Serie A 2008/09 - 25th match day
Palermo, Stadio Renzo Barbera
Saturday 21st February 2009
PALERMO - JUVENTUS: 0-2
Goals: Sissoko (27th), Trezeguet (78th),
PALERMO: Amelia; Cassani, Kjaer, Bovo (Tedesco 88th), Balzaretti; Nocerino (Succi 81st), Liverani, Bresciano; Simplicio; Miccoli, Cavani. Reserves: Ujkani, Tedesco, Migliaccio, Guana, Succi, Cossentino, Savini. Coach: Ballardini.
JUVENTUS: Buffon; Grygera, Legrottaglie, Chiellini, Molinaro; Camoranesi (Marchionni 67th), Sissoko (Poulsen 90th), Tiago, Nedved; Trezeguet, Iaquinta. Reserves: Manninger, Mellberg, Amauri (Iaquinta 70th), Del Piero, Poulsen, Giovinco, Marchionni. Coach: Ranieri.
Referee: Tagliavento from Terni.
Yellow Cards: Grygera (25th), Bovo (32nd), Camoranesi (64th), Molinaro (75th)
Манайхан том тоглолтын өмнө сэтгэлээ сэргээсэн чухал ялалтыг байгууллаа. Палермогийн хувьд бас л эвгүй баг энэ жил манайхыг талбай дээр маань хожсон, тэр тусмаа талбай дээрээ сайн тоглодог, сүүлийн 5 тоглолтод ялалт байгуулаад байсан баг билээ. Энэ жил манайхан талбай дээрээ энэ багт хожигдчихсон байсан.
Гарааны хувьд Кьеллини, Трезеге нар гэмтлээс, Сиссико бэнээс буцаж ирсэн тул Раньерид нэлээд тоглогчдоос сонголт хийж гарааны 11-ыг гаргасан. Урд Трезегетэй Яквинтаг гаргасан нь Челситэй тоглоход Амаури, Дель Пьеро 2-ыг нөөсөн, Трезегед тоглолтын формондоо орох боломж олгосон шийдэл байх шиг.
Сиссико, Тьяго 2-ын хослол талбайд гарсан нь нэлээд сэтгэгдэл түрүүллээ. Тьягод л бас найдаад байгаа шүү. Занеттиг сайн, бүр илүү орлох байх гэж...
Тоглолт эхлээд Палермогийнхон эвгүй хэд хэдэн хурдан довтолгоог хийж, нэг нь бүр станг оносон нь манайхыг хурдан тоглолтондоо орохыг сануулсан зүйл болов. Буффоны хувьд 2 сайн сэйв хийснээс өөр онц ажилгүй, Кьеллини хамгаалалтыг даргалж байсан тул Палермогийнхон нэвтэрч чадахгүй баахан л 16-ын гаднаас амжилтгүй цохьсон. Кьеллини ирсэн тул Легроттальи хамгаалалтын ачааны хүндийг үүрэлгүй түвэггүй тоглож харагдана лээ. Молинаро, Григура ч муугүй байв.
Талбайн төвийн хувьд Сиссико маань төвөөс бөмбөг тасалж гайхамшигтайгаар нэг огцом хуурах хөдөлгөөн хийж, тоглолтыг тэргүүлүүлэв. Сиссикогийн хувьд гайхамшигтай тоглосон. Тьяго ч мөн адил тайван итгэлтэй, тоглолтыг төвөөс найруулж байв. Яг л Миланы Пирло шиг санагдав. Цаашаад энэ байдлаараа бол гарааны үндсэн, сольшгүй тоглогч болохоор байна.
Манайхан тэргүүлж эхлээд тайван тоглосон, Палермогийнхон ямар ч нэмэргүй л тоглолтын санаачлагыг гартаа авах оролдов. Урд тоглож байсан Яквинта талбайн гүн рүү орж, бөмбөг авч тоглох хандлагатай байсан ба хэд хэдэн боломж гарсан ч жаахан амиа бодож, Амелиа руу өшиглөж, боломжуудыг алдаж байлаа. Мань хүн өөрийгөө харуулах гэж жаахан яараад байх шиг, Трезеге ч буцаж ирсэнийг хэлэх үү? гарааны 2 довтлогчийн байрлалд өрсөлдөөн ихэссэн шиг санагдсан байх. Трезегегийн хувьд киллер инстиктээрээ боломжийг хүлээгээд л ашигтай байрлал эзэлээд л байж байлаа, даанч Амауриг Яквинтагаар гарч иртэл боломжуу цөөн байлаа, энэ дээр Яквинтагийн амиаталт бас нөлөөлсөн байх. Амаури гарч ирээд шууд л Трезегед сайхан дамжуулалт өгч, манай хүн боломжийг алдсангүй хожлыг баталгаажуулж өгсөн. Мань хүний улирлын анхны гоол тул их л баяртай байна лээ.
Тоглолтын сүүл рүү ядарсан Каморанезиг орлож орж ирсэн Марькионни яагаад ч юм алуур болох шахаж, 2-3 удаа бөмбөгөө алдаж гамшиг тарих шахлаа. Гэхдээ хамгаалалт ёсоороо ажиллаж тухай бүрт нь зайлуулав. Харин тоглолтын сүүл рүү Неддиг амраах гэж суулгаагүй нь нэлээд гайхал түрүүлэв. Раньери арай 36 настай ахмадыг ядарсан байдалтай Челсигийн эсрэг гаргах гээгүй л байлтай...эсвэл Жиовинкод найдав уу мэдэхгүй л юм харж л байя.
Чухал ялалт Интерийн араас хол хоцорсон ч гэсэн зайгаа алдахгүй нэхсээр байна. Мөн энэ өдрөөс хойш АЛ, Италийн цом гээд 3-р сарын туршид тоглолтын хуваарь шигүү байна. Ашгүй Зебина, Салихамиджич, Кнежевич гэсэн гарууд эдгэрээд ирсэн, Ди Чельи ч 15-н гээд буцаад ирнэ.