ЮВЕНТУС

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ЮВЕНТУС

Postby Uugii » Sun Jan 11, 2009 11:47 pm

Forza Juve wrote:Image

Манайхан өвлийн амралтаас ирээд анхны албан ёсны тоглолтоо Сиена багтай хийх гэж байна. Кьеллини, Яквинта нар жижигхэн гэмтэлтэй байгаа бол Меллберг гэмтлээс эргэж иржээ. Энэ тоглолтод Буффоныг талбайд гаргалгүй, Маннингераар үргэжлүүлэх шинжтэй. Дараах бүрэлдэхүүн гарах болов уу даа.

Маннингер, Григура, Мелльберг, Легроттальи, Молинаро, Маркьионни, Сиссико, Занетти, Недвед, Дель Пьеро, Амаури

Поульсен ирсэн ч энэ удаа талбайд гаргахгүй л болов уу. Мөн энэ тоглолтын дараа Италийн цомын 4-р тойрогт Катаниятай талбай дээрээ Лхагва гаригт тоглоно.

танайх 1-0р хожиж байна
Uugii
AC MiLaN VaLeNciA FaN
 
Posts: 402
Joined: Tue Mar 18, 2008 9:05 am
Location: estadio mestalla,san siro

Re: ЮВЕНТУС

Postby Uugii » Sun Jan 11, 2009 11:49 pm

nedved-ийн бензин ч ер нь дууссан бололтой хурд нтр бол арай л суужээ хөөрхий
Uugii
AC MiLaN VaLeNciA FaN
 
Posts: 402
Joined: Tue Mar 18, 2008 9:05 am
Location: estadio mestalla,san siro

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Mon Jan 12, 2009 1:13 am

Image

Serie A 2008/09 – 18ª giornata d’andata
Torino, stadio Olimpico
Domenica 11 gennaio 2009

JUVENTUS-SIENA 1-0 (1-0)
RETI: 33’ pt Del Piero.
JUVENTUS: Manninger; Grygera, Mellberg, Legrottaglie, Molinaro; Marchionni (33’ st De Ceglie), Sissoko (20’ st Zanetti), Marchisio (40’ st Poulsen), Nedved; Amauri, Del Piero. A disposizione: Chimenti, Ariaudo, Giovinco, Esposito. All. Ranieri.
SIENA: Manitta; Del Prete (42’ st Zuniga), Portanova, Brandao, Del Grosso; Jarolim, Codrea (26’ st Packer), Galloppa; Kharja; Ghezzal, Calaiò (14’ st Frick). A disposizione: Eleftheropoulos, Moti, Barusso, Rossi. All. Giampaolo.
ARBITRO: Russo di Nola.
AMMONITI: 16’ pt Codrea, 46’ pt Grygera.

Манайхан улирлыг алгуурхан эхэллээ. Ахлагчийн хувийн ур чадвараар л Сиенаг хожлоо доо. 1-р үе бол аймшигтай, ганц гялтаах зүйл нь ахлагчийн хаалттай цохилтоос хийсэн гоол байлаа. 2-р үе эхлээд тоглолт арай гайгүй зохион байгуулалттай болж байсан сүүл рүүгээ бас л сайнгүй болсон. Сиенагийнханд баахан л довтлууллаа. Аргагүй ранг муутай тоглогчидтой тул боломжоо чулуу болгосонгүй. Раньери баруун сайнгүй байсан Маркьионниг хаа хамаагүй Де Чельигээр солиод ч байх шиг. Тоглолтод ахлагч яах аргагүй баатар болсон бол Амаури гайхалтай байлаа. Манай багын Дрогба юм уу даа. Агаарт бөмбөгний төлөө сайн тэмцэлдэж байна, гаргаж өгөх хүнгүй байхад талбайн төвөөс бөмбөг авч ахлагчид 2 ч удаа гайхалтай дамжуулалт өгөв. Занетти эргэж ирсэнээр төвөөс бөмбөг таслаад шууд довтлогчид уралдуулж өгдөг тоглолт харагдаж эхлэх нь...манай Сиссико, Маркьюзио, Поульсен энэ тэрд л байдаггүй чадвар юм. Марькьюзио хичээж байгаа ч дамжуулалт тал руугаа арай л болоогүй байна аа. Сиссико сайнгүй, ийш тийш үсэчсэн л тоглолт үзүүлэх шив дээ. Хэрвээ цаашдаа Трезеге, Амаури 2 урд тоглоод эхэлбэл төвд ер нь Занеттитэй Поульсен, Сиссико 2-ын аль нэгийг тоглуулбал боломжийн шиг, Поульсений шидийг сайн хараагүй л байна. Каморанези байхгүй үед Маркьонни заримдаа орон гаран тоглолт үзүүлэхээр цаашдаа яана даа л гэж бодох юм.
Хамгаалалтаас Мелльберг эхлээд гай тарих нь гэж байтал сүүл рүүгээ дажгүй тоглов. Легроталльи алдаа гаргачих гээд л /бараг 1-2 удаа аймшигтай алдаа гаргасан/, Григура формгүй Кьеллинигээ үгүйлж байлаа. Харин муугаар хэлүүлдэг Молинаро сүүлийн үед ур чадвар нь дээшлээд ядаж хамгаалалтандаа алдаа бага гаргадаг болж. Недведийн хувьд дайчин ч дээр хэлсэнчлэн яах аргагүй эрийг нас, уулыг цас дардагын үлгэр болсон.

Ямар ч байсан Интэрийн тэнцээг чадварлаг ашиглаж чадвлаа. :beer :italy
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Mon Jan 12, 2009 1:16 am

Image

Дараагийн тоглолт ирэх 7 хоногын дундуур Катаниятай талбай дээрээ Италийн цомд тоглоно. Одоо л төвд 4 залуугаас хэнийг тоглуулах вэ? Жиовинког хэрхэн ашиглах вэ гэдгийг турших цаг даа. Удахгүй АЛ-ч эхлэх нь...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby LeMoN » Mon Jan 12, 2009 10:58 am

Гоё гоё 2 милан тэнцээд 2 оноогоор ойртоод бас 2 оноогоор холдоод авлаа

Сайхан тоглолт болсон өчигдөр Челси МАНЮ -д нам тавиулсан одоо өвгөнийг халж малаад бөөн хямрал

явагдана биз манайд ашигтай :eek: :eek:
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЮВЕНТУС

Postby Nomer 10 » Tue Jan 13, 2009 5:52 am

Харин эрт тоглосон нь ашигтай. Яг ЧЛ-ийн өмнө тэд ингэж хожигдвол дараагийн тоглолтдоо хичээгээд унана. Одоо ЧЛ хүртэл Челси жаахан хожоод сэтгэл нь амарч анхаарал нь багасна, тэр сиймхийг нь ашиглаад дараад авах хэрэгтэй :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: ЮВЕНТУС

Postby orangeman » Tue Jan 13, 2009 6:27 am

Капитан чинь ч гандан буурахгүй эр юмаа...
Ямар гоё цохьсон бэ ... янзтай.. :eek:
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: ЮВЕНТУС

Postby Mr S » Tue Jan 13, 2009 11:35 am

rlo wrote:nedved-ийн бензин ч ер нь дууссан бололтой хурд нтр бол арай л суужээ хөөрхий


тм бна лээ........... нэг бол отонд зогсчоод буцахгуй........
тэгээл уралдуулахаар гуйцэхгуй.......
орных хунийг олохгуй бол ч..........
Амаури ч дайчин бна лээ..........
ахлагч угаасаа тасархай гар л доо............
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: ЮВЕНТУС

Postby Чуугий » Tue Jan 13, 2009 11:56 am

Трэзэгэ энэ 7 хоногт бэлтгэлдээ гарна гэнэ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Tue Jan 13, 2009 7:27 pm

Трезеге, Тьяго 2 багынхантайгаа бэлтгэлд гарч эхэлсэн байна. Хэрэгтэй нөхөд ч эргэж ирж байна шүү...Буффон, Трезеге, Занетти, Тьяго гэх мэт...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Thu Jan 15, 2009 7:20 pm

ImagevsImage

TIM Cup 2008/09 - Last 16
Turin, Olympic Stadium
Wednesday 14th January 2009

JUVENTUS – CATANIA 3-0

Scorers : Marchionni (4th), Giovinco (69th), Del Piero (71st)

JUVENTUS: Buffon; Grygera, Legrottaglie (Mellberg 82nd), Ariaudo,De Ceglie; Marchionni, Sissoko (Poulsen 75th), Zanetti, Giovinco; Amauri, Del Piero. Reserves: Manninger, Mellberg, Molinaro, Ekdal, Poulsen, Esposito, Yago. Coach: Ranieri.

CATANIA: Bizzarri; Silvestre, Sardo, Sabato (Dica 75th), Silvestri; Biagianti, Ledesma, Tedesco (Izco 75th), Llama; Dica; Plasmati (Paolucci 65th), Martinez. Reserves: Acerbis, Terlizzi, Sabato, Izco, Carboni, Mascara, Paolucci. Coach: Zenga.

REFEREE: Banti from Livorno.

Yellow cards: Sardo (52nd), Ledesma (60th), Zanetti (72nd)

Манайхан Катанияг ёстой л арчаад хаячихлаа. Уг нь энэ улиралд Катания Сери А-гийн хэцүү багуудын нэг байсан юм. Өнгөрсөн Сиенатай хийсэн тоглолтоос шал өөр тоглолоо. Дараагийн тойрогт Наполитой тоглохоор учраа таарсан байна.

http://www.forzajuve.ru/index.php?option=com_content&task=view&id=117322&Itemid=47

Багын бүрэлдэхүүний хувьд Сиенатай хийсэн тоглолтоос учиргүй өөрчлөгдсөнгүй, учир нь гэмтэл бэртэлтй тоглогчид их байсан тул Амаури, Григура нар илүү цагаар ажиллалаа. Хаалганд саяхан Бэртлээс ирсэн Буффон маань тоглосон ч бараг л түүнд хийх ажил байсангүй, Хамгаалалтад баруун Григура, төв Легроттальи, залуу Араудо нар, зүүнд Молинарог Де Чельи тоглов. Баруун жигүүрт Маркьионни хэвээр, төвд Сиссико, Занетти гэсэн нэгнээ мэдэх хослолыг, зүүнд Жиовинког, урд урдын адил Амаури, Дель Пьеро нар байх.

Эхний гоолыг зүүнээр орж ирсэн Де Чельигийн дамжуулалтыг Дель Пьеро хатгасан нь хаалгач хаасныг Марькионни гүйцээлээ. 2 дахь гоолын хувьд манай 2 жижиг залуус болох одоогийн ахлагч, түүнийг ирээдүйнд орлогч 2-ын гайхамшигтай комбинациар Жиовинко, 2 дахийг Марькионнигийн жигүүрээр орж ирж дамжуулсныг ахлагч авч, түүнийг барьж байсан хамгаалагчийг гайхамшигтайгаар хуурч 3 дахь гоолыг оруулжээ.

Энэ тоглолтын баатараар манай ахлагч л тодрох шиг боллоо.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Villa_Bayaraa » Fri Jan 16, 2009 11:58 am

Ювэ ч миний Италиас хардаг ганц баг даа. Манай Мэлбэрг очцон чинь бүр дэмжээд байгаа шд хэхэ за амжилт хүсье
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: ЮВЕНТУС

Postby BuG » Fri Jan 16, 2009 12:22 pm

Танайх Сити Буффон дээр чинь үхэлдэж байгаа дээр нь үнэ хүргэж зарчаад хэсэгхэнээр нь ЦСКА-с Акинфеев-ийг авчих хэрэгтэй шд. Залуу ирээдүйтэй хаалгач. Бөөн цэвэр ашиг биз :smile:
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: ЮВЕНТУС

Postby Чуугий » Fri Jan 16, 2009 1:21 pm

Буффоноо зараад Мэсси рүүгээ чичрэх хэрэгтэй шдээ.....
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Fri Jan 16, 2009 4:23 pm

Какаг яахын харах байлгүй дээ..Манайхан болон хаалгач маань...Уг нь 100 сая еврогоор зараад нэг хаалгач, нэг сайн Недведийг орлочих хагас, 2 сайн хамгаалагч болгочихвол хэрэгтэй л юм байгаан...

Манайхан орлогчоор нь бараг л Амелиа энэ тэрээс авах байх даа..хэдийгээр Акинфеев сайн хаалгач ч гэсэн...Итали тоглогчоо л сонгоно л доо...Ганцхан Анчеллоттигийн үед л ван дер Саарыг авч уламжлалыг эвдсэн байх даа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Mr S » Fri Jan 16, 2009 4:35 pm

Какаг авчуул тэдний монгогуйдэх биз........ энэ цонхын хувьд.........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: ЮВЕНТУС

Postby Чуугий » Fri Jan 16, 2009 8:16 pm

Жирковын агенттай нь уулзсан гэнэ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: ЮВЕНТУС

Postby Primax » Sat Jan 17, 2009 12:46 am

Буффоныг зарж болохгүй ээ, цаадах чинь домог ш дэ, Буффонгүй Юве гэдэг онцгүй дэ, яахав зарчуул хэдэн цаас олох л байх тэрүүгээрээ хэдэн хүн авчрах л байх, гэхдээ танайх чинь италидаа л хамгийн баян баг биз дэ?
Нисдэг хүн байхад Барьдаг хүн байна
User avatar
Primax
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 605
Joined: Sun Sep 30, 2007 3:04 pm
Location: Тэнгэрийн хязгаарт

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sun Jan 18, 2009 1:20 am

За маргааш Лациотой Олимпико цэнгэлдэхэд очиж тоглоно. Раньери дараах тоглогчдыг дуудсан байна.

4 Mellberg 6 Zanetti 8 Amauri 10 Del Piero 11 Nedved 12 Chimenti 13 Manninger 18 Poulsen 19 Marchisio 20 Giovinco 22 Sissoko 27 Ekdal 28 Molinaro 29 De Ceglie 30 Tiago 32 Marchionni 33 Legrottaglie 35 Esposito 41 Ariaudo 42 Pinsoglio

Буффон ханиадны халуунаас болж нийслэл явж чадахгүй болсон бол Яквинта, Каморанези, Кьеллини нар дахин нэг тоглолт талбайд гарч чадахааргүй байна. Сайн мэдээ гэвэл Тьяго багтаа буцаж ирж, Ром явахаар болсон байна. Григура бэнээс болж, Салихамиджич бэртлээс болж тус тус явахгүй болсон нь манайх хамгаалалтыг асуудалтай болгочихлоо. Тоглогчид бэртлээс буцаж ирж байгаа ч Раньерид маань хамгаалалтад тоглогчид дутагдалтай, талбайн төвд илүүдэлтэй болгочихлоо. Манай хүн хамгаалагч дутагдалтай гээд 4:4:2 гэсэн тактикаа өөрчлөхгүй л болов уу.

Багын бүрэлдэхүүнийг таамаглахад хэцүүхэн болж, бараг л төвд цомд тоглосон шиг залуу Араудог гаргах байх, цомд ч сайн тоглосон. Гэхдээ Ромд Заратэ, Пандев энэ тэрийн өөдөөс хэрхэн тоглохыг чөтгөр л мэдэх байх...Өөр ч сонголт бидэнд алга.

Маннингер, Мелльберг, Легроттальи, Араудо, Молинаро, Маркьионни, Сиссико, Занетти, Недвед, Дель Пьеро, Амаури гэж гарах юм болов уу даа.

Минийхээр бол Недведийн оронд Тьягог, Сиссокогийн оронд Поульсенийг оруулж нэг үзээсэй. Даанч иймэрхүү чухал том тоглолтод тиймэрхүү туршилт Раньери хийхгүй л болов уу даа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sun Jan 18, 2009 1:58 am

Лациотой тоглох тоглолтын өмнө Раньеритай манайхан ярилцжээ.

Ямар тактикаар тоглохоо шийдсэн уу? Лациогийн тухай ямар бодолтой байна?Би өнөө орой шийднэ. Манай багт хэн хэн бэлэн байгаа, хэн бэлэн биш байгааг мэдэж байгаа байх. Лациогийн хувьд сайн баг бөгөөд Делло Росси болон Лоллито хамтдаа сайн баг бүрдүүлсэн. Энэ баг бол бас л нэлээд гайгүй амжилтын төлөө тоглож байгаа. Тэдэнд өнгөрсөн жил баахан гэмтэл бэртэл байсан тул сайн тоглоогүй, энэ жил амжилтаа ахиулах байх. Энэ жил ч бид нэлээд хүнд тоглолт хүлээж байгаа, Тэд илүү хурдтай, илүү зохион байгуулалттай, Гэсэн ч бид бэлэн бөгөөд өөрсдийн юу чаддагыг хамгийн сайнаар харуулах болно.

Буффон, Кьеллини 2-ын талаар ямар мэдээ байна?
Буффон гараанд гарах ёстой, би түүнтэй ярилцаж, Катаниягийн эсрэг талбайд гаргахгүй амраасан. Кьеллинигийн хувьд булчингын асуудалтай байгаа. Эхэндээ жижиг гэмтэл мэт байсан боловч бидний бодсон шиг хөнгөн биш байна. Тэр завсарлагаас ирээд жаахан жижиг гэмтэлтэй гэдгээ мэдсэн. Зарим нэг жижиг гэмтлүүд эдгэртлээ илүү их хугацаа зарцуулдаг. Тэгээд ч манайд хурдан эдгэж байгаа тоглогчид ч байна, жаахан хугацаа хэрэгтэй тоглогчид ч байна. даа.

Хамгаалтанд асуудал үүссэний тухайд юу хэлэх вэ?
Урдын л адил....Бид урд нь хагас хамгаалалтанд тоглогчид ихээр гэмтэж асуудал үүссэн бөгөөд Недведийн байрлалыг өөрчилж, өөр байрлалд тоглуулснаар шийдэж байсан. Энэ улиралд анх удаа ийм олон хамгаалагчид гэмтлээс болж тоглолт өнжиж байгаа тохиолдол гарлаа. Гэхдээ манай багт сайн тоглогчид байсаар байгаа, тйимээс цаашдаа бид юу хийж чадахыг харья.

Араудогийн талаар юу хэлэх вэ? Түүнийг гарааны 11-д гаргах уу?
Би эхлээд бодож, бүх зүйлийг сайн нягтлах хэрэгтэй. Лацио их хурдтай тоглогчидтой тул шийдвэрээ сайн бодож гаргах хэрэгтэй.

Та ер нь Крисмасын завсарлагын дараагаас баг бүхэлдээ бүрдэж, бэлэн болно гэсэн хүлээлтэй байснаас болж сэтгэл санаагаар унах зүйл байна уу? Юве 1-р сарын цонхоор шинэ тоглогчид авах уу?
Миний сэтгэл санаа тавгүйтээгүй. Бүх зүйл завсарлагын өмнөх үеийнхээс тийм ч муу биш байна. Бид Кьеллинигийн бэртэл, Григурагийн бэнийг нөөц бололцоогоороо аргалаад өнгөрөөх хэрэгтэй. Тэгээд ч энэ удаан хугацааны асуудал биш, ирэх 2 долоо хоногт л манай бараг бүх тоглогчид гэмтлээс буцаад ирчихээр байна. Би тэгээд ч шинэ тоглогчид одоогоор бидэнд хэрэггүй гэж бодож байгаа ба талбайд 11 тоглогч хэрэгтэй байхад бид 40 тоглогч байлгах хэрэггүй.

Та ер нь томоохон хөрөнгөлөг хөрөнгө оруулагчид аваргуудыг тэдний багаас нь салгаж авах гээд байгаа шинэ чиглэлийн талаар юу бодож байна вэ? Буффоныг алдана гэж айхгүй байна уу? Милан Какаг хэрвээ зарчихвал сулрах болов уу? Та байсан бол түүнийг зарах байсан уу?
Яахав хүмүүс хөлбөмбөгт хөрөнгө оруулалт хийх нь урд байсан л таатай зүйл шдээ. Тэд шинэ давалгаа нээсэн зүйл байхгүй. Би спортын хүний хувьд Какаг явуулахыг хүсэхгүй л байна, учир нь Италийн хөлбөмбөг нэг аваргаа алдана гэсэн үг ч би Миланы төлөвлөгөөг саатуулж чадахгүй. Буффоны тухайд Ситигийнхэн өөр хөлбөмбөгчдийн талаар бодож байгаа болохоор надад Анчеллоттид байгаа шиг санаа зовох асуудал одоогоор алга. Миланы хувьд Кака явчихвал өөрчлөгдөх ч бидэнд сайн тоглогчид нь явсан ч баг урдын адил хүчирхэг байсаар байсан хэд хэдэн жишээ байгаа шдээ. Виалли, Бажо, Зидан, Платин гэх мэт...

Та ер нь хүснэгтийн байдал маргааш болох тойргын дараа ямар болох бол гэж хүлээж байна вэ?
Яг үнэндээ, би хүснэгтийг харахгүй, зөвхөн л бид юу хийвэл хамгийн сайн байх талаар л бодож байна. Бид улирлын төгсгөлд л хүснэгтийг харах бөгөөд одоо бол шаргуу ажиллах цаг юм.

Яг юун талаар бодох вэ? Кака явчихвал Милан сулрана гэж бодож байна уу?
Олон сайн багууд байх нь зүгээр, яагаад гэвэл оноо ойрхон, нээлттэй байна. Би зөвхөн миний баг Лациотой тоглох тоглолтыг л бодож байгаа бөгөөд бид Лацио сайн формтой бол юу ч хийж чадна гэдгийг мэдэж байна. Би зөвхөн юу хийж чадахаа хардаг бөгөөд бусдад юу учирч болохыг огт сонирхдоггүй.

Юве ер нь таны уламжлалт 4:4:2 гэсэн тактикаас өөр тактикаар тоглох боломжтой, нөөцтэй юу?
Бид хэрэгтэй үед өөрчилж тоглож байсан. Энэ нь өөрийгөө хэрхэн хамгийн илүүгээр үзүүлж чадах вэ? гэдгээс хамаарна. Одоог хүртэл Юве бусад багыг хангалттай барьж, бусад багын хэрхэн барьдаг шиг бариулахгүйгээр ухаалаг тоглож байна гэж бодож байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sun Jan 18, 2009 10:43 am

Image

Лос Анжелос Галакси манай ахлагчид 38 сая ам долларын санал тавьсан гэсэн шуугиан гарсан байна. Яг гэрээг цуцалсных хэд, цалин хэдийг мэдэхгүй байна. Ямар ч байсан санал тавьсан манайхан үгүй гэсэн сурагтай. Манай ахлагч 2010 он хүртэл гэрээтэй билээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby LeMoN » Sun Jan 18, 2009 6:33 pm

Дэлхийн шилдэг хаалгачдын нэгэн үе гэж Буффон Чех Икер Дида Саар эд нарыг хэлээд байгаа билээ.

Эдгээр тоглогчидыг орлохоор супер талентууд одоогоор тодроод байгаа юм алга

Хамгийн гол нь Буффон гүй ЮВЕ гэж юу байдаг юм гэж хэлэх хүн олон гарах байх

Манайх олигтой наймаа хэрэгтэй тоглогч аваагүй байгаа тийм болохоор

Хаалгачаа алдах нь дэмий Бас дээр нь Буффон нь Дино Зофф оос илүү үнэлэгдсэн гэдэгийг бид бүхэн харсан

Дахиж ийм хаалгач төрөх нь бас л хэцүү л дээ
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЮВЕНТУС

Postby Primax » Sun Jan 18, 2009 11:56 pm

Буффон бараг явахгүй байхаа би лав битгий яваасай гэж бодож байна, юве доод лигрүү унахад тэр яваагүй, хэдэн халтар төгрөг хараад явахгүй биз
Нисдэг хүн байхад Барьдаг хүн байна
User avatar
Primax
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 605
Joined: Sun Sep 30, 2007 3:04 pm
Location: Тэнгэрийн хязгаарт

Re: ЮВЕНТУС

Postby Nomer 10 » Mon Jan 19, 2009 3:12 am

Ахмад хаалгач 2 явбал харамсалтай байна :sad:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: ЮВЕНТУС

Postby El Payaso » Mon Jan 19, 2009 9:11 am

зиак онооны зөрүү ердөө гурав боллоо... :-D
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 20 guests
cron