FORZA MILAN FORZA

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Энэ улирал Россонеричуудын үзүүлэх амжилт таны бодлоор?

Скудэттогоо хүртэнэ гэдэгт итгэлтэй байна
8
9%
Coppa Italia л авна
11
12%
УЕФА-н цом
18
20%
Бүгдийг юмуу ядаж 2-г нь авна.
14
16%
Юу ч үгүй үлдэнэ.
38
43%
 
Total votes : 89

Re: --Happy Birthday,Milan---

Postby Nobun@g@ » Thu Dec 25, 2008 7:32 pm

Image
Image
Бэкхэм Италийн хөлбөмбөг сэтгүүлд ярилцлага өгчээ.
Бэкхэм Сан Сирод хагас сайны Удинэзэтэй хийх тоглолтын өмнө танилцуулагдсан. "Тэр үед надад гайхамшигтай байсан. Би үнэхээр тоглохыг хүсэж байсан шүү." гэж Бэкхэм тэр тухайд хэлжээ. Английн шигшээгийн тоглогч тэр оройны Италийнхаар 17 цагт гэрээнд гарын үсгээ албан ёсоор зурсан байна.Бэкхэмийн 32 номерыг өмссөн хүүхдийн 2 цуваан дундуур алхаж Сан Сирод гарч очоод өөрийнхөө өмсгөлийг гардаж авсан байна. Тэгээд багийнхаа Хар-Улаан судалт өмсгөлийг өмсөөд микрофон аваад "Форза Милан" гэж хөгжөөн дэмжигчдийн зүг хэлсэн байна. Энэ тухайгаа "Би зүгээр алхаж талбайд гарахаас илүү тэнд тоглохыг илүү хүсэж байсан. Гэхдээ надад үнэхээр гайхамшигтай байсан. Хүүхдүүд миний өмсгөлийг өмссөн байгаа нь надад сайхан санагдсан." гэсэн байна. "Миланд тоглох нь прэшшэр бол Дэлхийн том клубуудын нэг болох Манчэстэр Юнайтэд болон Реал Мадридад тоглохтой адилхан. Энэ бол гайхамшигтай зүйл." гэжээ. Мөн Бэкхэм, Роналдиньо, Пирло нарын хооронд SET PLAY-гийн байрлал булаалдах талаар асуухад, "Тэд бол гайхамшигтай чөлөөт цохилт гүйцэтгэгчид бөгөөд хэрвээ надад боломж олдвол өөрийгөө гоол хийж чадах болов уу гэж найдаж байгаа. Хэрэв боломж олдохгүй бол өөр гайхамшигтай тоглогчид байгаа болохоор хэн тэр үед гоолдож чадах байна тэр цохино шүүдээ" гэжээ. Английн тоглогчид Сэри А -д ихэнхдээ сайн байдаггүй байсан талаар асуухад "Тэр бол өнгөрсөн хугацаан дахь асуудал. Өөрөөр хэлбэл түүх шүү дээ. Миний бодлоор хэдэн жилийн өмнө магадгүй тийм тохиолдол ихэнх байсан байж магадгүй. Гэхдээ одоо Англид ч дэлхийд ч тоглолт өөрчлөгдөж байгаа. Гадаадын олон тоглогчид Англид очиж тоглож байна. Тэд бие биенийгээ өөрчилж тусалж байгаа. Яг одоогийн байдлаар Английн лиг магадгүй дэлхийд хамгийн шилдэг лиг болсон байгаа. Тэнд тоглож байгаа тоглогчид, Англи тоглогчидын тоглолт өөр болсон" гэсэн байна.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: --Happy Birthday,Milan---

Postby Чуугий » Fri Dec 26, 2008 6:41 pm

Nobun@g@ wrote:
chuugii wrote:Cannavaro To Milan?


Харин манайд 4 дэх Ballon D'Or winner ирнэ гэсэн яриа гарчээ. Канна ч Ювэд байхдаа аймаар байсан шүү

Нутагтаа ирвэл сайн тоглох ч юм билүү...Замбротта шиг....
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: --Happy Birthday,Milan---

Postby Чуугий » Fri Dec 26, 2008 8:43 pm

Байер Леверкусины вингэр Артуро Видал хэмээх нөхрийг таргэтлаад байгаа юм байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: --Happy Birthday,Milan---

Postby Чуугий » Sat Dec 27, 2008 10:14 am

Image
авч магадгуй гэнэ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: --Happy Birthday,Milan---

Postby Forza Juve » Sat Dec 27, 2008 10:44 am

Роналдиньогийн гэр хулгай орж цаг үнэт эдлэл гэх мэтэн мянган дооларын үнэтэй зүйлсийг нь авсан байна. Түүний алтан бөмбөг шагналыг нь үлдээсэн байна. Роналдиньо тэр үед Бразилд байсан бөгөөд энэ байранд өмнө нь 2 удаа хулгай орж байсны нэг нь Миланы хуучин тоглогч Риккардо Солианогийн үед юм байна.
Роналдиньогийн гэрт ороод алтан бөмбөг энэ тэрийг нь хараад больчихдоггүй, эд лав Интэрй фэн хулгайчид байсан байх аа. :mrgreen:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: --Happy Birthday,Milan---

Postby Чуугий » Sat Dec 27, 2008 11:45 am

Сери А-н улиралын эхний хагасын гарааны 11ээ тодруулжээ.
Үүнд манай Янкуловски багтсан байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: --Happy Birthday,Milan---

Postby Чуугий » Sat Dec 27, 2008 2:56 pm

Нэста 2 сард иргэж ирнэ гэнэ дээ.....
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: --Happy Birthday,Milan---

Postby ..::Affictor::.. » Sun Dec 28, 2008 1:27 am

chuugii,rlo,Nobun@g@,Gankhuu,munkhbayar_AC,zorigtsaikhan,chukcha2002,Milanxxxxxxx
bvgded ne bayriin mend shuu\oird orj chadahgvi bolhoor erthen\

Image
Image
Image
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: --Happy Birthday,Milan---

Postby Чуугий » Sun Dec 28, 2008 10:00 am

Gattuso:I almost joined bayern munich
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: --Happy Birthday,Milan---

Postby Чуугий » Sun Dec 28, 2008 10:00 am

affictor чамд ч бас шинэ оны мэнд.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: --Happy Birthday,Milan---

Postby Жонон » Sun Dec 28, 2008 11:29 am

Бекс ирсэн нь манайд жаахан ч гэсэн хэрэг болох нь тодорхой. Түүний тоглолтыг удирдах, цохилт гүйцэтгэх чадвар гайхалтай л даа. Түүнийг илүү удаан хугацаагаар Сан Сирод байвал би баяртай байх болно.
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: --Happy Birthday,Milan---

Postby Чуугий » Sun Dec 28, 2008 8:50 pm

Бекхэмын Пепситэй хийсэн гэрээ нь дуусчээ.
Тэрээр пепситэй 10 жилийн гэрээтэй байсан ба жилд £2 сая авч байжээ.
Image
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: --Happy Birthday,Milan---

Postby Uugii » Mon Dec 29, 2008 1:35 pm

аффикторд ч бас баярын мэнд бэкс ирээд манай орлого суга өсөх байхдаа
Uugii
AC MiLaN VaLeNciA FaN
 
Posts: 402
Joined: Tue Mar 18, 2008 9:05 am
Location: estadio mestalla,san siro

Re: --Happy Birthday,Milan---

Postby tamir_b » Mon Dec 29, 2008 4:12 pm

Orlogo ch oilgomjtoi nemegdeh bhaa.
Yadaj l 32 nomertoi jersey heden sayaaraa zaragdah biz.
Hed honog Milanii togloltiig uzeh ni dee.
England Liverpool
tamir_b
 
Posts: 273
Joined: Wed Mar 05, 2008 1:30 pm
Location: Улаанбаатар

Re: --Happy Birthday,Milan---

Postby Чуугий » Mon Dec 29, 2008 5:05 pm

Image

бараг авчих юм шиг байна шүү....
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: --Happy Birthday,Milan---

Postby Чуугий » Mon Dec 29, 2008 5:14 pm

Milan Target Helguera And Migliaccio
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: --Happy Birthday,Milan---

Postby Nobun@g@ » Tue Dec 30, 2008 11:43 am

Бэкс ч угаасаа бөөн мөнгө л дагуулж ирдэг л дээ хэхэ. Ингэхэд энэ Helguera эд нэрээр яах гэж байгаам бол доо. Дунд бас Гаттузог орлуулж Сэлтикээс Маттеoг эргүүлж авна гэнэ үү. Тэр нь тэнд талбайд ч бараг гараагүй байх. Арай баахан хэрэггүй наймаанууд хийхгүй байлгүй дээ. :help:
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: --Happy Birthday,Milan---

Postby Чуугий » Tue Dec 30, 2008 1:08 pm

Аггэрт £8 саяын санал явуулахаар бэлдэж байгаа гэнэ дээ......
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: --Happy Birthday,Milan---

Postby Nobun@g@ » Tue Dec 30, 2008 1:16 pm

Image

Манай ахмад Дубай явахынхаа өмнө нь ярилцлага өгчээ.

Паоло та 2008 оны төгсгөлд энэ жилийг эргэн харахад?

"Хувь тоглогчийн төвшинд энэ жилийг яаж өнгөрөөсөндөө баяртай байгаа. Би өвдөгний гэмтэлдээ санаа зоволгүй, сүүлийн 2 жил шиг ямар нэг мэс засалд оролгүйгээр ерөнхийдөө бэлтгэл дээр багийнхантайгаа хамт байж, тоглолтуудад байнга шахуу тоглож чадлаа. Багийн төвшинд бол, зуны нөхөрсөг тоглолтуудад сайн тоглож чадаагүй. Гэвч бид сэргэж чадлаа. Олон тоглолтын туршид шилдэг тоглолт гаргаж, хэрэгтэй үр дүнгээ авч чадсан. Сүүлд бага зэрэг буурсан ч энэ бол байх л асуудал."

Та кариэрийнхаа туршид олон юм үзэж, туулж ирсэн. Гол мөрдлөг тань "NEVER GIVE UP" байсан. Энэ улиралд ч бас хэвээрээ юу?

"Мэдээж. 1999 онд бид Скудэтто хожсон. Гэхдээ эцсийн мөчид бидний гар дээр ирсэн. Байдал үнэхээр хэцүү байсан ч, бидний хүсэл тэмүүлэл, эсрэг багийн алдаа бидэнд Скудэттө хожих боломж олгосон. Одоо Интэрийг гүйцэх боломж байхгүй гэж Лигийг дууссан юм шиг бодох юм бол **н** хэрэг байх болно. Сүүлийн 2 ч улирал чадаагүй ч бид эцсээ хүртэл тулалдах тавилантай гэж бодож тоглох ёстой."

(Роналдиньог гайхалтай гэж байсан.) Роналдиньо яаж бас хэр зэрэг гайхшируулсан бэ?

"Би түүний тухай мэддэггүй байсан. Түүний талаар сайхан сэтгэгдэлтэй л байсан. Яагаад гэвэл түүний гайхамшигт тэкникал чадвартай маргах аргагүй. Тэр талбай дээр ямар ч асуудалд ордоггүй байсан. Талбайн гадна, хэдийгээр хүмүүс түүний тухай янз бүрийн үнэн худал юм яридаг ч, би well-integrated тоглогч болохыг мэдэрсэн."

Мөн тэр энд өөрийнхөө кондишнг дээшлүүлэхийн тулд өөр төрлийн бэлтгэл хийсэн. Түүний урьд нь байснаасаа физикал болон сэтгэлзүйн өөрчлөлт Милан-Интэрийн тоглолтод харагдсан...

"Тиймээ, тэд илүү хүчирхэг ч бидэнд өөр давуу талууд бас байгаа. Энэ нь угаасаа Лиги болон Цомын тоглолтод түрүүлэхэд өөрийгөө хэрэгтэй, чухал хүн гэдэг сэтгэлзүй, эрмэлзэлтэй бэлтгэл хийвэл энгийн асуудал юм."

Та УЕФА цомын талаар юу гэмээр байна?

"Лигид өөрийгөө харуулж чадаагүй, бага тоглосон тоглогчидод боломж олгодог чухал тоглолт юм. Бүх л тоглолтын туршид хэцүү phase-ээр явагддаг тоглолт ба Аваргуудын Лигитэй маш адил чухал тоглолт байдаг. Эсрэг багуудын хувьд ч бас тийм байдаг болов уу. "

Өнгөрсөн зун ирсэн тоглогчидоос таньд бусдаас илүү сэтгэгдэл төрүүлсэн тоглогч гэвэ хэнийг нэрлэх вэ?

"Борриэлло. Тэр ирсэн дауйдаа л маш сайн тоглож байсан. Одоог хүртэл бага зэрэг азгүйтэж байгаа л даа. Гэвч түүний сэтгэлзүй, тоглолт бол гайхамшигтай. Багийн хувьд маш чухал. Манай багийн хэн ч энэ улиралд тийм байгаагүй байх. Миний бодлоор тэр улиралын үлдсэн хугацаанд багийн гол тоглогч байж чадна."
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: --Happy Birthday,Milan---

Postby Nobun@g@ » Tue Dec 30, 2008 1:18 pm

chuugii wrote:Аггэрт £8 саяын санал явуулахаар бэлдэж байгаа гэнэ дээ......


Аггэрт ч хэцүү байгаам шиг байна лээ. Ливэртэй тохиролцож чадахгүй. Бас Шкртэл, Карра гээд л... Манайх бол яаж ийж байгаад авчаасай. Дайчин шартай үздэг нөхөр байна лээ. Гэхдээ Ливэр EPL-д түрүүлж байгаа болохоор яах бол доо
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: --Happy Birthday,Milan---

Postby Nobun@g@ » Tue Dec 30, 2008 2:19 pm

Пирло:

"Би энд үнэхээр гэртээ байгаа юм шиг л байдаг. Би дэлхийн хамгийн чухал багт байгаа ба би Миланыг орхих эсвэл шинэ чeллeнж хайх ямар ч бодолгүй байгаа. Яагаад гэвэл энд надад хэрэгтэй бүх юм байгаа. Би хожсоор байхыг хүсэж байна. Хөлбөмбөг бол тоглогч үргэлж баясал авч, дэвшиж, ялж байх хэрэгтэй спорт." гэсэн байна. Мөн карьерийнхаа туршид 2 ч том коачийн дор амжилттай тоглож байгаа нууцыынх нь тухайд асуухад. "Миний нууц? Би үргэлж шилдэг тоглогчидын видео хуурцагыг үзэж байдаг. Бас тэднээс заримтай нь цуг тоглох аз завшаан тохиолдож ч байсан. Тэд ч надад үнэтэй чухал зөвлөгөө өгч байсан. Бас дээрээс нь авьяас, чадвар болон бэлтгэлийн туршид маш их хөдөлмөрлөх хэрэгтэй. Өөрийнхөө бүх л карьераа эргэж харахад хамгаалалтын урдаас төвийн хагас хамгаалалт руу холбох үүрэг, хөлбөмбөгийн тоглолтын үйл явдалын дунд байдаг байсан байна. Миний карьерын туршид 2 чухал коач байсан. Тэд бол Маззонэ болон Анчэлотти бөгөөд тэдэнд үнэхээр баярлаж явдаг."
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: --Happy Birthday,Milan---

Postby Nobun@g@ » Tue Dec 30, 2008 2:25 pm

Ронние:

Бэкхэмийн талаар "Би Бэкхэмийг ирж байгаад маш их баяртай байгаа. Тэр бидэнд ялахад тусалж чадна. Хэрвээ тэр сайн тоглож чадаж байвал энд 3н сараас илүү хугацаагаар үлдэх хэрэгтэй." гэжээ.

Тэгээд "Би Италийн тоглолтод улам л дассаар байгаа. Яг одоо бол бүх юм сайн байгаа. Миний гол зорилго бол Миланы төлөө чадах бүхнээ зориулах ба Сэлэсиаод (Бразилын шигшээ) - д дуудагдах явдал. Би дахиад олон жил шилдэг тоглолт үзүүлж чадна гэж найдаж байгаа."
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: --Happy Birthday,Milan---

Postby Nobun@g@ » Tue Dec 30, 2008 2:47 pm

ЭРГЭН ХАРАХАД

Крисмас брийкээр 2008/2009 оны улиралын эхний хагас дууслаа. Манайхан 12 сарын 29нөөс 1 сарун 7н болтол уламжлал ёсоор 10 хоног Дубайд бэлтгэл хийнэ.

Бид Лигийг хүснэгтийг тэргүүлж байгаа Интэрээс 9н онооны зөрүүтэйгээр дуусгалаа. Гэртээ хийсэн 9н тоглолтоос 8д нь хожиж 1 нухуулж, харин эвэй тоглолтод 2 хожил, 3 тэнцээ, 3 хожигдол гэх мэтээр сайнгүй байлаа. Нийт 28н гоол оруулж, 18н гоол алдсан. Энэ нь довтолгоо бол дажгүй, дээд түвшинд байгаа ч хамгаалалт бол ёстой хог, дундаж багийн түвшинд байгааг харуулж байна.

Энэ улиралд багийн олон тооны гэмтэл нь Анчэлоттигийн төлөвлөгөөг өөрчилсөн ч, 17 тоглолтоос Россонэри 10 хожил, 3н тэнцээ, 4н хожигдолтойгоо 33 оноо авчээ. Өнгөрсөн улиралын өдийд бид 3 тоглолт нөхөж тоглох ёстой байсан ч 18хан оноотой хүндхэн байсан.

33н онооны 24 нь Сан Сирод, дөнгөж 9 нь эвэй тоглолтоос авчээ. Лигийн тоглолтын 3 дахь өдрөөс эхлээд 11 тоглолт дараалан эерэг үзүүлэл үзүүлсэн. Үүнд дунд Роналдиньогийн гоолоор Дэрбигээ хожсон тоглолт ч орж байгаам.

Багийн топ гоолскорэроор Кака болон Роналдиньо нар 7 гоолтойгоор орж байна. Түүний дараа Пато 6н гоолтой. Өөрөө хэлбэл бразил довтолгоо л 20н гоол авчирчээ.

УЕФА цомын тэмцээнд Е Группэд 2-р байр эзэлсэн байна. 2 ялалт 2 тэнцээгээр 8 оноо авч, 8 гоол оруулж 5ыг хаалгандаа алдсан байна.

Коппа Италиад манайх Лациод 2-1ээр нэмэлт цагт хожигдсоноор 8-р финалаас хасагдсан байна. Энэ тоглолтод Эмэрсон улаан авсанаар манай тоглолт шийдэгдчихсэн билээ.

Тэгэхээр нийтдээ Россонэричүүд 2008/2009 оны улиралд нийт 24н тоглолт хийсэнээс 14т нь ялж, 5н тэнцээ, 5 ялагдал хүлээжээ.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: --Happy Birthday,Milan---

Postby Nobun@g@ » Tue Dec 30, 2008 3:12 pm

Image

Пато Пато Пато

Пато манайд дэбюүт хийснээсээ хойш нийт 17н гоол хийсэн байна. Албан ёсны тоглолтод 41н удаа оролцсон ч түүний идэвхитэй тоглосон цагийг нь тооцох юм бол 2560 минут юм байна. Тэгэхээр 151 минут тутамд нэг гоол хийж байсан гэсэн үг ба 2 тоглолтод 1ээс илүү гоол хийж байгаа гэсэн үг болох нь. Түүний талэнт нь тусгай тооцоогоор 29 болж байгаа бас энэ нь дунджаас дээгүүр үзүүлэлт болох юм. Дөнгөж 19 настай, Сэри А-д жил ч болоогүй байгаа гэхэд том үзүүлэлт.

Энэ улиралд 8н гоол хийсэн. 5г нь Сан Сирод Зүрич, Лацио, Волфсбург, Удинэзэгийн эсрэг хийжээ, 3г нь Рижжина, Торино, Ювэгийн эсрэг айлын талбай дээр гоолдсон байна.

Тэр Сэри А - д дөнгөж 9н л сар (1 сараас 5 сар, мөн 9 сараас одоог хүртэл) болжээ. Энэ хооронд 2 ч удаа гэмтэл авсан ба Олимпын тоглолт, шигшээдээ байнга дуудагдаж байсан гээд л... Жинхэнэ хал цэрэг болжээ. Түүний тоглолтоос тоглолтод өсөж дэвжиж байгаа нь гайхалтай.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: --Happy Birthday,Milan---

Postby Nobun@g@ » Tue Dec 30, 2008 3:43 pm

Image

Манайх энэ улиралын эхний хагаст Сэри А, УЕФА кап, Италийн цом гээд 3н фронтод тоглосон билээ. Карло багийн нийт 27н тоглогчоос 24г нь тоглолтод гаргасан байна. Эдгээр Россонэричүүдээс Сэри А - д хамгийн олон минут тоглосон нь Аббиати байжээ. Тэр Миланы хаалгыг 1530 минут хаасан ба 19н гоол хаалгандаа алдсан байна. Хааяа **н** **н** гоол алдаад байдагийг эс тооцвол дажгүй л байгаам. Гэвч тэр УЕФА кап болон Италийн цомын тэмцээнд гараагүй юм. Эдгээр тэмцээнд Нэлсон Дида хаалганд байсан ба нийт 640 минут тогложээ. Хуучны шилдэг формондоо удахгүй ороосой.

Анчэлоттигийн Лигид тоглолтоо даатгадаг тоглогчоор Кларэнс Зийдорф шалгарч байна. Тэр 1263 минутын туршид талбайн төвд өөрийн класс болон хүчний тоглолтуудаа гаргаж байсан байна. Түүний дараагаар Янлуловски болон Кака адилхан 1215 минутд талбайд байжээ. Янкуловски бол зөвхөн хамгаалагчаар ч бус хагас хамгаалагчаар ч тоглож байсан. Ялангуяа Удинэзэ дээр гайхалтай байсан.

Хамгаалалтад Замбротта 1145 минут тогложээ. Гэвч түүний тоглолт бол зөвхөн хамгаалах бус. Довтолгоонд ч гайхалтай оролцдог байсан билээ. Хэрвээ түүнийг аваагүй бол манайх яах байсан бол доо. Түүний дараагаар Паоло Мальдини 1140
минут тоглосон байна. Гайхамшигт ахмад, амьд домог. Одоо ч гялалзсан хэвээр.

УЕФА капт Лука Антонини 540 минут тоглосон байна. Түүний дараагаар Шева 490 минут, Фла 450 минут тоглоцгоожээ. 360, 361 минут гээд ганц минутын зөрүүгээр Замбротта Эмэрсоны доор орсон байна. Эцэст нь Европын хаан Пиппо 341 минут тоглож 2 гоол хийснээр хамгийн олон минут талбайд гарсан тоглогчид болцгоосон байна.

Ингээд харахад хамгийн их амарч, энергиэ нөхөх шаардлагатай тоглогчоор Кларэнс Зийдорф болж байна. Тэр нийт 1632 минут тоглосон байна. Түүний дараагаар Замбротта, Кака нар орцгоожээ.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron