by spain man » Thu Mar 16, 2006 3:42 pm
Эквадор
2002 онд анх ДАШТ-ий утааг vнэрлэж байсан ч Эквадорын хєлбємбєгчид чамлахааргvй туршлагатай. 10-15 жилийн ємнє тэд Венесуэлтэй айлсаж, хомоол хамагчдын эгнээнд явж байсан бол єдгєє Ємнєд Америкийн бvстээ тэргvvлэх багуудын нэг болжээ. 1926 онд ФИФА-гийн гишvvн орон болсон ч 1960 оноос л эхэлж ДАШТ-ий урьдчилсан шатанд єрсєлдєж эхэлсэн байна.
Ємнєд Америкийн бvсийн шилдгvvдэд олон жил дарлуулж, ДАШТ-ийг зурагтаар л vздэг байсан эквадорчууд Япон Солонгосыг зорих урьдчилсан шатанд жинхэнэ нээлт болсон.
1999 оны арванхоёрдугаар сард явуулсан судалгаагаар vнэнч балиашгуудын дєнгєж долоохон хувь нь шигшээ багаа ДАШТ-д оролцоно хэмээн итгэл vзvvлсэн байдаг. Гэтэл шигшээ баг нь сорилго тэмцээнд гайхалтай амжилт vзvvлэн, Ємнєд Америкийн бvстээ Аргентиний ард хоёрт бичигдсэн юм.
Япон Солонгост эквадорчууд хэсгээсээ гарч чадаагvй ч эвсэг, уран тоглолтоороо мэргэжилтнvvдээс єндєр vнэлгээ авсан. Эхний хоёр тоглолтдоо Итали мексикт дараалан хожигдож гэртээ харих болзлоо хангав. Гэхдээ Мексиктэй хийсэн тоглолтод багийн лидер Агустин Дельгадо Эквадорын тvvхэнд ДАШТ-ий анхны гоолыг хийжээ. Харин хэсгийн сvvлийн тоглолтоо Хорватын эсрэг хийж, 1:0-ээр хожин, мулталж байсан удаатай.
Германыг зорих сорилгыг тэд тааруухан эхэлж, хєгжєєн дэмжигчдээ тvгшээж байсан боловч яван чангарсаар сvvлийн тоглолтуудад Бразил, Аргентинийг хожин шилдэг 32 багийн тоонд багтах эрхтэй болсон юм. Эквадор хоёр дахь ДАШТ-дээ талбайн эзэн германчуудын буюу А хэсэгт багтсан. Дасгалжуулагч Луис Суаресийн санааг зовоож буй асуудал бол довтолгоо.
Лидер тоглогч Дельгадо нь энэ жил 32 настай ч урьдчилсан шатанд тун чухал таван гоол оруулж багтан тус болсон. Тvvнээс єєр єндєр зэрэглэлийн довтлогч бараг vгvй гэхэд болно. Тиймээс ахмад Дельгадогийн хэрхэн тоглохоос багийн хувь заяа ихээхэн хамаарна. Хаа очиж хагас хамгаалагч нар нь гайгvй чадварлаг. Ялангуяа Эдисон Мендес, Луис Валенси хоёрт дасгалжуулагч нь итгэл хvлээлгэж буй. 21 настай Валенсигийн хувьд энэ жилийн ДАШТ єєрийгєє нээн харуулах сайхан боломж байх болов уу.
Багийн лидер Эдисон Мендес
Дєрвєн жилийн ємнє тvvний хийсэн цорын ганц гоолын ачаар эквадорчууд Хорватыг буулган авч, ДАШТ-д анхны оноо, анхны хожлоо авч байсан билээ. Урьдчилсан шатны тоглолтод ч тэр багийн лидерийн vvргээ гялалзтал биелvvлж, 5 гоолоор єрсєлдєгчийнхєє хаалгыг мялаасан. Ялангуяа хєлбємбєгийн шидтэнгvvдийн хаалганд хожлын цорын ганц гоолыг оруулж, багтаа чухал гурван оноо авчирсан. 27 настай энэ хагас хамгаалагчийн ухаалаг тоглолт, нvдээ олсон дамжуулалт, хvчтэй цохилтууд шигшээ багтаа тvvхийн шинэ хуудас нээхэд туслах биз ээ.
Багийн бvрэлдэхvvн. Хаалгач: Эдвин Вильяфуэрте, Хосе Севальос, Хасинто Эспиноса, Кристиан Мора Хамгаалагч: Жованни Эспиноса, Де Ла Крус, Марлон Айови, Иван Уртадо, Нейсер Реаско, Рауль Геррон, Клебер, Хорхе Гуа гуа, Луис Гомес Хагас хамгаалагч: Эдисон Мендес, Эдвин Тенорьо, Висенте Амбросси, Клебер Чала, Луис Валенси, Альфонсо Обрегон, Кристиан Лара, Вальтер Айови, Луис Кайседо, Алекс Агинага, Марио Кирос, Сегундо Кастильо, Роберто Мина, Луис Саритама, Леонардо Соледиспа, Патриссо Уррутия Довтлогч: Агустин Дельгадо, Франклин Салас, Карлос Тенорьо, Эбелио Ордоньес, Иван Кавьедес, Жонни Бальдеон, Отилино Тенорьо, Анхель Фернандес, Феликс Борха, Густаво Фигероа, Кристиан Гомес, Карлос Киньонес
Германыг зорих замдаа
Эквадор-Венесуэл 2:0 Ж.Эспиноса, К.Тенорьо
Бразил-Эквадор 1:0
Парагвай-Эквадор 2:1 Э.Мендес
Перу-Эквадор 0:0
Аргентин-Эквадор 0:1
Эквадор-Колумб 2:1 А.Дельгадо, Ф.Салас
Эквадор-Боливи 3:2 Э.Солис-авто гоол, А.Дельгадо, Де Ла Крус
Уругвай-Эквадор 1:0
Эквадор-Чили 2:0 Кавьедес, Э.Мендес
Венесуэл-Эквадор 3:1 М.Айови-пен
Эквадор-Бразил 1:0 Э.Мендес
Эквадор-Парагвай 5:2 Валенси 2, Э.Мендес 2, М.Айови-пен
Эквадор-Перу 2:2 Де Ла Крус, Валенси
Эквадор-Аргентин 2:0 Лара, А.Дельгадо
Колумб-Эквадор 3:0
Боливи-Эквадор 1:2 А.Дельгадо 2
Эквадор-Уругвай 0:0
Чили-Эквадор 0:0
Польш
Дал, наяад онд мандан бадарч явсан Польшийн хєлбємбєг нэг хэсэг унтаа байдалд байсан. 16 жил завсарласаны эцэст тэд 2002 оны ДАШТ-д дахин оролцсон боловч гавьтай амжилт vзvvлсэнгvй. Хэсгийн эхний хоёр тоглолтод нэг ч гоол хийж чадалгvй БНСУ, Португалд хожигдохдоо хаалгандаа зургааг алджээ. Хэсгээсээ шалгарах нь нэгэнт єнгєрсєн, ач холбогдолгvй тоглолтод АНУ-ыг 3:1-ээр хожиж, гурав дараалан хожигдох баг биш гэдгээ нотлов.
Герман-2006-ын урьдчилсан шатанд польшууд Британийн арлын Англи, Уэльс, Хойд Ирланд болон Австрийн хvчтэй багуудтай нэг хэсэгт орсон боловч тvвэггvй шалгарав. Хэсгийн лидер Англид хоёрантаа хожигдсон боловч бусад єрсєлдєгчдєє нэг ч оноо алдалгvй тоглож, зорилгодоо хvрсэн юм. Харьцангуй ахмад, туршлагатай тоглогчдоос бvрдсэн польш ямар ч байсан дєрвєн жилийн ємнє амжилтаа ахиулж, хэсгээсээ шалгарах бvрэн боломжтой. Гэхдээ vндсэн хаалгач Дудекийн орон гаран тоглолт тэдний санааг зовоож буй. “Селтик”-ийн хаалгыг манадаг А.Боруц тvvний орыг залгах боломжтой. Хамгаалагч нар нь олон жил тоглосон, харьцангуй найдвартай.
Ялангуяа Бонк, Жонса, Бащиньски, Клос нар vндсэн бvрэлдэхvvнд тогтмол тоглож байгаа. Германы “Байер”-т тоглодог хагас хамгаалагч Кживунек урьдчилсан шатанд тун сайн тоглож, эхний дєрвєн тоглолтод дараалан гоол хийсэн. Мєн Бундеслигийн мэргэн буучдын жагсаалтад дээгvvр давхиж буй Смолярекаас хєгжєєн дэмжигчид ихийг хvлээж байгаа нь тодорхой. Довтлогчдын тухайд “Селтик”-ийн Журавски, “Вулверхэмптон”-ы Франковски хоёр гол ачааг нуруун дээрээ vvрч яваа.
Энэ хоёр тоглогч л урьдчилсан шатанд хамгийн чухал гоолуудыг хийж, багтаа Германы виз авчрахад гол vvрэг гvйцэтгэсэн. Польшууд єдгєє ДАШТ-ээс хvрэл медаль хvртэж байсан vе шигээ хvчирхэг биш ч ямар ч багт тvвэг учруулах чадалтай хэвээр байна.
Багийн бvрэлдэхvvн. Хаалгач: Ежи Дудек, Артур Боруц Хамгаалагч: Яцек Бонк, Томаш Жонса, Марцин Бащиньски, Томаш Клос, Михал Жевлаков, Аркадиуш Гловацки, Томаш Хайто, Мариуш Йоп, Томаш Келбович Хагас хамгаалагч: Камил Косовски, Яцек Кжинувек, Себастьян Миля, Мирослав Шимковяк, Аркадиуш Радомски, Радослав Соболевски, Эузебиуш Смолярек, Мариуш Левандовски, Радослав Калужны, Марек Женчук, Дамиан Горавски, Бартош Карван, Марцин Зайонц, Мариуш Кукелка Довтлогч: Мацей Журавски, Томаш Франковски, Гжегож Расяк, Анджей Недзелян, Петр Влодарчик, Марек Сагановски, Павел Крышалович
Германыг зорих замдаа
Польш-Хойд Ирланд 3:0 Журавски, Влодарчик, Кжинувек
Англи-Польш 2:1 Журавски
Австри-Польш 3:1 Калужны, Кжинувек, Франковски
Польш-Уэльс 3:2 Франковски, Журавски, Кжинувек
Польш-Азербайжан 8:0 Франковски 3, Гажиев-авт, Косовски, Кжинувек, Соболевски 2
Хойд Ирланд-Польш 0:1 Журавски
Азербайжан-Польш 0:3 Франковски, Клос, Журавски
Польш-Австри 3:2 Смолярек, Коловски, Журавски
Уэльс-Польш 1:0 Журавски
Польш-Англи 1:2 Франсковски
Багийн лидер Мацей Журавски
“Селтик”-ийн авьяаслаг довтлогч Журавскид польшууд хамгийн их итгэл хvлээлгэж байгаа. Тvvний оновчтой, хvчтэй цохилтууд шигшээ багтаа олон чухал ялалт бэлэглэж байсан. Тиймээс шигшээ багийн дасгалжуулагч Янась тvvний тоглолтод тулгуурлан багийнхаа тактикийг боловсруулдаг гэх. Єдгєє 30 настай Журавски урьдчилсан шатны арван тоглолтод бvгдэд нь оролцож, 7 гоолоор єрсєлдєгчийнхєє хаалгыг мялаасан юм. Тvvнтэй адил 7 гоол оруулсан Франковскигоос ялгаатай нь тvvний гоолууд ихэвчлэн тоглолтын хувь заяаг шийдэж байсан билээ. Ялангуяа Австри, Уэльсийг дараалан хожиж, германыг зорих эрхээ авахад чухам тэр л хожлын гоолуудыг оруулж, ардын баатар болсон юм. Ид vедээ байгаа энэ залуугийн гарт польшийн ирээдvй байна гэж хэлэхэд болно.
Коста-Рика
Карибийн тэнгисийн жижиг арал улс Коста-Рика нь єдгєє хєлбємбєгийн том гvрэн болжээ. 1921 онд ширэн бємбєгийн холбоогоо байгуулсан тэд 1927 онд FIFA-д элссэн байна.
Бvсийнхээ хэмжээнд хvчтэй єрсєлдєж явсан тэд оргил vедээ “World Cup”-ын урьдчилсан шатанд оролцдоггvй байж. 1941, 46, 48, 53, 55, 60, 61 онд Хойд Америкийн АШТ-д магнайлсан коста-рикачууд 1958 оноос ДАШТ-ий урьдчилсан шатанд тоосоо єргєх болжээ. Харамсалтай нь vvнээс хойш Мексик болон бусад улсуудад “дарлуулсаар” явж ирсэн. Yе vе тивдээ тvрvvлэн (1963, 69, 89 онд КОНКАКАФ-ын аварга, 1993 онд Тєв Америкийн аварга) хуучин цагаа санагалзах “Тикочууд” (Коста-Рикагийн хєлбємбєгийн багийн ийн нэрлэдэг)-ын дахин сэргэлт 1980-аад онд эхэлжээ.
Тивийн аварга болж, тэр эрчээрээ ДАШТ-ий эрх авсан Коста-Рикагийн баг Италид нээлт болж чадсан. Хуучны уламжлалтай, хvчтэй бvрэлдэхvvнтэй Швед (2:1), Шотланд (1:0) гэсэн европчуудыг хэсэгтээ буулган авч шєвєгт шалгараад чехvvдэд (1:4) хожигджээ. Хоёр World Cup єнжсєний эцэст Азид анх удаа болсон ДАШТ-ийг зорьсон ба бразилчуудаар хоёр дахиа хичээл заалгаж, нанхиадыг аргалан, турктэй тэнцсэн. Гэвч бємбєгний зєрvvгээр плей-оффт шалгарч чадаагvй.
Германыг зорих эрхээ “Тикочууд” тун хvнд авсан. Эхний шатанд Кубатай хоёр удаа тэнцэж, Гаванад хийсэн хоёр гоол нь л аварчээ. Хоёрдугаар шатыг ч арайхийн даваад сvvлчийн мєчид Тринидад ба Тобагог ардаа орхин ДАШТ-ий эрхээ авлаа. Германд тэд урьдын уламжлалаа давтвал талбайн эзэн Герман болон польшуудад нэлээн тєвєг учруулах биз ээ.
Герман хvрэх замдаа
I шат
Куба-Коста Рика 2:2 А.Саборио, Д.Секуиэра
Коста Рика-Куба 1:1 Р.Гомес
II шат
Коста-Рика-Гондурас 2:5 Э.Херрон-2
Гватемал-Коста Рика 2:1 А.Солис
Коста Рика-Канад 1:0 П.Ванчопе
Коста Рика-Гватемал 5:0 П.Ванчопе-3, К.Эрнандес, Р.Фонсека
Канад-Коста Рика 1:3 П.Ванчопе, У.Сансин, К.Эрнандес
Гондурас-Коста Рика 0:0
III шат
Коста Рика-Мексик 1:2 П.Ванчопе
Коста Рика-Панам 2:1 У.Уилсон, Р.Майр
Тринидад ба Тобаго-Кос Рика 0:0
АНУ-Коста Рика 3:0
Коста Рика-Гватемал 3:2 П.Ванчопе, Р.Гомес, К.Эрнандес
Мексик-Коста Рика 2:0
Панам-Коста Рика 1:3 А.Саборио, У.Сентено, Р.Гомес
Коста Рика-Тринидад ба Тобаго 2:0 А.Саборио, У.Сентено
Коста Рика-АНУ 3:0 П.Ванчопе, К.Эрнандес-2
Гватемал-Коста Рика 3:1 Р.Майр
Багийн бvрэлдэхvvн. Хаалгач: Альваро Месен, Донни Грант, Хосе Поррас Хамгаалагч: Жильберто Видал, Майкл Умана, Дэнни Фонсека, Маурисио Райт, Леонардо Гонзалес, Рой Миллер, Габриэль Баддилья, Виктор Кордеро, Жервис Друммонд, Харольд Уоллес Хагас хамгаалагч: Стивен Брюс, Хафет Сото, Кристиан Боланос, Уолтер Сентено, Карлос Эрнандес, Кристиан Баддилья, Нейннер Сегура Довтлогч: Альваро Саборио, Пауло Ванчопе, Рональд Гомес, Брайан Руйс, Оскар Эмильо Рохас
Багийн лидер Пауло Ванчопе
Коста-Рикаг ємнєх ДАШТ-д оролцох эрхээ авахад алдарт Бора Милутиновичэд бvх гавьяаг тохсон. Тухайн vед багтаа голлох vvргийг гvйцэтгэсэн ч дасгалжуулагчийнхаа сvvдэрт дарагдаад єнгєрсєн Пауло Ванчопе энэ удаа ч гялалзтал тоглолоо. Баг нь шинэчлэгдэж, залуучууд хvч тvрж буй ч тэрбээр Гимарайшийн хэрэгтэй тоглогч хэвээр.
2002 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд 13 тоглолтод долоон гоол хийсэн бол “GERMANY-2006”-ийн 14 тоглолтод найман бємбєгєєр єрсєлдєгчийнхєє хаалгыг мялаасан. 1996 оноос шигшээ багтаа тоглож буй тэрбээр єдгєє 67 удаа vндэсний шигшээгийн хувцсаа ємсєн, 43 гоол хийжээ.
Хала Мадрид