CHAMPIONS LEAGUE 2008/2009

Moderator: Хөлбөмбөгийн модууд

2009 UEFA Champions League winner is ... ?

1. Barcelona
39
60%
2. Manchester United
26
40%
 
Total votes : 65

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Maslo » Thu Jan 22, 2009 1:09 pm

Гүйээ харин ч тэр жилжингээ хөлбөмбөгөө л үзнэ гэсэн үг байхгүй юу
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Captain » Sun Jan 25, 2009 3:04 am

Maslo wrote:Гүйээ харин ч тэр жилжингээ хөлбөмбөгөө л үзнэ гэсэн үг байхгүй юу
:-o
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby G@naa » Sun Jan 25, 2009 7:29 pm

Аагий wrote:
G@naa wrote:
admiral88 wrote:Битүүнд тоглолт үзэх хүн байна уу :mrgreen:


Gertee buuzaa idej, suutei tsaigaa uungaa l uzne dee. :mrgreen:


Шөнө хоол идэх дэмий л юм байгаам даа :mrgreen:


He he. Zugeeree gants udur. Bag maani l hojij bval.
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby fd11 » Sun Jan 25, 2009 10:31 pm

noirmog tsagaan sar bolohnee
✧・゚:*✧・゚:*¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯\✿ツ)/¯\( ツ)/¯*:・゚✧*:・゚✧
User avatar
fd11
Aupa Leones
 
Posts: 877
Joined: Wed Dec 24, 2008 1:07 pm
Location: Улаанбаатар

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Captain » Fri Jan 30, 2009 1:27 pm

2011 онд Wembley АЛ финал хүлээж авхаар болсон юм шиг байна шд.....
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Seikoni » Fri Jan 30, 2009 3:21 pm

тэрний өмнө Бэрнабэуд болно.. :beer
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby ТӨӨГӨӨ » Fri Jan 30, 2009 3:23 pm

тэрний дараа аллианцад болно :RD
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Г.Баяраа » Fri Jan 30, 2009 5:42 pm

тэрнээс чинь бүүр өмнө Олимпикод болно :RD
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby lordington » Tue Feb 03, 2009 11:19 am

хаана ч болсон манайх л авахийм чинь
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby lordington » Thu Feb 05, 2009 6:28 pm

Цагаан сар хурдан болооосой лигээ үзэхиймсаааааан.
Arsenal Chelsea Liverpool Manchester - England
User avatar
lordington
 
Posts: 571
Joined: Wed Jul 19, 2006 8:00 pm
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Captain » Sat Feb 07, 2009 4:00 pm

Битүүний орой Аваргуудын лигээ үзээл битүүрээл суух нь дээ :mrgreen:
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby El Payaso » Tue Feb 17, 2009 12:25 pm

Итали ба Англичуудын мөргөлдөөн

90 ээд он бол Италийн хөлбөмбөг, Сериа А он жилүүд байлаа тэд бага дэлхийн аварга цолыг хүртэж шилдэг тоглогчид энэ лигт л тоглохыг мөрөөддөг байсан гэхэд хилсдэхгүй. Гэвч сүүлийн хэдэн жилийн турш Италийн хөлбөмбөгийн нэр хүнд, лигийн чанар чансаа огцом уруудаж тэдний байр суурийг ПЛ аваад байгаа нь хэнд ч илхэн билээ. Харин энэ улирал Сериа А-н хувьд ихээхэн тэмдэглүүштэй жил болж байна. Сериа А-ийн багууд улирлын эхэнд арилжаа наймааны зах зээл дээр хамгийн идэвхитэй ажиллаж байсан бол улирал эхэлсэнээс хойш дундаж багуудын чансаа огцом өссөн нь илт анзаарагдаж байна. ТОП 4 болох Интер, Рома, Милан, Ювентусын байрыг ганхуулахаар Виолачууд, Милитогоор удирдуулсан Женоа, Хамсик, Лавецци тэргүүтэй Наполи хуучны сайхан цагаа эргүүлэн авчирхыг хүсч буй Лацио нар хүчтэй өрсөлдөж байна.
Бэкхэм, Роналдиньо, Милито зэрэг супероддыг италийн хөрсөнд газардуулсанаас гадна Зарате, Пато, Хамсик, Лавецци, Мело, Монтолвио, Гамберини, Жиовинко, Кьеллини зэрэг залуу авьяастнуудыг тэд нээгээд байна.
СЛ-ийн шатанд таарсан энэ 2 орны 6 багийн хоорондын тоглолтын үр дүн зөвхөн СЛ-ийн дараагийн шатанд хэн шалгарахаар зогсохгүй хөлбөмбөгийн аугаа их түүхт 2 орны нэр төрийн төлөөх тоглолтууд болж өнгөрөх бизээ.

МАН Ю – Интер
САФ-аар удирдуулсан МАН-Ю чууд өнгөрсөн жилийн аварга цолоо ПЛ болон СЛ д хамгаалахаар Интертэй тулах бол италичууд сүүлийн мөрөөдөл болсон СЛ-ийн цомыг авахын тулд Чөтгөрүүдийг тэмцээнээс хасах хэрэгтэй.
МАНЮ чуудын хувьд улирал хүндхэн эхэлсэн ч тэд аажим аажимаар формндоо орж байдлыг гартаа авч чадсан. Хамгийн сүүлд аль намар Насри Саарыг хаалгыг мялааснаас хойш тэд лигтээ хаалгандаа гоол алдсангүй. Дотоодын лигтээ эртний ривал Улаануудаас 2 онооны зөрүүтэй лигийг тэргүүлж байна. Боксинг Дэй болон 1-р сарын шахуу хуваарь тэдэнд проблем болсонгүй тэд авах ёстой бүх оноогоо халаасалж чадсан зэрэг нь улаан чөтгөрүүдийн сэтгэл санааг СЛ-ийн тоглолтуудын өмнө өндөрт өргөж чадсан. Шахуу хуваариас шалтгаалан нэг хэсэг бэртэл гэмтэлд идэгдээд байсан ч гэмтэгсэд аажим аажимаар ирж байгаа бөгөөд бан авсан Видичээс бусдаар үндсэн баг Интерийн эсрэг бараг л цуглаж амжина. Гэхдээ ПЛ-ийн хэт шахуу хуваарь, Карлинг Кап, ФА кап болон өмнө нь тоглосон Тоёото Капийн тоглолтууд тоглогчдийн бэртэл гэмтэл зэргээс шалтгаалан МАН-ийн тоглогчид сүүлийн 2 сарыг шүдээ зуусаар тэсч гарсан гэхэд болно. Энэ олон тэмцээнд зэрэг амжилттай тоглоход тэдэнд нөлөөлж байгаа гол зүйл нь тэдний маш сайн нөөц. Гарааны тоглогчдоос гадна Тевез, Флетчер, Оши, Эванс, Нани, Андерсон, Браун, ах дүү Бразилууд гээд өөр багт гараанд тоглох чадвартай тоглогчдоос бүрдсэн нөөц баг байгаа.
Интерийн хувьд МАН-ийн хуваарийн хажууд бараг л амралтанд байгаам шиг сүүлийн хэдэн сарыг өнгөрүүлсэн гэхэд хилсдэхгүй. Цомдоо тоглосоноос өөрөөр лигээс гадуурхи тоглолт хийгээгүй. Италийн цом ч ФАг бодоход харьцангуй цөөн тоглолт шаардана. Ноцтой урт хугацааны гэмтлүүд тэдний багт ирээгүй нь Ротэшн хийх боломжийг тэдэнд олгож байсан. Энэ бол тэдний эхний давуу тал. Интерчүүд МАН шиг хүнд хуваарь нухлуулалгүйгээр энэ хүртэл ирсэн. Багийн нөөцийн хувьд МАН шиг сайн нөөцтэй Европт байгаа бараг ганц баг нь Интер байх. Энэ нөөцийнхөө хүчээр тэд сүүлийн хэдэн жилд Италид доминант байгаа. Интер арийн багаасаа 9 оноогоор тасраад байгаа нь тэдэнд том давуу талыг олгож байгаа. МАН-Ю зөвхөн Интерийн эсрэг хэн хэнийг тоглуулахаа бодохоос гадна энэ үерээ Улаануудад гүйцэгдчихгүй байх ёстой гэсэн том дарамт байгаа. Харин Интерийн хувьд лиг бараг л тэдний халаасанд орчихсон учраас одоо зөвхөн СЛ-д л анхаарлаа хандуулах хэрэгтэй. СЛ-ийг өнгөрсөн жил МАНЮ авсан бол Интер аль 60 аад онд өөр нэршилтэй байхад нь л хамгийн сүүлд түрүүлсэн. Үүнээс хойшхи хамгийн том амжилт нь 72 онд нэг аман хүзүүдсэн. 90 ээд онд бол тэд УЕФА капт л хүч үзэж байлаа. Манчиниг Моратти халж Жозег авчирсан шалтгаан нь ч энэ. Өнгөрсөн 2 жилд лигтээ давамгай түрүүлсэн ч СЛ-д 16с хэтэрдэггүй байсан Манчинигийн амжилт нь Мораттиг ийм шийдвэрт хүргэсэн. Моратти Скудетто авчихсан одоо харин СЛ гэсэн зорилгыг тавиад байгаа. Ийм болохоор Интер СЛ-д онцгой ач холбогдолоо өгч тоглох болно.
2 баг хоюулаа өөр өөрлийн лигтээ хамгий шилдэг хамгаалалттай багуудад орж байна. Саарын их туршлага, Видичийн эр зориг, Риогийн ур чадвар энэ багийн хамгаалалтыг хана мэт болгож байна. Харин Интерт төвийн хамгаалалтын маш сайн нөөц, дэлхийн шилдэг баруун ар тэгээд дээр нь мэдээж байрлалдаа шилдэгүүдийн нэгт орох Камбиассо байгаа нь хамгаалалтыг хүчирхэгжүүлдэг. Жозегийн тактик ямагт хүчирхэг хамгаалалтад суурилдаг бөгөөд хамгаалалтаас хурдан сөрөг довтолгоонд шилжиж эсрэг багтаа үхлийн цохилт өгдөг. Жозе интерт ирсэнээсээ хойш 4-3-3, 4-3-1-2 гэсэн 2 тактикийг илүүд үзэж байгаа билээ. Гэхдээ тэр МАН-ийн эсрэг ямар гараа гаргаж ямар формэшнээр тоглохыг хэн ч тааварлах аргагүй бизээ.
МАН-ийн хамгаалах чадвар Интерээс дутахгүй ч ялгаатай тал нь МАН бөмбөгийг илүүтэй эзэмшиж эсрэг багтаа довтлох боломж олгодгүй. Энэ үүргийг нь Скоульз, Каррик, Флетчер гэсэн төвийн хагасууд нь гүйцэтгэдэг. Интерийн ялалтанд хүрэх гол хөшүүрэг нь МАН-ийн төвийн хагасуудын барьж МАН-ийн тоглолтыг эвдэх байх болов уу? Үүндээ Жозе Мунтари, Камбиассо, Виера гэсэн хүчирхэг хагас хамгаалагчидаа ашиглана.
Довтолгооны хувьд Ибра, Адрианогийн хослол гайхалтай ч гэсэн Ибрагийн хувьд том багуудын эсрэг гоолдодгүй муу зуршилтай. Өнгөрсөн жил Каррагерийн өөдөөс тэр юу ч хийж чадаагүй. Адрионо энэ жилээс эргэж ирж байгаа ч өмнөх Эмперор шигээ тоглож хараахан эхлээгүй л байна. Тэдний хамгийн том боломж нь Сан Сирод болох эхний тоглолт. Талбай дээрээ Видичийг эзгүйд тэд багтаа давуу тал авчирха гоолуудыг хийх хэрэгтэй. Олд Трэффордод харин тэдэнд төдийлөн боломж гарахгүй бизээ. Эванс хэдийгээр энэ улиралд сайн тоглож байгаа ч СЛ-д Интерийн эсрэг арай л жульдах болов уу? Харин МАНЮ-д Интерийн хамгаалалтын эсрэг өнгөрсөн жилийн дэлхийн шилдэг Рональду, гоол машин Берба ажлын морьд Тевез, Рүүнийг тоглуулна. Интерийн хамгаалалт хэдийгээр сайн ч МАН-ийн дайралтыг удаан тэсвэрлэнэ гэхэд би хувьдаа итгэхгүй.
Дасгалжуулагчдийн хувьд ЖМ САФ-ийн өөдөөс илүү стат үзүүлдэг. Тэр өмнө нь Португаар МАН-ийг СЛ-ээс мулталж байсан. ЕПЛ-д өнгөрүүлсэн 3 жилдээ ч гэсэн тэр САФт ганц л удаа хожигдож 4 хожиж 5 тэнцэж байсан. Флетчерийн мөргөлтөөр. Харин САФ арван жилийн өмнө СЛд түрүүлэхдээ Интерийг хожиж байсан. Тэр үет энэ 2 баг учираа таарахад Интерээс Занетти, Чөтгөрүүдээс Ньювилл, Гиггз, Скоульз нар тоглож байжээ. Сан Сирод МАН өмнө нь 3 удаа зочлохдоо 2 хожигдож нэг тэнцэж байжээ. 2 хожигдол нь Милан нэг тэнцээ нь Интертэй.

Миний бодлоор Интер дараагийн шатанд шалгарах байхаа хэхэхэ...

үргэлжлэл бий...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby El Payaso » Tue Feb 17, 2009 1:02 pm

Imagevs Image
Image vs Image
Image vs Image
Image vs Image
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Devil 7 » Tue Feb 17, 2009 1:21 pm

Payaso :eek: Harin suuliin oguulber taalagdsangui :mrgreen:
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby suldees » Tue Feb 17, 2009 1:25 pm

Nice bna үргэлжлэлийг хүлээж байна шүү.
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby [AMATORY] » Tue Feb 17, 2009 1:34 pm

Паяасогийн сүүлийн өгүүлбэр үнэнийг өгүүлжээ :D
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby El Payaso » Tue Feb 17, 2009 1:59 pm

Ювентус-Челси
2 баг нэлээдгүй хүнд үедээ СЛд учираа таарч байна. Челси шинэ менежерийн удирдлаган доороо лигийн хүснэгтийн 4-р байран дээрээс СЛ-ийн тоглолтоо хийх бол Ювентус өнгөрсөн тойрогт Сампдориотой тэнцэснээр Скудеттогийн төлөөх тэмцэлээс холдсон. Гэхдээ мэдээж хэн хэнийх нь хувьд боломж үлдсэн л дээ. Баллак, Лампс, Декугийн эсрэг Недди, Дель Перо, Каморенеси нар хэн хэнийх нь хувьд магадгүй сүүлийн удаа гялалзах боломжууд.
Челсигийн хувьд Роман авсанаас хойшхи хамгийн муу улирал нь энэ жил болж байна. Бэртэл гэмтэлд улирлын эхнээс л нэрвэгдсэн гол тоглогчид нь тааруухан формтой тоглож үүн дээр нь Сколаригийн ПЛ-т дасч чадахгүй байсан байдал тэднийг яг одоо хүснэгтийн 4-т бичигдүүлж байна. Шинэ менежер Гүүсийн хувьд лигт Виллагийн эсрэг нэг тоглолт хийгээд л Юветэй таарна. Маш хүнд даалгавар. Багийнхантайгаа ажиллах, тактик зохиох гээд ажлуудад түүнд бараг хугацаа байхгүй. Гэхдээ энэ нь магадгүй бас тэдэнд давуу талыг олгож байгаа. Раниери Сколаригийн Челсиг судалж тэдний эсрэг тактик бэлдэснээс Гүүсийн Челсигийн талаар ямар ч ойлголтгүй байгаа. Хагас сайнд Виллатай тоглох тоглолтыг л үзэж амжих түүнд үлдэнэ.
Багуудын фитнессийн хувьд өмнөхийн адил Ювед давуу тал байгаа. Ювегийн тоглогчид бэртэл гэмтлээс ээлж дараагаараа ирж байгаа бол Челсигийн хувьд шахуу хуваарьт дарлуулсаар байна. Терри, Чех нар төдийлөн формгүй. Коуль, Эссиен нар гэмтэлтэй байна. Ювегээс гол тоглогчдоос Кьеллини л гэмтэлтэй байгаа. Багийн нөөц бүрэлдэхүүний хувьд хэдийгээр бэртэл гэмтэл ихтэй ч Челсид хангалттай сайн нөөц байгаа. Харин Ювегийн хувьд төдийлөн хүчирхэг бүрэлдэхүүнтэй биш. Недди Дель Перо нар хөгширч байна, Легро, Меллбэрг, Молинаро, Тиаго нарыг Терри, Эшли, Лампстай харьцуулахад хэцүү. Гэхдэ Юве энэ л даруухан бүрэлдэхүүнээрээ Реалыг 2 удаа хожсон. Лигтээ ч дерби тоглолтууддаа муугүй тоглож байгаа гэдгийг мартаж болохгүй.
Сэтгэлзүйн хувьд 2 багийн хэн хэн нь төдийлөн өндөр моральтай биш байгаа. Аль аль багууд нь сүүлийн хэдэн лигийн тоглолтуудаа тааруухан тоголцгоосон. Гэхдээ миний бодлоор Ювед нэг том давуу тал бий. Тэр бол ялахын төлөөх хүсэл эрмэлзлэл. Буффон, Каморенеси, Трезеге, Недвед, Дель Перо нар Юве сериа Б рүү унах үед эргээд багаа ТОП түвшинд тоглуулахын төлөө багтайгаа үлдсэн. Тэд өнөөдөр ингээд СЛд тоглохын төлөө сериа Бд нэг улирлыг өнгөрөөсөн. Тийм болохоор тэд одоо СЛд тоглож байгаа бүх багуудаас хамгийн их амжилтаар өлсгөлөн байгаа. Тэд Юве эргээд дэлхийн шилдэгүүдийн эгнээнд ирсэнг зарлахыг юу юунаас илүү хүсч байгаа. Харин Челсигийн сүүлийн тоглолтуудад энэ ялахын төлөө гэсэн хүсэл эрмэлзлэл өлсгөлөн байдал үгүйлэгдэх болсон. Үүнээс гадна ТОП-4ийнхөө эсрэг хийсэн 5 тоглолтонд Челси ердөө ганц тэнцэж ганц гоол оруулсан гэсэн маш муу статистикийг энэ жил үзүүлээд байгаа.
Раниеригийн хувьд ч энэ их чухал тоглолт. Абрад хувийн зүгээсээ сюрприз барихыг хүсч байгаа болов уу? Нэгэн цагт чи чадахгүй гээд түүнийг халсан багийн эзэндээ өөрийгөө хэн бэ гэдгийг харуулахыг тэсгэлгүй ихээр хүсч байгаа бизээ. Харин Гүүсийн хувьд нэг тийм хүсэл эрмэлзлэл Раниеригаас хамаагүй бага болов уу? Тэр энэ багийг урт хугацаанд дасгалжуулахгүй. Түүний гол план бол Сборная. Тэр ердөө л улирал дуустал, шинэ менежерээ олтол энэ багийг удирдана. Муугаар хэлхэд ТОП-4с унагачихгүй 5н сар хүргэх хэрэгтэй. Үүнээс гадна Гүүсийн хувьд оддоос бүрдсэн том багийг дасгалжуулах тал дээрээ тун туршлага нимгэнтэй. Өмнө нь Реалд ирээд нэг бүтэлгүйтэж байсан Холландын шигшээг дасгалжуулж байсанаас өөрөөр том багуудтай ажиллаж байгаагүй. ПСВ, Валенсиа, Оросын шигшээ, Австрали, Солонгос гээд дандаа л даруухан бүрэлдэхүүнтэй багуудийг потенциалаас нь өндөр амжилтанд хүргэж байсан. Харин яг Гиантуудад цом авч өгч байсан удаа байхгүй.
Буффон уу? Эсвэл Чех уу? Нэг цагт ингэж яридаг байсан. Харин өнөөдрийн Чехийн форм түүнийг Буффонтой харьцуулхааргүй болгоод байна. Кьеллини гэмтэснээр Ювегийн хамгаалалтанд асуудал үүсээд байгаа ч гэсэн Легро, Меллберг нарын хувьд формгүй Дрогба, жижиг багуудын эсрэг л гоолддог Анелькаг хамгаалахд нэг их асуудал үүсэхгүй болов уу?
Хагас хамгаалалтанийн хувьд жигүүртээ Юве хүчирхэг тэдэнд хуучин буу Недвед, Каморенеси залуухан Марчисио, Жиовинко бий. Харин Челсид формгүй Малуда Күйрежмагаас өөр олигтой хүн байхгүй. Харин төвийн хагастаа арвин сонголттой ч формтой хүн бас л цөөхөн. Ювегийн төвийн хагас харин сул талдаа. Поулсен одоог хүртэл сайн тоглохгүй байгаа, Момо тогтворгүй. Тиаго ч гэсэн гэмтлээс ирээд удаагүй байна.
Довтолгооны хувьд Юве хамаагүй илүү. Дель Перо гайхалтай формтой байгаа бол Амауригийн физикаль чадвар Ювед маш их хэрэг болж байгаа үүн дээр нэмэгдээд Трезегоол гэмтлээс эргэн ирсэн. Харин Челсид байгаа ганц нь Анелька. Дрогба өөрийнхөө шилдэг формоос маш хол байгаа.
Челсигийн лигтээ топуудын эсрэг хийсэн тоглолт дасгалжуулагчийн шилжилт зэргээс хархад хөгшин хадагтай нар дараагийн шатанд шалгарна.

Image vs Image

Image vs Image

Image vs Image
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Цэнгүүн » Tue Feb 17, 2009 2:16 pm

el payaso :eek: :-D
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Forza Juve » Tue Feb 17, 2009 2:20 pm

Тоглолтод нөлөөлөх хүчин зүйлс:
Давуу тал болох:
1. Ер нь сүүлийн үед сэтгүүлчид Раньеригаас Челсигийн дасгалжуулагч өөрчлөгдсөн яахав гэж асуугаад л байгаа. Мань хүн болохоор дасгалжуулагч өөрчлөгдсөн ч тоглолтын ерөнхий модуль өөрчлөгдөж чадахгүй гэсэн хариултыг өгсөн. Тэгэхлээр өмнөх тактикийн бэлтгэлийг шинэчлэхэд нэг их хугацаа шаардахгүй. Мөн манай хүн Челсигээс их муухайгаар халагдсандаа одоо хүртэл эмзэглэж Эль Паяасогийн хэлсэнчлэн хариугаа авах хүсэл их байгаа байх. Раньериг манай дасгалжуулагч болохоос өмнө Ман Сити авья гэж байхад татгалзаад манайд багахан цалинтай ирсэн юм билээ.
2. Бас нэг онцлог нь манайхан алдах юмгүй баг юм. Мэдээж Челситэй таарахад хүн болгон л манайхыг өнгөрсөнд тооцож байгаа. Манайх тоглоод л өнгөрнө....Челсигийнхнийг бодвол илүү тайван тоглох, сэтгэл зүй сайтай байх шиг санагдаад байх юм. хожигдвол яахав аргагүй л гэж бодох байх, харин Челсигийн хувьд манайд ялагдвал ёстой дизастэр болно. Бараг бүх одод нь багаасаа явна гэж ч магад...
Сул тал болох:
3. 2 дахь тоглолтыг талбай дээрээ хийнэ. Бусад багуудын хувьд сүүлийнхийг нутаг дээрээ хийхэд давуу гээд байдаг, харин манай багын хувьд эсрэг шиг ээ...Липпи, Капелло нарын үед ч гэсэн тийм байсан. 2 дахь тоглолтыг айлын нутаг дээр хийвэл манайхан илүү тайван байдаг шиг санагдаад байдаг юм.
4. Дасгалжуулагчаа сольсон баг гэнэт сайжирчихдаг зүйл харагдаад байдаг юм.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby mick » Tue Feb 17, 2009 2:26 pm

Дашцэрэнэрхүү бичжээ... :mrgreen:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Gankhuu » Tue Feb 17, 2009 3:16 pm

Арсенал ч гэсэн нухуулна

Итали 3-0 Англи
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Хашка » Tue Feb 17, 2009 3:22 pm

Паясо :-D Ер нь Дашцэрэндээд Италийн багуудыг хожуулах нь :mrgreen: амны билгээс ашдын билэг ээ гэж. Ер нь бол барьцгүй тоглолтууд, Барса Лион шиг учираа Итали Английн багуудад байхгүй. АЛ-ийн оноолт таарсан өдрөөс хэвлэлүү нь хүртэл дайтаад эхэлсэн. Ямартаа ч шинийн нэгэнд хожчихвол жилийхээ заслыг хийлгэчихсэн юм шиг л болно доо :D
FORZA :italy
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby El Payaso » Tue Feb 17, 2009 4:00 pm

Арсенал-Рома
Хэн хэн нь тун төстэй байдалд энэ тоглолтыг эхлүүлнэ. Одоогийн байдлаар тэд лигтээ эхний дөрөвт бичигдэж чадаагүй байгаа бөгөөд энэ жил лигийн цомоосоо илүү тэд эхний дөрвөн спотод орохын төлөө лигтээ тулалдаж байгаа. Рома энэ улирлыг сүүлийн хэдэн жил дэх хамгийн муу амжилтаар эхлүүлсэн бол Арсенал ч мөн ялгаагүй яг одоогоор сүүлийн хэдэн жилийнхээ хамгийн муу тоглолтуудыг үзүүлж байна.
Арсеналын хувьд хүндхэн дарамтан доор энэ тоглолтыг эхлүүлэх болно. Тэд лигтээ ТОП4с мултрах аюултай тулгараад байгаа. Ийм залуухан бүрэлдэхүүнтэй багийн хувьд энэ бол том дарамт. Үүнээс гадна тэдний сүүлийн тоглолтуудад үзүүлж байгаа форм маш муу байгаа. Лигт Вестхэм, ТОТ нартай гоолгүй тэнцээ хийсэн. Үүнээс гадна өнөөх л ПЛ шигүү хуваарь тэдний хүчийг сулруулж байгаа. Гэхдээ хамгийн том асуудал нь тэдний бэртэл гэмтэл. Дунд шугамын Маестро Ческ, гол довтлогч Одбаяр, баруун жигүүр Валькот нар нь гэмтлээс болж тоглолтыг өнжинө. Тэднийг бүтэлгүй Бендтнер, формгүй Эбэу, туршлагагүй Денильсон нар орлоно. Эдуардо эргэж ирж байгаа ч Кардиф бол Рома биш. Өвөл хийсэн ганц наймаа нь СЛд тоглох эрхгүй.
Арсеналын хувьд СЛд тоглож байгаа хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг. Тэд ямар ч багийг хожиж магадгүй үүнтэйгээ адилхан ямар ч багт хожигдож чадах онцлогтой.
Ромагийн хувьд лигт эзэлж буй байр Арсеналтай адилхан ч тэд формндоо эргэж ирж байгаа. Хүснэгтийн адгаас эхний хэсэг рүү тэд гайхалтай хурдан эргэж мацаж байгаа. Өөрөөр хэлбэл Арсенал улирлыг дажгүй эхэлсэн ч аажмаар уналтад орж байгаа бол Рома эсрэгээрээ. Хэцүүхэн эхлэлдээ сайн төгсгөл өгөхийг зорьж байгаа. Энэ нь 2 багийн сэтгэлзүйн хувьд том зөрүүг үүсгэх болов уу? Ромагийн болон Тоттигийн хувьд Английн багтай тоглох энэ тоглолт нь МАНЮтай тээр жил доромжлуулсан хариугаа бага ч болов авах сайхан боломж нь байх болно. Гэмтэгсэд нь эргэж ирж ахлагч нь ч формндоо орж байгаа.
Ромагийн энэ тоглолтонд олдож буй давуу тал нь тэдний хагас хамгаалалтын шугам. Бриги энэ улиралд өөрийгөө нээж байгаа, ДДР болон Пицарро нар тогтмол формоо хадгалж байгаа. Харин Арсеналын хагас хамгаалалт Ческийг алдаснаар маш их суларсан. Сонг Денильсон гэсэн үндсэн багт ороод удаагүй залуус формгүй Эбуэ, Арсенал дахь эхний улирлаа өнгөрөөж буй Насри нар Ромагийн хагас хамгаалалтын шугамын эсрэг хэтэрхий жульдана.
Харин хамгаалалтын хувьд Ромагийн хамгаалалт Арсеналаас илүү сулбагар. Хуан Мексес нар тогтмол биш тоглолтыг үзүүлж байгаа бөгөөд том алдаануудыг их гаргаж байгаа. Рийзе ч нэг их сайн тоглолт үзүүлж чадахгүй байгаа. Харин Арсеналын хувьд ПЛийн шилдэг фүллбэкүүдтэй. Төвийн хамгаалалт нь бага зэрэг асуудалтай ч Хуан Мексес 2 оос энэ улиралд арай дээр тоглож байгаа.
Урд талын хувьд Арсенал РВПд итгэж байгаа. Харин Ромад Вүсинич байгаа.
Миний бодлоор гэмтэл бэртлээс шалтгаалан Арсеналд маш бага боломж байгаа. Тэгэхээр Рома ялах байх.

Image vs Image

Image vs Image

Imagevs Image
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby El Payaso » Tue Feb 17, 2009 4:45 pm

Ливерпүүл-Реал Мадрид
Английн хамгийн аугаа түүхтэй баг Испанийн хамгийн аугаа түүхтэй багийн эсрэг. Тэд олон улсын болон үндэсний лигүүддээ улсынхаа бусад аль ч багаас илүү олон түрүүг авсан багууд.
Ливерпүүль сүүлийн жилүүдэд байгаагүй сайн тоглолтыг лигтээ үзүүлж байгаа бөгөөд ПЛ-ийн анхны цомоо хүртэх найдварийг битүүхэн тээж байгаа. Гэхдээ энэ нь эргээд тэдэнд том дарамтыг өгч байгаа. Харин Реал өнгөрсөн 2 жил дараалж түрүүлсэн лигийнхээ түрүүг энэ удаад алдахад ойрхон байгаа билээ. Магадгүй энэ байдал нь тэднийг СЛ-д анхаарлаа хандуулах боломжийг олгож ч болох. Реал 9 Ливерпүүл 6 удаа энэ тэмцээнд түрүүлсэн гэхдээ сүүлийн хэдэн жил энэ тэмцээнд үзүүлж байгаа 2 багийн амжилт эсрэг тэсрэг. Сүүлийн 5н жилийн турш Реал дараалан 16с хасагдсан бол Рафагийн удирдлаган дахь Ливерпүүль нэг түрүү нэг финаль мөн нэг удаа шөвгийн дөрөв хүрсэн сайхан амжилттай. Тэд Миланаас гадна сүүлийн жилүүдэд СЛд хамгийн амжилттай тоглож байгаа баг юм.
2 багийн дасгалжуулагчид хэн хэнийгээ сайн мэднэ. Рафа Испанийн хөлбөмбөгийн талаар хангалттай сайн мэднэ. Тэр тэнд лигийн түрүү авч үзсэн. Рамосийн англи дахь өдрүүд хар бараан байсан ч тэр Ливерпүүлийн тухай хангалттай мэдээлэл цуглааж амжсан нь гарцаагүй.
2 багийн одоогийн бормийн хувьд Реал илүү байна. Тэд хамгийн сүүлд Камп Ноуд ялагдаснаасаа хойш 8 тоглолт дараалан ялалт байгуулж хаалгандаа ганцхан гоол алдаад байна. Харин Улаанууд нэг сард нэг ч хожил авч чадалгүй дуусгасан бөгөөд 2 сар эхэлсэнээс хойш 2 хожил авсан ч үүнийг нь эцсийн мөчид Торрес авчирсанаас баг тэрчигээрээ сайн тоглож чадаагүй.
Багийн бүрэлдэхүүний хувьд Улаанууд ахлагчаа алдсан нь тэдний хувьд том хохирол. Ахлагч магадгүй сүүлийн тоглолтонд оролцох байх. Реалын хувьд оны өмнө байсан их бэртэл гэмтэл нимгэрч тоглогчид нь талбайдаа эргэн ирцгээж байгаа. Ливерпүүль карлинг болон ФА капаас хасагдаснаараа өөрсдийнхөө ачааллыг нөгөө гурван багаа бодоход бага зэрэг бууруулж чадсан. Нөөцийн хувьд 2 баг ерөнхийдөө ойролцоо. Кийнийг явуулж, Жи жагсаалаас гарсанаараа нөөц асуудал Улаануудад тулгарсан. Харин Реалын хувьд Диарраг багтаа нэгтгэж чадсан. Хантлеер хэдийгээр СЛд тоглохгүй ч Хигуайн Ахлагч 2-ыг долоо хоногийн эцсээр болох тоглолтуудад амраах боломжийг олгоно. Харин Ливерпүүльд Торресоос өөр довтлогч үлдээгүй.
Сэтгэлзүйн хувьд Реалын дараалсан хожлууд багийн моралийг өсгөж тэднийг илүү өөртөө итгэх итгэлтэй болгож байгаа. Харин улаануудын таагүй өнгөрөөсөн 1-р сар хүснэгтийг тэргүүлэгчийн байраас нэхэгчийн байр луу шилжсэн шилжэлт нь тэдэнд дарамт болж байгаа. Улаануудын хувьд энэ жил юу юунаас илүүтэй лигтээ түрүүлэхийг хүсч байгаа. Тэд 19н жилийн өмнө хамгийн сүүлд дээд дивишнд түрүүлж байсан. Үүнээс гадна хэрвээ МАНЮ чууд энэ улиралд түрүүлбэл Улаануудын тогтоосон мөнхийн мэт байсан 18 түрүүтэй зэрэгцэнэ. Мөнхийн Ривалдаа ийм боломж олгохийг багийнхан ч фэнүүд ч хэн ч хүсэхгүй байгаа. Харин Реал дотоодын лигээ сүүлийн 2 жил авчихсан харин СЛд амжилт үзүүлж чадахгүй байгаа нь тэдний санааг зовоож байгаа. Иймд тэд СЛд энэ жил Улаануудаас илүү ач холбогдол өгнө. Үүнээс гадна тэд лигийг тэргүүлэгч Барсагаас 10 оноогоор тасраад байгаа нь тэдний лигт өгөх анхаарлыг сулруулахад нөлөөлнө.
Рамос хамгаалалтаас сөрөг довтолгоонд орох тактикийг севилльд байхдаа илүүд үздэг байсан бөгөөд түүний гол хөзөр нь хурдтай жигүүрүүд болон хамгаалалтанд төвлөрсөн төвийн хагас хамгаалагчид. Дани Альвес, Навас, Капель гээд жигүүрүүдийг тэр Севильд байхдаа ашигалдаг байсан. Харин одоо Роббеныг жигүүрээр гүйлгэж төвдөө Диарра Гаго гэсэн хамгаалалтын хагасуудыг гаргаж тоглохыг илүүд үзэж байна. Рафагийн хувьд мөн л төвийн хагас хамгаалалтанд их ач холбогдол өгдөг бөгөөд хүчний тоглолттой хамгаалалтанд сайн тоголдог төвийн хагсуудад дуртай. Тиймдээ ч бүтээлч плэймэкерүүдээс илүү хамгаалалтанд зориулагдсан Алансо, Машеранод итгэдэг. Баруундаа хүртэл хамгаалахад найдвартайг нь бодоод Койтийг гаргадаг.
Тэхээр энэ 2 багийн тоглолтонд төвийн хагасуудын үүрэг маш их байх болов уу? Гаго Диарра болон Маше Алансо нарын хэн нь төвд илүү доминант байж эсрэг багтаа тоглох боломж бага олгоно вэ? Тэр баг ялалт авах боломжтой болох байх. Рамосын вингерүүдийг довтолгоонд түлхүү ашигалдаг тактик Ливерпүүльд үр дүнгээ өгөх магадлал өндөр. Рафагийн улаануудад өнгөрөөсөн жилүүдэд тэдний хамгийн сул байрлал нь жигүүрийн хамгаалагчид байсаар ирсэн билээ.
Хамгаалалтын хувьд Улаанууд дэлхийн шилдэг хамгаалалттай багуудын нэг ях аргагүй мөн. Гэхдээ тэдний сайн хамгаалалтанд нь хамгаалагчдаас гадна 2 ДМ төвдөө гаргаж эсрэг багийнха тоглолтыг эвддэг тактик ихээхэн тусалдаг. Реалын хамгаалалт саяхныг хүртэл тун замбараагүй байсан харин Рамос ирсэнээс хойш арай дээрдсэн санагдсан. Гэхдээ бүх зүйл ийм хурдан цэгцэрч амжихгүй л болов уу?
Довтолгооны хувьд аль аль нь бага нөөцтэй. Гэхдээ Реал арай илүү тэдэнд маш их туршалагтай үүнээс гадна СЛд гайхалтай одтой тоголдог Рауль сайн формтой байгаа Игуайн байгаа. Харин Улаануудад ганцхан Торрес л байгаа.
Улаанууд СЛд сүүлийн жилүүдэд амжилттай тоглож сурсан зангаараа энэ тоглолтонд ялах болов уу? Реал сайн формтой тоглож байгаа ч Улаануудын хажууд бүрэлдээд удаагүй баг. Капелло, Шустер, Рамос гээд дасгалжуулагчид байнга солигдож үүнтэй холбоотойгоор бүрэлдэхүүн тоглолтын арга барил байнга өөрчлөгдөж байгаа нь Реалын хувьд сүүлийн жилүүдэд СЛд олигтой амжилт үзүүлэхэд нь саад болж байгаа. Харин улаанууд энэ бүрэлдэхүүнээрээ Рафагийн үес эхлэн тоглоод сурчихсан. Нэг тоглолтын арга барил, үндсэн багийн тоглогчид гээд. Энэ давуу тал нь улаануудад боломж олгоно. Бодвол Рафа Испанид Жерардгүй тоглож тэнцээд дараа нь Анфилдед хожино гэж тооцох байх. Ер нь их л хамгаалсан тоглолт болох байхдаа энэ 2 ч.

Imagevs Image
Imagevs Image
Imagevs Image
Imagevs Image
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: CHAMPIONS LEAGUE 2008/2009

Postby Forza Juve » Tue Feb 17, 2009 6:10 pm

Их цаг хугацаа зарж, өөрийн бодлоо хуваалцаж байгаа Эль Паяасод талархая. Ер нь спортын цонхоо бизнес рүү чиглүүлбэл ямар вэ? анализ энэ тэр гаргадаг, бооцоо тавьдаг, гишүүнчлэлтэй, мөнгө энэ тэр хураадаг, олон төрлийн мэдээлэл тавьдаг орон тооны бус гэрээт-сонирхогч сурвалжлагчтай....хүн амьтан ордог...зар сурталчилгаа тавьдаг гэх мэт...хэ хэ
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 24 guests
cron