Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Энэ улирал улаан чөтгөрүүдийн үзүүлэх амжилт таны бодлоор?

Примиер лигийн аварга
25
14%
Аваргуудын лигийн аварга
6
3%
ФА цом, лигийн цомын аль нэгнийг авна
23
13%
Өмнөх жилийнхтэйгээ адил 2 цом авна
22
13%
Хэттрикдэх ч юмуу
28
16%
Аваргуудын лиг, примиер лигээ 2-ууланг нь 2 жил дараалж авна гэж байхгүй тиймээс юмгүй үлдэнэ
71
41%
 
Total votes : 175

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Mojul » Fri Mar 06, 2009 11:54 pm

Image
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Mojul » Sat Mar 07, 2009 12:06 am

Манайх Катаниагийн Япон довтлогч 20настай Такаюки Моримотог сонихрсон гэх.......... энэ гар 2006онд катаниад орсон бөгөөд 34тоглолтод 6гоол оруулсан юм бна.
Image
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Mojul » Sat Mar 07, 2009 12:30 am

Image

Видич : МанЮ бол нэгэн гэр бүл


Английн алдарт Улаан чөтгөрүүд саяхан 14 тоглолт дараалан хаалгандаа гоол алдаагүй гайхалтай амжилтыг үзүүлсэн билээ. Будант Альбион төдийгүй Европийн түвшинд яригдах энэ сүрдмээр рекордыг тогтооход хаалгач ван дер Сар голлох үүргийг гүйцэтгэсэн ч, Рио-Видич тэргүүтэй хүчирхэг хамгаалагчидгүйгээр тэр энэ амжилтыг үзүүлж чадахгүй байсан нь лав. Ялангуяа Видичийн хувьд дээрх 14 тоглолтонд бүгдэд нь оролцсон учир ингэж хэлүүлэх бүрэн эрхтэй.
Өдгөө 27 настай Серби хамгаалагч 2006 оны зунаас Манчестрийн төлөө зүтгэж буй бөгөөд өмнө нь Сербийн алдарт Црвена звезда (2000–2004), Спартак.Москва (2004–2006) багуудад хүчин зүтгэж байсан. Ингээд түүний саяхан өгсөн нэгэн ярилцагыг орчуулан хүргэе.
Видич , та хүүхэд байхаасаа л ”арын албанд” зүтгэх дуртай байв уу ?
Мэдээж үгүй. Ихэнх жаалуудын адил би янз янзын л байрлалд тоглодог байсан. Гэхдээ баруун жигүүрт гүйх нь надад илүүтэй таалагддаг байлаа. 13 нас хүртлээ довтлогчоор тоглож байгаад дараа нь баруун талын хамгаалагчаар томилогдсон. Тэгээд л удалгүй төвийн хамгаалагч болсон доо.
Белградын ”Улаан од” клуб өөрийг тань сонирхож байгааг сонсоод хэр зэрэг баярласан бэ ?
Хүүхэд байхаасаа л би тэднийг дэмждэг байлаа. Тиймээс үнэхээр баярлалгүй яахав. ”Улаан од” чинь тэр үедээ Европ, дэлхийн аварга болж байсан болохоор Белградын хүүхэд бүр л тэднийд тоглох юмсан гэж мөрөөддөг байсан юм.

Тэндээс олж авсан хамгийн чухал зүйлээ нэрлэ гэвэл … ?
”Улаан од”-од тоглосноор надад ялалтын төлөө тэмцэх хүсэл эрмэлзлэл бий болсон. Өмнө нь миний тоглож байсан жижиг клубуудэд дарамт харьцангуй бага байсан бол ”Улаан од”-д бүх зүйл эсрэгээрээ. Оролцсон тулаан болгондоо заавал ялах даалгавар бидэнд ирдэг байсан.

2001 онд таныг Спартак Суботика багт зээлсэн. Энэ нь таны карьерт ямархуу нөлөө үзүүлэв ?
Шинэ адал явдал , шинэ туршлага гээд л. Жижиг клубт очсон нь намайг илүү мэргэжлийн тал руу хандуулж дээрээс нь илүү их хөдөлмөрлөж Улаан оддын гараанд багтах ёстой юм байна гэдгийг ойлгуулсан.
Эх орноо орхиж , Москваг зорих хүнд байв уу ?
Тийм ч хүнд байгаагүй ээ. Стартакт, Серби тоглогчид цөөнгүй байсан болохоор шинэ орчиндоо дасахад амар байсан. Москвад өнгөрүүлсэн өдрүүд минь үнэхээр дурсамжтай сайхан өнгөрсөн болохоор тэр үеэ би үргэлж дурсаж явдаг.
”Улаан чөтгөрүүд” таныг сонирхох болсон гол шалтгаан нь юу байв ?
Би Спартакт хэдэн жил муугүй тоглосон гэж боддог. Дээрээс нь Евро 2004 -н урьдчилсан шатны 10 тоглолтонд манай шигшээ ганцхан гоол алдсан нь тэдний анхаарлыг татсан байх. Тэд намайг их удаан ажиглаж, тоглолтыг минь судалсны эцэст багтаа авахаар шийдсэн тухайгаа дараа нь надад ярьсан юм.
Англид төвхнөхөд тань багийн чинь андууд хэр тусалж байв ?
Эхэндээ Англид дасахад хэцүү л байлаа. Гэвч багийнхан маань намайг халуун дотноор хүлээн авсан нь үнэхээр сэтгэл хөдөлгөсөн. Англи хэлний мэдлэгээ ч би бага багаар дээшлүүлж чадсан болохоор одоо МанЮ-н бүх хамт олондоо маш их баярлалаа гэдгээ хэлж чадахаар болсон шүү.
Рио, та хоёр талбай дээр гайхалтай хослолыг үүсгэдэг. Энэ харилцаа чинь талбайн гадна ч хэвээрээ байдаг уу ?
Тэгэлгүй яахав. Бэлтгэл сургуулилт , аялан тоглолт , хоол унд гээд бүх зүйл дээр хамт байдаг болохоор би Риотой үнэхээр сайхан нөхөрлөдөг.

МанЮ -н тоглогчид хоорондоо их эвтэй байдаг юм шиг санагддаг. Тоглолтонд энэ нь нөлөөлдөг үү ?

Бэлтгэлийн баазад сайхан уур амьсгал бүрдсэн үед л багийн амжилт дээшилдэг. Бүх багт л энэ зүйл хэрэгтэй. Хамгийн чухал нь тэрхүү уур амьсгалыг зохиомлоор биш тоглогчдийн дунд бодитоор бүрдүүлэх хэрэгтэй. Ингэж чадсан тохиолдолд сайн амжилт үзүүлэх нь тодорхой. Манай баг бол яг л ийм нөхцөлд байдаг , бүгдээрээ нэгдсэн нэгэн санаа бодолтойгоор ялалтын төлөө тэмцдэг

Танай багийн энэ улиралд үзүүлж буй гайхалтай хамгаалалтын нууц юундаа байна ?

Юуных нь нууц байх вэ дээ. Улирлын эхэнд бэртэлтэй байсан хэдэн тоглогчид эргэж ирснээр манай бүрэлдэхүүн эрс сайжирсан. Тэд үнэхээр сайн тоглож байгаа. Хамгийн гол нь бид маш зохион байгууллалттайд гол учир нь байгаа юм.

Хамгаалагч хүний хувьд, 3 : 1-р ялснаас 1 : 0-р ялах нь илүү санагддаг уу ?
Яг ч тийм биш л дээ. Эцсийн эцэст гурван оноо л авч байгаа юм чинь ялалт бол ялалт шүү дээ. Мэдээж хэрэг цөөн гоол алдвал хаалгач хамгаалагч нарт сайхан байх нь дамжиггүй. Гэхдээ миний хувьд ялж л байвал ямар ч ялгаа байхгүй.

Английн төдийгүй Европ, дэлхийн аварга багийн нэг хэсэг байх нь хэр санагдаж байна ?

Энэ агуу багийн бүрэлдэхүүнд багтаж байгаадаа би өөрөөрөө үргэлж бахархдаг. Бид ялалт байгуулж, цом хүртэж яг л нэг гэр бүл шиг эв найртай байдаг. Гэхдээ бидэнд баярлаж хөөрөөд байх цаг нэг их олддоггүй. Урагшлах тусам шинэ шинэ зорилго бий болж ,фенүүдийнхээ итгэлийг алдахгүйн тулд бид зогссон газраасаа тэмцлээ үргэлжлүүлэн хийдэг.

Одоо шигшээ багийн тухай ярья. Италийн эсрэг дебутээ хийхдээ хэр догдолж байв ?
Тэр бол миний карьер дахь хамгийн чухал үйл явдлуудийн нэг байлаа. Чухам тэр цагаас л хүмүүс намайг анзаарч, хэн гэдгийг минь мэдэрч эхэлсэн. Одоо ч тэр тоглолт нүдэнд харагдаж байна. Предраг Мьятович гоол оруулаад италитай 1 : 1-р тэнцэж билээ.
2006 оны ДАШТ -г өнжихөөр болсон нь танд хэр хүнд туссан бэ ? , Энэ явдал Өмнөд Африкийг зорих хүслийг чинь бадрааж байна уу ?
ДАШТ-н урьдчилсан шатны сүүлийн тоглолтонд манайх Босни-Герцеговинатай таарахад би талбайгаас хөөгдсөнөөр би юм буруу тийшээ эргэсэн. Дараа нь би хүнд бэртэл аваад Германд очиж чадаагүй. Энэ удаа би шигшээгээ ДАШТ-д оролцуулахийн тулд чадах бүхнээ хийнэ. Манайхан ч өмнөхөөсөө хавьгүй сайжирсан байгаа.
Танай шигшээ Франц, Австри, Румын гэх мэт хүчтэй багуудтай нэг хэсэгт орсон ч гэсэн эхлэлээ муугүй тавьчихлаа шүү
Тиймээ бид дажгүй эхлэл хийсэн. Гэхдээ үүний дараа маш олон хүнд тоглолтууд хүлээж байгаа гэдгийг мартаж болохгүй. Ирэх 3 сарын 28-нд Румынтай хийх тулаан хамгийн чухал нь. Хэрвээ бид ялж чадвал нэг шат ахина гэсэн үг. Ямар ч байсан манайх шалгарчих байх аа.

эх сурвалж: Спортньюс.мн
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby CR7 » Sat Mar 07, 2009 6:07 pm

Өнөөдөр Fulham тай сайхан хожчих байлгүй дээ.
CR7
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 2616
Joined: Mon Mar 02, 2009 8:44 pm
Location: Улаанбаатар

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby MrO » Sat Mar 07, 2009 6:23 pm

Можул wrote:Image

Видич : МанЮ бол нэгэн гэр бүл



МанЮ -н тоглогчид хоорондоо их эвтэй байдаг юм шиг санагддаг. Тоглолтонд энэ нь нөлөөлдөг үү ?

Бэлтгэлийн баазад сайхан уур амьсгал бүрдсэн үед л багийн амжилт дээшилдэг. Бүх багт л энэ зүйл хэрэгтэй. Хамгийн чухал нь тэрхүү уур амьсгалыг зохиомлоор биш тоглогчдийн дунд бодитоор бүрдүүлэх хэрэгтэй. Ингэж чадсан тохиолдолд сайн амжилт үзүүлэх нь тодорхой. Манай баг бол яг л ийм нөхцөлд байдаг , бүгдээрээ нэгдсэн нэгэн санаа бодолтойгоор ялалтын төлөө тэмцдэг

Танай багийн энэ улиралд үзүүлж буй гайхалтай хамгаалалтын нууц юундаа байна ?

Юуных нь нууц байх вэ дээ. Хамгийн гол нь бид маш зохион байгууллалттайд гол учир нь байгаа юм.

ONE UNITED
User avatar
MrO
 
Posts: 1489
Joined: Wed Jan 25, 2006 9:58 am
Location: OLD TRAFFORD

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Maslo » Sat Mar 07, 2009 9:46 pm

САФ Берба-г Кантона-тай зүйрлэсэн байна. Стилл ижил гэж. Ортой л юм
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Becks » Sat Mar 07, 2009 9:47 pm

өнөөдөр хожчихоосой. амжилт :eek:
Beckham last goal in Manchester Uinted. 2003.05.11 http://www.youtube.com/watch?v=A-JSsbhUF-I
User avatar
Becks
7
 
Posts: 1554
Joined: Fri Feb 13, 2009 3:13 pm
Location: 40000-т

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Mojul » Sat Mar 07, 2009 11:56 pm

Image
САФ 70нас хүртэлээ ажлаа үргэлжлүүлэх санаатай гэнэ...... Одоо мань хүн 67той..........
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby MrO » Sat Mar 07, 2009 11:58 pm

Ашгүй дээ, 3 жилдээ санаа зовохгүй нь...

Өнөө оройны ФА капын тоглолт ТВ-ээр гарах уу? Мэдэж байгаа хүн байна уу?
ONE UNITED
User avatar
MrO
 
Posts: 1489
Joined: Wed Jan 25, 2006 9:58 am
Location: OLD TRAFFORD

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Maslo » Sat Mar 07, 2009 11:59 pm

Liverpool-ын рекордыг эвдчээд л явах санаатай биз. Уг нь ч ингэж их аваргалж байхад хэн л career-aa дуусгахыг хүсэх вээ дээ.

PS: Star Sport-ooр гаргах байх аа. FA Cup-ын тоглолтуудыг ер нь гаргаад байдышт
Last edited by Maslo on Sun Mar 08, 2009 12:00 am, edited 1 time in total.
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Mojul » Sat Mar 07, 2009 11:59 pm

Би гарах бх гэж найдаад хүлээгээд бна шд....... 1.15с байгаа юм бна......
Сансар каблийн стар спортс чинь Тайванийх гэлүү...... Тийм бол 1цагаас бна.....
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby MrO » Sun Mar 08, 2009 12:21 am

За тэгвэл хүлээгээд суучихна даа гэж...
ONE UNITED
User avatar
MrO
 
Posts: 1489
Joined: Wed Jan 25, 2006 9:58 am
Location: OLD TRAFFORD

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby CR7 » Sun Mar 08, 2009 2:12 am

Тевез маань өнөөдөр гялалзаж байнаа. Интер дээр ингээд өгөөсэй. 2 гоол Андерсон маань холын дамжуулалт ямар муу өгч байнаа их ч өгөх юм тэгээд гэхдээ Андерсонгаа харахад сайхан байнаа гэж
CR7
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 2616
Joined: Mon Mar 02, 2009 8:44 pm
Location: Улаанбаатар

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Rooney » Sun Mar 08, 2009 3:08 am

За сайхан хожил авлаа. :-D :-D :-D
Тевез 20, 35 минут
Рүүний 50 минут
Парк 81 минутанд гоолдлоо.
Парк,Тевез 2 үнэхээр сайн байлаа.
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Dorjoo » Sun Mar 08, 2009 3:40 am

Image Fulham 0 - 4 Manchester United Image
Гоолууд:
Carlos Tevez 20', 35'
Wayne Rooney 50'
Ji-Sung Park 81'

Гараанд:
Edwin van der Sar
John O'Shea
Rio Ferdinand
Nemanja Vidic
Patrice Evra
Darren Fletcher
Michael Carrick
Anderson
Ji-Sung Park
Wayne Rooney
Carlos Tevez

Сэлгэээнд:
Ben Foster
Jonathan Evans
Richard Eckersley
Ryan Giggs
Paul Scholes
Dimitar Berbatov
Danny Welbeck

Сэлгэээнүүд:
Jonathan Evans for Rio Ferdinand (46)
Richard Eckersley for John O'Shea (52)
Danny Welbeck for Wayne Rooney (64)

Match Stats

Fulham Manchester United
Shots (on Goal) 4(1) 16(11)
Fouls 13 5
Corner Kicks 4 6
Offsides 1 1
Time of Possession 41% 59%
Yellow Cards 2 0
Red Cards 0 0
Saves 7 1
CHAMP19NS
User avatar
Dorjoo
 
Posts: 476
Joined: Sat Sep 01, 2007 4:07 pm
Location: UB

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby MrO » Sun Mar 08, 2009 9:41 am

Сайхан хожил авсан хэдий ч Рио Интер дээр гарч чадахгүй нь бололтой. :sad:
ONE UNITED
User avatar
MrO
 
Posts: 1489
Joined: Wed Jan 25, 2006 9:58 am
Location: OLD TRAFFORD

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Mojul » Sun Mar 08, 2009 10:59 am

MrO wrote:Сайхан хожил авсан хэдий ч Рио Интер дээр гарч чадахгүй нь бололтой. :sad:

8+) анхнаасаа Риог амраачихгүй....... 1р үе дуусаад л унтсан бналээ.........Тевез сайн бсан бас Руунийгин 1р үед хийсэн гоол бол отон биш л гэж харагдана лээ..........
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby El Payaso » Sun Mar 08, 2009 11:27 am

Тевез цомын эрлэг болжээ лол... :mrgreen:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Becks » Sun Mar 08, 2009 12:03 pm

хэлэх ч үг алга. үнэхээр сайхан тоголлоо. одоо тоглох 2 тоглолтдоо амжилттай дуусагчихвал нэг санаа амрах гээд байна. Van Der Sar сүүлийн 2 тоглолтонд яагаад байна аа. Newcastle-ийн булангын цохилт дээр Fulham дээр тэр нэг зөрдөг 2 ёстой FUNNY football-д орохоор л байна лээ :D . одоо Van Der Sar-ын барцад нь гарсан байх сайн л хааж байна лээ :eek: . урагшаа MANU :england:
Beckham last goal in Manchester Uinted. 2003.05.11 http://www.youtube.com/watch?v=A-JSsbhUF-I
User avatar
Becks
7
 
Posts: 1554
Joined: Fri Feb 13, 2009 3:13 pm
Location: 40000-т

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Maslo » Sun Mar 08, 2009 1:10 pm

Хожил нь ч сайхан л хожил авлаа. Рио гэмтдэг тун таагүй юм боллоо. САФ хэлэхдээ яахав яаж ч магад л гэсэн байна. Дээрээс нь O'Shea бас хөөрхөн knock авцан бололтой. Аль аль нь Интер гэхэд зүгээр болчоосой. :)

Тевез үнэхээр Cup-ын эрлэг юмаа. Зарим тоглогч нар лигт нам гоолддог. Зарим нэг Тевез мэтийн нөхдүүд цомын тэмцээнүүдийн эрлэг болж байх шиг байна.

Интер дээр бүр болохгүй бол дахиад л муу Evans хүүгээ Терминатортай хослуулаад тавьчихна даа
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Maslo » Sun Mar 08, 2009 1:30 pm

Манайх FA Cup-д дараагийн шатанд шалгарсны "гайгаар" 4 сарын 19-ны бүтэн сайнд Wigan-тай хийх байсан тоглолт хойшилж. Шөвгийн дөрвийн оноолт өнөө орой л болох учиртай даа. Одоогийн байдалаар манайх, Чэлси 2 гарцан байна. Цаана Everton, Boro 2 үзэлцэнэ. Нөгөөдөх нь буучид 2 баг хожиж чадвал бас шалгарах магадлалтай. Тэгэхээр бараг л шөвгийн 4-т

Manchester United
Chelsea
Arsenal
Everton үлдэж таарах нь дээ. Манайд л ашигтай. Эвэртон, Боро 2-ын хожсонтой л таарчихгүй бол Арсенал, Чэлси 2-оос сүүлийн 2 FA Cup-ын final-ын өшөөгөө авнаа.
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Maslo » Sun Mar 08, 2009 1:33 pm

Он гарснаас хойш манайх алж байнаа. Нийтдээ бүх тэмцээнд 16 тоглоход 14 хожиж 1 тэнцэж 1 хожигдсон байна. 1 хожигдол нь Derby дээр буюу дараагийн leg-т нь хожчихсон болохоор нөлөөгүй. 1 тэнцээ нь Inter-тэй. Одоо 3 дахь өдөр Интерийг хожиж чадвал бас л нөлөөгүй. :)
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby сайнаа » Sun Mar 08, 2009 1:38 pm

Vidic нээрээ лайтай save хийсэн шүү тээ, ингээд л гоол алдчлаа гэж бодсон шүү. :eek:
Tevez-н 2 гоол хоёулаа л nice байлаа. :eek:
Rooney жаахан азгүй байлаа, тэр отон ордог, park-н дамжуулалт алддаг, гэхдээ зүгээрээ нэг гоол хийгээд амжсаан. :eek:
Park сайн байлаа, нэг гоол. :eek:
Welbeck жаахан body-гоор хичээллээсэй. хэхэ. :mrgreen:
Харин Рио маань хэр гэмтсэн юм бол? :)
David Robert Joseph Beckham
User avatar
сайнаа
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 2207
Joined: Wed Jun 11, 2008 9:32 am

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Funky » Sun Mar 08, 2009 3:04 pm

парк өчигдөрийн хувьд үнээхээр супэр блаа энэ янзаараа интэр дээр гаргачвал тэвка хэн гэдгээ харуулсан гэж бодож бн 2дахь гоал бол лайтай хэлэх ч үг алга хаха Одоо интэрийг шаачвал ч :eek:
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby CR7 » Sun Mar 08, 2009 3:20 pm

funky_happiness wrote:*a*чвал ч :eek:

шаачих байлгүй дэ
CR7
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 2616
Joined: Mon Mar 02, 2009 8:44 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron