Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Энэ улирал улаан чөтгөрүүдийн үзүүлэх амжилт таны бодлоор?

Примиер лигийн аварга
25
14%
Аваргуудын лигийн аварга
6
3%
ФА цом, лигийн цомын аль нэгнийг авна
23
13%
Өмнөх жилийнхтэйгээ адил 2 цом авна
22
13%
Хэттрикдэх ч юмуу
28
16%
Аваргуудын лиг, примиер лигээ 2-ууланг нь 2 жил дараалж авна гэж байхгүй тиймээс юмгүй үлдэнэ
71
41%
 
Total votes : 175

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby ТӨӨГӨӨ » Sat Jan 31, 2009 11:47 pm

KUDASHAH wrote:
sanjka wrote:Everton-ы хувьд:
Хаалгач: Howard
Хамгаалагч: Hibbert, Lescott, Jagielka, Baines, Yobo
Хагас: Van der Meyde, Cahill, Arteta, Neville, Osman,
Довтолгоо: Anichebe, Jutkiewicz
болов уу гэж бодож байна. Гол 2 довтлогч гэмтэлтэй байгаа нь тэдний хувьд асуудалтай байгаа юм.


Эвертон ийм олон тоглогчтой тоглох юм уу тоолсон чинь 13 болоод байх юм :mrgreen:

5-5-2 гоё юм бна алийшд :mrgreen:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Maslo » Sun Feb 01, 2009 2:20 am

Тоглолтын 1-р үе өндөрлөлөө. Ер нь typical 0-0 тоглолт л болох шинжтэй байлаа. Каррикын олж ирсэн пеналтыг Роналдо хүү юу гэж зүгээр өнгрөөхөв. 1-0!!!!!!!!!. Манайхнаас Тевез маань л галзуу тоглож байна. Carrick овоо идэвхтэй :eek: Хамгаалалт үнэхээр сайн байна.

---------------VDS-----------------

Gary----Rio---------Vida-------O'Shea

Ronaldo----Fletcher----Carrick-----Park

---------Berbatov---Tevez---------

гэж гарсан байна. 60 гаргаад Гиггз Каррикын, Флетчер 2-ын аль нэгийнх нь оронд орж ирж мэднэ.
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Nomer 10 » Sun Feb 01, 2009 3:59 am

Эхний үед бол манайхан аваргууд шиг л тоглосон. Том боломжууд гэвэл Парк баруунаас хаалганы урд руу хаях гэж байхад нь айл Берба КР 2 дээр л хамаг анхаарлаа тавих шиг болсон. Тэгсэн мань хүн бараг шууд хаалга руу хусчих болтой. Тевез гэхдээ хачир нэмчих шиг болсон. Гоол гээл бостол айлын хаалгач хурууныхаа үзүүрээр хатгаад холдуулчихсан. Дараа нь КР өөр дээр нь ирсэн бөмбөгийг нэг зөөлөн тогтоонгуут шууд тэр олон хүний дээгүүр өлгөөд хусчихсан. Бузрын хүчтэй цохилт байлаа. Шувуу буудлаа гэтэл гоол байжээ, даанч хаалгач нь хатгачихлаа. КР-ын энэ техникийг, яаая.

Дараа нь КР 2 хүн дээгүүр янзтай өлгөөд Каррикт хаясан, манай хүн эргэнгүүт гуядтал хаалганы хажуугаар гарсан. Бас л гоё хосолсон үзүүлбэр байсан. Тэгээд эхний үе дуусч байтал Каррик 11 авчирлаа. 16-ын шугам руу орж явтал нэг нөхөр нь дэгээдээд, манай хүн хүчиндээ цаашаа унаж явтал өөр нэг нөхөр хажуугаас нь орж ирээд бүрмөсөн хэвтүүлчихлээ. Шүүгч энэ дээр пеналти өгчих шиг боллоо. Уг нь бол шугам дээрээс хаалттай цохилт байсан. Пеналтиг КР хаалгачийн цээжин тушаа хусаад гоолдлоо. Нөгөөх нь баруун тийш үсэрсэн. Хэд хоногийн өмнө Рибери Штуттгартад яг ингээд цохитол Леманн огт хөдлөхгүй зогсож байгаад бариад авсан.

За тэгээд 2-р үе эхэллээ. Эхлэнгүүт Каррик жинхэнээсээ 11 авлаа. Тэр Лескотт гэдэг муухай царайтай нөхөр унагаачихсан. Гэтэл шүүгч энэ удаад бас л буруу ажиллалаа. Гэхдээ мань хүн 1 тоглолтод 2-ын зэрэг 11 өгөхөөс айсан байх л даа. Тэр тусмаа 1 хүн дээр шүү. Каррик гэж нэг үнэнч гар тэгээд уначихаад нисдэг тэрэг шиг дорхноо гозойгоод босчих юм. Жаахан хэвтсэн бол яах ч байсийм билээ. Энэ удаад жинхэнэ 11 байсийм чинь.

За тэгж байтал ахмад сууж Бор залуу орж ирлээ. Стадион дотор аюул аюул. Ахмад гомдвуу яав, шууд гараад кабин луу наацан. Царай нь дурамжхан харагдана лээ. Айл тэр үед тоглолтын анхныхаа цохилтыг хийсэн байх аа. Кэхилл стандартаас шууд газраар наасан. ВДС толгой сэргэлэн байсан, угийн ч цоглог доо. Шууд л тосож хэвтээд тас тэвэрчихсэн. Дараа нь Пиенаар манайд стандарт бэлэглэсэн. КР робот шигээ зогсож байсан ч Тевезээр цохиулсан. Бас нэг заль л даа, гэхдээ л сонихон санагдаж байлаа. Хаалтанд орсон ч ойгоод гозойсноо бараг л орчих шахсан. Хаалгач нь дахиад л хатгасан. Энэ муу өнөөдөр ёстой сайн байлаа.

Тэгж байтал Гиггз Флетчерээр солигдон орж ирсэн. Айл нэг булан болоход нөгөө муухай царайт нь уначихаад 11 нэхээд. Рио туршлагаараа цэвэрхэн л салгасий шд. Бүр цамцнаас нь татаад унагачихсан биш, зах энэ тэрээс нь базах байх шд. Дараа нь манай булан болоход КР Вида 2 шивнэлдээд л. Тактик нь ажилласан. Вида гоё шахаад КР мөргөсөн, гэхдээ тэнгэр лүү. Хоорондоо тэгснээ алгаа ташилцаад л. Манай энэ шивнэлтүүдэд их учир байна шүү, цаана чинь. За тэгээд цаг ч дууслаа. Шударга бусаар пеналти авсан байж болох, гэхдээ шударга 11-ийг маань өгөөгүй. Тэгээд ч эхний үед үзүүлсэн хэд хэдэн том боломжийг бодоод үзэхээр ялалт манайх гэдэг нь дэндүү ойлгомжтой байсан. Нөгөө топуудын эрлэг гэгдээд байсан баг манай эсрэг яаж ч чадсангүй. Угаасаа ч чаддаггүй юм доо. Золигнууд чинь ПЛ-ийн түүхэнд манайхыг талбайд нь хожсон анхны баг болж байсан. Тэрнээс хойш манайх тэднийг өдийг хүртэл 16 жил талбайдаа хожсон.

Ингээд 12 дэхээ дараалж хожигдсонгүй. Дараалаад долоо дэхээ хожлоо. Хаалгачийн маань нөгөө рекорд нь ч үргэлжилж байна. 1121 минут болчихвуу. Хожигдол гээчийг мэдрэхгүй долоо тоглоод байсан Эвэртонд хожигдлыг нь амсууллаа. Энэ удаа тэднийг заавал хожих ёстой байсан юм. Жил бүрийн 1 сарын сүүлийн тоглолтыг хожих нь хамгаас чухал. 58 оны баатрууд маань диваажинд баярлаж байгаа. Хар туузтай тоглосон учир нь ч тэр. Саяны Виган, Вэст Бром энэ тэр дээр хожиж чадаагүй бол харамсахгүй байсан, угаасаа ч скауд хэцүү байсан. Өнөөдөр дэвжээ энэ тэр гээд аль ч талаараа хожих ёстой байсан. Чадлаа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby che » Sun Feb 01, 2009 8:55 am

Шүүгч эхний пэналт дээр бантсандаа 2 дахь дээр өгөөгүй л дээ.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby enkuna » Sun Feb 01, 2009 10:49 am

Каррик өчигдрийн баатар байлаа дээрийн бичсэнчлэн довтолгоонд янзтай хэд хэд орсон тэд нь өгөөжээ огж пеналт авсан 16-н гаднаас аюул тарих тоотой ганц цохилтыг тэр л авчирлаа... Тевез янзтай сайхан тоглолоо гэхдээ төгсгөлийн шийдвэрүүд нь хангалтгүй... Сүүлийн үед тоглолт болгон дээр рекорд тогтоогоод байх чинь энэ том зүйл биш ч тоглогчдод том мотив болж үзэж байгаа фэнүүд бидэнд ч гайхалтай байна ирэх тоглолтуудад Их Британы рекорд билүү... Ижил тоглолттой 5 оноо дажгүй харагдаж байна энэ оноогоо хадгалаад байх юм шүү...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby MrO » Sun Feb 01, 2009 10:59 am

Роналдугийн нэг цохилт шон оносон, Яг орилоол босох гэсэн чинь... 2-р үеэс нь үзэж чадаагүй, Брауныг талбайд орж ирсэн чинь стадион аймар хүлээж аваа юу? Ахлагч маань уг нь сайн л үзэж байгаа юм сан, элдэв юм бодох вий дээ гэж...
ONE UNITED
User avatar
MrO
 
Posts: 1489
Joined: Wed Jan 25, 2006 9:58 am
Location: OLD TRAFFORD

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Mojul » Sun Feb 01, 2009 11:43 am

Гоё хожсон бна шдээ.......... :-D
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Maslo » Sun Feb 01, 2009 12:56 pm

САФ урд дөрөв нийлээд 80 гоол гусч чадна гэж. Роналдо, Руни, Бербатов, Тевез... 80 гоол гусчихад бол ямар ч байсан хэдэн юмны аварга бол болчих л байх.
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Чуугий » Sun Feb 01, 2009 1:05 pm

арын хэд чинь бас гоол алдахгүй юм чинь бүгдийг нь хамах юм бишүү....
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Maslo » Sun Feb 01, 2009 1:06 pm

Цагаан хэл ам гэсэн ойлголт байхгүйээ гээд байхад л хүмүүс чадах чинээгээрээ оролдчих юмаа. Надад бол хамаа алга манайх бүгдийг нь хоослоно :mrgreen:
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby VicKtoR » Sun Feb 01, 2009 1:58 pm


Хамгийн сүүлд танай Фердинанд Лескотыг хаалган дээр бөмбөг татаж цохих гэж байхад араас нь дугтараад унагааж байна лээ дээ, танайх хэзээ ингэж шүүгчид мөнгө өгөхөө болих юм болоо :RD
----
User avatar
VicKtoR
Номер 3
 
Posts: 2336
Joined: Tue Feb 05, 2008 6:53 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Maslo » Sun Feb 01, 2009 2:08 pm

Танайх хэзээ юм болгоныг мөнгө, хээл хахуулиар хардагаа болих юм болоо?
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby .boldoo. » Sun Feb 01, 2009 3:55 pm

Атаархаж байгаа бол зөв атаархаж сурмаар юм 8+)
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Gooner » Sun Feb 01, 2009 4:11 pm

Гэхдээ МаЮ бол үнэндээ л сайн байна.
Пл бол номер1 болсон ихэнхи багуудыг нь томчуул аваад хөрөнгө оруулалт аймаар хийж байгаа энэ үед МанЮ эзэгнэж байна гэдэг бас л.
Гэхдээ МанЮ байнга ингэх үү гэдэг бас сонин.
Миний бодлоор бол Ошэй, Браун, Флэчэр өөр хэн ч байа уу албан ёсны бэк апууд бол Фэргиг ажлаа өгөнгүүт шууд л явцгаана. Фэрги тэдэнтэй ярилцсан гэж боддог. Мань хүний гэрээний хугацаа бага үлдсэн тиймээс намайг явтал энд бай, тэр болтол би чаддагаа хийж аль болох олон юманд багаа хүргэхийг хүсэж байна гэж боссуудтай ч тоглогчидтой ч ярилцсан байх. Тэгээд л мөнгөөр тоглогч аваад л, Роналдуг ганц хоёр жилдээ аргамжчих гээд л... Тэрнээс одоо юу вэ. Ошэй Браун мэтийн ингэж олон жил тоглосон гарууд бол ааааль хэдийн явна гээд яриа гаргачихсан лбайх байсан. Өөр багуудын тоглогчид тэгээд байхад ганцхан эднийх л нам гүм байхыг бодоход тийм яриа явагдсан биз.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Аагий » Sun Feb 01, 2009 5:15 pm

Танайханы зарим фэнүүд амжилтандаа дурамжхан л байгаа байх. Манайхан баахан 1:0 -р хожиж байх үед ийм яриа болж байсан юм. :mrgreen: ps: darts = nomer10

mercer wrote:mercer (4/26/2006 3:28:51 PM): what football do you prefer, beautifull football or quality football?
darts (4/26/2006 3:29:11 PM): quality
mercer (4/26/2006 3:29:24 PM): do you?
darts (4/26/2006 3:29:36 PM): yes
mercer (4/26/2006 3:29:59 PM): winning is more important than playing good game?
darts (4/26/2006 3:30:19 PM): sometimes yes
mercer (4/26/2006 3:31:18 PM): i prefer losing 2-3 than winning 1-0
darts (4/26/2006 3:31:32 PM): hehe
mercer (4/26/2006 3:31:38 PM): how many times does chelsea won by 1-0
darts (4/26/2006 3:31:52 PM): too many
mercer (4/26/2006 3:32:11 PM): is this what do you prefer?
mercer (4/26/2006 3:32:13 PM): :D
mercer (4/26/2006 3:32:17 PM): :grin:
darts (4/26/2006 3:32:52 PM): :smile:
mercer (4/26/2006 3:33:51 PM): i agree with e.cantona that football must be played beuatifully
darts (4/26/2006 3:34:15 PM): good
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Maslo » Sun Feb 01, 2009 7:03 pm

Манайд нэг гоё давуу тал байгаа нь Fletcher, O'Shea, Brown гэх мэтийн ихэнх нь багтаа үнэнч, бэк ап байхад нэг их эмзэглээд байхгүй багийн спорт гэдгийг ойлгочихсон нөхдүүд байгаа болохоор амар.

Бусад багууд ихэнхдээ л тоглогч нар нь заменд удаан байх сонирхолгүй тэгээд л өөр топ багууд руу явж гараанд гарах сонирхолтой баг хайж дэмий тэнсээр байгаад өөрсдийнхөө career-ыг сапилцан нөхдүүд зөндөө шүү дээ... Тэд нарыг бодохоор өмнөөс нь career нь хайран санагдаад байдаг юм
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby El Payaso » Sun Feb 01, 2009 8:02 pm

Аагий wrote:Танайханы зарим фэнүүд амжилтандаа дурамжхан л байгаа байх. Манайхан баахан 1:0 -р хожиж байх үед ийм яриа болж байсан юм. :mrgreen: ps: darts = nomer10

mercer wrote:mercer (4/26/2006 3:28:51 PM): what football do you prefer, beautifull football or quality football?
darts (4/26/2006 3:29:11 PM): quality
mercer (4/26/2006 3:29:24 PM): do you?
darts (4/26/2006 3:29:36 PM): yes
mercer (4/26/2006 3:29:59 PM): winning is more important than playing good game?
darts (4/26/2006 3:30:19 PM): sometimes yes
mercer (4/26/2006 3:31:18 PM): i prefer losing 2-3 than winning 1-0
darts (4/26/2006 3:31:32 PM): hehe
mercer (4/26/2006 3:31:38 PM): how many times does chelsea won by 1-0
darts (4/26/2006 3:31:52 PM): too many
mercer (4/26/2006 3:32:11 PM): is this what do you prefer?
mercer (4/26/2006 3:32:13 PM): :D
mercer (4/26/2006 3:32:17 PM): :grin:
darts (4/26/2006 3:32:52 PM): :smile:
mercer (4/26/2006 3:33:51 PM): i agree with e.cantona that football must be played beuatifully
darts (4/26/2006 3:34:15 PM): good

би МАНЮ-д дургүй л дээ... тэхдээ яж ч 1-0 ээр хожиж байсан МАНЮ тэр үеийн Хөхүүдээс хамаагүй үзүүштэй тоглолттой л доо... 1-0 оор хожиж байгаа ч илүүрхэж байгаад хожоод байгаа Хөхүүд ч нэг хэсэг баахан 1-0 хийдэг байхдаа бол тувт хамгаалч хөл гар өшиглөж байгаад л ганц контр хийдэг байсан л даа...

МАНЮ ч цомд мангар дөхөөд ирлээ шүү... өнөөдөр тэгээд улаан хөхүүд тэнцчих юм бол бараг л 50 хувь комплитед болох нь...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Maslo » Sun Feb 01, 2009 8:33 pm

Өнөө орой цаад 2 чинь тэнцээд манайх Ливер, Арсеналтай хийх 2 тоглолтондоо хожчихвол тэгээд л ердөө л тэр шүү дээ
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Maslo » Sun Feb 01, 2009 9:06 pm

Манайх одоо ингээд нэг хэсэгтээ амрах нь дээ. Ойрд дэндүү ачаалалтай тоглож байлаа. Залуу скуадтай байгаагүй бол бас л хэцүүдэх байлаа. Дараагийн тоглолт West Ham-тай айлын талбайд 2 сарын 8-нд
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby enkuna » Sun Feb 01, 2009 11:36 pm

Өнөөдөр манай Флетчер 25 хүрсэн юм байна Шотланд залуу маань МанЮ-н төлөө 200 тоглолт хийгээд байгаа ба 13 гоолыг өрсөлдөгч багийнхаа хаалганд хийсэн, мэдээж томчуулд гоолдож чаддаг манай зэвсэг 2005 онд Челси-н 40 тоглолтонд хожигдоогүй цувралыг түүний гоол зогсоож байсан мөн ФА цомд Буучдын хаалганд 2 мөргөж гоолсон гээд л, түүнчлэн шигшээ багийн хувьд ч туршлага арвинтай шигшээ багийнхаа түүхэнд 118 жилийн дараах хамгийн залуудаа ахлагчын тууз зүүсэн тоглогчоор 2004 онд тодорсон дөнгөж 20 настайдаа... 2012 он хүртэл гэрээтэй тэрээр улам олон тоглолт багийнхаа төлөө хийх бизээ...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Deck » Sun Feb 01, 2009 11:58 pm

Хамгийн өнгөлөг харагдаж байгаа баг.
Deck
 

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Nomer 10 » Mon Feb 02, 2009 2:07 am

Аагий, манайх давамгайлсан 1-0, танайх салганасан 1-0 гэдгээрээ ялгагдий шд хэхэ.

Сая энэ Райлэ гэж нөхөр цэнхрүүдийн ёстой дургүйг нь хүргэв ээ. Лампст шал худлаа улаан өгөөд, удалгүй дараахан нь маасайтал инээцэн нааж байсан. Челсид Роман ирснээс хойш би голоос дургүй болсон. Улаануудтай тоглоход дандаа улааны талд байсан. Өнөөдөр ч ялгаагүй. Гэхдээ ялгаа нь энэ удаад манайд илүү аюул тарих нь Челси учраас улааныг дэмжсэн. Харин Лампс гарснаас хойш тэнцчээсэй гэж бодож байлаа. Хөөрхийсийг өрөвдөвш. Босинва гэж янзын гар байна аа. Хүний араас жийж л байдаг, тэр хажуугийн шүүгч улайм цайм бөмбөгийг нь Челсид өгч л байдаг. Гэхдээ улаан нь хожсон нь зүгээр ээ. Челси Лампс байхгүй ч Баллак Дэко байна, байрлал муудахгүй. Улаанууд бол угаасаа орон гаран. Гаран явж байгаад орон нь эхэлж байна. Манай дээр очоод дахиад гаран нь эхэлнэ. Алтан жаал нь ирцэн л жаахан хэцүү байна. Улаанууд манай талбай гээд илүүрхэх шиг боллоо. Нөгөө талд Брэмэнийг бас хараад бүтэн үзсэнгүй.

Улааны сэдэвт тавихаас болгоомжлоод эндээ бичлээ. Улаан хөх 2 сэдэв ч одоо ёстой нэг буцлах байх даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby Amaraa1010 » Mon Feb 02, 2009 12:00 pm

за манайх ч сайхан бна да, буучид цэнхэр 2 ер нь өрсөлдөөнөөс хасадгав бололтой, ойрын хэдэн тоглолт жоохон зайтай амралт гэмтэл энэ тэр жигдрээд ирэх юм шиг бна, нэг сар ч бас л нүдүүллээ ш дээ, би бараг үзэх гэж ядаргаанд орох шахлаа... Сүүлийн тоглолтуудаас хархад манайх ч аврага баг шиг тоглож бна лээ дээ, Title бол ойрхон бна дээр нь улиралын төгөсгөлийг сайн хийдэг туршалга бна... бусад Цомын тэмцээнүүдийг бас авах хэрэгтэй, мэдээж Champions League бол хамгийн том зорилт юм...
up UNITED
Image
User avatar
Amaraa1010
 
Posts: 1550
Joined: Wed Oct 01, 2008 2:43 pm
Location: UB, Mongolia

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby tw14 » Mon Feb 02, 2009 12:22 pm

Amaraa1010 wrote:за манайх ч сайхан бна да, [b]буучид цэнхэр 2 ер нь өрсөлдөөнөөс хасадгав бололтой, ойрын хэдэн тоглолт жоохон зайтай амралт гэмтэл энэ тэр жигдрээд ирэх юм шиг бна, нэг сар ч бас л нүдүүллээ ш дээ, би бараг үзэх гэж ядаргаанд орох шахлаа... Сүүлийн тоглолтуудаас хархад манайх ч аврага баг шиг тоглож бна лээ дээ, Title бол ойрхон бна дээр нь улиралын төгөсгөлийг сайн хийдэг туршалга бна... бусад Цомын тэмцээнүүдийг бас авах хэрэгтэй, мэдээж Champions League бол хамгийн том зорилт юм...
up UNITED
[/b]

тэгж хэлэх арай эрт байна
49 the complete unbeaten record
User avatar
tw14
viVa l@ viDa>>> Fabre is gloRy
viVa l@ viDa>>> Fabre is gloRy
 
Posts: 359
Joined: Fri Aug 08, 2008 9:18 am

Re: Манчестер Юнайтед 2008/2009: Бид аваргуудын аваргууд

Postby .boldoo. » Mon Feb 02, 2009 1:22 pm

Эрт ийм тийм гэж яриад яахав. Хоосон ч хоцрох магадлалтай. Хэрвээ цом авбал авсан хойноо л гайхуулая :eek: .
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests