Aston Villa

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Астон Вилла клуб энэ жил Английн Прэмиэр Лигт ямар амжилт үзүүлэх вэ?

1. Хүснэгтийн эхний хагаст бичигдэнэ
12
15%
2. Хүснэгтийн сүүлийн хагаст бичигдэнэ
3
4%
3. Эхний 4-т багтаж Аврагуудын лийгийн эрх авна
23
28%
4. Эхний 5-6д орж Европын цомын эрх авна
44
54%
 
Total votes : 82

Re: Aston Villa

Postby Villa_Bayaraa » Thu Jan 22, 2009 10:26 pm

Зүгээр суухаар зүлгэж суунаа гэж. Ингээд зүгээр байхаар зүлгэхээр шийдээд багийн экс ахлагч Гарэт Барригийн талаар товч танилцуулга орууля. Манай хүн Ливэрпүл, Арсэнал, Челси болон хэд хэдэн багийн виш листэнд нь орчихсон явж байгаа.

Гарэт Барри

1981 оны 2 сарын 23*нд төрсөн. Хэйстингс хотын Виллиам паркэрийн спортын сургуульд сурч байсан.
1997 онд Брайтон багаас Астон Вилла багт ирсэн. Тухайн үедээ Английн андэр 18-н капитан байжээ.
1998 оны 5 сард Виллагийн гараанд анх багтсан бөгөөд Шэффилд Вэнсдэй багийн эсрэг тоглохдоо зүүн талын төвийн хамгаалагчаар тоглосон байна. Тэр үедээ одоогийн Мидлэсбөрөгийн дасгалжуулагч Гарэт Соутгэйттэй цуг Виллагийн хойд шугамыг сахиж байжээ. Тун удалгүй Барри зүүн хойно тоглож эхэлсэн байна. Хожим нь зүүн хагас дээр тоглодог болсон бөгөөд одоо Виллагийн төвийн хагаст байраа баттай эзэлжээ.

2007 оны 11 сард 26 хан насандаа багийнхаа төлөө 10 жил таасралтгүй тоглосных нь төлөө Астон Вилла клубээс шагнал талархал гардуулсан билээ.

2008 оны 4 сард Барри Астон Вилла багийн төлөө 400 тоглолтонд орсон гэсэн үзүүлэлтээр Виллад хамгийн олон тоглосон тоглогчоор тодорч шинэ Вилла клубын шинэ үеийн амьд домог болсон байна. Өөрөөр хэлбэл жилд дунджаар 40 тоглолт хийж байсан гэсэн үг юм.

26 нас 247 өдөртэйдөө Прэмиэр лийгт 300 тоглолт тоглосон хамгийн залуу тоглогчоор тодорч Фрэнк Лампардын рекордыг эвдсэн байна.

1998 онд анх Английн андэр 21т гарч Чехийн шигшээ багийн эсрэг дебютээ хийсэн.
Тэрээр Андэр 21-н багт 27 тоглолтонд гараанд гарсан үзүүлэлтээр рекорд тогтоогоод байсан боловч багийн анд Жеимс Милнэрт энэ рекордоо эвдүүлсэн байна.

Анх Кэвин Кийганы шигшээ багт дуудагдсанаас хойш өнөөдрийг хүртэлх Английн шигшээ багийн 5 дасгалжуулагчид бүгдээрээ түүнийг багтаа дуудаж байжээ.

Одоо тэрээр Капеллогийн шигшээ багт өөрийн хөдлөшгүй байр суурийг олж авсан бөгөөд цаашид ч олон тоглолтонд 3 арслангуудын бүрэлдэхүүнд багтах бизээ.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Aston Villa

Postby poseidon » Thu Jan 22, 2009 10:52 pm

Баяраа энэ мэдээллүүдээ Спортпедиад оруулж байж болно. :eek:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Aston Villa

Postby El Payaso » Fri Jan 23, 2009 12:44 pm

Бэйнес ч бас сайхан амьтан шүү...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Aston Villa

Postby tw14 » Fri Jan 23, 2009 9:48 pm

villa 3,5м оор Виганаас Хэскиг бараг авч байгаа юм шиг байна.....
Doncaster v Villa энэ хагас сайнд нухалцах юм байна. яг ямар тэмцээнийг нь сайн мэдсэнгүй :mrgreen:
49 the complete unbeaten record
User avatar
tw14
viVa l@ viDa>>> Fabre is gloRy
viVa l@ viDa>>> Fabre is gloRy
 
Posts: 359
Joined: Fri Aug 08, 2008 9:18 am

Re: Aston Villa

Postby Villa_Bayaraa » Fri Jan 23, 2009 10:21 pm

tw14 wrote:villa 3,5м оор Виганаас Хэскиг бараг авч байгаа юм шиг байна.....
Doncaster v Villa энэ хагас сайнд нухалцах юм байна. яг ямар тэмцээнийг нь сайн мэдсэнгүй :mrgreen:


ФА капт 4-р тойрогт Донкастртай таарсан. Өмнө нь ФА капт Донкастрт хожигдож байсан түүхтэй. Тиймээс нилээд хичээж тоглох болов уу. Хариьцангуй зөөлөн учраа гэж хэлж болно. Гэхдээ л өнгөрсөн тойрогт Жилинхамтай тэнцэх шахсныг бодвол тайвширч болохгуй ээ.
МОН Прэмиэр лигийн тоглолтууд энэ удаад хамгийн чухал учир ФА кап болон УЕФА капт бага зэрэг хучээ нөөж оролцоно гэж мэдэгдээд байгаа.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Aston Villa

Postby Mojul » Fri Jan 23, 2009 10:40 pm

Агбондоо хамтрагч авч байгаан бна шд...... дажгүй тоглоно бхаа........энэ жил Венгерийн хүүхдүүдийн дээр л улиралаа дуусгадым шүү......
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Aston Villa

Postby Villa_Bayaraa » Fri Jan 23, 2009 10:46 pm

Манай ахлагч Мартин Лаурсэны өвдөгний гэмтэл бидний бодож байснаас илүү хүнд байж таарлаа. 2 сар орчим тоглохгүй бололтой. Анх Миланаас ирээд тун удалгүй өвдөгний гэмтлээс болж бүтэн жил тоглолгүй сууж билээ. Тэр гэмтэл нь сэдэрсэн бололтой. Шал баларсан юм.
Одоо Карлос Куэлла, Зат Найт 2-т боломж гарлаа даа.
Яаж ийж байгаад л Буучдын дээр гарах хэрэгтэй байна даа.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Aston Villa

Postby Villa_Bayaraa » Fri Jan 23, 2009 10:55 pm

Мартин Онилийн зан чанар надад улам л таалагдаад байна шүү. Трансфер хийхдээ хүртэл маш чамбай чимээгүй байж байгаад л авчихаж байна шү. Бас нилээд нүдээ олсон трансферүүд хийгээд байгаа. Вигантай 3.5 аар тохироод, Хэскиг бараг л авч байх шиг байна. Тийм залуу биш ч гэсэн туршлагатай 16 дотор сайн тоглодог, Карэүгийн оронд үүргийг нь сайн гүйцэтгэх байх гэж найдаж байна.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Aston Villa

Postby Адмирал » Fri Jan 23, 2009 11:25 pm

Villa_Bayaraa wrote:Мартин Онилийн зан чанар надад улам л таалагдаад байна шүү. Трансфер хийхдээ хүртэл маш чамбай чимээгүй байж байгаад л авчихаж байна шү. Бас нилээд нүдээ олсон трансферүүд хийгээд байгаа. Вигантай 3.5 аар тохироод, Хэскиг бараг л авч байх шиг байна. Тийм залуу биш ч гэсэн туршлагатай 16 дотор сайн тоглодог, Карэүгийн оронд үүргийг нь сайн гүйцэтгэх байх гэж найдаж байна.

О Неилл лаг лаг... Английн хөлбөмбөгийн холбоо шигшээн дасгалжуулагч болгох санал тавьж байсан... Болцон бол тохирох хүн байсан шиг санагдаад байдийм...
Last edited by Адмирал on Sat Jan 24, 2009 12:47 pm, edited 1 time in total.
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Aston Villa

Postby che » Sat Jan 24, 2009 12:25 pm

Лаурсан-гүй хамгаалалт жаахан миарахнээ.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Aston Villa

Postby Адмирал » Sat Jan 24, 2009 6:54 pm

Хэскийг авчаа шив..
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Aston Villa

Postby Villa_Bayaraa » Sat Jan 24, 2009 8:02 pm

Лаурсэнгүй хэцүүхэн байх болотой. Гэхдээ Лаурсэнгүйгээр Арсэналын эсрэг манайх сайн л тоглож байсан. Зат Найт л гараанд гарах болов уу. Формоо алдаагүй сайн байна лээ.
Өнөө оройн тоглолтонд Хэски дебютээ хийх байх.
Лэйцэстрт МОН-ы удирдлага доор Хэски 4 жил хамт тоглоод тэндээсээ Ливэрпүл руу явж байсан.
4 улиралд 3 удаа Карлин Капийн финалд үлдэж, 1997, 2000 онуудад цомыг өргөж байсан.
4 улиралд 4 удаа Прэмиэр лигийн дээд хагаст бичигдэж, 1 удаа Европод тоглож байсан. Лэйцэстр хэмээх жижигхэн клубын хувьд маш том амжилт.
Тэхээр мань 2 арай хөгширсөн хойноо ийм амжилтаа дахин давтаж чадах болов уу?
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Aston Villa

Postby Чуугий » Sun Jan 25, 2009 11:23 am

Донкастэр-н хаалгач Сулливан гайхалтай байлаа хэдэн ч сэйв хийв дээ.......
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Aston Villa

Postby Villa_Bayaraa » Sun Jan 25, 2009 9:41 pm

Шал хэрэггүй тэнцээ боллоо. Манайхан муу тоглосон гэж хэлэхгүй гэхдээ л Яанг үгүйлэгдэж байлаа. Дахиад 2 тоглолт Яанггүй тоглоно. Харин Яангийн орон зайг Милнэр маш сайн нөхөж байна лээ шүү. Баруун зүүн хөлөөрөө адилхан кросс хийгээд л. Агбон хаалгачийн эсрэг ганцаараа гараад хөндлөвч цохичихдог байшд. Харин тэр Сулливан гэж нөхөр ёстой од нь гийсэн нөхөр байна лээ дээ. ямар ч олон сэйв хийчив дээ.

Манай Милнэрийн ядардаггүйн учир нь сургуульд байхдаа холын зайн марафон гүйлтээр хичээллэж байжээ.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Aston Villa

Postby Villa_Bayaraa » Sun Jan 25, 2009 9:45 pm

Манайх Ситигийн Жонсон Старриж 2-т 10 саяын санал тавижээ. Авчуул ч уг нь хоёулаа сайн л даа. Сити-д шинээр олон довтлогч, хагасууд ирээд байгаа болхоор энэ 2 залуу ч явмаар болчоод байгааа л даа. Марк Хьюс харин тавьж явуулах нь уу.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Aston Villa

Postby zigo » Mon Jan 26, 2009 2:55 am

Тэр хаалгач бас аргагүй олон жилийн дунджаар багцаалдаад хаагаад байх шиг байна лээ дээ. кккк
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Aston Villa

Postby Gooner » Tue Jan 27, 2009 11:07 am

Villa_Bayaraa wrote:Мартин Онилийн зан чанар надад улам л таалагдаад байна шүү. Трансфер хийхдээ хүртэл маш чамбай чимээгүй байж байгаад л авчихаж байна шү. Бас нилээд нүдээ олсон трансферүүд хийгээд байгаа. Вигантай 3.5 аар тохироод, Хэскиг бараг л авч байх шиг байна. Тийм залуу биш ч гэсэн туршлагатай 16 дотор сайн тоглодог, Карэүгийн оронд үүргийг нь сайн гүйцэтгэх байх гэж найдаж байна.

Тийн тийн.
Вилла, Эвэртон гээд байгууд гоё.
Дундаж юм мөртлөө тэгээд боломжийн сайн наймаа хийгээд, дасгалжуулагчаа асар тогтвортойбайлгаж чаддаг. Хамгийн гол нь ийм л байх чухал.
Энэ Тоттэнхэм, НЮ гээд л багууд дасгалжуулагчаа солиод л, тэр тоолонд тоглогчоо солиод л, тоглогчийн үнэ өсгөөд л. Хэрэг байхгүй
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Aston Villa

Postby Mr S » Tue Jan 27, 2009 1:41 pm

Хэски орой Помпэй-н эсрэг тоглолтонд гарч магадгуй гэнэ.......
Яанг ч туунээс их юм хулээж бгаа гэнэ.......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Aston Villa

Postby Villa_Bayaraa » Tue Jan 27, 2009 1:43 pm

За манайх багийнхан ч шинэ цэрэгээ магтаад амаа олохгүй л байх шиг байна. Гэхдээ шинэ цэрэг болгоноо ингэж халуун дотноор хүлээж аваад байвал ч тоглогчид манайд ирэх дуртай байх байх шүү.

Мартин Онэйл: Хэски Агбоны ачааг эрс хөнгөрүүлэх байх гэж найдаж байна. Тэр хамтран довтолж байгаа хүнээ сайн тоглуулж дамжуулж чаддаг. Оуэн, Рүүний зэрэг довтлогчидоос үүнийг асуухад л хэлээд өгнө. Багийн тоглолт маш сайтай гэж магтсан байна.

Люк Яанг: Хэски бол маш гайхалтай тоглогч. тэрээр гоол хийхгүй байсан ч багт маш хэрэгтэй тоглолт үзүүлдэг. Тэр маш туршлагатай ялалтын сэтгэлзүйтэй. Багийн энэ сэтгэлзүй маш чухал. Дасгалжуулагч маань тоглолт болгоны эхэнд бидэнд бид 3 онооны төлөө тоглох болно гэж хэлдэг. Зарим багууд тэнцэх, ядаж оноо салгахын тулд тоглодог бол бид зөвхөн хожлын төлөө тоглодог.

Зат Найт: Эсрэг багийн тоглогчдын жагсаалтанд Эмилийн нэр байхыг харах ч бас л эвгүй байдаг шүү. харин одоо түүний эсрэг биш түүнтэй хамтран тоглох гэж байгаадаа баяртай байна.

Стив Сидвэлл: Манай баг ийм туршлагатай сайн тоглогчыг авч байгаа нь биднийг хэр их хичээж, аваргуудын лийгийн эрхийн төлөө хэр их зүтгэж байгааг гэрчилнэ. Тэр бол маш туршлагатай бидэнд ихийг өгч чадах довтлогч. Түүнд бөмбөг дамжуулахдаа баяртай байх болно.

Манай хөгшин шинэ цэрэг маань энэ тойргийн Портсмутын эсрэг гараанд гарахаар болсон бол гэмтлээс эргэн эрж байгаа Карэү сэлгээний сандалд суух бололтой.
31 настай Дистин, 34 настай Кэмпбэлл 2 манай хурдны машиныг хэрхэн барин бол гэдэг их сонирхолтой санагдаж байна.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Aston Villa

Postby tw14 » Tue Jan 27, 2009 10:46 pm

Агбондоо хамтрагч авч байгаан бна шд...... дажгүй тоглоно бхаа........энэ жил Венгерийн хүүхдүүдийн дээр л улиралаа дуусгадым шүү......

liverpool chelsea 2ынхоо нэгийг л 5руу чихинэдээ
49 the complete unbeaten record
User avatar
tw14
viVa l@ viDa>>> Fabre is gloRy
viVa l@ viDa>>> Fabre is gloRy
 
Posts: 359
Joined: Fri Aug 08, 2008 9:18 am

Re: Aston Villa

Postby Maslo » Wed Jan 28, 2009 8:48 am

Heskey ах шууд debut дээрээ хожлын гоол... Одоогийн байдлаар бүр 3-т ороод ирлээ 60% нь английн тоглогчидтой багийн хувьд тасархай л амжилттай явна даа. Энэ жил үнэхээр сайн байна.
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Aston Villa

Postby Funky » Wed Jan 28, 2009 9:33 am

Хэски лайтай лайтай
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Aston Villa

Postby soccer » Wed Jan 28, 2009 11:25 am

Хэски ч гайтай лайтай залуу шүү :mrgreen: ...
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Aston Villa

Postby Villa_Bayaraa » Thu Jan 29, 2009 3:10 pm

Манайхан 6 дараалсан эвэй ялалт байгуулснаар багийнхаа нэгэн шинэ амжилтыг тогтоолоо.
Мартин Онэйлийн трансфэр сонголт нүдээ олсон сонголт байжээ гэсэн бодол төрүүлж байна. Агбоны мөргөсөн дамжуулалтаас Хэски гүйж ирээд л гүйдэл дундаа 16-н гаднаас хаалганы зүүн доод хэсэг руу цөм авлаа даа. Энэ 2 маань хослон тоглож чадах юм байна гэсэн өөдрөг бодол төрөөд байгаа.
Пундитууд ер нь Хэски-г андэррэйтэд тоглогч гэдэг л юм байна лээ. Оуэнтэй хамтран тоглож Оуэнийг гаргаж ирсэн, Рүүнитэй хамтран тоглож шигшээдээ гоолын боломжуудыг нь гаргаж өгдөг энэтэр гээд их л юм бичсэн байна. Довтлогчыг дэмжих чиглэл рүүгээ маш сайн тоглодог амиа биш гээл их л ам сайтай байдаг юм байна. Манайд ирэхээс нь өмнө нэг их тоодоггүй анзаардаггүй байсан чинь овоо гар байсан бололтой.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Aston Villa

Postby Villa_Bayaraa » Thu Jan 29, 2009 3:19 pm

Мартин Онэйл маань Дэрби, Ноттингам Форэст зэрэг дундажаас доош багуудыг 1970-1980аад онуудын үед одоогийнхоор Прэмиэр Лийгийн аварга болгож байсан Домогт дасгалжуулагч Брайн Клауфын (хүү Найжэл Клауф нь одоо Дэрбийг дасгалжуулж байгаа) доор Ноттингамд тоглож байсан бөгөөд хамгийн сайн хамтрагч, суралцагч нь байсан юм байна.
Мартин Браиан Клауфын удирдлаган доор 1981 онд Ливэрпүүлнаы дээр гарч Прэмиэр лийгийг тэргүүлж байсан бөгөөд тэр жилдээ аваргуудын лийгийн аварга болж байжээ.
Тэхээр энэ домогт дасгалжуулагчийн шавь нь багшийнхаа амжилтыг давтаж чадах болов уу гэсэн асуулт олон хүмүүсийн өмнө нээлттэй хэвээр байна. .
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 14 guests
cron