Бенеамата 2008-2009

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Өнгөрсөн улирлын шилдэг тоглогч хэн бэ?

1. Хулио Сезар
9
27%
2. Майкон
3
9%
3. Станкович
1
3%
4. Ибрахимович
20
61%
 
Total votes : 33

Re: Бенеамата 2008-2009

Postby enkuna » Wed Jan 07, 2009 6:06 pm

Эхлээд Милито одоо Кассано
Женоа-н Милитог авна гэсэн шуум гараад байсан ч түүний агент нь хаашаа ч явахгүй гэсэн байсан харин одоо ондоо нэг байг онилоод байна гэх юм тэр нь Кассано гэх юм мега санал тавьж байгаам байхаа 18 сая евро дээр нь супер Марио :smile: гэж сонингуудаар бичигдээд эхэлж... Миланд 2 тал уулзсан гэх юм... Бас Женоа 20 сая дээр нь Мариог зээлчихвэл мэргэн буучаа брьчихсан ч яахав гэсэн гэнэ лээ... Дүндээ дүн саналууд юм бишүү харин хэнд нь тохирч байна гэдэг л байна дөө
Image
Last edited by enkuna on Wed Jan 07, 2009 7:39 pm, edited 1 time in total.
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Бенеамата 2008-2009

Postby zigo » Wed Jan 07, 2009 6:07 pm

xb wrote:Sisenando Maicon Douglas (Inter Milan), Dani Alves (Barcelona), Sergio Ramos (Real Madrid), Jose Bosingwa (Chelsea), Philip Lahm (Bayern), Sagna (Arsenal) нарын хэн нь дэлхийн шилдэг баруун жигүүрийн хамгаалагч вэ? Яагаад?


Энэ хэдээс 3-г сонго гэвэл Майкон, Алвес, Рамос. 2-г гэвэл Майкон, Алвес. Харин энэ 2-н хэн нь шилдэг, яагаад гэдгийг нь Дунга мэднэ, хэлээд өгнө :D


Надад бол хамгаалагч гэдэг утгаараа бол Майкон, Рамос, Сана гурав бол бусдаасаа илүү болов уу. 2-ийг нь сонго гэвэл Сана, Рамос. Харин энэ 2-н хэн нь шилдэг, яагаад гэдгийг нь Гүүнэр мэднэ, хэлээд өгнө.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Wed Jan 07, 2009 9:18 pm

hashka_et wrote:Интерчүүд тулаанд ороход үнэнч фанатууд хэдэн төрлийн дуу дуулдаг вэ? дуунууд нь ямар утгатай, хэдийд дуулагддаг вэ? Энэ талаар? Итали хэл гадарладаг эсвэл Италиас форумд ордог Интериста байвал??


Ямар багтай тоглохов тэр багийн анти дууг нь аль ч багийн фэнүүд дуулдаг. Элдвээр хэлсэн үгтэй ч юм уу. Жишээ нь Милан, Ювэтэй тоглох боллоо гэхэд аль алинтай нь дербид хэлэх үү тэдэнд зориулсан дуунууд мундахгүй. Аль нэг тоглогчид нь зориулсан дууг ч юм уу. Манай эсрэг тоглох жижиг, том багийн фэнүүд ч гэсэн ялгаагүй манай эсрэг дуу дуулна
Тэгээд Интэрийн сүлд гэж болохоор 2 дуу байдгийн нэг нь Пазза Интэр Амала. Ер нь форумынхан мэддэг болсон. Гэртээ хийх тоглолтын өмнө, хожсон бол тоглолтын дараа явдаг. Гоё аятай дээрээ тоглогчид нь өөрстөнөө дуулсан болохоор хүнд их хүрдэг юм шиг санагддаг. Галзуу хайртай Интэр гэх юм уу даа

http://www.youtube.com/watch?v=AMcfpi176zE

Lo sai per un gol YOU KNOW FOR A GOL
io darei la vita….la mia vita I'D GIVE MY LIFE.. MY LIFE
Che in fondo lo so THAT I KNOW
sarà una partita….infinita WILL BE A MATCH... THAT WILL NEVER END
E’ un sogno che ho ITS A DREAM I HAVE
è un coro che sale….a sognare ITS A CHORUS THAT GOES UP... TO DREAM
Su e giù dalla Nord UP AND DOWN THE NORTH (CURVE)
novanta minuti …per segnare 90 MINUTUES... TO SCORE
Nerazzurri
noi saremo qui WE'LL GO UP
Nerazzurri
pazzi come te CRAZY AS YOU
Nerazzurri
Non fateci soffrire DONT MAKE US SUFFER
ma va bene… vinceremo insieme! BUT ITS OK... WE'LL WIN TOGHETER
Amala! LOVE IT
Pazza Inter amala! CRAZY INTER, LOVE IT
E’ una gioia infinita ITS A BUG JOEY
che dura una vita THAT LAST A LIFE
Pazza Inter amala! CRAZY INTER, LOVE IT
Vivila! LIVE IT
questa storia vivila LIVE THIS STORY
Può durare una vita CAN LAST A LIFE
o una sola partita OR JUST A MATCH
Pazza Inter amala! CRAZY INTER LOVE IT
E continuerò AND I'LL GO ON
nel sole e nel vento… la mia festa WITH SUN AND WITH WIND... MY PARTY
Per sempre vivrò FOR EVER I'LL LIVE
con questi colori…. nella testa WITH THESE COLOURS... IN MY MIND
Nerazzurri
io vi seguirò I'LL FOLLOW U
Nerazzurri
sempre lì vivrò FOREVER I'LL LIVE THESE COLOURS
Nerazzurri
questa mia speranza THIS HOPE OF MINE
E l’assenza AND THIS ABSENCE
io non vivo senza!!! I CANT LIVE WITHOUT
Amala! LOVE IT
Pazza Inter amala! CRAZY INTER LOVE IT
E’ una gioia infinita ITS A BIG JOEY
che dura una vita THAT LAST A LIFE
Pazza Inter amala! CRAZY INTER LOVE IT
Seguila! FOLLOW IT
in trasferta o giu’ in città OUTSIDE OR AT HOME
Può durare una vita CAN LAST A LIFE
o una sola partita OR JUST A MATCH
Pazza Inter amala!!! CRAZY INTER LOVE IT
Là in mezzo al campo c’è un nuovo campione IN THE PITCH THERES A NEW STAR
È un tiro che parte da questa canzone ITS A SHOOT THAT COMES FROM THIS SONG
Forza non mollare mai!!! DONT GIVE UP NEVER
AMALA!!! LOVE IT
Amala LOVE IT
Pazza Inter amala! CRAZY INTER LOVE IT
È una gioia infinita ITS A BIG JOEY
che dura una vita THAT LAST A LIFE
Pazza Inter Amala!!! CRAZY INTER LOVE IT
Pazza Inter Amala!! CRAZY INTER LOVE IT
AMALA!!!!
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Хашка » Wed Jan 07, 2009 10:47 pm

Tnx xb, let's sing
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Thu Jan 08, 2009 9:43 am

Goal.com дээр Кассаног авах талаар өчигдөр тийм шуум гарсан байсан. Манайд хэрэггүй ээ юун Кассано. Зөндөө сайхан залуу тоглогчид байхад. Ромад тоглодог байхдаа л тоглолт нь таалагддаг байсан. Реал яваад л банзанд суусаар байгаад л ирсэн. Мариогоо явуулахгүй ээ. Одоо ч өдрөөс өдөрт сайжраад л байгаа. Зүгээр л дунд шугамандаа сайн найруулагч л авмаар байна :)
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby Хашка » Thu Jan 08, 2009 1:26 pm

Манай ерөнхийлөгч Массимо Моратти өчигдөр Италийн Sky Sport-д иймэрхүү утгатай зүйл ярьжээ. Мариог зарахгүй тэр сайн тоглогч, түүний тоглох боломж түүнийг өөр багт зарах эсвэл зээлээр явуулбал нэмэгдэнэ гэж яригдаж байгаа ч бид тэгэх бодолгүй байна. Марио энд тоглох болно. Кассано,
Милито, болон бусад тоглогч нарын талаар ямар ч ярилцсан зүйлгүй байгаа. Моуриньо болон бидэнд хангалттай тоглогч, сайн баг байгаа учираас өөр тоглогч сонирхсон зүйл байхгүй, энэ бол just to fill the newspapers. Мөн Адри-г ч явуулахгүй тэр бол Интерийн нэг хэсэг гэжээ.
Энэ өвөл солилцоо наймаа хийхгүй гэдгээ л хэлж.
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Thu Jan 08, 2009 9:25 pm

Наймаа өвлийн цонхоор хийхгүй гэдэг нь бараг тодорхой байсан. Тэгээд ч сайн бүрэлдэхүүн байна. Нэмж бэртэл авчихгүй бол манайхан бараг 100% бүрэлдэхүүнээрээ бүрдэх гээд байгаа. Ийм байхад наймаа бол шал илүү.
Тийм ч болохоор элдвийн шуумуудын гарчигийг нь хараад л өнгөрдөг, уншдаггүй. Тэрнийг форумд бичих нь шал дэмий, хэнд ч сонирхолгүй. Угаасаа бүтэхгүй шуумууд
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Sat Jan 10, 2009 9:34 am

Моу Кальяритай хийх тоглолтын өмнөх хэвлэлийн хурлаа хийж. Тэрээр бүтэн сайнд Англи явж МЮ-Челсигийн тоглолтын очиж үзнэ гэнэ. Би ч бас үзэх бодолтой байгаа. МЮ-гийн тоглолтын амьдаар үзэхийг илүүд үзэж байна. Тэрээр Лондонгоос жил гарангийн өмнө явснаас хойш анх удаагаа Англи руу явах гэж байгаа гэнэ. 2 жилийн өмнө бас Валенсиагийн тоглолтыг үзэж байсан.
Маргаашийн тоглолтонд Бурдиссо, Адриг дуудаагүй ч Мягмар гаригт хийх Женуагийн тоглолтонд тоглуулна гэж
Майкон картны улмаас оролцохгүй болохоор залуу хамгаалагч Сантоныг тоглуулах уу гэсэн асуултад: Сантон бол ирээдүйн Интэрийн тоглогч. Маргаашийн тоглолтонд Майкон, Станкович гэсэн чухал тоглогчидгүйгээр тоглох болохоор залуу хамгаалагчийг гаргах уу, эсвэл хашир туршлагатай Занеттиг гаргах эсэхээ бодож байж шийднэ гэнэ. Мэдээж ахлагчийг л баруун жигүүрийн хамгаалалтанд тоглуулах болов уу

Ирээдүйтэй залуу хамгаалагч Сантон
Image
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Аагий » Sun Jan 11, 2009 3:42 am

xb wrote:Моу Кальяритай хийх тоглолтын өмнөх хэвлэлийн хурлаа хийж. Тэрээр бүтэн сайнд Англи явж МЮ-Челсигийн тоглолтын очиж үзнэ гэнэ. Би ч бас үзэх бодолтой байгаа.


xb лондонд байдаг юм уу? ЖМ-д миний мэнд хүргээрэй :mrgreen:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Бенеамата 2008-2009

Postby Аагий » Sun Jan 11, 2009 4:26 pm

Оноо хуваажээ,

FT Inter Milan [1 - 1] Cagliari
65' [0 - 1] R. Acquafresca
77' [1 - 1] Z. Ibrahimovic
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Бенеамата 2008-2009

Postby Mojul » Sun Jan 11, 2009 5:53 pm

Acquafresca чинь юу билээ..... интер каляри 2ийн хамтран эзэмшдэг тоглогч билүү........ :smile:
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Sun Jan 11, 2009 6:36 pm

Acquafresca-гийн финиш бол сайн байна лээ. Уг нь оноо хуваах хэрэггүй л байсан юм. Хайран 2 оноо :smile:
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby Хашка » Sun Jan 11, 2009 6:38 pm

Acquafresca чинь юу билээ..... интер каляри 2ийн хамтран эзэмшдэг тоглогч билүү........

уул шугамандаа бол тийм
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Mon Jan 12, 2009 12:13 am

Аагий wrote:
xb wrote:Моу Кальяритай хийх тоглолтын өмнөх хэвлэлийн хурлаа хийж. Тэрээр бүтэн сайнд Англи явж МЮ-Челсигийн тоглолтын очиж үзнэ гэнэ. Би ч бас үзэх бодолтой байгаа.


xb лондонд байдаг юм уу? ЖМ-д миний мэнд хүргээрэй :mrgreen:


Би Англид байдаггүй ээ. Дараа яахав Моуриньотой уулзахдаа мэндийг чинь хүргэе. Аагий гэхэд танина биз дээ?
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Mon Jan 12, 2009 12:39 am

Нутаг дээрээ хожиж чадсангүй. Ер нь багууд манай нутаг дээр их чанга үзээд байгаа. Ибрагийн хэлснээр айлын хамгаалагч нар өөрийн талбайгаасаа илүү, Меаццад илүү анхаардаг гэж байсан. Энэ нь ч ортой, түүний хувьд ч гэсэн айлын талбайд олон гоол хийгээд байгаа.
Майкон, Станковичгүйгээр Занеттиг жигүүрийн хамгаалалтанд Кивуг зүүн жигүүрт, Фигу гараанд, довтолгоонд Ибра, Крузыг хамтад нь гаргаж. 2-р үеийн эхнээс бэртэл авсан Кордобаг суулгаж, Кивуг хойш нь татаж, Куаресмаг гаргаж. Киву 2 сарын дараа бэртлээсээ ирээд 2 ч байрлалд тоглож.
Манайхан тийм муу тоглоогүй ч хангалтгүй тоглож. Акуарескагийн гоол дээр Самуель алдаа гаргаж, ганцааранг нь үлдээчихэж. Залуу довтлогч ч боломжоо алдсангүй. Ирэх улирлаас Интэрт буцаж ирнэ гэж байгаа залуу хуучин багтаа гоол хийгээд өөрийгөө өшөө сайн харуулаад авлаа. Моу ч гэсэн ирэх улиралд түүнийг дуудна гэдэгтээ итгэлтэй бус байгаа ч ирээдүйтэй сайн тоглогч гээд өндрөөр үнэлж.
Занетти, Фигу, Креспо, Куаресма нар сайн тоглосон. Занеттитэй бол ярих ч юм байхгүй, 2 ч дараалж холоос цохисоныг нь хаалгач хаасан. Ибра ямар сайхан боломжууд алдав, Мунтари шон оноод л. Харин гоол дээр харин Креспо гоё гаргаж өгсөн, айлын хамгаалагчийг хуураад гялс хараад, маш сайн дамжуулсан. Ирэх цомын юм уу, дараагийн тоглолтонд магадгүй гараанд гарч магадгүй Креспо. Шар карт авсны улмаас Мунтари Аталантатай хийх тоглолтонд өнжихөөр болж.
Их идсэний дараа өнж гэж. Дараагийн тоглолтоос улам сайжрах биз ээ
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Tue Jan 13, 2009 2:36 am

http://www.youtube.com/watch?v=y3ljyGB7 ... re=related

2007 онд хийсэн Пазза Интэр Амалагийн backstage. Үзэх бүрдээ л нэг инээж авдаг юм

Кучу Марадонагийн 86 оны ДА-д Английн 6 тоглогч хуурч хийсэн гоолыг тайлбарлаж байсан тайлбарлагчийн хэлснийг ямар ч сайн тогтоож авсийн. Арга ч үгүй биз бүх үеийн шилдэг гоол гэгддэг, тэгээд нутгийн ахын мундаг гоол бага байхад нь аргагүй нөлөөлөө биз.
Хулио Сезар ахлагчдаа шургаж байгаад Максыг дуулуулахаар болгочих юм. Харин Максын дуулж байгааг :-o Гэхдээ чихэвч зүүгээд дуу бичүүлж дуулна гэдэг чинь эвгүй эд байна лээ. Найзуудыгаа дагаж дуу бичүүлж байхад нь үзсэн.
Станковичийн дуулж байгааг, тэр хоолой нь хүрэхгүй их инээдтэй.
Марког дуулж байхад нь Сезар ард нь инээдээ барьж ядаад доошоо харж байх шиг.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Nomer 10 » Tue Jan 13, 2009 5:40 am

Тэх, ямар багтай тоглох уу гэдгээс шалтгаалж өөр өөр дуу дуулдаг. Европын бүх баг тэгдэг байх. Ямар багийн ямар тоглогч тоглох нуу гэдэг бас нөлөөлдөг. Брэмэний хаалгач италичууд шиг үсээ дандаа гелддэг. Бусад багууд нь түүнийг тогловол Du hast die Haare schön(Чи сайхан үстэй юм) гэж заавал дуулдаг. Дида ЧЛ-т нэг паакталсны дараа Италид баахан дуу гарсан гэсэн шд :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Tue Jan 13, 2009 11:24 pm

Марио нүүх уу, үлдэх уу?

Image

Сүүлийн үед арилжааны цонх нээгдсэнийг хэлэх үү, үнэн худал нь мэдэгдэхгүй маш их цуу гарч байгаа. Манайхыг яаж тойрч гарахав. Арсеналын 2 залуу, тэгээд Эту гээд үл бүтэх наймааны шуум гарсаар. Манайхнаас хамгийн их яригдаж хэлэгдэж байгаа нь Марио. Агент болох ахынх нь хэлснээр тэд үлдсэн 4 сардаа зээлээр өөр баг руу явж тоглох сонирхолтой гэснээс нь хэвлэлийнхэн нэлээд олон шуумыг түүнтэй холбож байна. Самп, Виола гэх мэт. Михайлович багтаа авчрах сонирхолтой байгааг нь Мариог ч тийшээ явахад болохгүй юмгүй болгож бичсэн байна.

Мариод Интэрийн зүгээс асар их итгэл хүлээлгэж байгааг ерөнхийлөгч, дасгалжуулагч, тоглогчид, фэнүүдийн зүгээс илэрхийлсээр ирсэн. Моу гэхэд л түүнийг бэлтгэлээ 50% хийхэд дэлхийн шилдэг болно, харамсалтай нь одоо 25% ч хийхгүй гэсэн байсан. Энийгээ ч нэлээд эртнээс хэлж байсныг бид мэднэ. Лигийн тойргийн тоглолтонд авч явалгүй залуучуудын багт тоглуулаад авсан. Одоо хар, түүнийг багтаа ч дуудахгүй байна. Энэ нь явж магадгүй гэсэн үүднээс тэгж байж болох, хамгийн гол нь бэлтгэл муутай байгаатай холбоотой болов уу. Дасгалжуулагч аль бэлтгэл, форм сайтай тоглогчоо авч явах нь ойлгомжтой гэх мэтээр Моратти дасгалжуулагчийнхаа талд байгаа нь сайшаалтай.

Энэ бүгдийн эхлэл нь Липпигийн хэлж байснаар дөнгөж 18тай хүүхдийг супер гэх мэт ахадсан нэр хочоор дуудах, скуадра аззуррид тоглох эрхтэй гэх мэтээр хэт магтаж бичиж, дуудахгүй байхыг сануулж байсан нь иймэрхүү зүйл болох талтайг ахмад туршлагатай дасгалжуулагчийн үүднээс мэдэж байсантай холбоотой болов уу. Үүнээс болсон ч юм уу, бэлтгэлдээ хойрго хандаж, том од болсон шиг санаж байж болох. Байж болох л хувилбар.
Түүнийг өөр багууд руу явах сонирхолтой байгаа гэж бичээд байгаа. Энийг нь залуу тоглогч сэлгээнд суухыг хүсэхгүйдээ л тэгж байна гэж нэг талаар харж болно. Харин нөгөө талаас биеийн амрыг харж жижиг багуудад тоглох гэлээ ч гэж зарим нь шүүмжилж байна. Тэгвэл Манчини саяхан нэг ярилцлагандаа: ИНТЭРТ амжилт гаргахын үндэс нь тэвчээр гэсэн байсан. Хүчтэй бүрэлдэхүүнтэй баг гээд бүх тоглогчдоо талбайд зэрэг гаргахгүй, хэн нэг нь сууж л таараа. Суухад буруу юм тийм ч их биш. Харин ч тоглогчдод биеэ илүү дайчлах хандал болж өгч болно. Бурдиссо, Креспо нар заменьд сууяаа гэсэн ч би бэлтгэлээ үргэлжлүүлж дасгалжуулагчид миний хэрэг болох хүртэл, биеэ дайчилна гэдэг. Тэгвэл Марио яагаад тэгж болохгүй гэж?!
Гараанд гарахгүй байгаа нь дасгалжуулагчтай холбоотой. Тэгвэл Моу түүнд үргэлж итгэж найдсаар ирсэн. Асар их туршлага, чадвартай Креспог АЛ-н тоглогчдын нэрсээс хасан байж хар жаалыг оруулж байсан.

Одоо түүнтэй холбоотой гэгдээд байгаа багуудыг Мариотой хамт авч үзье.
Болонья- Михайлович хуучин багийн андууд, тоглогчдоо Интэрээс авчрах сонирхолтой байгаа. Эхнээсээ Лацио, Интэрт хамт тоглож байсан Сезарыг аль намар авсан. Хэвлэлийнхний үнэн бол Дакуурт, Ривас нарыг авах сонирхолтой. Мэдээж дээрээс нь Марио. Тэдэн шиг жижиг багийн хувьд Мариог аваад Ди Вайотой хамт тоглуулах нь бараг юунаас ч илүү сайхан. Марио ч тувт гараанд гарна, сайхан харилцаатай дасгалжуулагч гээд татгалзаад байх зүйлгүй. Гэхдээ өөрт нь юу хамгийн их хэрэгтэй вэ гэвэл Интэртээ үлдээд бэлтгэлээ сайжруулах л юунаас ч чухал. Тэгсэн цагт хүссэнээрээ Интэртээ тоглож болно. Ямар чадахгүй биш
Сампдория- Энд Кассаногоор солих яриа гараад байгаа. Багийн ганц лидерээ тэд амархан явуулчихгүй. Тэгээд ч Кассано Самп-д олон жил тоглож дараагийн Роберто Манчини болох хүсэлтэйгээ мэдэгдэж байсан. Хэдий Интэриста ч гэсэн Интэрт ирэх байсан бол аль Ромад байхад нь сайн найз Манчиогийн Интэр санал болгож байхад зөрөөд Испани явж байсан. Одоо эндээ сайхан дасчихаад, явна гэдэг юу л бол. Гэхдээ дотор нь орж үзсэн биш яаж мэдэхэв дээ. Энэ бүтэхгүй наймаа байхаа. Тэгээд үнэн ч юм уу, үгүй ч юм уу
Фиорентина- Өнөөдөр гэхэд Мутугаар солигдоно гэж. Бас л боломжгүй, худлаа цуу яриа биз. Өнгөрсөн зун бараг төвийн дотлогчгүй шахуу Ромад очоогүй хүн, уг байрлалд дэндүү өрсөлдөөнтэй Интэрт ирэх нь нь юу л бол. Мань эр Англид Моуриньотой хамт ажиллаж үзсэн хүн. Түүнтэй гэхээсээ илүү Английн хөлбөмбөгт тохироогүй болохоор төрхөмдөө буцсан. Тэдний дунд ямар ч асуудалгүй юмаа гэхэд дахин хамт ажиллах нь бас л эргэлзээтэй. Мөн Муту одоогийн байгаа багтаа ирэхээсээ өмнө олон баг дамжиж байсан. Алинд ч одоогийнх шигээ мундаг, сэтгэл хангалуун байгаагүй. Миний хувийн бодлоор өнгөрсөн улирлын Виолагийн лидер нь Фреи гэж боддог ч маш олон хүн Мутуг гэдэг. Эндээ ч тэр асар их нэр хүнд, амжилтыг олчихоод эндээсэээ явах уу?

Эцэст нь хэвлэлийнхэн үргэлж ялааны чинээ зүйлийг зааны хэмжээтэй болгож ярьдаг, худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг шиг л байдаг заримдаа. Магадгүй манай жаал өөрөө явах сонирхолгүй ч байгаа юм билүү хэн мэдлээ. Гэхдээ Баллон д Ор-г мөрөөдлөө биш, бодит зорилгоо болгосон залуугийн хувьд бэлтгэлээ л сайжруулах хэрэгтэй. чадна даа, манай хар жаал
Last edited by xb on Wed Jan 14, 2009 9:53 pm, edited 1 time in total.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Tue Jan 13, 2009 11:27 pm

Nomer 10 wrote:Тэх, ямар багтай тоглох уу гэдгээс шалтгаалж өөр өөр дуу дуулдаг. Европын бүх баг тэгдэг байх. Ямар багийн ямар тоглогч тоглох нуу гэдэг бас нөлөөлдөг. Брэмэний хаалгач италичууд шиг үсээ дандаа гелддэг. Бусад багууд нь түүнийг тогловол Du hast die Haare schön(Чи сайхан үстэй юм) гэж заавал дуулдаг. Дида ЧЛ-т нэг паакталсны дараа Италид баахан дуу гарсан гэсэн шд :mrgreen:



10 манайд дургүй ч гэсэн иймэрхүү бичлэгүүд хийж байвал сонирхолтой л юм байна.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Izzy Slevin » Wed Jan 14, 2009 12:55 am

hoorhon l ym bichtsen haragdahiin, gamguy urt ch ym. gehdee zov bicheeshde. Нөөх-д байхдаа яахав дэ...
Izzy Slevin
Expert
 
Posts: 1374
Joined: Tue Oct 16, 2007 6:30 am

Re: Бенеамата 2008-2009

Postby enkuna » Wed Jan 14, 2009 1:15 am

Моратти хэлсэн байсан хаврын тоглолтуудад тэр хэрэгтэй гэж аваргуудын лигд 2 тоглоно гэж ямарч баг төлөвлөхгүй байх... Түүнд баг нь итгэл хүлээлгээд байхад хэдэн тоглолтын бүрэлдэхүүнд багтаагүй гэж зээлээр тогломоор байна гэж байгаа нь 18 настай жаалд ахадсан ажил юм бишүү хаа нэгтээ очвол шууд л үндсэн бүрэлдэхүүний довтлогчыг нь ажилгүй болгон гэж мөрөөдөж суухаар бэлтгэлээ сайн хийгээд боломжыг хүлээмээр юм...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Бенеамата 2008-2009

Postby enkuna » Wed Jan 14, 2009 2:18 pm

Интер - Женоа 3:1
Адриано (75), Кучу (100), Ибра (104) - Росси (80)
Цомын тоглолтонд Женоаг нэмэлт цагт буулган авч шилдэг 8-д шалгарчээ... Хаалганд Толдо гарч довтолгоонд Адриано, Креспо хослосон байна... Сэлгээгээр орж ирсэн Кучу, Ибра нар нэмэлт цагт гоолдсоноор Интерчүүдийн 2002 оноос хойш цомдоо тадбайдаа хожигдоогүй цувралыг үргэжлүүлжээ... 20 дахь минутаас зочин баг 10 хүнтэй тоглосон ба Биави улаан авч талбайг чөлөөлж Адриано 11 метрийн цохилтыг алдаж... Женоа-н мэргэн бууч Милито түүний довтолгооны хослол Палладино нар хэмтлийн улмаас тоглоогүй байна... Кучу-н гоол дээр Ибра 30-аад метрээс цөм цохиод хаалгачаас ойсныг нь сайхан чихсэн... Ибра-н өөрийнх нь гоол жинхэнэ шоу байна лээдээ гайхалтай
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Бенеамата 2008-2009

Postby G@naa » Wed Jan 14, 2009 5:07 pm

Inter: 1 Toldo; 13 Maicon, 16 Burdisso, 25 Samuel, 6 Maxwell; 4 Zanetti, 26 Chivu, 20 Muntari (21 Obinna 46); 11 Jimenez (19 Cambiasso 73); 18 Crespo, 10 Adriano (8 Ibrahimovic 76).

Gej garch. Mou ch selgeeg yag taaruulj hiine shuu.

Mara-n helsneer Kun irdeg bol saihan l bna. Ibra-tai saihan hoslono. Atletico ch amar tavihgui l dee.

Enkuna CL-d Inter-ee demjine biz dee.
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Wed Jan 14, 2009 9:56 pm

Izzy Slevin wrote:hoorhon l ym bichtsen haragdahiin, gamguy urt ch ym. gehdee zov bicheeshde. Нөөх-д байхдаа яахав дэ...



Гадаадаас ордог болохоор тэр үү, ү, ө үсэгнүүд дөрвөлжлөөд байдаг юм. Тэгээд л харсангүй.
Урт ч гэсэн тэгж залхаахааргүй л бичих гэж үзсийн. Мариогийн талаар олон талаас нь бичих санаатай л...
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Wed Jan 14, 2009 10:30 pm

Марадона & Интэр

Image

Европооор тоглогчдоо эргэж яваа Аргентины шигшээгийн дасгалжуулагч энэ удаа Италид газардлаа. Тоглолтын өмнө Моуриньотой уулзаж, Интэрийн сувгаар ярилцлага өгч. Моу ч хүүдээ түүний гарын үсгийг нь авч. Түүнээс ярилцлагаас товч дурьдвал:
Интер бол Аргентинчуудын түүхэнд хамгийн олон тоглогч тоглодог багуудын нэг. Яг одоо гэхэд 6 тоглогч байна. Энэ нь Интэрт ирэх шалтгаан болсон уу?
Марадона- Эхлээд Моратти ерөнхийлөгчид талархах хэрэгтэй. Тэр бол яалт ч үгүй Итали дахь миний ерөнхийлөгч. Мөн их мэдрэмжтэй хүн, тэр гайхалтай Интэрийг босгож чадсан. Мөн өнгөрсөн зун Моуг багтаа авчирсан, хэрвээ би ч ерөнхийлөгч байсан бол түүнийг л авчрах байлаа. Хосед бүгд бий: тэр хэрхэн тоглогчтойгоо, сэтгүүлчидтэй харьцахаа мэддэг. Миний хувьд тэр шилдэг дасгалжуулагч
Хэрвээ Моратти ерөнхийлөгч байсан бол та Интэрт ирэх байсан уу?
Мэдээж, ямар ч эргэлзээгүй. Би түүнд итгэдэг, түүний удирдлаган дор би Интэрт тоглож болох байсан
Таны байх үеэс одоо маш их зүйл өөрчлөгдсөн. Гэсэн ч Италид Аргентинчууд олуулаа тоглолсоор байна?
Бид бол Испани, Италийн цагаачдийн хүүхдүүд. Гэхдээ бид Испаниас Италийг илүүд үздэг. Миний хувийн амьдрал ч гэсэн ялгаагүй. Барсад байхад надад олон асуудал байсан. Харин Наплест ирэхэд ямар ч асуудал гараагүй.
Дасгалжуулагч байх, тоглогч байхын ялгаа нь юу вэ таны хувьд?
Миний хувьд дасгалжуулагч асуудалгүй. Хэн ч намайг мартаагүй, хэн ч намайг үгүйсгэж чадахгүй. Надад маш сайн баг байна, миний тоглогчид маш сайн тоглоцгоож байна. Би бодохдоо Аргентины ямар ч тоглогч шигшээ багтаа сайн тоглож чадна гэж боддог.
Аргентинчууд үргэлж шинэ Марадонаг хайж байдаг. Гэхдээ одоо бүгд Мессигийн талаар ярьж байна
Би бас санал нэг байна. Гэхдээ би түүнийг надаас ч илүү болоосой гэж боддог. Энэ нь бидэнд ашигтай. Аргентины хөлбөмбөг, шигшээ баг, түүний дасгалжуулагч надад ч хэрэгтэй учраас надаас ч илүү сайжраасай гэж боддог.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 20 guests
cron