by Bayaraa » Wed Apr 26, 2006 11:43 am
Ер нь vндсэн 2 терлийн сонголт байх шиг байна.
1-т. Дээд цолтой /ёко, озэки/ бех 2-ийг сонгоод vлдсэн гуравт нь мешок авах.
2-т. М3-аас сэкивакэ хvртэл жигд 5 бех сонгох.
Аль аль нь давуу болон сул талтай. 1-р сонголтын давуу тал нь сонгосон ёко болон озэки чинь итгэл алдана гэж барагтай л байхгvй. Хэрэв энэ хоёр бех дунджаар 13 давна гэж vзвэл хvн тус бvр +90 орчим оноо авна. Озэкинvvд муу барилдлаа гэхэд 8-9 даваа авбал +30 аас +40 оноо авна. Энэ нь том цолтой бех даваад ендер оноо авдаг бол унаад бага оноо алддагтай шууд холбоотой. Масуми Абэгийн аргачлалын нэг сул тал нь энэ. Мен сонгосон 2 бех чинь vзvvр, тvрvvнд vлдлээ гэхэд +7 оноо нэмээд авчихна.
Энэ сонголтын гол аюул нь сонгосон мешокууд болох М15-аас М10-ийн 3 бех байх болно. Энэ гурван бех хэдий сайн барилдлаа ч чамд олигтой оноо авчрахгvй. Учир нь давлаа гэхэд +2 оос +4 оноо авах бол унах vедээ -6 аас -10 оноо алдах болно. 3 сарын башоноос vзэхэд хамгийн сайн барилдсан хоёр мешок ангилаллын маэгашира нар болох Ваканосато, Кекvшvзан нар /тус бvр 11 давж 4 унасан/ ердее +8 аас +10 оноо авсан байх жишээтэй.
3 сард нийт 42 бех барилдсанаас ердее 14 нь + оноо авсан байна. Харин бид нар 28 оноонд 5 бех сонгоно. Дунджаар 5-8 маэгашира нэг башод нэмэх оноо авдаг, vvний 2 хvртэлх нь л М10-аас хойш байдаг зvй тогтол ажиглагдаж байна. Хэрэв бид ёко бас озэки авчихвал заавал гурван мешок сонгох шаардлагатай болно. Энэ нь 15 маэгаширагаас + оноо авчих боломжтой гурвыг сонгох шаардлагатай гэсэн vг. еереер хэлбэл бидний зев сонголт хийх магадлал 20 хувьтай тэнцvv байна.
Зүү шиг ороод Заан шиг гар ...