Eduardo: 'The best day of my life'
Мань хүн жил гаран гэмтлээ эмчлүүлсний эцэст түүний ингэж ирсэн нь үнэхээр гайхалтай байгаа байх.
Тоглолт эхлэхэд ганц гоол хийчихээсэй гэж бодож байсан бол хийнгүүт дахиад нэгийг гэж шуналтаад 2 дахаа хийнгүүт одоо хэт трик гэж бодож байсан. Гэхдээ хийж чадаагүй ч тэр аль хэдийн хийх ёстойгоо хийчихсэн л байсан. Мань хүн суух дургуй байсан санагдсан ч суулгасан нь зөв байсан л даа.
Мань хүн 2 дах гоолоо хийчээд тоглогчидтой фцг сууж байсан манай фитнэсс дасгалжуулагч Тони Колбэртийг тэвэрч авсан. Жил гаруй л Эдуардотой ноцолдсон хүн гэнэ лээ. Вэнгэр Эдуардог эхнээрээсээ ч илүү их цагийг Колбэрттой цуг өнгөрөөсөн гэж маазарсан байна лээ. Ийм нөхцөлд түүнд баяр хүргэхээс ч яахав.
Энэ тоглолтоор лав манайхан асар их зориг, итгэх итгэлээ олж авсан байх аа. Эмиратэст байсан 57000н фэнүүд ч тэдэнд их урам зориг хайрласан байх. Гэхдээ ихэнхи нь Кардиффын нөхдүүд байсан байх өө. Тоглолт дуусах гэж байхад хоосроод байсан хэхэ
Насри зүүнд чадахгүй байсан энэ удаа жинхэнэ чөлөөтөй тоглуулсан нь мань хүний тоглолтыг гаргах шиг болсон. Баруунд төвд бол гоё найруулсан шүү.
Бас Гиббс байна. Клишитэй гарааны эрх булаалдахаар л харагдаж байна лээ. Ганц хоёр улирлын дараанаас бол...
Бэндтнэрт би дуртай ч манайд арай л жулдах юмаа. Италид бол гоё тоглоноо. Зунаас өөртөө тохирсон гоё баг олоосой...
Зиа тэгээд хамгийн гол нь Буучдын сайхан тоглолт эргэн ирсэн байсанд л байна.
Үүнтэй хамт ялалтууд эргэн ирнэ гэж найдаж байна. ПЛ боломжгүй болсон юм чинь ФА, СЛ-пээ төвлөрөх байх...