by pele » Mon Jan 19, 2009 9:08 pm
by Mr. Arsenal » Tue Jan 20, 2009 10:29 am
pele wrote:Энэ хүмүүс Одбаяр, Клишиг зарж Бензимаг авбал дээр энэ тэр гээд юун баахан үлгэр биччихсэн юм бэ дээ. Аршавиныг авчихсан учраас төвийн хагас хамгаалагч бараг авахгүй дээ. Зүгээр л Галласыг явуулаад оронд нь нэг сайн СВ авбал таарна
by Natedogg » Wed Jan 21, 2009 2:14 am
by Gooner » Wed Jan 21, 2009 10:15 am
by Gooner » Wed Jan 21, 2009 1:24 pm
by baynaTS » Wed Jan 21, 2009 5:41 pm
Gooner wrote:Вэнгэр Фэргитэй бас нэг жаал дээр алалцаж байгаа юм байна.
16-тай Сошогийн залуусын академийн тоглогч гэнэ. Зүүн хөлтөй балладаг л хүү юм байхаа.
by Funky » Wed Jan 21, 2009 7:57 pm
by RBK » Thu Jan 22, 2009 3:15 am
by baynaTS » Thu Jan 22, 2009 8:37 am
by baynaTS » Thu Jan 22, 2009 8:48 am
Gooner wrote:Аршавин Лондон ниссэн байна.
Өнөөдөр эсвэл маргааштаа багтааж багийнхандаа танилуццлагдаж гэрээгээ зураад ФА Капын тоглолтонд Кардиффын эсрэг дэбютээ хийнэ.Үнийн дүн 12 дээр тохирсон.Гэхдээ бусад хэвлэлүүдээр бол Аршавины наймаа түр хойшлогдсон, Зэнит үнийн дүнгээ өсгөсөн гэсэн мэдээ гарсан нь худлаа л болов уу. Ааль дээрийн мэдээг л одоо жоохон будлиулах гээд тавьсан гэж бодож байна.
.
by baynaTS » Thu Jan 22, 2009 9:01 am
by baynaTS » Thu Jan 22, 2009 9:09 am
by baynaTS » Thu Jan 22, 2009 9:17 am
Gooner wrote:Бахрэйнд хөлбөмбөгийн сургуулиа нээжээ.
Тус сургуульдаа мэргэлийн хөлбөмбөгийн дасгалжуулагч болон бүх юм нь стандартын талбай хөлбөмбөгий хэрэгслээр тоноглогдсон орчин үеийн сургууль бөгөөд тус сургуульд мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ Арсеналын Бахрэйн дахь түншүүд тусалж дэмжих ба бүс нутагтаа тэргүүлэх сургууль болгох юм байна.
by zigo » Thu Jan 22, 2009 12:52 pm
Хөл бөмбөгийн ертөнцийг эзэгнэнхэн орших өнгөт одууд инэгэхэд хаанаас ирээ вэ? Хаанаас ч юу байх вэ дээ Ази Африк Америк гээд л дэлхийн өнцөг булан бүрд авьяаслаг тоглогчид өдөр бүр төрөн гарж байна. Багийн хүч чадлыг нэмэгдүүлэх итгэл найдвар гэж зарим нь , ирээдүйд их мөнгөөр зарчих санаатай нөгөөх нь залуу хүүхдүүдэд хөл бөмбөг заан сургаж, од болох замыг нь засна. Даяарчлал хөгжсөн өнөө үед энэхүү сургалтын системийг юу гэж ойлгож, яаж авч үзэж байгаа талаар УЕФА-гийн шинэ дүрмийг харангаа ярилцацгаая.
2008 оны 9 сард Английн сонингууд эхний нүүрэндээ нэгэн мэдээ тавьсан байлаа. Алдарт Ливерпуль баг Аваргуудын лийгэд орох мэдүүлэгтээ Финландын шигшээ багийн тамирчин Хьюппаг оруулсангүй хэмээн шуугьсан аж. 10 жил энэ багт алба хашсан ахмад тамирчин маань 2004-2005 оны Аваргуудын лийгт түрүүлэх гол хөдөлгүүр болсон төвийн хамгаалагч. Гэвч тэрээр ямар ч гэсэн энэ жилийн Аваргуудын лийгийн урьдчилсан тоглолтод талбайд гарсангүй, улсын аваргаар л хөлсөө гаргав. Мэдүүлгээ солихыг зөвшөөрдөг энэ сард ямар нэгэн өөрчлөлт гарахгүй болбоос шөвгийн тоглолтод ч оролцохгүй. 35 нас хүрж байгаа ахмад тоглогч ч Хьюппа багтаа хэрэггүй болсон юм биш. Энэ улиралын тоглолт эхлэхээс өмнө олон баг түүнийг авах гэж оролдсон боловч Ливерпуль хэрэгтэй тамирчин хэмээн үлдээсэн билээ. Тэгвэл яагаад Бенитес дасгалжуулагч түүнийг мэдүүлгэнээс хасдаг билээ? Үүнд УЕФА-гаас шинээр гаргасан Дотоодын бүтээгдэхүүн гэдэг дүрэм хариу өгнө. УЕФА-гийн Цом болон Аваргуудын лийгэд оролцож байгаа бүх багт А мэдүүлгэнд орох 25 тоглогчийн дотор дотооддоо өсгөж хүмүүжүүлсэн тамирчин тодорхой тоотой заавал багтсан байх ёстой гэсэн дүрэм юм. Тийм болохоор Ливерпулийн мэдүүлгэнд гадаадын Хьюппагийн нэр багтах зай үлдээгүй хэрэг. Арай дэлгэрэнгүйгээр энэхүү дүрмийг авж үзье. Дотоодын бүтээгдэхүүнийг өөрийн орны бүтээгдэхүүн, өөрийн багийн бүтээгдэхүүн гэж хоёр ангилна. А мэдүүлгэнд орох 25 тамирчин дотор доод тал нь 8 өөрийн орны бүтээгдэхүүн тоглогч байх ёстой бөгөөд тэдний 4 нь тэр багт өсөж хүмүүжсэн байх ёстой. Өөрийн орны бүтээгдэхүүн гэдэг нь иргэншил хамаагүйгээр 15-21 настайдаа доод тал нь 3 жил тухайн орныхоо багт сурж тоглосон тоглогч. Өөрийн багийн бүтээгдэхүүн гэдэг нь иргэншил хамаарахгүйгээр 15-21 настайдаа доод тал нь 3 жил тухайн багт өсөж хүмүүжсэн тамирчин. Ливерпуль дээр аваад үзвэл гол тоглогчид дунд өөрийн орны бүтээгдэхүүн гэхээр Жэррард, Каррагер (Ливерпуль), Робби Кин (Вулверхемптон), Пеннант (Арсенал) гэсэн 4 хөн хүн. Энэ дотор өөрийн багийн бүтээгдэхүүн гэхээр Жэррард, Каррагер хоёрхон. Тиймээс Бенитес дасгалжуулагч доод багаасаа Спиринг, Даби хоёрыг хүчээр дээшлүүлж байж, өөрийн багийн бүтээгдэхүүн 4 байх ёстой гэсэн заалтыг давж. Дараа нь Кэрри, Ирвин хоёрыг А мэдүүлгэнд хийж , өөрийн орны бүтээгдэхүүнээ 8 болгож. Энэ 4 тоглогч дөнгөж 20 нас хүрж байгаа, үнэнийг хэлэхэд найдвар энэ тэр гэж хэлэхээргүй улсууд. Зөвхөн УЕФА-гийн шинэ дүрэмийг дагахын тулд л нэгдүгээр багт дэвшүүлсэн хэрэг. Тэгэхээр тулалдаанд орох нийт 25 тамирчины 4 нь анхнаасаа хэрэггүй болж таарна. Туршлагатай Хьюппаг хасаад оронд нь 4 залуу тоглогч хүчээр авна гэдэг, энэ дүрэм буруу гэж хашгарсан Бенитесийг ч ойлгож болох. Гэвч энэ дүрэм гарсан зорилго бол аль нэгэн баян баг хамаг сайн тоглогчийг худалдаж аваад хадгалахыг зогсоож, орон нутгийн залуу тамирчдад тоглох боломж олгох явдал юм. Багуудын баян хоосны ялгааг багасгах гэсэн сайн талтай дүрэм. 2004 онд Ливерпульд ирсэнээсээ хойш нутгийхаа испаничуудаар багаа дүүргэж, англи залуу тамирчидыг өсгөн хүмүүжүүлэх ажил хийгээгүйгийхээ төлбөрийг Бенитес одоо амсаж байгаа хэрэг.
Ливерпультэй адилхан энэ дүрмэнд ихэд нэрвэгдсэн баг бол Италийн Интер. Тэд улирлын өмнө Мэй, Бальцани, Сантон гэсэн арван хэдтэй 3 тоглогчийг нэгдүгээр багт дэвшүүлсэн. Авьяас чадалтай болохоор нь биш мэдээж хэрэг шинэ дүрмийн дагуу. Энэ гурав дээр хаалгач Орландиниг нэмээд Интерийн өөрийн багийн бүтээгдэхүүний тоо бүрдэж байна. Эд нараас одоогийн байдлаар нэгдүгээр багийн тоглолтод оролцсон тамирчин байхгүй. Тэгтэл Креспо, Самуэль, Дакур гэсэн алдарт тамирчид А мэдүүлгээс хасагдсан байгаа юм. Дотоодын 8 бүтээгдэхүүнийг хэрэггүй залуусаар дүүргэж, УЕФА-гийн санааг амраагаад үлдсэн 17 тоглогчоороо тулалдахад нэг их зовоод байх юм байхгүй гэж зарим хүн үзэж байгаа ч бас тийм амар хэрэг биш ээ. Интертэй эсрэгээр дотоодын бүтээгдэхүүндээ ихэд анхаарал тавьдаг Барсатай харьцуулаад үзье. Барсагийн А мэдүүлгэнд Пуойль, Шави, Мэсси гэсэн багийн цөм тоглогчдоос эхлээд 8 өөрийн орны бүтээгдэхүүн байна. Ингээд л гол тоглогчидоороо шинэ дүрмийг хангаж байгаа тул залуучуудыг хүчээр дээшлүүлэх биш харин эсрэгээр багтаа өсөж хүмүүжсэн Бускетс, Виктор Санчес нарыг Б мэдүүлгэнд оруулж чадаж байгаа юм. Б мэдүүлэг гэдэг нь 21 хүртэлх насны залуусын мэдүүлэг бөгөөд тоон хязгаар байхгүй. Бускетс, Виктор Санчес ,Педро гэсэн энэ жил нэгдүгээр багын тоглолтод ч оролцож байгаа 3 тамирчинг Б мэдүүлгэнд хийж чадсанаар Барсагийн тулааны нөөц бусад баг шиг багасах биш харин 28 болж нэмэгдэж байна гэсэн үг. Элдэв гэмтэл бэртэл гээд янз бүрийн юм гарлаа гэж бодоход Барса Интер хоёрын аль нь хөнгөхөн давж гарах вэ гэдэг асуух ч хэрэггүй тодхон харагдаж байна. Интерийн Моуриньо улирал эхлэхийн өмнөх хөл бөмбөгийн зах зээл дээр ямар наймаа хийх вэ гэдэг дээр толгойгоо нилээд зовоосон болов уу. Шинэ дүрмийн дагуу өөрийн орны бүтээгдэхүүний тоог бөглөх хэрэг гарсан тул Челсигийн Лампардыг авахаа больж, Мунтариг сонгосон нь ч аргагүй. Мунтари Ганагийн тамирчин ч 16 настайдаа Удинезед орж 6 жил Италид байсан тул адилхан Италийн Интерийн хувьд өөрийн орны бүтээгдэхүүн болоод явчиж байгаа юм. Иргэншил хамаарахгүй гээд дүрмэнд заасан байгаа тул. Өмнөд Америкаас ч ирсэн бай, Африк ч бай 15-21 насандаа 3 жил байсан бол тэр багийхаа дотоодын бүтээгдэхүүн болж, А мэдүүлгэнд орж чадна. Дотоодын бүтээгдэхүүн гэж нэрлэж томьёлох нь харин таарж байна уу үгүй юу гэдэг асуудалтай ч манайд урьд өмнө ийм оноосон нэр байгаагүй тул хүчээр ингэж нэрийдэв. Ийм дүрэм 2005-006 оны улиралд анх гарсан ч эхлээд дотоодын бүтээгдэхүүний тоо 4 байснаа 6 болж, энэ жилээс 8 болсон билээ. УЕФА-гаас багуудыг өөрсдийн идэрчүүд залуусын багаа сайн анхаарж, нутгийхаа авьяастангуудыг хайж олоосой гэсэн зорилгоор гаргасан дүрэм ч байдал эсрэгээр эргэж эхлэв. Баян багууд дэлхий тойрон арван хэдтэй хүүхдүүд хайх ажилд мордсон. Сүүлийн жилд 18-аас доош насны тоглогчдын наймаа цэцэглэж, үнэ нь 10 сая, 20 сая ногоон ч хүрэх болж эхэлсэн. Иргэншил хамаарахгүй, тэгээд тухайн оронд 3 жил тоглосон бол болоо гэсэн дүрмийн заалтыг нь онцгойлон үзсэн хэрэг. 21 нас хүртэлээ 3 жил тоглоно гэхээр 15-18 насны авьяаслаг залууг дэлхийн хаанаас ч хамаагүй олж ирээд , 3 жил тоглуулбаас өөрийн багийн бүтээгдэхүүн болно. 19 настанг авчрахаар 3 жил тоглоод 22 хүрж, дүрмэнд багтахгүй тул 18 хүртэлх насны тамирчин хайх нь скаутуудын гол ажил болоод байна. Энэ олж ирсэн залуус багт хэрэгтэй жирийн нэгэн тамирчин биш өөр олон талын ашигтай тоглогч болох болно. Пато 23 сая, Агуэрро 35 сая, Уолкотт 24 сая долларын үнэ хүрсэн нь тэд 19 нас хүрээгүй байсан болохоор л тэр. Түүнээс биш 19 настай байсан бол үнэ нь хамаагүй буух байлаа. Ирэх жил Агуэрро Атлетикогийн, Денилсон Арсеналын өөрийн багийн бүтээгдэхүүн болно. Нутгийн тамирчидын эрх ашгийг хамгаалах гэж гаргасан шинэ дүрэм ийнхүү бизнесийн шинэ төрөл нээгээд байна.
2005 онд шинэ дүрэм гарах талаар яригдаж байхад Арсеналын Венгер дасгалжуулагч – хэрэв энэ дүрэм батлагдвал баян багууд дэлхий тойрон авьяаслаг хүүхэд ангуучлан, дотоодын бүтээгдэхүүн болгон хувиргахаар хөөцөлдөх болно гэж хэлсэн нь ёстой л голыг нь олсон үг байлаа. Гэхдээ Арсенал бол харин энэ шинэ бизнесийг эртнээс хийж байсан баг буюу энд тэндээс залуус цуглуулан өсгөдөг анхны алтан хараацай байсан тул Венгерийн үг байндаа тусах нь ч аргагүй юм. Барсагийн идэрчүүдийн багийн Фабрегасийг 2003 онд Арсенал хүчиндэн авж байсан. 5 жил өнгөрж Фабрегас аль хэдийн Арсеналын өөрийн орны бүтээгдэхүүн болоод байгаа. Ингэж их гадаад тоглогч цуглуулдаг Арсеналын А мэдүүлгийг сонирхож үзье. Өөрийн орны бүтээгдэхүүн дөнгөж 5. Залуучуудын багийн зохицуулалт нь хоцроод, 22 хүн л мэдүүлж чадсан нь Челситэй адил. Үлдсэн 3 нь энэ хоёр багийн хувьд идэрчүүдийн багийн тоглогч буюу өөрийн орны болон багийн бүтээгдэхүүн байна гэсэн үг. Арсеналын А мэдүүлгэнд англи тамирчин ганцхан . Харин Б мэдүүлгэн дэх олон гадаад залуус хэдэн жилийн дараа багийн бүтээгдэхүүн болно. А мэдүүлгэнд 3 жил дотор өөрийн орны бүтээгдэхүүн болох хүн 4 байна. Хэдэн жилийн дараа Арсеналын үндсэн бүрэлдэхүүнийг харвал Венгерийн алсын харааг гайхахаас өөр арга байхгүй биз ээ. Энэ нь ч одоо Европын олон багийн бишрэн дууриах ситем болж байгаа гэхэд маргах явдал байхгүй. Дэлхий тойрж, хүүхэд залуус олж аван, 3 жил болгоод дотоод бүтээгдэхүүн болгох. УЕФА-гаас хяналт тавин, дахин шинэ дүрэм гаргахгүй бол энэ хандлага цаашдаа ч үргэлжилнэ. Ямар ч гэсэн УЕФА хувьсгал хийж эхэлсэн, цаашдаа хөл бөмбөгийн ертөнц яаж өөрчлөгдөхийг сонирхогчид бид амьсгаа даран харж суухаас өөр арга байхгүй билээ.
Мягмарын Сугар-Эрдэнэ
by Gooner » Thu Jan 22, 2009 3:53 pm
by baynaTS » Thu Jan 22, 2009 4:01 pm
Gooner wrote:БаянаЦ-н тэр мэдээ чинь Гоол коом дээр гарсан л мэдээ байна.
Энэ сайтад лав итгэдэггүйн.
Аршавин нисэхээр байсан ч Зэнит эцсийн мөчид ношвирсон юм байна.
Мөнгөө нэм, дээр нь янз бүрийн бонусны мөннгө дахиж нэхсэн бололтой.
Виера Помпэйд ирж байгаа бололтой. Тони Адамс миний төлөвлөгөөнд байхгүй гэж мэдэгдсэн ч багийн босс нь түүнийг авна гэж ярьсан байх юм.
by Gooner » Thu Jan 22, 2009 4:02 pm
by Amaraa1010 » Thu Jan 22, 2009 4:06 pm
by Gooner » Thu Jan 22, 2009 4:17 pm
by tw14 » Thu Jan 22, 2009 4:27 pm
by suldees » Thu Jan 22, 2009 5:13 pm
by Цогоо » Thu Jan 22, 2009 5:23 pm
by pele » Thu Jan 22, 2009 6:36 pm
by baynaTS » Fri Jan 23, 2009 2:53 am
by baynaTS » Fri Jan 23, 2009 3:11 am