Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Ромчууд энэ улиралд ямар амжилт үзүүлэх бол ?

Скудетто ! тэд үүнийг чадна
4
9%
Аваргуудийн лигт өндөр амжилт гаргана
9
20%
Өнөөх л Италийн цомтойгоо хоцорно
7
16%
Тийм ч өндөр амжилт гаргахгүй
25
56%
 
Total votes : 45

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Sun Mar 08, 2009 1:54 pm

Image

ROMA (4-2-3-1): Doni, Motta, Mexes, Panucci, Riise; De Rossi, Pizarro (43′ pt Montella); Taddei, Brighi, Menez (13′ st Vucinic); Baptista (28′ st Cicinho).

Удинезе-н эсрэг арвуулаа тулалдаад дийлсэнгүй ээ гэж. 67 дэх минутад ДДР улаан аваад хөөгдцөн ... ойр мань эр ч барцадтай байх чинь вээ ....Пизарро бол эхний хагас дуусах үед шагайгаа гэмтээчих шиг болно л ээ ... Пиза-н оронд Монтелла орж ирээд баахан боломж алдав шив ..... хоёр гурван 100 хувийн юм алдсан... аргагүй л зэвэрчдээ ...хөөрхий .... 2 оноо алдачлаа .... Виола, Женоаг хождоосой гээ л сууж байхаас...
хамгийн гүйгүй байсан нь Мотта, таддеи хоёр л байна. аа бас вучи орж ирээд тун сайн тулалдсан
за тэр ч яахав одоо хамгийн чухал шийдвэрлэх тулаан хүлээж байна. сайн бэлдээд буучдыг хүлээж авнадаа
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby [AMATORY] » Sun Mar 08, 2009 2:27 pm

Genoa-г хусчихсаан. Танайд боломж байсаар л байгаа шүү.
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Wed Mar 11, 2009 8:29 pm

Let’s Go, Roma !!!
Image
Хүнүүс манайхыг тооцооноос аль хэдийнэ хасчжээ :mrgreen: .... хэхэ за яахав харж л байя
үнэндээ бүрэлдэхүүн бол сапирцан гэдгийг хүлээн зөвшөөрнө .... сүүлд авсан мэдээгээр Мексес өндөр хэмийн халуунтай байгаа учир саяны цонхоор ирсэн Diamoutene -г гаргаж магадгүй байна. Дони, Хуан жижкэн асуудалтай байгаа ..... бүрэлдэхүүн ийм сул байхад багаасаа их зүйл хүсэхгүй ээ ....нэр төртэй сайхан үзээсэй л гэж найдаж , хүсэж , залбирч байна... шөнө босоод л харна даа... .... итгэл найдвараа сүүлийн мөч хүртлээ алдахгүй ээ ....

Doni
Motta, Juan, Mexes (Diamoutene ), Riise
Taddei, Brighi, Tonetto
Pizarro
Baptista, Vucinic


гэж гарч магадгүй ....

хэдийгээр Интерт дургүй ч гэсэн ....амжилт хүсчихье Форза Рома , Форза Италиа ! :italy
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Цэнгүүн » Wed Mar 11, 2009 9:17 pm

demjij baigaa shuu.uragshaa Roma!
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby G@naa » Wed Mar 11, 2009 9:28 pm

Tanaid durgui bish ch gesen amjilt husye.
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby LeMoN » Wed Mar 11, 2009 9:32 pm

Интэр танай 2 үлдлээ шдээ
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby BilguunRM » Wed Mar 11, 2009 10:40 pm

serie a-s roma g nuutshan harad bdiish.... unuu oroi yahnaw
Real Madrid & Sacramento Kings
BilguunRM
Мадридиста
Мадридиста
 
Posts: 592
Joined: Sun Feb 22, 2009 8:11 pm
Location: Santiago Bernabeu

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby ТӨӨГӨӨ » Wed Mar 11, 2009 11:33 pm

энэ Баяраа хаачив?
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Хашка » Thu Mar 12, 2009 12:09 am

:italy гэе даа :D
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Deck » Thu Mar 12, 2009 12:18 am

Сериа А даа 4 т үлдэхийн төлөө л үзэх хэрэгтэй. ЧЛ ийг бол ингээд л хаячих хэрэйгтэй штээ.
Deck
 

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby kenjiro » Thu Mar 12, 2009 1:13 am

tomorrow all over world will publishing on magazines "roma defeat arsenal" Associazione Sportiva Roma, giallorossi (yellow-reds)
result may 1:2 forza-roma See you on Quarter final
AS - Roma
User avatar
kenjiro
 
Posts: 58
Joined: Tue Dec 02, 2008 9:44 pm
Location: Empire of the Sun

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Forza Juve » Thu Mar 12, 2009 5:48 am

Италийн хөлбөмбөгийн нэр төрийн сүүлийн цайз Рома маань тэссээр л байна.....Жуан гэмтээд хэдэн хамгаалагчид нь байдаггүй ээ....Хөгшин Тонетто, үл таних хэцүү нэрт, залуу Мотта, хуучин Челсигийн тоглогч Рийс л гээд л хэцүү харагдаж байсан шүү...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Nomer 10 » Thu Mar 12, 2009 6:47 am

За хөөрхий калчиогийн сүүлчийн найдвар тасарваа. Уг нь ойрхон байлаа. Сүүлдээ даанч цохих хүнгүй болоод ирлээ л дээ. Уг нь бусад нь мултарчихаад байдаг ганцаараа хожцон бол шагналын сангийн Италид ногдох хэсгээс ахиухан юм хүртэхгүй юу. Германд гэхэд л Байерн ганцаараа үлдсэн болохоор 20 сая гаранг цэвэр кармааллаа шд. УЕФА-ын 5 жилийн коэф-ээр Сери А Бундэслигээс илүү тул дор хаяж 25 саяыг авах байсан. Дээрээс нь сая 2,5 саяыг хожсон гэж авах байлаа. Дараагийн тоглолтод нэмэгдээд стадионы орлого орж ирэх байлаа. Маш том юм алдлаа даа. Хожсон бол энэ мөнгөөрөө зун овоо наймаа хийхгүй юу. Гэмтэмтгий багаа өөрчлөх хэрэгтэй. Хайран юм.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Жавхлан » Thu Mar 12, 2009 6:49 am

Тонетто бол яахав, хэн нэг нь алдах л байсан. Тэр нь мань эр болж таарлаа. Гэхдээ жоохон хариуцлагагүй цохисон. Дони эхний пеналтийг хаасан шигээ л үсрээд байхгүй. Хаалгаа гооллоод л хөдлөхгүй зогсчих юм. Танайхан хүн хүчний асуудалтай байсан ч сайн тэслээ! Лигтээ эхний 4-т ороорой. :eek:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby orangeman » Thu Mar 12, 2009 7:04 am

Ёстой хайран юм алдсан байна шдээ...
Буучид энэ 2т уг нь аль алинд нь талтай байдаг л daa гэхдээ энэ удаад Ромаг илүүд дэмжлээ даанч тэгээд мултарчихлаа ...
Тонетто хариуцлаггүй цохисоноос гадна Дони яасан сүр сүлд нь уначихсан юм шиг байсан бэ эхний 2 цохилт дээр овоо байсанаа сүүлдээ тэгээд цохингуут л тахийгаад уначих юм талбай дээрээ байж жаахан эмөцтөи байх хэрэгтэй шд ...
Одоо тэгээд лигийнхээ үлдсэн хэдэн тоглолтыг сайн үр дүнтэй дуусгаарай ...
Форза Рома!!!
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Lucifer » Thu Mar 12, 2009 8:09 am

За сайхан сайхан. Эцсийн найдвар үүгээр дуусгавар боллоо. Ёстой хэрэг алгаа. Англичуудад алуулж дууслаа.
Тоглолтын дундуур хэдэн хүн гэмтээд гарчихваа. Уг нь тоглолтын эцэс хүртэл эрч хүчтэй тоглож байсан.
Уг нь бол буучдыг мулталдаг газар.
Пенальтийн 2 дахь цохилтыг хийсэн Мирко ямар хийморгүй цохьдог суга вэ. Очиж очиж Алимаа руу шууд өнхөруулчих юм.
2 баг 2лаа муу цохьсон. Бас тэр Дони байна. Туршлагаараа бол Алимаа дагуулахгүй гэж бодож байсан чинь... хэлэх ч үг олдохгүй нь. За нөгөө хаалгач гэсэн 2лаа гөлийгөөд тоглогчийг өөрөө цохилтоо алдахыг нь хүлээгээд байгаа юм шиг санагдсан.
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Бат-Оргил » Thu Mar 12, 2009 8:49 am

moses wrote:За нөгөө хаалгач гэсэн 2лаа гөлийгөөд тоглогчийг өөрөө цохилтоо алдахыг нь хүлээгээд байгаа юм шиг санагдсан.

Яаг үнэн.......
англичуудад мадридтай нийлээд 4:0 дуулж цэвэр тавиулваа хөөрхий....
User avatar
Бат-Оргил
Culé
Culé
 
Posts: 2231
Joined: Mon Jan 22, 2007 6:15 pm
Location: <?php echo fcb_info(); ?> Result : Barca Dynasty;

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby El Payaso » Thu Mar 12, 2009 9:22 am

Италичуудаас хамгийн сайн тэссэн баг нь хамгийн найдвар муу байсан Рома болж төгсөх шив хэхэхэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Aagii_03 » Thu Mar 12, 2009 9:26 am

el payaso wrote:Италичуудаас хамгийн сайн тэссэн баг нь хамгийн найдвар муу байсан Рома болж төгсөх шив хэхэхэ...


Ромадаа биш нөгөө Английн багт нь байхгүй юу даа. :mrgreen:
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Bayara » Thu Mar 12, 2009 9:40 am

Ёстой харамсалтай мултарчээ. Ууг нь ингэж сайхан тэмцэлдчээд хусдаг газар. Италичуудаас ганцаараа талбай дээрээ ялж чадлаа. Сайн байлаа.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Forza Juve » Thu Mar 12, 2009 10:41 am

Вучинич ёстой хэрэгүй цохилт хийлээ. Сэтгэл санаа нь яачихсан юм...уг нь 6-аас дээш цохилт хийгээд ирвэл Рома хусагдах нь тодорхой байсан л даа...Эхний хэдийн дараа Тонеттогаас авхуулаад хамгаалагч сугууд байсан юм чинь...Вучиничийн оронд Рийс байсан бол ч одоо яахав дээ..
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Amgaa » Thu Mar 12, 2009 11:05 am

Дони эхнийхийг хаачаад бусдыг нь нэг л өөртэй итгэлгүй үлбэгэр байсан энэ ч нөлөөлсөн байх лдаа.Вучинич -г тэгнэ гэж бодоогүй шүү.
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Deck » Thu Mar 12, 2009 1:12 pm

Талбай дээр байгаа тоглогчид нь хүртэл бөөн бэртэл гэмтэл байсан ч ямар сайн үзвээ. :-D Талбай дээрээ финалд тоглохыг тэд үнэхээр их хүсэж байсан байх. :sad:
Deck
 

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Maslo » Thu Mar 12, 2009 1:58 pm

Doni 11 цохилцоход дандаа түрүүлж хөдөлж хөдөлгөөнөө харуулчаад байсан. Нээрээ л сонин Penalty Shoot-Out болсон шүү.
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Thu Mar 12, 2009 4:03 pm

Image
Хамгийн сүүлд португалыг евро 08-аас хасагдахад л ингэж сэтгэлээр унаж байсан юм байна. Аз аз хараал идсэн аз нь хайччихваа. Арсеналын жаалуудыг 120 минут дээрэлхчээд эцэст нь талбайдаа пеналтиар дийлдээд байхда яахавдэ. Үнэхээр харамсалтай гэхээс өөр юу гэхэвдээ.

Гэхдээ энэ ялагдалд багаасаа хэнийг ч буруутгамааргүй байна. Манайхан үнэхээр хүнд байдлаас гайхалтай тулалдлаа. Талбайдаа тоглож байгаа гэдгээс бусдаар бол бүх давуу тал буучдад байсан гэдэгтэй санал зөрөх хүн гарахгүй байх. Дони , Хуан ,Тотти бүгдээрээ л жижиг сажиг бэртэлтэй байсан. Гэсэн ч багийнхаа төлөө шүдээ зуун 120 минут тэмцсэнд нь, гайхамшгийг бүтээсэнд нь би олон сая фенүүдийнхээ өмнөөс тэдэнд баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна. Ялангуяа Хуаныг онцлох нь зүйтэй болов уу. Тоглолтын өмнө уул нь багийн эмч нар түүнийг талбайд гарвал бэртэл нь сэдрэх аюултай гэдгийг сануулсан гэсэн. Гэсэн ч өөрийг нь байхгүй бол баг нь хэцүүднэ гэдгийг тэр ухамсарлаж, зүгээр ээ гээд л гараад ирсэн. Зөвхөн энэ шийдвэрийг гаргасных нь төлөө түүнд хичнээн баярлаж буйгаа болдог бол уулзаад хэлмээр л байна. Мөн Ч.Л-н дебутээ хийсэн Мотта, Диамоутене хоёр ч гэсэн муугүй тулалдлаа. Диамоутене агаарт бол үнэндээ хүүхдүүдийг элэглэж байна лээ дээ.
Бас Рийзийг яаж мартахав. Хуаныг суусны дараа хамгаалалтын ноён нуруу болж, үүргээ давуулан биелүүлсэн. Туршлага багатай хоёр залуутай хамт ар талыг хариуцаж байгаагаа ойлгож үнэхээр хичээж тоглосон. Бэртлээс ирээд удаагүй байгаа хүн шүү дээ. Улирлын эхнээс л энэ тоглолтоо үзүүлэхгүй яавдаа чи. Ганц урам хугалсан хүн нь Баптиста л байна. Орон гаран ч гэх юм уу, зарим тоглолтонд хэдэн саяар ч зарахааргүй мэт сайн тоглодог мөртлөө зарим тоглолтонд үнэгүй өгсөн авахгүй гэмээр сүг болчих юм. Сүүлийн Таддеин бөмбөгийг чихчихэд л бүх юм конец болчих боломжтой байсан юмсан.
Тонетто гуай сар гаран талбайд гараагүй гэхэд муугүй байсоон хөөрхий. Эцсийн эцэст түүнд бурууг чихэх нь утгагүй л хэрэг. '' бэлтгэл пеналти цохиход бол би ерөөсөө алдаж байгаагүй. Энэ удаа л алдаа гаргачихлаа. намайг уучлаарай'' гэсэн байна лээ.
Вучинич л пеналти дээр үлбэгэр цохичлоо. 2005 оны Финалд дээр Шева -н алдсан шиг нэг л сонин цохицон. яасан яахав гэсэн шиг . Ер нь 11 дээр хоёр дахь цохилтыг хийж байгаа хүн алдах нь олон юмаа. Эсвэл хөлбөмбөгч дунд тийм яриа байдаг юм боловуу. Хоёр дахь цохилт орох нь ховор гээд.

Арсенал бол яахавдээ. сайн нь сайн баг. Гэхдээ дараагийн шатанд ялна гэдэгт би эргэлзэж л байна. Үнэндээ хүүхдүүд болоогүй байна гэдгээ манай цэнгэлдэхэд хангалттай харууллаа. Сэтгэлзүйн хувьд ч тэр. Тоглолтоор ч тэр. Манайх ч гэсэн пеналтиар ялчлаа гэж бодоход цаашаа явах шаансгүй л дээ. Ийм сул бүрэлдэхүүнтэй, барса, манЮ, Челситэй өрсөлдөнө гэдэг бүтэшгүй хэрэг. Энэ зун Сенсийг сайн шахаж байгаад хэдэн гайгүй наймаа хийчих юмсан. Энэ жилдээ бол дүүрч. А.Лигийн эрхээ авбал болоо гэж бодож байна. Харин дараа жил скудетто, А.лигийн төлөө өрсөлдөх болноо гэдгээ амлая. Форза Рома !

el payaso wrote:Италичуудаас хамгийн сайн тэссэн баг нь хамгийн найдвар муу байсан Рома болж төгсөх шив хэхэхэ...


Италийн багуудаас төлөөлөл үлдсэнгүй шив. Хүмүүс интер л италийн нэр төрийг аварч үлдэж магадгүй гээд байсан. Муухай хусуулсан байна билээ. Хүмүүс бараг л манайхтай яриад байх юм байхгүй гээд байсан . бөмбөг бөөрөнхий гэдгийг л харууллаа даа.
Одоо ч А.Лигт Барсагаа балиалаад байна даа. Английн багуудыг бүгдийг нь нугаслаад түрүүлээсэй

ROMA
Doni, Juan, Pizarro, Vucinic, Totti, Taddei, Motta, Riise, Dioamoutene, Tonetto, Brighi. A

ингэж гарсан Угааса гарааны бараг тал хувь бэртэлтэй байсан болохор Спа-д хуучин тактикаа ашиглахаас өөр арга байгаагүй. харин Хуан бэртээд бодлоо өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн байх. Лориог оруулж болох байсан . Гэхдээ хаширласан байх л да. Дахиад баг алчих ч юм билүү. Баптистаг оруулж ирсэн нь бас аз туршсан л хэрэг. За тэгээд нилээд хэдэн сар бэртэлтэй байсан Аквилани эргээд ирчлэ. Сисиньо аут оф сийсон гэж байсан үгүй юм шиг байна. Мексесийнх ханиад бол ирэх долоо хоног гэхэд зүгээр болчих байх.

бас манай багийг эцсийн мөч хүртэл дэмжиж байсан та бүхэндээ баярлалаа гэж хэлье

манай ирэх 3 тоглолт ийм байна.

* 15-Mar: Sampdoria - Roma
* 22-Mar: Roma - Juventus
* 5-Apr: Roma - Bologna
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 66 guests
cron