Бенеамата 2008-2009

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Өнгөрсөн улирлын шилдэг тоглогч хэн бэ?

1. Хулио Сезар
9
27%
2. Майкон
3
9%
3. Станкович
1
3%
4. Ибрахимович
20
61%
 
Total votes : 33

Re: Бенеамата 2008-2009

Postby Барнаба » Wed Feb 25, 2009 9:36 am

харин ч Адриано сайн л тоглосийш тээ :eek: Рио-г бол байнгын дарамталж тоглож байсан бөмбөг бараг алдаагүй, Рио бол Адриано-д үнэндээ хүчээр дутаж байна лээ
харин Ибра тун хангалтгүй тоглолоо (mannn

гэхдээ Интер айлын талбайд хамгийн сайн тоглодог баг шүү дээ :eek:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Realist » Wed Feb 25, 2009 10:17 am

[border]Тоглолт 1-0 р Интэрийг хожжих боловуу гэж бодож байсан, ганц гоал хийж чадсангүйээ. Ибра нээрээ том багуудын эсрэг ямар ч сүр сүлдгүй юм шиг л тоглохын. Цезар үнэхээр тоглолтын баатар нь байсаан, сүүлд Руни Кордабатай уралдаад л хаалгачын эсрэг гараад ирхэд өнгөрлөө л гэж бодсон Цезар аварсандаа. Тэхдээ яахав ямар хожигдсон бишдээ Англид очоод хожих боломж 50-50 хувьтай гэж боджийн. Жозе аргын олчих байх, дээрээс нь нөгөө айхтар аварга баг хожигдоод байдаг түүх байна. Ингээд нээрээ түрүү жилийн Миланы түүх давтагдахын биш байгаадаа...
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Бенеамата 2008-2009

Postby Maslo » Wed Feb 25, 2009 12:57 pm

Одоо болохоор хуурай тэнцээ Интерийн хувьд сайн үзүүлэлт болцон уу???
Инээдтэй инээдтэй юм ярьцгаах юмаадаа. Мэдээж 1-0дуулсанаас л дээр байх. Тэрнээс биш тоглолтын өмнө бараг манай муу хэдэн фэнээс бусад нь Интер ална тална, будаа болгоно Итали энэ тэр л гээд байсан тэгээд тоглолтоо эрх биш бүгд үзсийм байгаа биз дээ....

Хэрвээ Манайх талбай дээрээ хожиж чадахгүй бол угаасаа Аваргуудын Лигт дараагийн шатанд шалгарах гээд юу гэхэв. Талбай дээрээ ялж чадахгүй бол яаж энэ тэмцээнд ялах вэ дээ
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Lucifer » Wed Feb 25, 2009 1:06 pm

Maslo wrote:Одоо болохоор хуурай тэнцээ Интерийн хувьд сайн үзүүлэлт болцон уу???
Инээдтэй инээдтэй юм ярьцгаах юмаадаа. Мэдээж 1-0дуулсанаас л дээр байх. Тэрнээс биш тоглолтын өмнө бараг манай муу хэдэн фэнээс бусад нь Интер ална тална, будаа болгоно Итали энэ тэр л гээд байсан тэгээд тоглолтоо эрх биш бүгд үзсийм байгаа биз дээ....

Хэрвээ Манайх талбай дээрээ хожиж чадахгүй бол угаасаа Аваргуудын Лигт дараагийн шатанд шалгарах гээд юу гэхэв. Талбай дээрээ ялж чадахгүй бол яаж энэ тэмцээнд ялах вэ дээ


Ганц энэ тоглолтоор бүгдийг дүгнэх хэрэггүй. Интерээс юу ч гарж мэднэ. Хуурай тэнцээ бол тийм муу үзүүлэлт биш шүү. Ман Ю ч гэсэн үнэхээр мундаг л юм бол олдсон боломжуудыг ашиглаад гоол хийх нь яасан юм.
Ямар ч байсан 4-5 гоолын моментыг бүгдийг нь ашиглаж чадаагүй нь үнэн биз дээ.
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: Бенеамата 2008-2009

Postby Maslo » Wed Feb 25, 2009 1:11 pm

Би зүгээр хүмүүсийн юуг нь шүүмжилсэн бэ гэхээр. Хэрвээ манайх эхний тоглолтоо гэртээ тоглосон байгаад бас манайх 0-0 оор ийм муу тоглолттой тэнцсэн бол хүмүүс юу юу гэж ярьж байгаа бол доо гэж бодсын. Аюугүй л бол МанЮ арчаагүй, Жосе агуу, Интер бараг гарах нь тодорхой ухааны юм ярих байсан даа
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby G@naa » Wed Feb 25, 2009 2:03 pm

Ehnii uyed bol denduu muu togloloo. Rivasiig garsan bhaar ni aij l bailaa. Mani hun ch nileen aluur hiisen. Oton bolgoh gej bj neg aldaad, Giggs-g bas gantsaarang ni gargachihsan. Cesar maani l sain bailaa ehnii uyed bol. Tuviin 2 maani agaart unen muu bailaa. Ashgui 2-r uyed bodoj bsnaar Rivas suuj baga zereg sanaa amarlaa.
Adri bumbugund sain hurch, hamgaalagchidtai sain uzej bsan ch olon bolomjuudiig hiisgelee. Zuunees irsen 2 ch cross, baruunaas bas neg irsen bugdiig ni hiisgechihlee. Bumbuguu zuvhun zuun talruugaa l darahiin, urd ni hun unaad ugsun chin ter talruu ni darj aldaj ene ter. Muntari bas unen muu bailaa. Shal onovchgui pass, demii demii bumgbug aldaad, hamgaalaltand ch bas muu bailaa. Ibra-s bas ihiig huleej bsan talaar bolloo.
Hamgiin sain bsan humuus bol Cambiasso, Cesar, medeej ahlagch maani.
Za ailruu garah geed baahan nurshchihlaa.
Hariu toglolt duustal yu ch shiidegdeegui bna.

FOrumiin buh gishuud saihan shineleerei.
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Gankhuu » Wed Feb 25, 2009 2:10 pm

Роналдо нээрээ уянгын гар юм аа.

Мунтари, Ривас, Ибра муу байсан миний бодлоор.

Адриано харин Рио-г эвгүйтүүлсэн Рио дахиад ингэж тоглох юм бол хэцүү дээ. Берба гэж нэг сайхан залхуу гар нэг байна аа.
Парк харин Майконыг дагаж гүйгээд урагш нь оруулсангүй шүү. Роналдогын хаясан бөмбөгөнд хүрцэн болч бас л гэцүүдхээр байлаа.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: Бенеамата 2008-2009

Postby Forza Juve » Wed Feb 25, 2009 2:33 pm

Ибрагийн хувьд 1-р үед үзэгдэхгүй байж байгаад 2-р үед сайн тоглосон шүү. Хэд хэдэн боломжийг гаргаж өгсөн ч нөгөө хэд нь амжаагүй байсан. Ер нь Ибрад талбайн төвөөс боломж гаргаж өгөхгүй л 1-р үед үзэгдээгүй, харин 2-р үед энийг ойлгосон уу Жозе хэлсэн үү, өөрөө талбайн төв рүү орж бөмбөг авч, тоглолтыг найруулах, плэй макер хийж эхэлсэн, даанч түүнд туслах хагас хамгаалагч, довтлогч үнэндээ байсангүй. Станковичийг АМ-ээр тоглуулэ, Интэрийн лигт тоглодог форматыг өөрчилж гаргасан нь Жозегийн хувьд сонин зүйл байлаа. Тоглогчид нь ч түүнд дасахгүй байх шиг....Станкович бол жигүүртээ сайн шдээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Wed Feb 25, 2009 3:04 pm

Нутаг дээрээ үнэхээр муу тоглолоо. Мунтари, Рибас, Адриано, Ибра гээд. 2-р үед Адриано олдсон цөөхөн хэдэн боломжийн нэгийг чулуу болгосон бол :sad: . Нялх Сантон харин алдаа бага гаргаж сайн тоглож байсан. Сезар, Кучу тоглолтын баатар гэхэд нээх буруутахгүй байх. Одоо айлын талбай дээр ч хэцүү дээ.
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Wed Feb 25, 2009 7:20 pm

Монгол ахан дүүс минь сайхан шинэлцгээж байна уу?

МЮ-г нутагтаа хожоогүй ч 0:0 бол дажгүй л үзүүлэлт. Мэдээж хожилтой яаж зүйрлэхэв.
2 баг үе үедээ бие биенээ илүүрхэж байлаа. Эхний үед айл, дараагийнхад нь манайх. Шүүгч харин сэтгэлд хүрсэнгүй. Айлынхан ч яасан туяхан юм. Үсрээд үсрээд л явах юм.

Манай хаалгач Сезар харин гайхалтай тоглосон. Кучу мөн адил. Адри нээрээ ямар бүтэлгүй байнаа. Ирэх тоглолтонд алдаагаа засах байх л гэж найдъя

Нээрээ Барсагийн Мосссен, Цэнгүүн гээд хүмүүс манайхыг дэмждэг юм байна. Та нарын болоод бусад дэмжигчдийнхээ итгэлийг алдахгүй тоглоноо хагас сарын дараа :mrgreen:
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby El Payaso » Wed Feb 25, 2009 8:21 pm

ЖМ-ийн тэр Ривасийг гаргасанг ерөөсөө ойлгосонгүй... Лигт ч нэг их тоглуулаагүй биз дээ... тэгээд ийм чухал тоглолтонд гаргаад эгээтэй л алуулчихсангүй... Цезарь алдаануудыг нь заслаа... Киву тэгэж байгаад МЮ-ийн өөдөөс муу тоглох юмаа... би ууг нь Форза Юветэй адилхан МЮ-ийн хамгаалалтын асуудлыг ашиглаад нухчих байх гэсэн эгээтэй л нухуулчихсангүй... 50/50 байсан боломж МЮ-ийн тал руу шилжлээ гэжж... энэ янзаараа ч Олд Трэффордод хэцүү л юм байна... ядаж байхад Видич ирчихнэ... тэхээр Адри, Ибра 2т олдох боломж бүүр л багасна... өчигдөр хамгийн гол алдаанаас хагас хамгаалалтаас дэмжих дэмжлэг маш муу байлаа... Станкович, Мунтари 2 их муу байсан... тэгээд урд 2т бөмбөг ирэхгүй болохоор нөгөө 2 нь яж ч чадсангүй... Станкович лигтээ сайн тоглож байсан ч СЛд нэг л болохгүй байна лээ... Интерийн сүүлийн хэдэн жил найруулагч авахгүй дандаа ДМ талдаа хүмүүс авсаны л гай юм уу? даа... бөмбөг эзэмшээд тоглолт найруулаад өгчих хүн даан ч дутагдалтай байна лээ... одоо яхав Олд Трэффордод л нухаасай гэж найдхаас...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бенеамата 2008-2009

Postby Хашка » Sun Mar 01, 2009 3:45 pm

Serie A, 2 Mar 09 - 03:30 IRKT
Inter Milan v Roma

Coppa Italia, 5 Mar 09 - 03:45 IRKT
Sampdoria v Inter Milan

Serie A, 8 Mar 09 - 01:00 IRKT
Genoa v Inter Milan

Champions League Final Stages, 12 Mar 09 - 03:45 IRKT
Manchester United v Inter Milan


Serie A, 16 Mar 09 - 03:30 IRKT
Inter Milan v Fiorentina

Serie A, 22 Mar 09 - 22:00 IRKT
Inter Milan v Reggina

Serie A, 5 Apr 09 - 22:00 IRKST
Udinese v Inter Milan

Serie A, 11 Apr 09 - 22:00 IRKST
Inter Milan v Palermo

Serie A, 19 Apr 09 - 22:00 IRKST
Juventus v Inter Milan

Coppa Italia, 23 Apr 09 - 04:00 IRKST
Inter Milan v Sampdoria

Serie A, 26 Apr 09 - 22:00 IRKST
SSC Napoli v Inter Milan

Serie A, 3 May 09 - 22:00 IRKST
Inter Milan v Lazio

Serie A, 10 May 09 - 22:00 IRKST
Chievo v Inter Milan

Serie A, 17 May 09 - 22:00 IRKST
Inter Milan v Siena

Serie A, 24 May 09 - 22:00 IRKST
Cagliari v Inter Milan

Serie A, 31 May 09 - 22:00 IRKST
Inter Milan v Atalanta

Ман.Ю-тай тоглотол 3, 4-н өдөр өнжөөл нэг тоглолттой байх нь. Өнөөдөр Ромаг хожоод дахиад хэдэн оноо тасрах хэрэгтэй
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Хашка » Sun Mar 01, 2009 3:47 pm

ЖМ-ийн оройны тоглолтонд дуудсан тоглогчид

Хаалгач: 1 Francesco Toldo, 12 Julio Cesar, 22 Paolo Orlandoni.

Хамгаалагч: 2 Ivan Ramiro Cordoba, 6 Maxwell, 13 Maicon, 16 Nicolas Burdisso, 23 Marco Materazzi, 39 Davide Santon.

Хагас хамгаалагч: 4 Javier Zanetti, 5 Dejan Stankovic, 7 Luis Figo, 14 Patrick Vieira, 19 Esteban Cambiasso, 20 Sulley Muntari, 33 Amantino Mancini.

Довтлогч: 8 Zlatan Ibrahimovic, 10 Adriano, 45 Mario Balotelli.
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby G@naa » Mon Mar 02, 2009 9:11 am

Alaan bolson bololtoi. Manaihnaas uzsen hun bn uu.
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Mon Mar 02, 2009 9:18 am

Би үзээгүй ээ. Xb үзсэн бол тойм бичээрэй. Өрсөлдөөнтэй тоглолт болсон байна. Хожигдож яваад тэнцүүлж :eek: . Балло хүү 2 гоол, Креспо сэлгээнээс ороод тэнцээний гоол хийж :-D .
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby che » Mon Mar 02, 2009 9:32 am

Эхний үед дээр Рома илүү байсан, тэгээд ер нь боломжуудаа давгүй ашиглаад байсан. Эхний үед Интерийн довтолгоо тааруу байсан даа Адриано, Балотэлли 2 ойлголцохгүй. тэгээд 2-р үеээс бүрэлдэхүүний чанар харагдаад ирж байна лээ.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Бенеамата 2008-2009

Postby Хашка » Mon Mar 02, 2009 12:54 pm

Хүлээж хүлээж яг эхлэхийнх нь өмнө унтчихаж. Баахан тойм этр үзэж дүгнэлтүүд уншлаа. Марио бацаан будаа болгож байна аа, тэр 2 дахь пенальтаар хийсэн гоолыхоо алдааг авахдаа 16 дотор нь 3 гарыг манартал хуурч байна лээ. Эхний гоол ч гэсэн тасархай цохилт байсан. Тэнцээний гоол бол аз ч гэмээр юм уу даа. Станкович хэрүүл хийгээд карт авах гээд байхаар нь Моу суулгаад Креспог оруулсан, нөгөөх нь орж ирээд л гоол. Станкович тэр гартай хэрэлдээгүй бол аягүй бол суулгахгүй, тэгэхээр Креспо орж ирэхгүй ч байсан байж магад :smile: Энэ гоол нь Креспод нилээн сэтгэгдэл төрүүлж, skysport-д өгсөн ярилцлагандаа "Багт миний хэрэг болсон цагт би үргэлж бэлэн байдаг, энэ гоолыг оруулхад би бэлэн байсан" ухааны юм ярьж. Одоо хэдэн шахуу тоглолтондоо хөөрхийг гараанд хэд гаргачихвал бас юмыг яаж мэдэхэв хуучин бууны хугархай юм чинь.

Рома урд шөнө сайн тоглосон юм шиг байлээ стат эртээс нь хархад
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Tue Mar 03, 2009 4:02 am

Үзсэн хүн нь тойм бичье дээ :D

Маш сонирхолтой гоё тоглолт болсон. Самуель, Киву, Ибра нар жижиг бэртлээс өнжиж. Мунтаригийн оронд Макс гараад, төвд Кордоба, Бурдиссо гарлаа.
2 жигүүрээр алдаж 2 гоол алдав. Майконы кроссууд яачихав гэмээр л муу байлаа. Марио ашгүй 2 гоол хийлээ. Айлын фэнүүдтэй, тоглогчидтой ч нэлээд сөргөлдсөн. Торгуулийн цохилтын эрх гэвэл эргэлзээтэй шийдвэр байсан. Гэхдээ ор ч хоосонгүй биш ээ. Гэхдээ Мариогийн нэг давуу тал нь стандартуудыг сайн гүйцэтгэдэг. Сезар ч гэсэн түүнтэй торгуулийн цохилтын бэлтгэл хийдэг гэж байсан. Моуриньо ч гэсэн өндрөөр үнэлдэг. Тэрнийгээ ч өчигдөр сайн харуулсан. Донигоор тоглосон.
Креспо улирлын эхнийхээ гоолыг хийлээ. Өмнөх тоглолтуудад дандаа бүтэлгүйтээд байснаа энэ удаа аймаар мөргөсөн.

Харин Бригигийн гоол дээр бол Баприста Кучу дээр алдаа хийсэн. Түрүүлж бөмбөгөнд хүрэх гэж байхад нь бөмбөггүй тоглогчийг хашсан. Энэ бол хууралт биш шүү.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby El Payaso » Wed Mar 04, 2009 8:56 am

сүүлийн нэг жил Интерийн эсрэг нэг ч пен заагаагүй гэнэ үү? ккк... Конти Спалетти энэ тар манайх дандаа л интерт луйвардуулдаг гээд байгаа болтой Мариогийн дайваас болж ийм яриа үүсч... ккк... Роматай хийсэн нэг биш тоглолтуудад шүүгч Интер лүү хандарсан тохиолдол ч байгаа л байх... тэр бас нэг жил пен өгөөгүй гэдэг... :mrgreen: нэг гар Матрикс байгаа багт нэг жил пен өгөөгүй гэдэг бол байж боломгүй зүйл гэчиж ккк...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Wed Mar 04, 2009 9:25 am

Тиймэрхүү мэдээ гарсан л байсан. Замын нохой, жингийн цуваа
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby ТӨӨГӨӨ » Wed Mar 04, 2009 11:14 am

el payaso wrote:нэг гар Матрикс байгаа багт нэг жил пен өгөөгүй гэдэг бол байж боломгүй зүйл гэчиж ккк...
тийшд
энэ яриа нь тэгээд үнэн юмуу? үнэхээр 1 жил ганц ч пен өгөөгүй юмуу?
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бенеамата 2008-2009

Postby El Payaso » Wed Mar 04, 2009 11:23 am

тэххх... өнгөрсөн жилийн 3н сард л хамгийн сүүлд цезарийн эсрэг пен цохиж байжээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бенеамата 2008-2009

Postby G@naa » Wed Mar 04, 2009 11:28 am

thug_uu wrote:
el payaso wrote:нэг гар Матрикс байгаа багт нэг жил пен өгөөгүй гэдэг бол байж боломгүй зүйл гэчиж ккк...
тийшд
энэ яриа нь тэгээд үнэн юмуу? үнэхээр 1 жил ганц ч пен өгөөгүй юмуу?


He he. Uneheer penalty uguh tohioldol garaagui bailgui dee. Garsan ch shuugchiin muugaas l uguugui tohioldluud garsan bj magad.
Gashuun tuuhuud bsaar btal tiim yum hiij uzegch fan-uudee gomdoohgui bailgui dee. Mario-nh baitugai l yuman deer zarimdaa penalty ugch l haragddag shd.
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Wed Mar 04, 2009 11:54 am

Рома Арсеналын тоглолтын пеналти худлаа л харагдсан даг.
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby Forza Juve » Wed Mar 04, 2009 12:03 pm

G@naa wrote:
thug_uu wrote:
el payaso wrote:нэг гар Матрикс байгаа багт нэг жил пен өгөөгүй гэдэг бол байж боломгүй зүйл гэчиж ккк...
тийшд
энэ яриа нь тэгээд үнэн юмуу? үнэхээр 1 жил ганц ч пен өгөөгүй юмуу?


He he. Uneheer penalty uguh tohioldol garaagui bailgui dee. Garsan ch shuugchiin muugaas l uguugui tohioldluud garsan bj magad.
Gashuun tuuhuud bsaar btal tiim yum hiij uzegch fan-uudee gomdoohgui bailgui dee. Mario-nh baitugai l yuman deer zarimdaa penalty ugch l haragddag shd.


Янз бүрийн нь л яриа гардаг даа. Том багуудад шүүгчид үйлчилдэг гээд...Саяхан бас Англид МЮ талбай дээрээ хэдэн ч жил гэлээ дээ пенальтигаар торгуулж байгаагүй гэсэн байна лээ.
Одоо Италид нийтийн дайсан Интер болсон нь тодорхой....3 жил доминант байлаа...олон шийтгүүлсэн багын хөгжөөн дэмжигчид, тэднийг дэмжигч хэвлэлийнхэн зогсоо зайгүй нүдэж байна. Ер нь ялагдахаа байхаар нийтийн дайсан болох үзэгдэл байдаг, ялангуяа Италид...
Интэр тэр дарамтыг л мэдэрч байна. Харин тэр дарамтан дундаа чимээгүй юм үзсэн баг шиг суухгүй элдэв юм яриад байх юм аа...Жозе болон түүнийг өмөөрсөн багын удирдлага...Ювентус, Милан нар бол олон юм ярихгүй дарамтыг тэсвэрлээд л байсан...харин Интэр дарамтаас арван хэдэн жил хол байсан, саяхан овоо хараанд өртсөн болохоор шинэ баян шиг саваагүй үг амнаасаа унагах юм.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 19 guests
cron