Thu Mar 12, 2009 10:45 am

Тэхх. Англичуудыг зогсоох эцсийн найдвар Барса-л боллоо.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Villa_Bayaraa » Thu Mar 12, 2009 11:14 am

За энэ МанЮ, Фэрги 2 тасарчжээ.
Танайхыг барах баг одоохондоо Европт л лав байхгүй юм шиг байна. Барса л юу байдын. Тэхдээ танайхыг тултал дэмжинээ.
Баяр хүргэе. Амжилт!
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby soccer » Thu Mar 12, 2009 11:21 am

Uuganaa wrote:Интэр ийг гоол оруулахыг ямар их харваа...

Байдаггүй шүү... яаах гэж тэр Quaresma га явуулсын болоо... Ибра ч бас л гоё гар юм... Хүчирхэг бас чөлөөтэй... Даан ч дэмжээд ханьсаад тоглочих гар байхгүй юм.

Ибра г манайх аваад Торрес Жиррард Ибра гээд үзвэл алхаар байнаа...

Гэхдээ 14 нд бас л үзнэ л дээ...

Skrtel VS Vidic
Torres VS Rooney berbatov
Gerrard VS Ronaldo

мэдээж манай хагасууд бол дамжуулж, сайн хамгаалж тоглуул боломж бол байж л байна.

Маню гэхдээ үнэхээр хурдатай юм. Яалтачгүй довтолгоо нь пэжигнээл юу юугүй л ороод ирэх юм.

Бабел нэг Роналдо шиг тоглоод эхлэвэл хичнээн сайхан....



Энэ Бабел-г Роналдо шиг тоглоод эхлэнэ гэсээр 2 жилийн нүүрийг үзэв ээ хөөрхий хэзээ нэг Ворлд класс тоглогч шиг болно доо хөөрхий...
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby soccer » Thu Mar 12, 2009 11:49 am

Uuganaa wrote:
soccer wrote:
Uuganaa wrote:Интэр ийг гоол оруулахыг ямар их харваа...

Байдаггүй шүү... яаах гэж тэр Quaresma га явуулсын болоо... Ибра ч бас л гоё гар юм... Хүчирхэг бас чөлөөтэй... Даан ч дэмжээд ханьсаад тоглочих гар байхгүй юм.

Ибра г манайх аваад Торрес Жиррард Ибра гээд үзвэл алхаар байнаа...

Гэхдээ 14 нд бас л үзнэ л дээ...

Skrtel VS Vidic
Torres VS Rooney berbatov
Gerrard VS Ronaldo

мэдээж манай хагасууд бол дамжуулж, сайн хамгаалж тоглуул боломж бол байж л байна.

Маню гэхдээ үнэхээр хурдатай юм. Яалтачгүй довтолгоо нь пэжигнээл юу юугүй л ороод ирэх юм.

Бабел нэг Роналдо шиг тоглоод эхлэвэл хичнээн сайхан....



Энэ Бабел-г Роналдо шиг тоглоод эхлэнэ гэсээр 2 жилийн нүүрийг үзэв ээ хөөрхий хэзээ нэг Ворлд класс тоглогч шиг болно доо хөөрхий...


Яагаад болж болохгүй гэж... Бабел ийг би хүлэсээр л байгаа... нэг л өдөр хүмүүс Роналдо би Бабел гэлцэх болно.

Бүр Торрес ч биш, Жиррард биш, Бабел гэж ярих болно. Тэр бол өөрийнхөө хүч чадлыг мэдэхгүй л яваад байгаа нэг шоучин байгаа... Нэг л өдөр түүнийг зогчоох хамгаалагч олдохгүй л болно доо...

Гэхдээ бас Рафа гаас өөр дасгалжуулагчын дор байх ёстой ч юм шиг. Вэнгэр ч юмуу...

МАНЮ г гэхдээ хагас сайнд зогсооё



тэгвэл Роналдо vs Бабел болох юм биз дээ...Бабел МАНЮ -г зогсоох болтугай... хаха
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Хулганаа » Thu Mar 12, 2009 12:16 pm

kkk 152 gej medeej nargisiin :mrgreen: manaihan hojihni bol oilgomjtoi bsan harin joohon darj togloh shig bolloo oorsddoo denduu itgeltei boltson gehiimu haashaaiin ibra uneheer sain yumaa :eek: hed heden goy bolomj gargaad aldchihlaa . ziak odoo liverpooltei taarchaasai hariu togloltiig nutagtaa hiigeesei 14 nd liverpooliig archaad ogoosei cl -d bas dahin ............... ogoosei :)
Үнэн байсан учираас
User avatar
Хулганаа
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 3380
Joined: Mon Jan 05, 2009 11:33 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Becks » Thu Mar 12, 2009 12:54 pm

mickeyunited wrote:ziak odoo liverpooltei taarchaasai hariu togloltiig nutagtaa hiigeesei 14 nd liverpooliig archaad ogoosei cl -d bas dahin ............... ogoosei :)

он гарснаас хойш нэг багатайгаа олон таарч тоглоод байгаа ш дээ.
Derby-тэй 3 тоголсон = 3
Tottenham-тай 2 тоголсон дахиад 1 тоглоно = 3
Fulham-тай 2 тоголсон дахиад 1 тоглоно = 3
Liverpool-тэй 1 тоглоно хэрвээ CL-д таарвал дахиад 2 тоглоно = 3
Beckham last goal in Manchester Uinted. 2003.05.11 http://www.youtube.com/watch?v=A-JSsbhUF-I
User avatar
Becks
7
 
Posts: 1554
Joined: Fri Feb 13, 2009 3:13 pm
Location: 40000-т

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby TJ » Thu Mar 12, 2009 1:07 pm

Чөтгөрүүд сайн ч байсангүй, муу ч байсангүй...... Хийдгээ л хийлээ.....
Интэр харин уг нь санаснаас сайн үзсэн..... Талбай дээрээ иймэрхүү тоглолт үзүүлчихэж болоогүй л юм байх даа.....

Сезар галзуу байлаа, бусдыг нь азын тэнгэр хаячихсан болтойм..... 1 шон, 1 хөндлөвч..... бас хэдэн сайхан боломжийг нөхдүүд далийлгаад буудчихсан даа хайран юм......
TJ
 

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Барнаба » Thu Mar 12, 2009 1:12 pm

У.Болт К.Роналдуд гүйлтийн хичээл заана
Хөнгөн атлетикийн 100 болон 200 метрийн гүйлтийн дэлхийн дээд амжилтын эзэн, Бээжингийн олимпийн аварга, Ямайкийн тамирчин Усейн Болт Английн "Манчестер Юнайтед" клубын довтлогч, 2008 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Криштиану Роналдутай тусгай бэлтгэл хийхээр болжээ.

Хөнгөн атлетикчний бие төлөөлөгч Рикки Симмсийн мэдээлснээр, бэлтгэл Болтыг тэмцээнд оролцохоор энэ зун Европт ирэх үед болох аж. Дэлхийн хамгийн хурдан хүн хөлбөмбөгийн жинхэнэ хорхойтон бөгөөд Роналдугаас өөрийн гарын үсэгтэй өмсгөлөө бэлэглэхийг хүсэж мессэж илгээжээ. Роналду үүнийг зөвшөөрсөн боловч хариуд нь Болтыг хамт бэлтгэл хийхийг хүссэн байна.

gogo.mn
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Maslo » Thu Mar 12, 2009 1:19 pm

Manchester United 2 Inter Milan 0...

16-д таарч болох байсан бараг хамгийн хүчтэй багийг нь буулгаж авлаа. Тэрнээс ч илүүтэйгээр САФ-ын rival Jose-гоос болоод оноолт таарснаас хойш Inter-тэй бас хөөрхөн rival-ууд болоод амжлаа. Хүн болгон л манайхыг хожигдоно энэ тэр гээд л экспэртлээд байсан. Бага зэрэг азын тусламжтайгаар ч гэсэн хожсондоо баяртай байна.

Тоглолтын хувьд Vida-гийн гоол тасархай. Манайх шууд тоглолт эхлээд л хийхгүй бол бас хэцүүдэх гээд байдаг баг. Манайхан өөрсдөө айлд гүйэ мөн их боломж гаргаж өгвөө. 10-ын хэлдгээр нутгийн дэвжээ л түшлээ. Фэнүүд галзуу байсан. 2-р үе эхлээд л Rooney to Ronaldo... 4 жилийн өмнө САФ-ын өгч байсан ярилцлагыг санаж байна. Rooney, Ronaldo хоёр эрийн цээнд хүрчвэл Manchester United-ыг хожно гэдэг мөрөөдөл болно гэж баавартай ярилцлага өгч байсан үнэхээр л үнэн байна. Rooney өчигдөр хэд хэдэн сайн цохилтуудыг 16-ын гаднаас хийж айлыг сандаргалаа.

Энэ бүхнээс илүүтэйгээр Jose-гийн ялагдлаа хүлээсэн явдал бүр гоё байлаа. Дандаа л нэг араас нь илүү дутуу юм ярьж байдаг онцгүй гар. Тэгсэн чинь өчигдөр тоглолтын дараа "Манайх айлаас муу юм байна. Манайх хамгийн дээд боломжоороо тоглосон ч барсангүй" гэж хэлсэн. Jose-г ингэж хэлүүлнэ гэдэг чинь л кайф шүү дээ
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests
cron