Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Ромчууд энэ улиралд ямар амжилт үзүүлэх бол ?

Скудетто ! тэд үүнийг чадна
4
9%
Аваргуудийн лигт өндөр амжилт гаргана
9
20%
Өнөөх л Италийн цомтойгоо хоцорно
7
16%
Тийм ч өндөр амжилт гаргахгүй
25
56%
 
Total votes : 45

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Thu Jan 29, 2009 10:03 pm

Roma 2 : 1 Palermo
Image



зиа капитано эргэн ирж ..... ялалт бэлэглэлээ....эхний гоолыг оруулсан бол , хоёр дахь гоолын дамжуулалтыг өгсөн байна .... ингэснээр 4-р байранд байгаа Женоагаас ганцхан онооны ард ирлээ ...

тоглолтын үеэр Спаллетти - Давид Балларди хоёрын хооронд нэг ийм яриа үүссэн байх юм :mrgreen:

LS - Luciano Spalletti
DB - David Ballardi

LS: “I don’t want the result, do you want it?”


DB: “No, not really.”

LS: “Well I’m sure as shit not taking it.”

DB: “Don’t think you’re pawning it off on me. No way I’m piggybacking that thing all the way back to Sicily. Do you know how much they charge for luggage these days? Criminal.”

LS: “Fine, leave it at the half. But there’s no way in Christian Panucci’s living room I’m hauling it back to Trigoria. I’ve got enough to deal with, Panucci’s baggage and all.”

DB: “Yeah, we’ll see who best can’t win this game. Nanner nanner.”

LS: “Fine, I bet my team can’t win this game better than your team can’t.”

DB: “No, mine can’t not…not….fuck you.”

LS: “Shut up, Davide. I’m fantastic.”

пануччиг явахтай холбогдуулан олон румор хүчээ авч байна ...дээрээс нь Кассетти нилээд хүнд бэртэл аваад бараг 3 сар орчим талбайд гарч чадахааргүй болсон болохоор зайлшгүй нэг арын албаны залууг авах шаардлага гарах хэрэгтэй боллоо ....хоёр ч байсан хамаагүй .... одоо хамгийн хүнд тулаанууд хүлээж байгаа болохоор бүрэлдэхүүнээ сайжруулахгүй бол бэртэл гэмтэл хэлж ирэдэг биш ....эдэн дундаас жoнатан гэдэг залуу лав бараг ирнэ байх ... . Zara -n гийн 35 настай хамгаалагч Аяала гэнэ үү ..мэдэхгүй л юм ....сайн нь сайн тоглогч гэхдээ манайд ирээд нэг л явахгүй байхдаа ....
Бразилийн Крузеирогийн 23 настай хамгаалагч Jonathan .... Ториногийн Cesare Natali ....болон манай экс Куфре зэрэг хэд хэдэн наймааны сураг байна ....
гэхдээ яг аль нь ирэх талаар тодорхой мэдээлэл алга ...
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Mon Feb 02, 2009 9:20 pm

Reggina 2 : 2 Roma

Image



Тотти , Баптиста , Вучинич , Рийз , Кассетти , Пануччи гээд гарааны 4 , 5 тоглогч байхгүй үнэхээр сул бүрэлдэхүүнтэй Режжина -д зочиллоо. Үнэнийг хэлэхэд эмээж байсныг буугаад яахав. Менез , Окака хоёр довтолгоонд гарсан , хэдий авьяаслаг залуус ч гэсэн яаж Вучи, Тоттитэй эн зэрэгцэх билээдээ .... Менез ч яахав худлаа үнэн сэлгээгээр орж ирээд , хааяа гараанд гарчаад байгаа ...харин Окако Чука -н хувьд сүүлийн 6 долоо хоног бэртэлтэй байсан , дээрээс нь ердөө 19хөн настай хүүхэд шүү дээ .... ямар ч байсан Спа их итгэл хүлээлгэсэн байна ....өөр сонголт байгаагүй нь ч нөлөөлсөн биз ....

ямар ч байсан энэ хүү үнэхээр сайн тоглолоо ....гэхдээ сурах зүйл их байна .... бичлэгэн дээрээс тэр довтолгоог нь сайн хараарай .... хоёр тоглогчийг өлхөөн хуурчаад Финиш хийхдээ сандарчиж байгаан .... миний бодлоор байнга бэнчнээс оруулж ирээд ч юм уу , эсвэл лооноор ганц жил явуулчихад подхийсэн сайн довтлогч болчино ....ердө цаг хугацаа л түүн өг .... ноён Спаллетти -ч надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биздээ ....(хамгийн сүүлийн авсан мэдээллээр Окака-г Сери Б -н Триестина багт улирал дуустал лоонджээ)

зиа тоглолтын тухайд .... 4-3-1-2 гэсэн тактикаар тоглолоо ...урд мэнез , окака хоёр гарсан ....Пизарро АМ дээр , Брихи , Таддеи хоёр жигүүртээ , ДДР төвдөө айлын довтолгоог хиаруулж байсан байна ....

''манай бяцхан '' Пизарро маань тоглолтын баатар боллоо .... эхний хагас өндөрлөх мөчид 30 орчим метрээс цөм цохиж , дараа нь пеналтиас дубль хийсэн байна .... түүнийг гоолдчихоосой гэж тоглолт болгонд хүсдэг байлаа ....яагаад гэвэл талбайд гарч ирээд л гайхалтай энергитек , идэвхтэй тоглолтыг үзүүлж , аюултай довтолгооныг зохион байгуулж , оновчтой дамжуулалтуудыг тэр хаядаг. Даанч гоол оруулах нь цөөн харагддаг. Тиймээс ч түүнийг энэ баяр хөөрийг мэдрээсэй гэж боддог байсан юм .... үнэндээ энэ байтугай л түүний бяцхан биенээс гарах боломжтой гэдгийг Жиаллоросси нар бүгд мэднэ ...

Режжинагийн талбай ямар ч муу юмб дээ ....Спа хүртэл халагласан байсан .... талбайгаа засчиж чадахгүй нэг сэглэгдсэн юманд тоглохдоо ичдэггүй юм байхдаа ... эсвэл өөрсдөө тэр талбайдаа сайн тоглож сурчаад , эсрэг багаа ялах нэг давуу тал болгодог юм уу хаашаа юм ....

Алдсан гоолын тухайд .... эхний тэр пеналти бол за яахавдээ ... зөвшөөрч болох л юм .... харин хоёр дахь гоол бол нээрээ арайчдээ гэмээр л байлаа .....Энэ Лориа гэж нөхөр баг алж дуусахгүй юм аа ....саяны цонхоор л явуулчих байсан юм ..... айлын довтлогчид зүгээр л тавиад өгчиж байгаа байхгүй юу ...энэ манай хамгаалалтынхны манарааг яааядаа новш гэж .....

наймааны сониноос :
Image
Удинезе -н эзэмшилд байдаг Марко Мотта гэгч 22 настай залуу хамгаалагчийг авчээ .. хэдийгээр зээлээр авч байгаа гэсэн нэртэй ч .... улирал дуусангуут 7 саяыг төлж бүрмөсөн авахаар тохиролцсон байна .... манайхаас гадна Юве түүнийг сонирхож байсан ч ..... нийслэлийг тэр илүүд үзсэн байна ....


Пануччигийн агент ''энэ хэд хоногт олон үйл явдал боллоо ...эцсийн эцэст Кристиан үлдэж гэрээгээ сунгах талаар бодох болсон , одоогоро байдал тогтворгүй байна гэхдээ юу болж мэднэ гэжээ ....'' Тэр бидэнд үнэхээр хэрэгтэй байна .... манай бүх фенүүд ч ингэж хүсэж байгаа ....яг энэ хүнд үер тэр багтаа үлдэж .... туслах ёстой ...шинээр хамгаалагч авсан ч тэд ирэнгүүтээ дасан зохицож сайн тоглох нь эргэлзээтэй ... Кассетти гэмтцэн байгаа .... Лориа гэж алуурт найдсанаас Таддеиг хамгаалалтанд тавьсан нь дээр биз бараг .....

хамгийн сүүлд авсан мэдээллээр Филип Мексес өнөө өглөө Ромын нэгэн бааранд боксджээ .. .... Лациогийн хэсэг дэмжигчид түүнийг хоргоосон юм байх ....угийн ширүүн зантай хүн чинь тэвчиж чадалгүй гар зөрүүлчихсэн юм байна лдаа .... албан бус мэдээллэр Менез түүнтэй цуг байсан гэх юм ... мексес эмнэлэгт хүргэгдсэн ч нэг их сүртэй бэртээгүй бололтой ...гэхдээ цагдаа нар энэ хэргийг зүгээр өнгөрөөхүй нь лавтай ....гайтай юмаа .....

ирэх долоо хоногт Женоатай ....өст хүн өлийн даваан дээр ....яг 4-р байрын төлөө өрсөлдөж буй дайсантайгаа туллаадаа ...тэр хүртэл энэ бэртэлтэй хэд зүгээр болоод пануччи үлдээд , Мексесийн асуудал нажчаасай л гэж залбирч байхаас ....

Image
манайх Аваргуудын лигийн А мэдүүлэгтээ шинээр авсан хамгаалагч Мотта-г багтаасан байна ...мөн Панучч-г оруулсных бодоход улирла дуустал тэр үлдэх нь тодорхой болжийх шиг байна даа ..

Goalkeeper : Pipolo, Artur, Julio Sergio, Doni
Defender: Panucci, Cicinho, Juan, Mexes, Loria, Riise, Diamoutene, Tonetto, Cassetti, Motta
Modifilder: Pizarro, Aquilani, Taddei, Felipe, De Rossi, Perrotta, Brighi
Forward : Vucinic, Totti, Baptista, Montella, Menez
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby kenjiro » Wed Feb 04, 2009 12:48 am

Заза манай экспэртүүд ажлаа сайн хийжийнаа.., Манай Панучи ах явах гэд байгаамуу Ромад төдийгүй Италийн шигшээдээ ямар хүн билээ дээ Хэрэгтэй үед гоол хийж, багаа сэтгэлзүйгээр дасгалжуулдаг хүн гэж боддог. Аан тийн Италийн цомоос хасагдсан нь сайн хэрэг гэж бодожыно Илүү тоглолт хийхгүй амар л биз, нэг зүйлдээ төвлөрсөн нь дээр Өнгөрдөг жил хэтэрхий олон юмны араас явжийж нэг цомтой хоцорсон За тэгээд Женоатай тоглоод талбай дээрээ юм чинь хожчоод Италийн Сери А гэдэг нь хэвэндээ орохын биз дээ.
Энэ жил А.Л.-т их өндөр ач холбогдол өгч байгаа Ердөө 3хан тоглолтын дараа Арсеналтай юм байна тэсэн ядан хүлээж байна Аршавин ирцэн гэсэн яаж тоглохын болдоо, Энэ жилийн А.Л.-т финалд талбай дээрээ хэнтэй ч тулалдана дөө /Ливерпүүл/.
А.Л.- means Аваргуудын Лиг
AS - Roma
User avatar
kenjiro
 
Posts: 58
Joined: Tue Dec 02, 2008 9:44 pm
Location: Empire of the Sun

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby enzo » Wed Feb 04, 2009 4:15 pm

Рома ч яван чангарч байх чинээ... :eek:
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Mon Feb 09, 2009 1:23 am

Roma 3 : 0 Genoa (Cicinho 26 , Vucinic 47 , Baptista 92)
Image
Doni Cicinho, Juan, Mexes, Tonetto Perrotta, DDR, Brighi Taddei Totti, Vucinic

Хүнд тоглолт боллоо. Хоёр багийн аль алинийх нь хувьд . Эхний хорин минутад бол Женоа илүүрхэж байсан. Манайхан жоохон хайнга гэмээр тоглолтыг үзүүлж , хэрэггүй алдаа олныг гаргаснаар Дони рүү олон цохилт чиглэсэн. Харин 26 дахь минутад хийсэн Сисиньогийн гоолоос хойш манайхан илт сэргэж эхэлсэн. Харамсалтай нь гоолын эзэн Бразил залуу маань бэртчихдэг нь тоогүй. 2006 оны ДАШТ дээр Овен бэртдэг шиг их эвгүй гишгэчихсэн.
Түүний гоолын тухай Сисиньо - Брихи -Тотти -Перротта - Сисиньо гэсэн маш гоё довтолгооны хувилбар явсан.
Сисиньо сууснаар манай шинэ цэрэг Марко Мотта дебутаа хийх боломжтой болсон. Ер нь дажгүй залуу харагдана лээ ... хурдтай бол хурдтай , ур чадвартай , ямар ч байсан нэг хоёр хүнийг даваа л гарчих чадалтай харагдсан. Тэхдээ жоохон бие бариад байсан , яахав аяандаа дасах байлгүй дээ ....

хоёрдугаар үе эхлээд Вучинич ёстой ганган хуссан .... Де Россигийн пассыг шууд агаар цөм цохиол гоооол ...энэ тойргийн шилдэг гоолт өрсөлдөх байх .... за тэгээд дараа нь шүүгчийн балайрал эхэлсэндээ ....таддэйд улаан өгч гаргасан нь үнэхээр Вронг децишн ... яагаа ч үгүй байхад шал худлаа шүүх юм .... яахав сүүлд нь айлын Скалли улаан авч хариугаа авсан л даа ....
Тотти тоглсон болохоор үнэхээр гоёо найруулж , довтолгоо илт хүчирхэгжсэн .... Брихи, де росси , вучинич , дони гээд бүгд л ер нь үнэхээр сайн байлаа ...ганц урам хугалсан хүн нь Акуйлани л байна. Сүүлийн 10 минутыг талбайд өнгөрүүлэхдээ юу л хийгээд байв даа...жоохон хүүхэд шиг .... тэхдээ яахав тэрний алдааг Баптиста цайруулж жинхэнэ цөм цохино гэдгийг харуулсан даа ....наашаа хаяах болуу гэтэл шууд өөрөө гусдын ....сайн байнаа...
4-р байрийн төлөө өрсөлдөж байгаа багаа ингэж ялна гэдэг үнэхээр сайхан байлаа ..... одоо оноо тэнцчихсэн болохоор дараагийн тулаанд ялахад л бараг 4-р ороод ирнэ ...энэ эрчээрээ л Буучидтай тулах юм шүү
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Хашка » Mon Feb 09, 2009 1:33 am

:eek:
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Mon Feb 09, 2009 8:15 pm

Image
Сисиногийн бэртэл тийм ч хүнд биш юм шиг байна .... тэхдээ 2 долоо хоног талбайд гарахгүй нь.... ядаж байхад Кассетти бас бэртэлтэй байдаг ... .....түүний оронд Удинезе -с ирсэн Марко Мотта л жигүүрт гарна даа ...эсвэл Пануччи ....Рийзийн хувьд нутаг руугаа буцсан байгаа ... 28нд Палермотой хийсэн тулаанд өвдөгөө бэртээчихсэн ... Аваргуудын лигийн хариу тоглолтын үеэр л эргэж ирэх сураг байна .....
сураг сонсвол манай өрсөлдөгч Арсенал ч бас хэцүүхэн байгаа юм шиг бна

Cicinho : ''Бурхны авралаар хүнд бэртэл биш байна. Эмч хэлэхдээ хагалгаанаас өмнө , хөлөө аль болох хөдөлгөхгүй байхийг зөвлөсөн.
Ийм хүнд үед бэртэл авсандаа харамсаж л байна , гэхдээ одоо би аль болох хурдан эдгээд талбайдаа эргэн гарахыг хүсэхээс өөр зүйл хийж чадахгүй нь. ''

гэжээ.

24-р тойрогт Аталанта Бергоматай тулна ... талбайдаа хүлээж авахдаа 2 : 0-р гуссан ....энэ удаа ч ''формоо'' барих байх.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby kenjiro » Tue Feb 10, 2009 12:53 am

Аан арай хэвэндээ ороогүй байгаму Заз Атлантаг хожчоод хэвэндээ орно биз дээ
AS - Roma
User avatar
kenjiro
 
Posts: 58
Joined: Tue Dec 02, 2008 9:44 pm
Location: Empire of the Sun

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Fri Feb 13, 2009 9:51 pm

Маргааш Бергома хотод зочилно .... 3 оноо зулгаачнэ биздээ

сүүлийн хэдэн долоо хоног багтайгаа нэгдээгүй пануччи Тригориа дахь баазад очиж , бэлтгэлд оролцсон байна. Баазаас гарч явахдаа , хэсэг фенүүдэд гарын үсгээ өгөхөөр зогсох үед нэгэн фен хатуу үг чулуудсан юмуу даа .... харин мань эр хариу үйлдэл үзүүлсэнгүй ....феррари-даа суугаад яваад өгчиж ....ууг нь уучлаллт гуйж муйгаад энэ асуудал тэгсгээд наmдцан юмсан ...

Мирко Вучиночтэй 2013 он хүртэл урт хугацааны гэрээ байгуулахад ойрхон байна ...харин Аклуйланигийн асуудал хүндрэлтэй байна. Мань эртэй нэг л ойлголцож чадахгүй юмдаа ....
Рийз хэлэхдээ 2 долоо хоногийн дараачаас багийнхантайгаа нэгдэнэ гэжээ ....
за нэг иймэрхүү сонинтой
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby ТӨӨГӨӨ » Mon Feb 16, 2009 10:43 am

танайх чинь яацийн бэ? алуулцан бна шдээ
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby tw14 » Mon Feb 16, 2009 11:01 am

7 минутанд 3 гоол алдаж
аталанта 3-0 Рома
52 ' Capelli D.
56 ' Doni C.
59 ' Doni C
49 the complete unbeaten record
User avatar
tw14
viVa l@ viDa>>> Fabre is gloRy
viVa l@ viDa>>> Fabre is gloRy
 
Posts: 359
Joined: Fri Aug 08, 2008 9:18 am

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby tw14 » Mon Feb 16, 2009 11:03 am

аан Пэррато улаан авцан юм байнаш. тэгээл 10уулаа хусуулцан юм байналдаа
49 the complete unbeaten record
User avatar
tw14
viVa l@ viDa>>> Fabre is gloRy
viVa l@ viDa>>> Fabre is gloRy
 
Posts: 359
Joined: Fri Aug 08, 2008 9:18 am

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby BuG » Mon Feb 16, 2009 11:07 am

3 гоол 7 минутанд... хм :smile: Перрота улаан авсан энд хамаагүй л дээ... тэр 89 дэх минутад улаан авсан харин гоолууд 52-59 дэх минутуудад
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby [AMATORY] » Mon Feb 16, 2009 11:17 am

Аталанта нээрээ ямар овоо байнаа. Танайхд бас 3 гоол хийгээд хождог. Хэсэгхэн хугацаанд манарсан юм байх даа :D
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Хашка » Mon Feb 16, 2009 12:21 pm

Дони энэ улирал сайн багуудын эсрэг дандаа дубльдаад байгаа. Манайхыг бас нухчихсан :mrgreen: сайн баг ш дээ Аталанта. УЕФА цомын эрх авчаасай.
Гэхдээ манайх гоол хийсэн л дээ
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Mon Feb 16, 2009 9:30 pm

Юу ч гэхэвдээ ....бид муу байсан тэд сайн байсан тэгээд л гусууллаа ... акуафеска , дони гээд хэсэг залуус энэ улиралд ч бужигнуулж байна даа .. энэ тоглолтын дараа Аталантагийн Фроццариг манайхан сонирхож буйгаа хэлэхэд тэр 'энэ нэр төрийн хэрэг' гэсэн байх юм ...
учраа олохгүй хамгаалалтынхан .... хэрэггтүй алдаанууд , ийм үр дүнд хүргэлээдээ .....
Ямар ч байсан урд явсан Женоа- Фиорентина хоёр тэнцчихсэн болохоор тийм ч их хохирол амссангүй .....4-р байрнаас ганц хоёр онооны л зайтай байх шив ....

Арсеналтай хийсэн туланы өмнө томоохон цочрол авлаа .... Аваргуудын лигээс өмнө Сиена-та тулна тэрэн дээр сэтгэлээ сайхан сэргээж аваад л Англи руу шуураад очно доо ...
бэртэлтэй байгаа хэд ч эргээд ирчих байх ....Мотта ч арай л багийнхантайгаа хөл нийлэх болоогүй байна даа .... Мексэс , Хуан ч гэсэн тун муу байсан .....
гээд яахавдээ ...

таван цагариг-н Энхүвшин ахын хэлдэг шиг ялсан ч ялагдсан ч чи миний шүтээн Рома !
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Thu Feb 19, 2009 7:26 pm

Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby ..::Affictor::.. » Thu Feb 19, 2009 9:35 pm

hashka_et wrote:Дони энэ улирал сайн багуудын эсрэг дандаа дубльдаад байгаа. Манайхыг бас нухчихсан :mrgreen: сайн баг ш дээ Аталанта. УЕФА цомын эрх авчаасай.
Гэхдээ манайх гоол хийсэн л дээ

Дони ч хуучин цагын хитмен шүү.даанч нас нь дэндүү явцан
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Fri Feb 20, 2009 12:39 am

гоол.ком дээр нэг ийм юм байхаар нь орчуулчлаа

Арсенал, Рома багуудын хоорондоо тоглосон түүх тийм ч баялаг биш. Ердөө л ганцхан удаа таарч байсан. Тэр нь одооогоос зургаан жилийн өмнө тохиосон бөгөөд тухайн үед аль аль нь нилээдгүй хүчирхэг байжээ. Буучдын хувьд өмнөх улиралд нь лиг болон цомын тэмцээнд түрүүлж дубль хийсэн бол Рома түүхэн дэх 3 дахь скудеттогоо хүртээд удаагүй байсан үе.
Арсеnал тэрхүү улиралдаа одтой байж , лигийн тэргүүнд бичигдэж байсан бол Рома ''харин эсрэгээрээ нилээдгүй хямралын байдалтай байлаа. Тиймдээ ч Мадридийн 'одуудад'' талбайдаа 3: 0-р тавиулж , арай чамай хэсгээсээ гарч байв. Эзэн хааны баг ч угаасаа тэр жил тасархай байсныг хэлэх үү. Харин Сантьяго Бернабеуд болсон хариу тоглолтонд Рома тэднийг 1 : 0- р ялсан нь нилээдгүй шуугиан тарьсан. Энэ ялалтыг авснаар Ромчууд өөрсдийгөө басаж болохгүй гэдгийг харуулж , сэтгэлзүйн хувьд ч харьцангүй сайжирч чаджээ.

Энэ завсар Буучид тэнд баллаж байв. Боруссиа , Ауксер, ПСВ багуудтай нэг хэсэгт орсон тэд эхний гурван тоглолтдоо л ялалт байгуулж , дараагийн шатны эрхээ өвөртөлж чаджээ. Гэвч энэ амжжилтандаа хэтэрхий хөөрсөн тэд 2 дараалж ялагдан золтой л Боруссиа-г урдаа алдчихсангүй.

Тухайн үеийн УЕФА -н дүрэм ёсоор шөвгийн 16-д шалгарсан багууд дахин сугалж , хэсэгт хуваагддаг байснийг санаж байгаа байх. B хэсэгт Валенси , Аякс , дээр нэмэгдээд Рома - Арсенал нар багтсан бөгөөд чухам энд л бидний ярих гээд байгаа түүх болсон.

Эхний тулаан 2002 оны 11 сарын 27нд Олимпико-д өрнөсөн бөгөөд нэгэн цагт Арсеналын тоглогч , Ромагийн менежер явсан Виллиам Гарбутт хэмээх эрхмийн хүндэтгэлд тоглолтыг зориулжээ.

11 сарын нэгэн үдэш Ромд : Анригийн цаг

Тухайн үед Ромаг удирдаж байсан Капелло ийн дурссан байдаг : Манай багийнхан тоглолт эхлэхийг хүлээж чадахгүй байгаа мэт маш их догдолж байсан , цэнгэлдэхийн уур амьсгал ч гайхалтай байлаа. Энэ бүхэн яг л ингэж эхлэх ёстой мэт бөмбөг тоглолтонд оруулаад дөрөвхөн минутын дараа бид гоол хийсэн. Энэ үед би үнэхээр баяртай байлаа..''
Тиймээ , Ромчуудын хувьд бүх зүйл гайхалтай эхэлсэн , Антонио Кассано-н хийсэн гоол үүний баталгаа болжээ. Гэвч , Анри ... Тьери Анри хэмээх Франц залуу л бараг ганцаараа тэднийг булшлаад хаячихсан. Яг л одоогийн Роналду шиг , тэр үнэхээр ''талбайд бүжиглэж'' байлаа.
Ид ирэн дээрээ гэж манай монголчууд ярьдагдаа. Хэд хэдэн лигт тоглоод үзчихсэн хашир Пануччи , галт тэрэг кафу , зебина , тэргүүтэй Ромын хамгаалалтыг тэр цөм цохин нэвтэрч байв. Би ингэж бичсэнээрээ дэмждэг клубээ доош нь хийж байгаа мэт санагдаж магадгүй . гэхдээ тэр үеийн бичлэгийг үзсэн болохоор ингэж бичхээс , өөр арга алга.
Кассано-н гоолоос ердөө хоёрхон минутын дараа, Романиста нар баяраа тэмдэглсэн үсэрсээр байсан тэр мөчид Кайганы дамжуулалтаар Анри тоог тэнцүүлэх нь тэр. Хоёрдугаар хагас эхлээд Батигоол , бяцхан онгоц Монтелла нар орж ирсэн ч , Luzhny, Cole, Vieira, Campbell, Cygan, тэргүүтэй буучдын хамгаалалт сайн ажилласны дээр Анри , эсрэг багтаа довтлох зав өгөлгүй дайрч байлаа. 70 дахь минутад 4 хамгаалагч дундаас өнөөх Анри гоолдож орхилоо. Дараа нь дахиад нэг .... энэ удаа чөлөөт цохилтоос .... энэ үдэш бол Романиста нарын туулсан хамгийн хүнд үеийн нэг байсан юм ...

Үүний дараах 4 тойригт буучид ялалт авч чадалгүй байсаар хэсгээсээ гарах боломжоо алдсан. Харин Ромчууд Валенсиг 3 : 0-дсон ч , өөр хожил авч чадалгүй бас л хэсгээсээ гарч чадаагүй билээ.

3 сарын гунит үдэш ... Тоттигийн алдаа

Буучдыг Хайбури-д нь ялж л байж , хэсгээсээ гарах болзлоо хангах хүндхэн даалгавартай байсан Ромчуудын хувьд хэд хэдэн гол тоглогчид байхгүй нь санааг нь зовоож байв.
Дээрээс нь Батигоолын бэртэл ч үүн дээр нэмэгдэнэ. Сери А -д түрүүлэх нь нэгэнт бүтэшгүй бүх анхаарлаа А.лигт хандуулсныхаа хүчинд талбайдаа гаргасан хайнга алдаануудаа Хайбури-д бага гаргаж , нямбай тулалдсан ч ялж чадаагүй. Эхний гоолыг талбайн эзэд оруулсан бөгөөд Ван Бронкхорстын буланг Виера оновчтой мөргөж , Хайбури-д ирсэн 35,472 дэмжигчээ баярлуулсан бол тун удалгүй тэднийг дахин ''баярлуулсан явдал болох нь тэр. Омголон зантай тотти шүүгчтэй маргалдан улаан хуудас авсан нь Ромчуудад бүх зүйл дууссан гэдгийн дохио байлаа. Гэвч тэд бууж өгөлгүй тэмцсээр эхний хагас өндөрлөх мөчид тоог тэнцүүлж чадсан юм. Эзэн нь өнөөх л Кассано. Үүнээс хойш хоёр баг хэд хэдэн удаа оролдоод үзсэн ч Симан ,Антониоли нар үүргээ амжилттай биелүүлэв.

Энэ бүхний эцэст хоёр баг аль аль дараагийн шатанд үлдэж чадаагүй ч зургаан жилийн дараа дахин таарах хувьтай байжээ. Тэр үед Ромыг булшилсан Анри одоо алга , тэр үед байсан тоглогчдоос одоо Арсеналд ганц нь ч үлдээгүй бол Ромад Тотти , Панучч , Монтелла нарын хашрууд байна. Буучид эсрэгээрээ ямар ч туршлагагүй ч , эрч хүчтэй залуусаар дүүрэн байгаа. Бексийн номон дээрээс уншиж байхад Бекс , Невиль авьяаслаг залуусыг тэднийг дөнгөж гарч ирж байхад Сер асар их эрсдэл хийж марк Хьюз , Пол Инс нарыг явуулсан тухай гардаг. Тэр үед хүн бүр ''хүүхдүүд ялж чадахгүй' гэж байсан гэдэг. Гэвч Сер тэдний буруу болохыг нотлосон. Хүүхдүүд ялсан. Харин Арсеналын хувьд тэдний амжилтыг үзүүлж чадах эсэх нь эргэлзээтэй. Тун тогтворгүй тоглолттой.

Манайхыг аваад үзье л дээ. Улирлыг тааруу эхлүүлсэн , гайхалтай сэргэсэн гээд л .... байрлал болон бусад зүйлсийг Паяасо харьцуулчихсан учраас нурших хэрэггүй байх .... сэтгэлзүй гэдэг багт юунаас ч илүү чухал , энэ тал дээр л манайд жоохон дутагдал байгаа ....
бусдаар бол бүрэлдэхүүн өнгөрсөн жилийн Реалийг мулталснаас муудсан юм байхгүй , харин ч хүчтэй байгаа гэхэд хилсдэхгүй , хэд хэдэн бэртэлтэй тоглогчид байгаа ч яг багийн цөм тоглогчид бүгд формондоо орсон
... иймээс бид ялна гэж хэлэх бүрэн үндэс надад байна ...юу ч гэсэн харж л байя
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby [AMATORY] » Fri Feb 20, 2009 9:02 am

Сайхан бичлэг байна :eek: . ЧЛ-д Италийн багуудаа дэмжинээ :italy
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby WALCOTT » Sat Feb 21, 2009 2:11 pm

goy bichleh hiisend tnx :-D
ene tuuh dawtagdaasai :mrgreen:
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Хашка » Sat Feb 21, 2009 7:43 pm

Энэ удаа ч давтагдах нь юу л бол. Мөнхийн хотынхон Буучидаас илүү шанстай байгаа гэж би хувьдаа бодож байгаа. Ер нь Сери-А-гийн багууд бүгд л чанга учраанууд гэдгийг аль ч Лигийн дасгалжуулагчид хэлж байгаа. Мэдээж манайхан :italy шүү дээ
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby baynaTS » Sun Feb 22, 2009 12:01 am

hashka_et wrote:Энэ удаа ч давтагдах нь юу л бол. Мөнхийн хотынхон Буучидаас илүү шанстай байгаа гэж би хувьдаа бодож байгаа. Ер нь Сери-А-гийн багууд бүгд л чанга учраанууд гэдгийг аль ч Лигийн дасгалжуулагчид хэлж байгаа. Мэдээж манайхан :italy шүү дээ

tuxain yed n xarj baij l bolii doo,odoo xudlaa yariad ch yaxav :) :)

Stand Your Ground and Fight !...
User avatar
baynaTS
The Invincibles
The Invincibles
 
Posts: 2457
Joined: Tue Nov 06, 2007 12:57 am
Location: Calgary Olympic Park

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Чуугий » Sun Feb 22, 2009 9:17 am

Сиэнаг Таддэй-н гоолоор хожиж..........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Sun Feb 22, 2009 11:48 am

Roma 1 : 0 Siena (Taddei 63')

Image

ДДР , Вучинич , Акуйлани , Менез гээд хэд хэдэн түлхүүр тоглогчид байхгүйд маш чухал ялалт авлаа...улирал эхэлснээс хойш анх удаагаа эхний 4-т бичигдэж эхэллээ...ердөө хэдхэн сарын өмнө ийм зүйл болно гэхэд итгэх хүн байса болов уу ....манай ''бүтээгдэхүүн'' Курчи энэ өдөр хаалгаа сайн манаж байлаа ....Тотти , Монтелла , баптиста -н хэд хэдэн аюултай довтолгоог хаасан ....харин 63 дахь минтуад Таддеин ухаалаг цохилтыг хааж чадсангүй .... Пизарро фрийкик гүйцэтгээд , айлын хамгаалагчдаас ойж ирсэн бөмбөгийг , Таддеи хаалгачийг урагшаа гарсныг ашиглан маш гайхалтай гоол орууллаа ....ялалтын гэдэг утгаараа ч үнэхээр сайхан гоол байсан ...
http://www.youtube.com/watch?v=h8Dl_ZMPpdI&feature=related
Вичинич , ДДР хоёр байгаагүй учир Спаллетти 4-2-3-1-р тактикаар тоглож , урд Тотти-г , Пизарро , Брихи хоёрыг дм дээр , Харин Мотта , Таддеи , Басптиста гурав хагас дээр тогложээ ...

2-p хагас эхлэх үед Хуан хөлөө эвгүй болгоод сууцан ...дараа нь бас Сисиньо -г Фелипээр сэлгэнэ лээ ....зүгээр л байгаа даа.... энэ хоёр байхгүй бол ч Эмиреитс эвгүйднэ шүү ....

Roma (4-2-3-1): Doni; Cicinho (Filipe, 73’), Juan (Diamoutene, 46’), Mexes, Riise; Pizarro, Brighi; Motta, Baptista, Taddei, Totti (Montella, 83’).

За ямар ч байсан яллаа ....одоо Лондон луу урагшаа !
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 67 guests
cron