Ювентус-Челси
2 баг нэлээдгүй хүнд үедээ СЛд учираа таарч байна. Челси шинэ менежерийн удирдлаган доороо лигийн хүснэгтийн 4-р байран дээрээс СЛ-ийн тоглолтоо хийх бол Ювентус өнгөрсөн тойрогт Сампдориотой тэнцэснээр Скудеттогийн төлөөх тэмцэлээс холдсон. Гэхдээ мэдээж хэн хэнийх нь хувьд боломж үлдсэн л дээ. Баллак, Лампс, Декугийн эсрэг Недди, Дель Перо, Каморенеси нар хэн хэнийх нь хувьд магадгүй сүүлийн удаа гялалзах боломжууд.
Челсигийн хувьд Роман авсанаас хойшхи хамгийн муу улирал нь энэ жил болж байна. Бэртэл гэмтэлд улирлын эхнээс л нэрвэгдсэн гол тоглогчид нь тааруухан формтой тоглож үүн дээр нь Сколаригийн ПЛ-т дасч чадахгүй байсан байдал тэднийг яг одоо хүснэгтийн 4-т бичигдүүлж байна. Шинэ менежер Гүүсийн хувьд лигт Виллагийн эсрэг нэг тоглолт хийгээд л Юветэй таарна. Маш хүнд даалгавар. Багийнхантайгаа ажиллах, тактик зохиох гээд ажлуудад түүнд бараг хугацаа байхгүй. Гэхдээ энэ нь магадгүй бас тэдэнд давуу талыг олгож байгаа. Раниери Сколаригийн Челсиг судалж тэдний эсрэг тактик бэлдэснээс Гүүсийн Челсигийн талаар ямар ч ойлголтгүй байгаа. Хагас сайнд Виллатай тоглох тоглолтыг л үзэж амжих түүнд үлдэнэ.
Багуудын фитнессийн хувьд өмнөхийн адил Ювед давуу тал байгаа. Ювегийн тоглогчид бэртэл гэмтлээс ээлж дараагаараа ирж байгаа бол Челсигийн хувьд шахуу хуваарьт дарлуулсаар байна. Терри, Чех нар төдийлөн формгүй. Коуль, Эссиен нар гэмтэлтэй байна. Ювегээс гол тоглогчдоос Кьеллини л гэмтэлтэй байгаа. Багийн нөөц бүрэлдэхүүний хувьд хэдийгээр бэртэл гэмтэл ихтэй ч Челсид хангалттай сайн нөөц байгаа. Харин Ювегийн хувьд төдийлөн хүчирхэг бүрэлдэхүүнтэй биш. Недди Дель Перо нар хөгширч байна, Легро, Меллбэрг, Молинаро, Тиаго нарыг Терри, Эшли, Лампстай харьцуулахад хэцүү. Гэхдэ Юве энэ л даруухан бүрэлдэхүүнээрээ Реалыг 2 удаа хожсон. Лигтээ ч дерби тоглолтууддаа муугүй тоглож байгаа гэдгийг мартаж болохгүй.
Сэтгэлзүйн хувьд 2 багийн хэн хэн нь төдийлөн өндөр моральтай биш байгаа. Аль аль багууд нь сүүлийн хэдэн лигийн тоглолтуудаа тааруухан тоголцгоосон. Гэхдээ миний бодлоор Ювед нэг том давуу тал бий. Тэр бол ялахын төлөөх хүсэл эрмэлзлэл. Буффон, Каморенеси, Трезеге, Недвед, Дель Перо нар Юве сериа Б рүү унах үед эргээд багаа ТОП түвшинд тоглуулахын төлөө багтайгаа үлдсэн. Тэд өнөөдөр ингээд СЛд тоглохын төлөө сериа Бд нэг улирлыг өнгөрөөсөн. Тийм болохоор тэд одоо СЛд тоглож байгаа бүх багуудаас хамгийн их амжилтаар өлсгөлөн байгаа. Тэд Юве эргээд дэлхийн шилдэгүүдийн эгнээнд ирсэнг зарлахыг юу юунаас илүү хүсч байгаа. Харин Челсигийн сүүлийн тоглолтуудад энэ ялахын төлөө гэсэн хүсэл эрмэлзлэл өлсгөлөн байдал үгүйлэгдэх болсон. Үүнээс гадна ТОП-4ийнхөө эсрэг хийсэн 5 тоглолтонд Челси ердөө ганц тэнцэж ганц гоол оруулсан гэсэн маш муу статистикийг энэ жил үзүүлээд байгаа.
Раниеригийн хувьд ч энэ их чухал тоглолт. Абрад хувийн зүгээсээ сюрприз барихыг хүсч байгаа болов уу? Нэгэн цагт чи чадахгүй гээд түүнийг халсан багийн эзэндээ өөрийгөө хэн бэ гэдгийг харуулахыг тэсгэлгүй ихээр хүсч байгаа бизээ. Харин Гүүсийн хувьд нэг тийм хүсэл эрмэлзлэл Раниеригаас хамаагүй бага болов уу? Тэр энэ багийг урт хугацаанд дасгалжуулахгүй. Түүний гол план бол Сборная. Тэр ердөө л улирал дуустал, шинэ менежерээ олтол энэ багийг удирдана. Муугаар хэлхэд ТОП-4с унагачихгүй 5н сар хүргэх хэрэгтэй. Үүнээс гадна Гүүсийн хувьд оддоос бүрдсэн том багийг дасгалжуулах тал дээрээ тун туршлага нимгэнтэй. Өмнө нь Реалд ирээд нэг бүтэлгүйтэж байсан Холландын шигшээг дасгалжуулж байсанаас өөрөөр том багуудтай ажиллаж байгаагүй. ПСВ, Валенсиа, Оросын шигшээ, Австрали, Солонгос гээд дандаа л даруухан бүрэлдэхүүнтэй багуудийг потенциалаас нь өндөр амжилтанд хүргэж байсан. Харин яг Гиантуудад цом авч өгч байсан удаа байхгүй.
Буффон уу? Эсвэл Чех уу? Нэг цагт ингэж яридаг байсан. Харин өнөөдрийн Чехийн форм түүнийг Буффонтой харьцуулхааргүй болгоод байна. Кьеллини гэмтэснээр Ювегийн хамгаалалтанд асуудал үүсээд байгаа ч гэсэн Легро, Меллберг нарын хувьд формгүй Дрогба, жижиг багуудын эсрэг л гоолддог Анелькаг хамгаалахд нэг их асуудал үүсэхгүй болов уу?
Хагас хамгаалалтанийн хувьд жигүүртээ Юве хүчирхэг тэдэнд хуучин буу Недвед, Каморенеси залуухан Марчисио, Жиовинко бий. Харин Челсид формгүй Малуда Күйрежмагаас өөр олигтой хүн байхгүй. Харин төвийн хагастаа арвин сонголттой ч формтой хүн бас л цөөхөн. Ювегийн төвийн хагас харин сул талдаа. Поулсен одоог хүртэл сайн тоглохгүй байгаа, Момо тогтворгүй. Тиаго ч гэсэн гэмтлээс ирээд удаагүй байна.
Довтолгооны хувьд Юве хамаагүй илүү. Дель Перо гайхалтай формтой байгаа бол Амауригийн физикаль чадвар Ювед маш их хэрэг болж байгаа үүн дээр нэмэгдээд Трезегоол гэмтлээс эргэн ирсэн. Харин Челсид байгаа ганц нь Анелька. Дрогба өөрийнхөө шилдэг формоос маш хол байгаа.
Челсигийн лигтээ топуудын эсрэг хийсэн тоглолт дасгалжуулагчийн шилжилт зэргээс хархад хөгшин хадагтай нар дараагийн шатанд шалгарна.
vs
vs
vs