by Nomer 10 » Sat Jan 17, 2009 10:12 pm
Ибисевич улирал дуустал гэмтчихлээ. Хэн орлох вэ?
Швейцарын Базел багийн довтлогч, 20 настай Дэрдиок тэдний хамгийн эхний сонголт байсан. Гэвч тэр өөрөө зунаас Лэвэркузэнд ирэхээ мэдэгдсэн. Тиймээс Бундэслигээсээ хэдэн хүн харав.
Гэкас, Грек, 28 настай.
Уржнан лигийн мэргэн бууч болсон эр. Лэвэркузэнд ирээд банзанд хадагдсан. Түүнд гоолны мэдрэмж өндөр ч Рангникийн хурдаар тоглодог комбинацид тэр тохирохгүй, учир нь тэр маш удаан болсон. Ирэх магадлал бага талдаа.
Саного, ЗЯЭ, 26 нас
Тэр уг нь хурдтай. Форм тааруу байгаа. Гэхдээ Аллофс чадварыг нь мэдэх тул тавихгүй л болов уу. Ирэх магадлал бага.
Саглик, Турк, 25 нас
Ноднин тэр 3-р лигид 34 тоглоод 27 гоол хийсэн. Гэхдээ Вольфсбургт ирээд 4 дэх хүн нь болоод байгаа. Магат амархан тавьчихгүй байх, тиймээс лооноор ирж болох юм.
Валдез, Парагвай, 25 нас
Түүнд Дортмундаас явах магадлал өндөр байгаа. Тэр аваргын төлөө өрсөлдөөн гэж юу байдгийг хэнээс ч илүү мэднэ. Брэмэнд тэр мөн дайчин тулалдахыг сурсан. Гэхдээ түүнд нэг л юм дутуу, энэ нь алуурчны шинж. Тиймээс Иби-г нөхөх гэдэг түүнд хэцүү.Ирэх магадлал бага.
Ханкэ, Герман, 25 нас
Бундэслигийн хэдээсээ ирэх магадлал хамгийн өндөртэй нь. Учир нь Рангник Шалькед байхдаа Бидэнд Ханкэ байгаа тул Курани хэрэггүй гэж байсан, тухайн үедээ энэ нь хөөрхөн шуугиан тарьж байлаа. Рангник хууччуулдаа дуртай. Сая Хилдэбрандыг аваад ирсэн, түүнийг тэр Штуттгартад байхаас нь мэдэх билээ. Ханкэд гэхдээ энэ багт тохирох юм бараг л алга байна даа, тэр урьдны шигшээгийн Ханкэ байхаа больсон.
За ингээд энэ хэд бүгд бүтэхгүй бол яах вэ. Хоффэнхаймд дараагийн хөзөр гэхдээ бас байна аа. Энэ нь хилийн чанад руу өнгийх. Эдгээр хүмүүс хэн юм бол оо.
Савиола.
Түүнд Реалд шаанс байхгүй. Удлаа гэхэд зун багаасаа явна. 2011 он хүртэл гэрээтэй тул тэр гэхдээ дор хаяж 5 саяар үнэлэгдэнэ. Энэ ч их мөнгө биш, гэхдээ тэр өөрөө тосгоны багийг сонирхохгүй л болов уу. Ирэх магадлал бага.
Беняани.Зимбабве.
Англид тэр нүүдэллэхийг сурсан. Ситигээс Герман луу бас яагаад болохгүй гэж. Гэхдээ үнэн хэрэгтээ тэр үнэтэй, багадаа л 10 сая. Тэгээд ч 30 хүрсэн тул Рангникийн философид таарахгүй. Ирэх магадлал маш бага.
Акпала. Нигер. 22 нас
Брюггед буй том авьяас. Өнгөрсөн зун тэнд очин 4 жилийн гэрээ хийсэн тул багт нь овоо хөрөнгө гаргах хэрэгтэй болно. Ирэх магадлал бага.
Бобо. Бразил. 24 нас
Бешикташд гоол хийх тал дээр мэргэшиж буй залуу. Гэхдээ түүний энэ чадвар нь хэт өндөр үнэлэгдэх байх. Баг нь овоо юм нэхэх магадлал өндөр тул ирэх магадлал бага.
Калинич. Хорват. 21 нас
Тэр цаад хугацаа нь ирэх зун баруун Европт ирэх болно. Сайн боломж таарвал өвлийн цонхоор ч магадгүй. Үнэндээ Хоффэнхаймд олон том баг шавар хаана. Ирэх магадлал бага талдаа.
Кулио, Аргентин, 25 нас.
Аваргуудын лигийн од залуу Клужээс ирэх магадлал харин муугүй байж болох юм.
Бециа, Конго, 23 нас.
Стандарт гэдэг баг Бельгид төдийгүй Европт баллаж байгаа. Энэ залууд овоо үнэ дуугарвал ирэх магадлал нь Кулиогоос ч өндөр.
Лацович, Серби, 25 нас
Шигшээдээ үнэлэгддэг энэ залуу Айндховэнд данстай. Лам олдохгүй бол буцахдаа залж мэднэ. Ирэх магадлал бага талдаа.
Кежман, Серби, 29 нас
ПСЖ-д азгүй байгаа. Гэхдээ Бенянигийн нэгэн адил хөгшдөнө, Савиолагийн нэгэн адил өөрөө хусмаа голно. Ирэх магадлал маш бага.
Клашнич, Хорват, 28 нас
Нантад очоод сэтгэл хангалуун бус байгаа. Явахын түүс. Ирвэл их бага мөнгөөр ирнэ. Гэхдээ хөгшдөх талдаа. Ирэх магадлал бага талдаа.
Фрутос, Аргентин, 27 нас
Бельгид бас л нэг гялалзаж яваа залуу. Андерлехтийн гоолуудад түүний хийсэн нь нэлээн тооцогдоно. Рангникийн шаардлага бол 1. Лигт шууд тоглох тул форм сайн байх 2. Ибисевичээс арай ахмад байж болно, энэ нь туршлагатай гэсэн үг 3. Хаалган дээр алуурчны төрхтэй байх, энэ нь гоолдох чадвар гэсэн үг 4. Нэг их үнэтэй биш байх. Эндээс харахад түүнд л хамгийн өндөр магадлал байгаа мэт. Ирэх магадлал муугүй.
Манжукич, Хорват, 22 нас
Мэргэжилтнүүд түүний хөлбөмбөгийн амьдралд маш том ирээдүй бий гэж ярьж буй. Яг өнөөдөр гэвэл Динамо Загребаас тэр сайндаа л 5 саяд ирнэ. Ирэх магадлал тийм ч муу биш.
Ново, Испани
Глазгод тэр онцгүй байгаа. Өөр багт ирэх нь тодорхой ч тэр нь Хоффэнхайм биш.
Освалдо, Итали, 23 нас
Флоренц түүнийг явуулахын хүслэн. Форм муу тул ирэх нь худлаа.
Погребняк, Орос
Оросын номер нэг төвийн довтлогч. Гэхдээ том багуудын урд тосгоны баг гишгэвэл нар хойноос гарна. Ирэх магадлал машийн машийн маш бага.
Гадаадаас эрж байхаар 2-р лигээсээ харвал яадаг бол. Аллагуй хэмээх 22-той тунис залуу Фюртын төлөө 11 гоол хийсэн, энэ нь одоогоор мэргэн бууч. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг дээ. Ирэх магадлал муугүй.
Hup Holland Hup