Хоффенхеим тэргүүлсээр…Германы Бундеслигийн 15 -р тойргийн тоглолтууд явагдлаа. Энэ тойргийн хамгийн сонирхол татсан тоглолт бол Байер 04 болон Байерн хоёрын тулаан байсан юм. Хэн хожсоныг тоймоос үзнэ үү.
Одоогоор Хоффенхеим 34 оноотой тэргүүлсэн хэвээр байгаа ба ардаас нь Мюнхенчууд 3 оноо алдаж байна. Ирэх тойргийн энэ хоёрын тулаан олон зүйлийг шийдэх байх. Мэргэн буучдыг Ибисевич 17 гоолтой тасархай тэргүүлсээр. Сонирхуулахад энэ тойрогт 27 гоол орсон ба үүний 17 -г нь эзэд үлдсэнийг нь зочид хийжээ.
Хоффенхеим 3 : Арминиа (Ибисевич 5′ , Карлос Эдүардо 11′ Кападо 89′)
Хоффенхеим оноо алдаагүй нь ирэх тойргийн тулааныг улам сонирхолтой болголоо. Байерн -тай хийх тэрхүү тоглолтыг олон хүн хүлээж байгаа ба Хофф - г гайхамшгаа үргэлжлүүлнэ гэж итгэж байна.
Энэ тойргийн хувьд тэдэнд нэг их асуудал тулгараагүй ба дөнгөж 5 дахь минутад Селим Тебер -н кроссыг Ибисевич гайхалтай төгсгөсөн юм. Энэ нь Босни эрийн 17 дахь гоол ба улирал эхлээд 15 тулаанд оролцоод байгаа аж. Дараа нь торгуулын шугамын гаднаас Карлос Эдүардо цөм цөхиж ,цаг дуусахаас өмнө сэлгээгээр орж ирсэн Кападо эцсийн цэгийг нь тавьжээ. Эзэн багийн их эрч хүч Арминиа -д сэхээ авах ч цаг өгөөгүй ба эхний хагаст л гэхэд хоёр л удаа цохилт гүйцэтгэсэн байх юм.
Вэрдер Брэмэн 5 : 0 Айнтрахт (Пизарро 11′ ,20′ ,62′ , Диего 44′ ,Хант - 75′)
Сар бүрийн сүүлээр Вэрдэр ‘бутниргэдэг’ заншилтай болж байх шиг байна. Хамгийн сүүлд Хэрта -г ниргэснийг нь санаж байгаа байх. Цэнхэрүүдээс зээлээр ирсэн Пизарро энэ тоглолтын баатар болсон ба ганц энэ тулаан ч биш ер нь маш байгаа билээ. Вердерийн удирдлагууд Перу эрийг нөгмөсөн авахаар бэлдэж байгаа гэсэн мэдээ байна. Мөн багийн лидерүүдийн нэг Диего Пеналтиас , 75 дахь минутад ‘ дүрсгүй эр’ Хант 16 -н гаднаас гоолджээ. Хэдийгээр гоол оруулаагүй ч Уга -г бас мартаж болохгүй. Альмеида Пизарро -д 2 ассист өгсөн юм. Одоогоор Die Grün-Weißen -ууд 23 оноотой 7-д жагсах ажээ. Хэд хоногийн өмнө Шааф- г ажлаас нь хусад тухай яриа гарсан бөгөөд клубын спорт эрхэлсэн захирал Клаус Аллофс үүнийг эрс гүгүйсгэсэн юм. Тэгвэл Шааф өөрөө энэ цууг нэгмөсөн үгүйсгэчих шиг боллоо.
http://www.mightyfootball.com/werder-br ... ga-291108/Ханновер 3 : 2 Карлсруэ (Ханке - 11′ ,18′ ,44′ Форссел) , (47′ Да Силва , 87′ Стиндл)
Эхний хагаст аргагүй дээрэлхүүлсэн Бекер -н цэргүүд ,хоёрдугаар үед түн хичээсэн ч амжилтанд хүрсэнгүй. Эхний үед Ханке зочдынхаа үлбэгэр хамгаалалтыг ашиглан дубльдсан ба цаг дуусахаас минутын өмнө Форссел , Маркус Миллерын хөлөн дундуур цохиж 3 : 0 болсон байна.
Үүнээс хойш тэд тавьтай довтолгоо хийгээгүй , хэрвээ цаг дуусах мөчид Фромлойтз самбаа гаргаж багаа авраагүй бол оноо хуваахад тун ойрхон байлаа.
Мюнхэнгладбах 1 : 3 Энерги Коттбус (60′ Гохоури) , (18′ Брэдлеи автогоол ,50′ Соренсен ,85′ Жула)
Энэ ялагдлын дараа Мюнхенгладбах Relegation бүсэд үлдэж , харин Коттбус ‘аюулгүй’ хэсэг рүү урашиллаа. Мэдээж муу тоглосон болохоор л тэд ялагдсан ,ядаж байхад анхны гоолыг өөрсдийнхөө хаалганд хийчихсэнийг ч хэлэх үү нэг л явсангүй. Хоёрдугаар хагаст Энерги -н хоёр үлэмж бие довтлогчид болох Соренсен , Жула нар ялалтаа баталгаажуулсан ба энэ зун ирсэн Румыны үлэмж биет довтлогч Жула -н анхны гоол нь энэ ажээ.
Байер Лэвэркузен 0 : 2 Байерн Мюнхен (Тони 58′ ,Клозе 82′)
Байер Лэвэркузен : Адлер ,Кадлеч ,Энрике ,Фредрих, Касро ,Ролфес ,Барнетта ,Аугусто (Гекас 82′) Видал (Сапреи 46′) ,Киесслинг Елмес)
Байерн Мюнхен : Ренсин ,Лам ,Ван Буйтен ,Лусио ,Оддо ,Риберо ,Зе Роберто ,Оттль ,Шванштайгер ,Тони (78′ Боровски) ,КлозеЭнэ тойргийн хамгийн их сонирхол татаж байсан тулаан үзэгчдийг уйдаасангүй. Хэн хэнд ч ялалт хэрэгтэй байсныг ч хэлэх үү. Эхнээсээ л ширүүн үзлээ. Гэхдээ нэг нь дэндүү давамгалсан зүйл ажиглагдсангүй. Гарааны хувьд Клинси ‘бэртэлтэй байгаа Демишилс -н оронд Ван Буйтинг ,Ван Боммел -г Оттль орлон төвд гарав. Харин Лаббадиа Г.Кастро -гоо баяртайгар угтан авчээ.
Эхний хагаст Баварийн залуус нилээд боломж хийсгэсэн ба ялангуяа Тони сайхан зүйлсийг ашиглалгүй алдсан юм. Гэвч дараагийн үед Итали эр алдаагаа цайруулж ба алдарт сэлэбрэшн - ээ хийжээ. Эцсийн цэгийг тавьсан алтан толгойн гоол үзүүштэй байлаа.
Гэхдээ тоглолтын шилдэгээр Рибери -г хүмүүс нэрлэж байгаа ба мань эрийн гайхалтай авьяас сүүлийн үед багаа чирч байгаа билээ. Ирэх долоо хоногт хийх шийдвэрлэх тулаандаа Юрген нилээд няхуур бэлдэж байгаа ба багийнхаа тоглолтонд тун сэтгэл хангалуун байгаа ажээ.
Харин ялагдсан багийн менежер ‘
Эхний хагасын байдлаар бүх юм миний бодсоноор явж байсан ,тоглолтын санаачлагыг авч байлээ. Гэтэл ганц хоёр тоглогчын хайхрамжгүйгээс болж бүх юм нурчихлаа’ ,’Ялалт тэдэнд очсон нь шударга хэрэг ,бид илүү сайжрах хэрэгтэй байна‘ гэжээ.
http://www.mightyfootball.com/bayern-le ... ga-291108/Хэрта 2 : 1 Көлн (23′ Какар ,86′ Пантелич) , (45′ Новакович)
Нийслэлчүүд энэ ялалтынхаа ачаар Байер -н урд гишгэлээ. Эхний гоолыг сербийн шинэ цэрэг Какар Ворониний дамжуулалтаар хийсэн ба дараа нь Петит ,Воронин нар хэд оролдсон ч бүтсэнгүй. Ингээд чи хийхгүй бол би хийе гэсэн бичигдээгүй хууль ёсоор ,эхний дуусах мөчид хоёр ч хамгаалагчыг ‘мангартуулан’ Новакович гоолдсон юм. Харамсалтай түүний гоол багтаа оноо авчраагүй ба цаг дуусахаас хэдхэн минутын өмнө Эбертийн дамжуулалтыг мөргөж зочдоо ‘гомдоожээ’ . Ухнууд ийнхүү улирлын 8 дахь ялагдлаа амссан ба сербүүдийн өдөр иймэрхүү өнгөрлөө.
Боруссиа 0 :0 ВолфсбургСебастьян Кёл ,Нелсон Валдез, Диего Климовикз гэсэн гол тоглогчдоо үзгүйд зочдоо ялахад хэцүү гэдгийг Клопп мэдэж байсан. Тиймээс ч тун хянуур үзлээ. Хоёр багийн хувьд хожилд хүрч болох хэдэн сайхан боломж алдсан ба тухай бүрт нь Бенаглио ,Веиденфеллэр ажлаа сайн хийж байсан юм. Гэхдээ эзэн багийн хаалгач Веиденфеллэр -г илүү онцлох хэрэгтэй байх. Энэ тулааны дараа Магат -н хүүхдүүд 23 оноотой 8-д жагсаж байна.
Штугарт 2 : 0 Шалкье (79′ Симак ,Гомез - 84′)
90 -ээд оны дунд үед Германы шигшээн ар талыг хариуцаж явсан Маркус Баббел , хуучин багаа дасгалжуулах болсныг та бүгд мэдсэн байх. Ямар ч байсан түүний эхлэл муугүй байлаа. Эхний хагаст зочид хэд хэдэн сайхан боломж хийсгэсэн ба Фарфан пенальт алджээ. Хэрвээ итали эр үүнийг оруулсан бол тулаан өөр хэмнэлээр үргэлжлэх байсан ч юм билүү. Гэвч тэр чадсангүй. Дараагийн үеэс эзэд тун идэвхтэй довтолж эхлэв. Энэ нь ч үр дүнгээ агч Булахрузын алсын дамжуулалтыг сэлгээгээр орж ирсэн Симак гүйцээж тэргүүллийг авчирчээ . Дараа нь Сами Хедра - Жермеин Жонес нар мөргөлдсөн ч шүүгч цааш үргэлжлүүлэх дохио өгөв. Ингээд айлын хамгаалагчдын алдааг ашигалан Нойертэй ганцаар тулсан Гомез юу гэж алдах билээ. 2: 0
Бохум 1 : 1 Гамбург (38′ Сестак) ,(70′ Олич)
Олич ,Петрич гэсэн хорват залуус сүүлийн үед багаа чирч байна гэхэд буруудахгүй болов уу. Тоглолтын 70 дахь минутад Петричийн алсын цохилтыг Фернандес барьж чадалгүй алдахад нөгөө серби нь нэмчихжээ. Гайхалтай мэдрэмж. Харамсалтай нь эхний үед Словак довтлогч Сестак нэг бөмбөг хийчихсэн байсан юм. Түүний гоол дээр хашир туршлагатай Рэйнхардт тун хайхрамжгүй алдаа гаргасныг дурьдах хэрэгтэй. Мартин Ёол оноо алдсанаа шүүгчийн хайрамжгүй рүү чихэж байга ба түүнихээр шүүгчид энэ тулаанд хайхрамжгүй ажилласан аж.
Энэ тойргийн дараа Ёол -н цэргүүд 5-д , Бохумчууд хомоол хамагч 16 -р байрандаа үлдэж байна.