by Nomer 10 » Mon Jan 26, 2009 8:44 am
Анх казаа илжиг энэ тэрээр оролдож явж байгаад торренттой учирч байлаа. Тэрнээс хойш зөвхөн торрент хэрэглэдэг болсон. Ялангуяа том хэмжээний файл татахад хамгийн тохиромжтой нь. Эхлээд албан ёсных нь бит торрентийг хэрэглэдэг байлаа. Дотроо торрент файлаа хайдаг нь дажгүй. Тэгээд удалгүй азүреүс гэдэг программыг сонирхоод, аймаар таалагдсан. Бит торрентоо шууд орхисон. Цаг хугацааны явцад өнөөх маань бас сул тал нь илэрсэн. Компьютерыг аймаар удаашруулаад байдаг болсон. Тэгэхээр нь форумууд ухаж явж байгаад нюторрент гэж мэдсэн. Хэрэглээд үзсэн чинь ресорс хэрэглэх нь хамаагүй бага байлаа. Ганц гэм нь олон юм зэрэг татах үед браузер мангар удаан болох юм. Хэрэв рам өндөртэй пс-тэй бол азүреүс хэрэглэ, хамгийн шилдэг нь азүреүс.
МЖ-д. Мининова, Изохантер гэх мэт маш олон торрент вэб бий. Гүүглдэхэд хар мянгаараа байгаа. Тэгээд татах торрент өргөтгөлтэй файлаа пс рүүгээ татаж авчихаад опен вит... гээд С директороо сонгоод тэндээсээ нюторрентоо зааж өг, олвэйс вит тис программ гэдэг билүү тэрийгээ чагтлаад ок. Мөн браузертаа р2р гэдэг адд оныг оруулж өгч болно. Шинэ орж ирж байгаа торрентүүд мэдээлэгдэнэ. Браузер чинь л жаахан удаашрах байх.
Америкийн нэг сургуулийн оюутнууд торрентын дараагийн технологийг ашиглаад 700 МБ хэмжээтэй киног 5-хан минутад татаж байсан гэдэг. Бүр 2 жилийн өмнө шүү. Тэгээд ФБиАй очоод бөөн юм болж байсан гэсэн. Хэрэглэх цаг нь болоогүй, хориотой гээд баахан баривчилгаа явагдсан гэсэн. Тэгэхээр энэ тагнуулын газар энэ тэр бол лут эд хэрэглэдэг байх даа.
Hup Holland Hup