by Realist » Tue Feb 24, 2009 10:26 pm
Манчестер Юнайтед - Тэд Англи, европ, дэлхийн аваргууд. Дэлхийн шилдэг тоглогч Роналду тэдэнд байна, дэлхийн шилдэг дасгалжуулагчдын нэг Алекс Фэргюсон тэднийг удирдаж байна.
Тэдний гол давуу тал нь Премьер лигийн шилдэг хамгаалалт болсон хамгаалалт нь. 1000 гаран минут гоол алдаагүй Ван Дер Сар тэдний хаалгыг манаж байна. Харин хамгаалалтын хувьд Видич дэлхийн цомд авсан улаан картны улмаас эхний тоглолт өнжиж байгаа бол бусад хамгаалагчид болох Невилль, О´ши, Эванс, Браун гэсэн хамгаалагчид нь бэртэл нь тэдний хамгийн гол асуудал болоод байна. Гэсэн ч О´ши, Эванс нарыг тоглох боломжтой гэцгээж байна. Тоглолтонд л харъя.
Мөн Англичуудын дунд шугам маш сайн. Дэлхийн шилдэг Роналдугаас эхлээд хашир туршлагатай, Гиггз, Скоулз нар байна. Харин довтолгоонд Рууние, Бербатов, Тевез гээд аюултай довтлогчид байна. Гэсэн ч тэд Миланд гол нь тэнцэх зорилготой л ирж байгаа болов уу. Дээрээс нь хамгаалалтын эмзэг талаа илт анхаарч, голчлон хамгаалж л тоглох байх
Интэр - Том багуудтай таарч тоглох сонирхолтой байсан Интэрийн хувьд хүссэнээр нь дэлхийн аваргуудтай таарсан. Учир нь бид ямар ч багийг хожиж чадна. шилдэг багуудтай таарах нь асуудал биш. Харин гол давуу тал нь тоглогчдын тоглолтонд хандах хандлага, хариуцлага нэмэгдэж, биеэ илүү дайчлах давуу талтай байдаг болохоор үүнийг хүсэж байсан.
Интэрийн давуу тал бол мэдээж дасгалжуулагч Моуриньо. Түүнд Английн лигийн туршлага бий. МЮ, Алекс Фергюсон нартай тоглож байсан туршлага байна. Тэдний эсрэг челсиг удирдаж 12 тоглохдоо 6 хожиж, 4 тэнцэж байсан нь түүх Моуриньогийн талд буйг харуулж байна.
Гол нь Интэрийн бүрэлдэхүүнд бэртэлтэй тоглогчид цөөн байгаа. Хамгаалалтанд Самуель л алга. Довтолгоонд Златан, Адриано нар тоглох нь тодорхой байна. Дунд шугамд ч Станкович, Мунтари, Занетти, Камбиассо нар тоглоно. Хамгаалалтанд Майкон, Сантон нар тоглох ба хамгаалалтын төвд Кордоба, Киву нар тоглож магадгүй. Сери А-н шилдэг хаалгач Хулио Сезар мэдээж хаалгаа манана.
Эсрэг багийн хамгаалагчдын бэртэл нь Ибрахимович, Адриано нарт нэлээд боломж олгох байх. Нутагтаа гоол алдахгүй байх нь гол зорилт. Тиймд хамгаалалтанд ч маш сайн анхаарч байна. Ялангуяа Роналду. Харин 2 сарын өмнөөс гараанд гарч эхэлсэн баруун жигүүрийн хамгаалагч Сантон энэ том тулаанд бэлэн болов уу. Туршлага багатай ч дерби гэх мэт том тоглолтуудад амжилттай тоглож байгаа ч Роналдугийн эсрэг тоглох хэцүү нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ найдаж болох залуу гэдгээ харуулаад л байгаа. Харин Роналду зүүн жигүүрт гарч тогловол Майкон эсрэг тоглоно. Магадгүй Бразил - Португалийн тоглолтонд тоглосон тэдний дуель давтагдаж магадгүй л юм. ( Бразилчууд өрсөлдөгчөө 6:2 гэж хожсон ). Мөн түүн дээр Занетти, Мунтари нар хаана тоглож байгаагаас нь хамаарч аль нэг нь хамгаалж тоглох байх. Аль ч ажлаа мэддэг, сайн хийдэг хүмүүс дээ.
Ямар байсан маш удаан дурсан яригдах сонирхолтой сайхан тоглолт болох нь тодорхой. Итали, Английн аваргуудын энэ тоглолтонд ямар ч тоглолтын үр дүн боломжтой. Хэн ч хожиж, яаж ч мэднэ. Гэсэн ч Интэрт хожих боломж их бий.
Интэр vs Маню 1-0
Last edited by
Realist on Tue Feb 24, 2009 11:37 pm, edited 1 time in total.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР