Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Ромчууд энэ улиралд ямар амжилт үзүүлэх бол ?

Скудетто ! тэд үүнийг чадна
4
9%
Аваргуудийн лигт өндөр амжилт гаргана
9
20%
Өнөөх л Италийн цомтойгоо хоцорно
7
16%
Тийм ч өндөр амжилт гаргахгүй
25
56%
 
Total votes : 45

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Thu Jan 22, 2009 11:29 am

Image

Roma: Arthur, Cicinho, Juan, Mexes, Riise (Menez 70), Taddei (Aquilani 78), Brighi, De Rossi, Perrotta, Baptista, Vucinic (Pizarro 59)



юу вэ ...ямар гошин гоолууд алдчваа ....эхний гоол бол арайчдэ.. манай арын албаныхан ч бие биенээ ойлгодог болоход өдий байна даа....хуан дахиад л баг алчлаа ....бараг албаар хөл тавьж рийзийг унагаж байгаа юм шиг харагджина .... залуус бие биетэйгээ илүү дотно байж ... хамтдаа цагийг өнгөрөөж , их бэлтгэл хийж байж л бие биенээ ойлгодог болно ...хэрвээ ийм чигээрээ байвал цаашаа олон тоглолтонд алуур хийх шинжтэй байна ...за тэр ч яахав манай алдаа .... :sad:

гэхдээ нэг юм хэлмээр байна .. :grin: .. та нар унасан бөхөд шалтаг мунддаггүй гэж магадгүй л дээ..өчдөр шөнө шүүлт үнэхээр шударга бус , алдаа олныг гаргалааа...хамгийн томоос нь гэхэд сүүлийн гоол дээP фрийкик цохих үед, самуель 100% отон байсан , энийг энгийн нүдээр харахад ч мэдэгдэж байна ....хурдан довтолгооны үед биш чөлөөт цохилт цохиж байхад энийг анзаарч болмоордоо ...эсвэл самуель үл үзэгдэгч болчихсон юм уу
Image
.... дээрээс нь шүүлт арай дэндүү эзэн багт үйлчиллээ...жижиг сажиг алдаан дээр юм л айлд өгөөд л .... вучинич -дээр 16 дотор гаргасан алдаан дээр пеналти өгчих л харагдсан ... үнэхээр л алдаа байсан юм чинь..... сүүлд ибрагийн ааш ч арай хэтэрсэн шүү.... улаан өгсөн ч яадийн....

айлыг муулахаас өмнө өөрсдийнхөө алдааг ярья л даа ..эхний гоолыг эс тооцвол бид муу байсан гэж би хэлэхгүй ....харин ч сайн тоглоод харамсалтай ялагдлаа гэж ам бардам хэлнэ ...
2-р хагаст вучинич , рийз суугаад таддэй бүр арын албан тоглож байхад хүртэл манай довтолгоонд ямар ч өөрчлөлт гараагүй мэт айлыг сандаргаж байсан .....залуус бүгд л ялахын төлөө тэмцэж , урам зоригтой тулалдсан ...сайн байна
улирлыг муухан эхлүүлсэн таддеи ...супер тоглолтуудынха нэгийг үзүүллээ...ер нь ч сүүлийн үед дандаа дажгүй тоглож байгаа л даа.....түүний гоол гайхалтай .....Брихи ч гайхалтай дамжуулсан ...гарцаа байхгүй гайхалтай гоол .... брихи дээр тогтож ярихад тоглолт болгон дээр өөрийнхөө өсөлт дэвжилтыг гайхуулж байна ...найруулж чадна бөмбөг таслаж чадна ,, цохилт сайтай , хууралт сайтай .... жинхэнэ гарааны тоглогч болох хэмжээний тоглолттыг үзүүлж байна ...маш сайн


мөн Артур ....хоёр гоолын тухайн хамгаалагчдын алдаа байсан ....бусдаар бол тэр хийх ёстойгоо нэр төртэй гүйцэтгэлээ ... олон аюултай довтолгоог зогсоосон ....

за тэгээд юм нэгээр дуусах биш дээ ....цом бол бидний гол зорилго биш ...сүүлийн хэдэн жил хүртлээ боллоо ...... .Сери А , Аваргуудын лиг л хамгийн гол нь ....магадгүй цомоос хасагдсан нь бидэнд сайнаар ч нөлөөлж болно ....

ирэх бүтэн сайнд Наполи -н залуустай тоглоно ..... дони , тоти , окака, гээд бэртэлтэй хэд бараг л ирчих байх ...тэхдээ капитан бол гараанд гарахгүй нь тодорхой .... ширүүн наполи-н талбайд юу ч болоо юм билээ ...сэлгээнээс орж ирэх байх ...
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Maslo » Thu Jan 22, 2009 12:50 pm

Энэ жилдээ Баяраагийн маань ганц баг хуурай юм шиг байна даа
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Чуугий » Sat Jan 24, 2009 6:07 pm

Totti: I'm ready to play!
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Maslo » Sat Jan 24, 2009 6:39 pm

Then Play :mrgreen:
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Amapaa » Sat Jan 24, 2009 8:24 pm

Roma Reject Madrid's €30m Vucinic Bid
Image
Amapaa
Romanista
Romanista
 
Posts: 839
Joined: Sat Aug 02, 2008 6:50 pm
Location: Улаанбаатар

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Mojul » Sat Jan 24, 2009 10:01 pm

хаха..... дэндүү наасан ....... :-o ВУчинич Койт мэт нь 30хүрээд бвал юу болох вэ :smile:
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Maslo » Sat Jan 24, 2009 10:08 pm

Kaка 100 гэснээс л хойш ийм балай болцон. Рибериг удирдлагууд нь юу гэлээ 150 гэлүү... :-o
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby ТӨӨГӨӨ » Sat Jan 24, 2009 10:10 pm

Maslo wrote:Kaка 100 гэснээс л хойш ийм балай болцон. Рибериг удирдлагууд нь юу гэлээ 150 гэлүү... :-o

шал өнгөрсөн баларсан юм яриад бх юм даа явуулахгүй л гэсэн үг!
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Maslo » Sat Jan 24, 2009 10:12 pm

Тийм л дээ. Зүгээр л юм үнэд орсныг л ярьцгааж сууна
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Sat Jan 24, 2009 11:58 pm

Можул wrote:хаха..... дэндүү наасан ....... :-o ВУчинич Койт мэт нь 30хүрээд бвал юу болох вэ :smile:

тэрмү бойтог юмтай зүйрлэхээргүй хурд хүчтэй , авьяастай хүн шүү манай Вучи ... Ириал угаасаа нилээн дээрээс манайхныг сонирхоод байгаа ДДР , АКуа гээд л ...
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Sun Jan 25, 2009 3:39 pm

Image
Derby del Solе буюу Нарны дербийн 125 дахь тулаан эхлэхэд бэлэн болжээ.... өмнө нь 124 удаа тулахад манайх 45 удаа ялж , Наполи 39-д нь дийлж байсан .... 41 тоглолт эвийн гэрээгээр өндөрлөж байжээ ...
сүүлд 2007 оны сард тоглоход 4 : 4 -р тэнцэж алаан болж байсан .... ер нь ч ширүүн л дербинүүдийн нэгдээ ....70 , 80-аад онд ид хүчээ авч байсан ...

Өнөөдрийн тоглолт дерби гэдэг талаасаа ч , 4-р байрын төлөө өрсөлдөж байгаа гэдэг талаасаа ч ширүүн болно ..

айлын гол хөзөр Марек Хамсик нь торгуулсан байгаа ... харин манайхаас Тотти бэртлээс эргэн ирж гараанд гарах нь ...торгуулсан байсан Сисиньо эргэн ирж ...Донигийн бэртэл эдгэрсэн ....гэх мэт сайхан мэдээ дуулдаж байна ...

довтолгоонд мэдээж Тотти гарна ...харин түүнтэй хамт хэнийг хоршуулах нь эргэлзээтэй байна ....магадгүй Баптиста -г тоглуулах байх гэж бодож байна ....сүүлийн хэдэн тоглолтонд үнэхээр сайн байгаагийн дээр ..өөрийн сайн талуудааа Спаллеттид харуулж амжсан ...тэхээр довтолгооны ард хэн байх вэ ...энэ тал дээр Перротта гэсэн санал дэвшүүлж байна ... эсвэл пизарро ...тэгээд баруундаа таддэй , төвдөө ДДР , зүүнд Брихи гарах болов уу ...
Вучи -н хувьд хоёрдугаар хагасаас капитанаар сэлгэгдэж болно . ...
арын албанд санаа зовох зүйл алга ... Cicinho, Juan, Mexes, Riise гэсэн яг л гарааны хэд байгаа ...
өнгөрсөн интертэй хийсэн тулаанд шүүгч нар хангалтгүй ажилласан .....роселла сенси ч нилээн хэл ам хийсэн ...энэ удаа тийм зүйл тохиолдохгүй гэж найдахаас

Roma:

2 CHRISTIAN PANUCCI
4 JUAN SILVEIRA DOS SANTOS
5 PHILIPPE MEXES
7 DAVID MARCELO CORTES PIZARRO
8 ALBERTO AQUILANI
9 MIRKO VUCINIC
10 FRANCESCO TOTTI
11 RODRIGO FERRANTE TADDEI
15 SIMONE LORIA
16 DANIELE DE ROSSI
17 JOHN ARNE RIISE
19 JULIO CESAR BAPTISTA
20 SIMONE PERROTTA
24 JEREMY MENEZ
25 GUILHERME DE MORAIS GUSMAO ARTUR
27 JULIO SERGIO BERTAGNOLI
32 DONIEBER ALEXANDER MARANGON (DONI)
33 MATTEO BRIGHI
77 MARCO CASSETTI
89 STEFANO OKAKA

---------Doni---------
Cicinho, Juan, Mexes, Riise
--Taddei, DDR, Brighi---
-------Perrotta-----
-----Totti, Baptista----

Paolo Cannavaro vs. Julio Baptista

бүх анхаарал Тотти руу чиглэгдэж байгаа ч манайхаас хамгийн аюул тарих хүн нь Мангас гэдгийг Edy Reja мэдэж л байгаа байлгүй .... хөгшин цэрэг паоло каннаварод түүнийг барих үүрэг ноогдож ....мэдээж Паолод баптиста шиг хурд хүч , бакь бие байхгүй болохоор , туршлагадаа л найдах үлдэждээ...гэхдээ бас ч болохгүй энэ улиралд муугүй байгаа .... харж л байя

Ezequiel Lavezzi vs. Philippe Mexes

Хамсик торгуулснаар айлын гол аюул тарих хүн Лавеззи үлдэждээ...мэдээж төвийн хамгаалагч Мексэс түүнтэй тулна .... манай франц эрийн хувьд ур чадвартай , хүчирхэг ч нэгийн эсрэг , хурдтай довтлогчтой тулсан үед дийлдчээд бдаг ... ...
улиралын эхэнд тоглоход мань хоёр таарч л байсан ....тэр үеэс хойш лавеззи олон гоол оруулж ид формондоо байгаа болохоор хүнд л байх байх ...аз болж хамгаалалтын шилдэгүүд бүгд гараанд гарч байна ..
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Amapaa » Sun Jan 25, 2009 5:54 pm

Гайхалтай сонирхолтой тоглолт болно гэж бодож байна.....Айлаас Хамсик байхгүй, Манай хэд бүгд тоглолтонд оролцоно гэдэг бол манайд ялах боломж илүү гэдгийг харуулж байгаа гэж бодож байна.....
Amapaa
Romanista
Romanista
 
Posts: 839
Joined: Sat Aug 02, 2008 6:50 pm
Location: Улаанбаатар

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Forza Juve » Sun Jan 25, 2009 8:15 pm

Г.Баяраа wrote:
Можул wrote:хаха..... дэндүү наасан ....... :-o ВУчинич Койт мэт нь 30хүрээд бвал юу болох вэ :smile:

тэрмү бойтог юмтай зүйрлэхээргүй хурд хүчтэй , авьяастай хүн шүү манай Вучи ... Ириал угаасаа нилээн дээрээс манайхныг сонирхоод байгаа ДДР , АКуа гээд л ...


Вучинич энэ жил эрс сайжирсан, Тоттиг сайн орлож, Ромаг чирч байгаа. Юун Койт....Магадгүй одоогоор андеррайтэд байгаа. Цаашдаа жигд тогловол том багууд ч сонирхоно оо.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby El Payaso » Sun Jan 25, 2009 8:50 pm

Наполи Рома 2 чинь бас дерби юм уу? хэхэхэ... италид одоо бас хаа хамаагүй дерби байхымаа хэхэхэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Чуугий » Mon Jan 26, 2009 1:02 pm

Наполиг 3:0р хожоод 33 оноотой 6д ороод ирж....
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Amapaa » Mon Jan 26, 2009 1:43 pm

Ширүүн Наполиг талбайд дээр н ниргэлээ.....3-0
Ямар ч байсан 6 д ороод ирлээ....4-0 оор хожсон бол бөмбөгний зөрүүгээр 5 д орж ирэх боломж байлаа....Одоо 4 т яваа Жэноа-гаас 3 оноо дутуу байна....
Сая манай хамгаалалтын хэд гайхалтай тоглолт үзүүлж Мэксэс, Хуан хоёр гоолдлоо.....
Хамгаалалтандаа ч cайн байсан.....Бас ДДР гайхалтай байлаа....
Image
Last edited by Amapaa on Mon Jan 26, 2009 4:04 pm, edited 1 time in total.
Amapaa
Romanista
Romanista
 
Posts: 839
Joined: Sat Aug 02, 2008 6:50 pm
Location: Улаанбаатар

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Gooner » Mon Jan 26, 2009 1:58 pm

Amapaa wrote:Гайхалтай сонирхолтой тоглолт болно гэж бодож байна.....Айлаас Хамсик байхгүй, Манай хэд бүгд тоглолтонд оролцоно гэдэг бол манайд ялах боломж илүү гэдгийг харуулж байгаа гэж бодож байна.....

Ер нь өөрөө хожно гэж таасан уу эсвэл зөн билгээрээ аваад хаяв уу Амапаа...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Mon Jan 26, 2009 11:10 pm

урагшаа Рома !
Image
ROMA (4-3-2-1): Doni; Cassetti, Mexes, Juan, Riise; Taddei (37′ st Perrotta), De Rossi, Brighi; Pizarro (1′ st Aquilani), Baptista; Vucinic (24′ st Menez)..

ер нь хожно гэж бодож байсан л даа ...тэхдээ манайхан арай л хэтрүүлчихэж ...хэхэ наполиг талбайд нь онигоо болголоо ...капитаныг гамнаад гаргасангүй .. уул нь спаллетти байдал эвгүй болбол Тотти-г гаргах төлөвлөгөөтэй байсан байх ....тэгээд нэгэнт залуус гайхалтай байгаа болохоор .....дээрээс нь тоглолтдоо шатсан наполичууд бэртээчих байх гэж сэрэмжилсэн биз ....баптиста -вучи гэсэн довтолгооны хувилбараар үзлээ ...
эхний гоолыг сайн харах юм бол отон байна лээ ...би хүлээн зөвшөөрнө ...тэхдээ интерийн отон гоолын төлөөс гэж бодчы хэхэ .. :mrgreen:

эхний үед бол Пизаман үнэхээр супер байлаа ....хоёр гоолын дамжуулалт өгсөн ....тэхэд цаана нь Акуйлани , менез гээ л хоёр дутахгүй залуу бэнченд байж байдаг ...манай дундын шугам ч үнэн хүчирхэг байна даа ....энэ тоглолтын өмнө манай хал цэрэг Panucci багаа солихоо мэдэгдсэн ....тэрээр үүнийгээ Спаллеттэй ямар нэгэн таагүй харилцаа байхгүй ,...би өөрөө энэ шийдвэрийг гаргасан гэжээ ....түүнийг явчихаар ч хамгаалалт хэцүүднэ дээ .... маш их туршлагатай арын албан байтугай урд ч нэмэртэй , гайхалтай тоглогч ....
сүүлд гарсан мэдээгээр явахгүй гэсэн байх юм харж л байя ...

тоглолтын хувьд баптиста муу байлаа ...сайхан боломжууд алдсан ...вучи гэсэн эхний үед бараг харагдаагүй гэтэл хоёр хамгаалагч гусчдаг хэхэ .....пизаррогоор сэлгэгдэж орж ирээд Акуйлани ч дажгүй тулалдлаа ..... сүүлийн гоолын пассыг өгсөн ....

хүснэгтийн 6-д ороод ирлээ ..... ирэх палермота- хийх тулаанд ялчихвал бараг л 4 .5 руу ороод ирнэ шүү ....

Spa ямар ч байсан энэ цонхоор наймаа хийхгүй шинжтэй байна .... гэхдээ мэдээж руморууд хөвөрч байгаалдаа ....сүүлд Халл сити Рийзийг авна гэсэн байна .....хэдэн сарын өмнө бол тэг л гэх байлаа ....гэхдээ одоо бол рийзийг явуулаад дэмий ...тоглолтдоо ороод эхэллээ ...тэгээд ч пануччи явчихвал хамгаалалт сүйрнэ ....

гэснээс Кристианыг явна гэсэн яриатай зэрэгцэн Торино -н Cesare Natali гэдэг хамгаалагчийг сонирхсон байна ...өмнө нь түүнийг Лориагаар солих яриа гарч байсан ...

highlight goals...

Image
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Mon Jan 26, 2009 11:12 pm

Maslo wrote:Энэ жилдээ Баяраагийн маань ганц баг хуурай юм шиг байна даа

Нойтон ч юм билүү чи яаж мэдэж байгаан... :mrgreen:
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby LeMoN » Tue Jan 27, 2009 2:26 pm

Оройхон гараад ширүүхэн хөөгөөд ирлээ.

Одоо ч юухэн байхавдээ
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Maslo » Tue Jan 27, 2009 6:07 pm

LeMoN wrote:Одоо ч юухэн байхавдээ
Одоо яахад юухэн байхав гэж?
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Amapaa » Wed Jan 28, 2009 6:38 pm

Өнөө шөнийн Палермотой хийх тоглолтын манай бүрэлдэхүүн:
3 CICERO JOAO DE CEZARE (CICINHO)
4 JUAN SILVEIRA DOS SANTOS
5 PHILIPPE MEXES
7 DAVID MARCELO CORTES PIZARRO
8 ALBERTO AQUILANI
9 MIRKO VUCINIC
10 FRANCESCO TOTTI
11 RODRIGO FERRANTE TADDEI
15 SIMONE LORIA
16 DANIELE DE ROSSI
17 JOHN ARNE RIISE
19 JULIO CESAR BAPTISTA
20 SIMONE PERROTTA
22 MAX TONETTO
24 JEREMY MENEZ
25 GUILHERME DE MORAIS GUSMAO ARTUR
27 JULIO SERGIO BERTAGNOLI
32 DONIEBER ALEXANDER MARANGON (DONI)
33 MATTEO BRIGHI
77 MARCO CASSETTI
89 OKAKA CHUKA STEFANO
Олимпикодоо тоголох болохоор хожино л гэж найдаж байна даа :D
Amapaa
Romanista
Romanista
 
Posts: 839
Joined: Sat Aug 02, 2008 6:50 pm
Location: Улаанбаатар

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Wed Jan 28, 2009 7:38 pm

Image
өнөө шөнө болох палермотой хийх тулаан хэний ч анхаарлыг татахгүй байна ..... 2001 оноос хойш Ромын төлөө үнэнчээр зүтгэсээр ирсэн хал цэрэг Кристиан Пануччи явна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн нь Романиста -чуудын хувьд хүнд цохилт боллоо ... тэр бол бидний хувьд үнэлж баршгүй тоглогч ....зөвхөн талбай дээр шилдэг тоглолтыг үзүүлэхээс гадна .... талбайн гадна ч лидер байж чаддаг ... яагаад дасгалжуулагчид түүнийг хэвлэлийн бага хуралд суулгах дуртай байдаг вэ ....ямар ч хүнд үед тэр үргэлж хариуцлагатай , ухаалаг мэдэгдэл хийж , фенүүдээ тайвшруулж чаддаг ....
түүнд тоглож чадахгүй байрлал гэж үгүй .....хамгаалалт , төв , жигүүр ... бүр довтлогч болчихсон гоолдож явсан үе ч бий .... энэ бүгдээс хамгийн чухал нь түүний дадлага туршлага ...яагаад хал цэрэг гэж нэрлэдгийг та бүгд мэдэх байх .... интер , милан , реалаас өгсүүлээд , Челсод хүртэл тоглож явсан үе бий .... түүн шиг ийм туршлага хуримтлуулсан тоглогч манайд үгүй ....тиймээс түүний заавар зөвлөгөө залууст ус агаар шиг л хэрэгтэй .... ДДР , Акуа , Brighi гээд л бүгд түүний үгийг сонсож өдий зэрэгт хүрсэн гэдэгт би эргэлздэггүй ...

капелло , фёллер , пранделли ,дель Неригийн дасгалжуулж байсан үед ч тэр гараанд гардаг байсан ..... ямар ч тактикт гайхалтай зохицож хаана ч тоглож чаддаг авьяасыг нь үнэлсэн болохоор тэр ....Спаллеттигийн эрин эхлэхэд ч тэр энэ чанараа харуулж чадсан ... гэхдээ уулыг цас эрийг нас дарнаа гэж ..... үнэхээр шинээр гарч ирж байгаа залуус хурд хүчээр ааглаж байгаа болохоор түүнийг Спа голцуу сэлгээнд суулгах болсон нь үнэн. .. гэхдээ талбайд гарахдаа үүргээ үлгэр жишээ давуулан биелүүлж хэзээ ч бидний итгэлийг алдаж байгаагүй ... Ромыг орхих болсон шалтгаанаа 'сэлгээнд суух нь надад таатай биш байна , би тогломоор байна' гэсэн .... дээр нь 'хэрвээ яг явахдаа хүрвэл би италид үлдэхгүй ....энэ нь Рома миний сэтгэлд ямархуу байр суурь эзэлдэгийг харуулх байх' гэсэн ...
2001 он буюу Скудеттогийн жилээс хойш тэр бидэнтэй хамт байхдаа олон , олон баяр жаргалтай , гуниг харуусалтай мөчийг үдэж байсан .... МанЮ -д 7-1 дүүлсэн , интерт скудеттогоог алдсан .... тэрхүү харуусалтай мөчүүдийнх нь тоонд өнгөрсөн зуны Франко Сенсигийн оршуулах ёслол ч багтана ....

баяр жаргалтай мөчүүдэд нь ....207 удаа Ромагийн өмсгөлийг өмсөн талбайд гарсан ..... 17 гоол оруулсан дурсамжууд нь бүгд багтах байх .... гайхалтай ялалт , гоолууд .... италийн цом , супер цомын ялалтууд , Реалийг мулталсан тэр баярт явдал гээд л .... энэ бүхний эцэст дэлхий дээрх бүх Жиалларосси нарын хувьд Пануччи үүрдийн шүтээн байх болно .... Grazie Panucci !
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Г.Баяраа » Wed Jan 28, 2009 7:49 pm

нээтээр тэнэж байгаад нэг сонирхолтой статистик оллоо .... Сери А -н сүүлийн 10 тойргийн хүснэгт ийм байна .... (арсеналчуудаа харжига биз :mrgreen: ) тодруулсан нь манай ирэх 5 тойрогт тоглох багууд ....


ROMA ………………25
JUVENTUS…………….22
INTER ………………….22
CAGLIARI …………….18
MILAN ………………..17
GENOA ………………..16
PALERMO …………….16
ATALANTA …………..13
SIENA ………………….13

BOLOGNA…………….12
FIORENTINA …………12
SAMPDORIA…………10
CHIEVO………………..10
NAPOLI ………………..10
LAZIO ……………………9
REGGINA ………………8
CATANIA………………..8
LECCE ……………………6
TORINO………………….5
UDINESE ………………..2

өнөө шөнийн тоглолтын хувьд Тотти гараанд гарах байх .....Мирко-той юу Баптистатай хослохуу гэдгийг мэдэх юм алга ....тэхдээ баптиста ардаа АМ дээр байж л болно ...тэхээр Вучи-тэй л урд гарах байх ... сүүлийн мэдээгээр Акуйланиг гараанд гаргах ч сураг байна ...
ямар ч бэртэл гэмтэл байхгүй ,,,,ямар ч торгуулсан юм байхгүй .... бүрэн скуадаараа энэ тулаанд оролцох гэж байна ...(маню -чуудтай харьцуулахад газар тэнгэр шиг байдалтай бээшд тээ :mrgreen: ) .сайхан байна шүү ....одоо л өөрсдийнхөө бүрэн хүчийг шалгана даа ....

---------Doni-----------
Cassetti, Mexes, Juan, Riise
--Perrotta, DDR, Brighi---
----Aquilani-------
----Totti, Mirko-----

өнөө шөнийн тоглолтыг ССТВ5 гаргана .... шөнийн 03.30 -аас ...

таамаг 2 : 0

Forza Roma !
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 08' -09'

Postby Чуугий » Wed Jan 28, 2009 9:44 pm

Интерээс Бурдиссо Зарагозагаас Аяала 2г сонирхож байгаа гэнүү.....
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 32 guests
cron