Хамгийн сүүлд португалыг евро 08-аас хасагдахад л ингэж сэтгэлээр унаж байсан юм байна. Аз аз хараал идсэн аз нь хайччихваа. Арсеналын жаалуудыг 120 минут дээрэлхчээд эцэст нь талбайдаа пеналтиар дийлдээд байхда яахавдэ. Үнэхээр харамсалтай гэхээс өөр юу гэхэвдээ.
Гэхдээ энэ ялагдалд багаасаа хэнийг ч буруутгамааргүй байна. Манайхан үнэхээр хүнд байдлаас гайхалтай тулалдлаа. Талбайдаа тоглож байгаа гэдгээс бусдаар бол бүх давуу тал буучдад байсан гэдэгтэй санал зөрөх хүн гарахгүй байх. Дони , Хуан ,Тотти бүгдээрээ л жижиг сажиг бэртэлтэй байсан. Гэсэн ч багийнхаа төлөө шүдээ зуун 120 минут тэмцсэнд нь, гайхамшгийг бүтээсэнд нь би олон сая фенүүдийнхээ өмнөөс тэдэнд баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна. Ялангуяа Хуаныг онцлох нь зүйтэй болов уу. Тоглолтын өмнө уул нь багийн эмч нар түүнийг талбайд гарвал бэртэл нь сэдрэх аюултай гэдгийг сануулсан гэсэн. Гэсэн ч өөрийг нь байхгүй бол баг нь хэцүүднэ гэдгийг тэр ухамсарлаж, зүгээр ээ гээд л гараад ирсэн. Зөвхөн энэ шийдвэрийг гаргасных нь төлөө түүнд хичнээн баярлаж буйгаа болдог бол уулзаад хэлмээр л байна. Мөн Ч.Л-н дебутээ хийсэн Мотта, Диамоутене хоёр ч гэсэн муугүй тулалдлаа. Диамоутене агаарт бол үнэндээ хүүхдүүдийг элэглэж байна лээ дээ.
Бас Рийзийг яаж мартахав. Хуаныг суусны дараа хамгаалалтын ноён нуруу болж, үүргээ давуулан биелүүлсэн. Туршлага багатай хоёр залуутай хамт ар талыг хариуцаж байгаагаа ойлгож үнэхээр хичээж тоглосон. Бэртлээс ирээд удаагүй байгаа хүн шүү дээ. Улирлын эхнээс л энэ тоглолтоо үзүүлэхгүй яавдаа чи. Ганц урам хугалсан хүн нь Баптиста л байна. Орон гаран ч гэх юм уу, зарим тоглолтонд хэдэн саяар ч зарахааргүй мэт сайн тоглодог мөртлөө зарим тоглолтонд үнэгүй өгсөн авахгүй гэмээр сүг болчих юм. Сүүлийн Таддеин бөмбөгийг чихчихэд л бүх юм конец болчих боломжтой байсан юмсан.
Тонетто гуай сар гаран талбайд гараагүй гэхэд муугүй байсоон хөөрхий. Эцсийн эцэст түүнд бурууг чихэх нь утгагүй л хэрэг. '' бэлтгэл пеналти цохиход бол би ерөөсөө алдаж байгаагүй. Энэ удаа л алдаа гаргачихлаа. намайг уучлаарай'' гэсэн байна лээ.
Вучинич л пеналти дээр үлбэгэр цохичлоо. 2005 оны Финалд дээр Шева -н алдсан шиг нэг л сонин цохицон. яасан яахав гэсэн шиг . Ер нь 11 дээр хоёр дахь цохилтыг хийж байгаа хүн алдах нь олон юмаа. Эсвэл хөлбөмбөгч дунд тийм яриа байдаг юм боловуу. Хоёр дахь цохилт орох нь ховор гээд.
Арсенал бол яахавдээ. сайн нь сайн баг. Гэхдээ дараагийн шатанд ялна гэдэгт би эргэлзэж л байна. Үнэндээ хүүхдүүд болоогүй байна гэдгээ манай цэнгэлдэхэд хангалттай харууллаа. Сэтгэлзүйн хувьд ч тэр. Тоглолтоор ч тэр. Манайх ч гэсэн пеналтиар ялчлаа гэж бодоход цаашаа явах шаансгүй л дээ. Ийм сул бүрэлдэхүүнтэй, барса, манЮ, Челситэй өрсөлдөнө гэдэг бүтэшгүй хэрэг. Энэ зун Сенсийг сайн шахаж байгаад хэдэн гайгүй наймаа хийчих юмсан. Энэ жилдээ бол дүүрч. А.Лигийн эрхээ авбал болоо гэж бодож байна. Харин дараа жил скудетто, А.лигийн төлөө өрсөлдөх болноо гэдгээ амлая. Форза Рома !
el payaso wrote:Италичуудаас хамгийн сайн тэссэн баг нь хамгийн найдвар муу байсан Рома болж төгсөх шив хэхэхэ...
Италийн багуудаас төлөөлөл үлдсэнгүй шив. Хүмүүс интер л италийн нэр төрийг аварч үлдэж магадгүй гээд байсан. Муухай хусуулсан байна билээ. Хүмүүс бараг л манайхтай яриад байх юм байхгүй гээд байсан . бөмбөг бөөрөнхий гэдгийг л харууллаа даа.
Одоо ч А.Лигт Барсагаа балиалаад байна даа. Английн багуудыг бүгдийг нь нугаслаад түрүүлээсэй
ROMA
Doni, Juan, Pizarro, Vucinic, Totti, Taddei, Motta, Riise, Dioamoutene, Tonetto, Brighi. A ингэж гарсан Угааса гарааны бараг тал хувь бэртэлтэй байсан болохор Спа-д хуучин тактикаа ашиглахаас өөр арга байгаагүй. харин Хуан бэртээд бодлоо өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн байх. Лориог оруулж болох байсан . Гэхдээ хаширласан байх л да. Дахиад баг алчих ч юм билүү. Баптистаг оруулж ирсэн нь бас аз туршсан л хэрэг. За тэгээд нилээд хэдэн сар бэртэлтэй байсан Аквилани эргээд ирчлэ. Сисиньо аут оф сийсон гэж байсан үгүй юм шиг байна. Мексесийнх ханиад бол ирэх долоо хоног гэхэд зүгээр болчих байх.
бас манай багийг эцсийн мөч хүртэл дэмжиж байсан та бүхэндээ баярлалаа гэж хэльеманай ирэх 3 тоглолт ийм байна.
* 15-Mar: Sampdoria - Roma
* 22-Mar: Roma - Juventus
* 5-Apr: Roma - Bologna