Ийм сэдэв огт харсангүй. Уг нь бол Европын лигээс дутахгүй өрсөлдөөн энд өрнөдөг.
За тэгэхээр дөнгөж сая Аргентин улсыг 2 хувааж байгаа нэгэн тоглолт боллоо. Энэ бол мэдээж Ривер ба Бока. Аль аль нь л лигидээ тааруу явсан. Бока 3 дараалж тавиулсан байгаа. Нэгэнд нь бүр нэг бижгэн тосгоны багт 4-1-дүүлж шившиг болсон. Энэ бүхэн нь явсаар байгаад багийн дотоод уур амьсгалыг сонин болгочихсон байгаа. Какарес Рикег хэвлэлээр зад шүүмжилж бөөн юм болсон. Рик ч мөчөөгөө өгөх дургүй хүн. Нэмээд л бөөн юм болж таараа. Мань 2 гэхдээ сая хамт тоглолоо. Одоогоор энэ багийн хамгийн том од нь бяцхан жаал Виатри болоод байгаа. Лигийн 4 гоол нь түүнийг алдаршуулаад байгаа.
Өрсөлдөгч багийн хувьд байдал бүр дор. 20 багаас 19-рт бичигдэж байгаа. Өмнөх жилийн аварга баг шүү дээ. Гэхдээ тэд хэчнээн муу тоглосон ч доод лиг рүү унана гэж байхгүй. Учир нь Аргентинд сүүлийн хэдэн жилийн үр дүнг давхар харгалзаж үздэг тул тэд энэ тал дээр айлтгүй. Гэхдээ баг нь ийм муу байгаа тул дасгалжуулагч Симеонегийн шигшээг удирдах дотоод мөрөөдөл нь талаар болж байх шиг. Харин лигийг итгэл төгс тэргүүлж байгаа Сан Лоренцогийн Руссо энэ албыг үүрэх ч юм шиг. Шигшээд нэрлэгдэж байгаа бас нэг хүн бол олимпийн аварга Батиста. За энэ ч яахав. Риверийн од нь одоогоор бас л нэг хүүхэд бий. Энэ бол олимпийн аварга, 20-хон настай Энано(Одой) буюу Диего Буонанотте. Энэ хэвээрээ байвал ирээдүйд том найруулагч болох залуу гэсэн.
Байдал хэчнээн дор байсан ч энэ 2 баг тоглоход бусад юу ч хамаагүй, зөвхөн ялах л хамгийн гол нь. Бока энэ удаад Риверийг үзэсгэлэнт Либертид нь 1-0-оор хожив оо гэж. Гоолыг мөнөөх Виатри хийлээ.
Бока ингээд дээш суга үсэрч 4 лүү ороод ирсэн бол Ривер байрандаа шигдээстэй хэвээр. Ямар ч байсан хөлбөмбөгийн нэгэн магадгүй хамгийн агуу дуэл гоолтой, улаан карттай, ер нь л юм юмтай сүр дуулиантай болж өнгөрлөө.