Видич : МанЮ бол нэгэн гэр бүл
Английн алдарт Улаан чөтгөрүүд саяхан 14 тоглолт дараалан хаалгандаа гоол алдаагүй гайхалтай амжилтыг үзүүлсэн билээ. Будант Альбион төдийгүй Европийн түвшинд яригдах энэ сүрдмээр рекордыг тогтооход хаалгач ван дер Сар голлох үүргийг гүйцэтгэсэн ч, Рио-Видич тэргүүтэй хүчирхэг хамгаалагчидгүйгээр тэр энэ амжилтыг үзүүлж чадахгүй байсан нь лав. Ялангуяа Видичийн хувьд дээрх 14 тоглолтонд бүгдэд нь оролцсон учир ингэж хэлүүлэх бүрэн эрхтэй.
Өдгөө 27 настай Серби хамгаалагч 2006 оны зунаас Манчестрийн төлөө зүтгэж буй бөгөөд өмнө нь Сербийн алдарт Црвена звезда (2000–2004), Спартак.Москва (2004–2006) багуудад хүчин зүтгэж байсан. Ингээд түүний саяхан өгсөн нэгэн ярилцагыг орчуулан хүргэе.
Видич , та хүүхэд байхаасаа л ”арын албанд” зүтгэх дуртай байв уу ?Мэдээж үгүй. Ихэнх жаалуудын адил би янз янзын л байрлалд тоглодог байсан. Гэхдээ баруун жигүүрт гүйх нь надад илүүтэй таалагддаг байлаа. 13 нас хүртлээ довтлогчоор тоглож байгаад дараа нь баруун талын хамгаалагчаар томилогдсон. Тэгээд л удалгүй төвийн хамгаалагч болсон доо.
Белградын ”Улаан од” клуб өөрийг тань сонирхож байгааг сонсоод хэр зэрэг баярласан бэ ?Хүүхэд байхаасаа л би тэднийг дэмждэг байлаа. Тиймээс үнэхээр баярлалгүй яахав. ”Улаан од” чинь тэр үедээ Европ, дэлхийн аварга болж байсан болохоор Белградын хүүхэд бүр л тэднийд тоглох юмсан гэж мөрөөддөг байсан юм.
Тэндээс олж авсан хамгийн чухал зүйлээ нэрлэ гэвэл … ?”Улаан од”-од тоглосноор надад ялалтын төлөө тэмцэх хүсэл эрмэлзлэл бий болсон. Өмнө нь миний тоглож байсан жижиг клубуудэд дарамт харьцангуй бага байсан бол ”Улаан од”-д бүх зүйл эсрэгээрээ. Оролцсон тулаан болгондоо заавал ялах даалгавар бидэнд ирдэг байсан.
2001 онд таныг Спартак Суботика багт зээлсэн. Энэ нь таны карьерт ямархуу нөлөө үзүүлэв ?Шинэ адал явдал , шинэ туршлага гээд л. Жижиг клубт очсон нь намайг илүү мэргэжлийн тал руу хандуулж дээрээс нь илүү их хөдөлмөрлөж Улаан оддын гараанд багтах ёстой юм байна гэдгийг ойлгуулсан.
Эх орноо орхиж , Москваг зорих хүнд байв уу ?Тийм ч хүнд байгаагүй ээ. Стартакт, Серби тоглогчид цөөнгүй байсан болохоор шинэ орчиндоо дасахад амар байсан. Москвад өнгөрүүлсэн өдрүүд минь үнэхээр дурсамжтай сайхан өнгөрсөн болохоор тэр үеэ би үргэлж дурсаж явдаг.
”Улаан чөтгөрүүд” таныг сонирхох болсон гол шалтгаан нь юу байв ?Би Спартакт хэдэн жил муугүй тоглосон гэж боддог. Дээрээс нь Евро 2004 -н урьдчилсан шатны 10 тоглолтонд манай шигшээ ганцхан гоол алдсан нь тэдний анхаарлыг татсан байх. Тэд намайг их удаан ажиглаж, тоглолтыг минь судалсны эцэст багтаа авахаар шийдсэн тухайгаа дараа нь надад ярьсан юм.
Англид төвхнөхөд тань багийн чинь андууд хэр тусалж байв ?Эхэндээ Англид дасахад хэцүү л байлаа. Гэвч багийнхан маань намайг халуун дотноор хүлээн авсан нь үнэхээр сэтгэл хөдөлгөсөн. Англи хэлний мэдлэгээ ч би бага багаар дээшлүүлж чадсан болохоор одоо МанЮ-н бүх хамт олондоо маш их баярлалаа гэдгээ хэлж чадахаар болсон шүү.
Рио, та хоёр талбай дээр гайхалтай хослолыг үүсгэдэг. Энэ харилцаа чинь талбайн гадна ч хэвээрээ байдаг уу ?Тэгэлгүй яахав. Бэлтгэл сургуулилт , аялан тоглолт , хоол унд гээд бүх зүйл дээр хамт байдаг болохоор би Риотой үнэхээр сайхан нөхөрлөдөг.
МанЮ -н тоглогчид хоорондоо их эвтэй байдаг юм шиг санагддаг. Тоглолтонд энэ нь нөлөөлдөг үү ?Бэлтгэлийн баазад сайхан уур амьсгал бүрдсэн үед л багийн амжилт дээшилдэг. Бүх багт л энэ зүйл хэрэгтэй. Хамгийн чухал нь тэрхүү уур амьсгалыг зохиомлоор биш тоглогчдийн дунд бодитоор бүрдүүлэх хэрэгтэй. Ингэж чадсан тохиолдолд сайн амжилт үзүүлэх нь тодорхой. Манай баг бол яг л ийм нөхцөлд байдаг , бүгдээрээ нэгдсэн нэгэн санаа бодолтойгоор ялалтын төлөө тэмцдэг
Танай багийн энэ улиралд үзүүлж буй гайхалтай хамгаалалтын нууц юундаа байна ?Юуных нь нууц байх вэ дээ. Улирлын эхэнд бэртэлтэй байсан хэдэн тоглогчид эргэж ирснээр манай бүрэлдэхүүн эрс сайжирсан. Тэд үнэхээр сайн тоглож байгаа. Хамгийн гол нь бид маш зохион байгууллалттайд гол учир нь байгаа юм.
Хамгаалагч хүний хувьд, 3 : 1-р ялснаас 1 : 0-р ялах нь илүү санагддаг уу ?Яг ч тийм биш л дээ. Эцсийн эцэст гурван оноо л авч байгаа юм чинь ялалт бол ялалт шүү дээ. Мэдээж хэрэг цөөн гоол алдвал хаалгач хамгаалагч нарт сайхан байх нь дамжиггүй. Гэхдээ миний хувьд ялж л байвал ямар ч ялгаа байхгүй.
Английн төдийгүй Европ, дэлхийн аварга багийн нэг хэсэг байх нь хэр санагдаж байна ?
Энэ агуу багийн бүрэлдэхүүнд багтаж байгаадаа би өөрөөрөө үргэлж бахархдаг. Бид ялалт байгуулж, цом хүртэж яг л нэг гэр бүл шиг эв найртай байдаг. Гэхдээ бидэнд баярлаж хөөрөөд байх цаг нэг их олддоггүй. Урагшлах тусам шинэ шинэ зорилго бий болж ,фенүүдийнхээ итгэлийг алдахгүйн тулд бид зогссон газраасаа тэмцлээ үргэлжлүүлэн хийдэг.
Одоо шигшээ багийн тухай ярья. Италийн эсрэг дебутээ хийхдээ хэр догдолж байв ?Тэр бол миний карьер дахь хамгийн чухал үйл явдлуудийн нэг байлаа. Чухам тэр цагаас л хүмүүс намайг анзаарч, хэн гэдгийг минь мэдэрч эхэлсэн. Одоо ч тэр тоглолт нүдэнд харагдаж байна. Предраг Мьятович гоол оруулаад италитай 1 : 1-р тэнцэж билээ.
2006 оны ДАШТ -г өнжихөөр болсон нь танд хэр хүнд туссан бэ ? , Энэ явдал Өмнөд Африкийг зорих хүслийг чинь бадрааж байна уу ?ДАШТ-н урьдчилсан шатны сүүлийн тоглолтонд манайх Босни-Герцеговинатай таарахад би талбайгаас хөөгдсөнөөр би юм буруу тийшээ эргэсэн. Дараа нь би хүнд бэртэл аваад Германд очиж чадаагүй. Энэ удаа би шигшээгээ ДАШТ-д оролцуулахийн тулд чадах бүхнээ хийнэ. Манайхан ч өмнөхөөсөө хавьгүй сайжирсан байгаа.
Танай шигшээ Франц, Австри, Румын гэх мэт хүчтэй багуудтай нэг хэсэгт орсон ч гэсэн эхлэлээ муугүй тавьчихлаа шүүТиймээ бид дажгүй эхлэл хийсэн. Гэхдээ үүний дараа маш олон хүнд тоглолтууд хүлээж байгаа гэдгийг мартаж болохгүй. Ирэх 3 сарын 28-нд Румынтай хийх тулаан хамгийн чухал нь. Хэрвээ бид ялж чадвал нэг шат ахина гэсэн үг. Ямар ч байсан манайх шалгарчих байх аа.
эх сурвалж: Спортньюс.мн