Champions League, Final 16 – 2nd leg
Turin, Stadio Olimpico
Tuesday 10th March 2009
JUVENTUS - CHELSEA: 2-2
Goals: Iaquinta (19th), Essien (46th), Del Piero (pen. 73rd), Drogba (83rd),
JUVENTUS: Buffon; Grygera, Mellberg, Chiellini, Molinaro; Nedved (Salihamidzic 14th), Marchisio, Tiago, , Del Piero, Iaquinta (Giovinco 60th), Trezeguet (Amauri 78th). Reserves: Manninger, Zebina, Ariaudo, Salihamidzic, Poulsen, Giovinco, Amauri. Coach: Ranieri.
CHELSEA: Cech; Cole, Alex (Carvalho 88th), Bosingwa , Terry; Mikel, Lampard, Ballack; Essien (Belletti 65th); Drogba, Anelka. Reserves: Hilario, Carvalho, Kalou, Mancienne, Malouda, Belletti, Deco. Coach: Hiddink.
Referee: Mallenco
Yellow Cards: Salihamidzic (46th), Chiellini (53rd), Cech (62nd), Drogba (69th), Chiellini (70th), Cole (87th), Anelka (91st), Lampard (91st),
Red card: Chiellini (70th)
Ялагдлаа...гэхдээ хөгжөөн дэмжигчидээ гомдоохгүй тоглолоо. Хожихыг үнэн хүслээ. Чадсангүй, олон ч юм нөлөөлсөн байх.
Уг нь Яквинта эрт гоолдоод маш гоё эхэлсэн юмсан. Даанч эхний тоглолт дээр Челсигийнхэн гаргасан шиг, гоолдоод л жаахан идэвхигүй, байдлыг харсан, цэгнэсэн тоглолт хийж эхэлсэн нь алдаа болох шиг боллоо.
Гарааны хувьд бүгдийг бодож байсан шиг 4:3:3 гэсэн форматаар тоглолоо. Энэ гараагаар хамгийн сүүлд Ромагийн эсрэг гарч хусаж байсан санагдаж байна.. Мөн бэртэл гэмтэл ихтэй тул яах аргагүй ингэх нь зөв байсан байх...Гаргасан гараанаасаа л фэнүүдэд таалагдсандаа...Довтлоё, хожьё гэсэн бодолтой гарсан.
Челсигийн хувьд жаахан хамгаалсан, лонг боллоор контордох санаатай байсан шиг харагдсан.
Тоглолтын эхэнд Недди маань Анелкатай тэмцэж байгаад хавиргаа гэмтээчихдэг нь тоогүй болсон. Уг нь манай хүн клубын жинхэнэ домог, аваргуудыг лигийг авах ёстой хүний нэг юм. Даанч багтаа өнгөрөөсөн сүүлийн улирал, АЛ-ын улирлаа ингэж гэмтлээс болж дуусгаж байгаа нь харамсалтай. Уг нь манай хүн АЛ-д л тоглох гэж л клубтээ гэрээгээ сунгаж үлдсэн юмсан. 2003 онд ч шөвгийн 8, хагас шигшээд Реал, Барсаг хожиход лидер байж байгаад дэмий такл хийж, шигшээг өнжиж, манайх ч азгүй пенальтигаар хожигдож билээ. Агуу тоглогчдын улирал ингэж дэмий байдлаар дуусах гэж, яадаж гэмтэлгүй тэмцээнд ялагдсан бол ч яахав дээ. Манай хүн дотроо уйлсан нь тодорхой байх аа..
Неддигийн оронд Салихимиджичийг оруулсан. Раньери тоглолтын төгсгөл рүү тактикийн хувилбартай, өөрчлөхөд амар байх үүднээс тэгсэн шиг санагдсан. Жиовинко орж ирээд 4:4:2 руу шилжих шиг болсон. Дээр хэлсэнчлэн манайхан болгоомжтой, харсан байдалтай тоглоод, Челси ч нэг их гай тарихгүй байсан, манай Тьяго, Маркьюзио 2 уг нь Лампард, Эссьен, Микэл, Баллак нарыг ер нь тоглолтоос гаргачихсан байсан юмсан. Гэтэл сиймхийг ашиглаад Лампард лаки ч юм уу, том тоглогчийн ид шид ч юм уу холоос буудаад Эссьен нэмээд тэнцүүлчихдэг.
2-р үе эхлээд манайхан Жиовинког орж иртэл тоглолтын хэмдээ орж чадахгүй, нэг хэсэг Челси санаачлагыг авсан. Жиовинко орж ирээд манайх тоглолтын санаачлагыг авч нэлээд хэдэн сайн довтолгоог хийсэн, Чех ч багтаа хэрэг болж, сайн сэйв хийлээ. Эхлээд итгэлгүй байсан, сүүл рүүгээ тайван болчихсон. Харин эсрэгээрээ манай Буффон багтаа сайн туслаж чадсангүй, сүүлд л, өнгөрсөн хойно Бэллетигийн цохилт энэ тэр дээр л ур чадвараа гаргалаа. Тэрнээс өмнө Эссьений гоолыг дэмий алдсан, тэгээд ч Лампард санаандгүй байхад холоос хуссан байх л даа. Нэг л багтаа тусалж, шидээ гаргаж чадсангүй, уг нь Челсигийн боломж цөөхөн байсан юмсан.
Хамгаалагчдын хувьд дажгүй тоглосон. Кьеллини маань л хэтэрхий дэмий алдаа хийж улаан авлаа..бас л Дрогбаа...жүжиглэлт нэмэгдсэн ч байж магад...
Гэхдээ иймэрхүү юмыг жүжиглэхгүй өнгөрөөх хүн хаа байхав...Григура, Молинаро 2 бага алдаа гаргаж сайн тоглосон юмсан. Коуль, Босингва 2 ер харагдаагүй.
Бэллетти алдаа гаргаж, хүн дутуу ч гэсэн ахлагчийн гоолоор тэргүүлж эхлэхээр найдвар төрж эхэлсэн шүү...Үхэхэд үр харам гэгчээр бас нэг гоол хийчээсэй гээд...
даанч мөн л айж байснаар сөргөөс алдлаа. Тэгээд л ер нь тоглолт дуусах шив дээ.
Яквинта, Трезеге гээд л манай довтлогчид солилцоогоор суулгах болоход нэг л талбайд үлдчихье...үлдчихвэл л гоол хийчих гээд байхад гэсэн нэлээд эрүүлээр шаралхсан, нэг тиймэрхүү тэмүүлэлтэй нь нүүрнээс нь харагдаж байхад сайхан байлаа.