АС Рома - бүх цаг үеийн шилдэг 11 Гуйдо Масетти ( 1929-1943)
Үнэнийг хэлэхэд манай багийн түүхэнд ворлд-класс , тийм тасарчихсан хаалгач байгаагүй.Тэгэхээр сонголт 1983 оны скудеттон эзэн Франко Танкреди , 42 оны аварга Массетти хоёрын хооронд үлдэж байна. Гэхдээ сүүлийн эрхмийг хүндэтгэн үзэх шалтгаан бий. Гуйдо Массетти хэдийгээр Верона хотод төрсөн ч , бүхий л амьдралаа Ромын төлөө зориулсан 'домогт хаалгач билээ. 1929- 1943 оны хооронд тэрээр Чононуудын хаалгыг манахдаа нийт 340 гаруй тулаанд оролцсон бөгөөд зодог тайлахаасаа жилийн өмнө олон жил хүлээсэн Скудеттогоо хүртсэн болохоор санаа амар их спортоо орхисон бизээ. Харамсалтай нь тухайн үеийн италийн шигшээн дасгалжуулагч түүнээс илүү Ювентусын Г.Комби-г илүүд үздэг байсан гэдэг. Тиймээс ч 1934 ,1938 оны ДАШТ -д ганц минут талбайд гаралгүй аварга болж байсан түүхтэй. Рома багийн нэгэн үеийн түүхийг бичилцсэн Гуйдо 1993 онд 86 насандаа Ром хотдоо өөд болсон бөгөөд тэр өдөр мөнхийн хот даяараа гунигт автаж 'домогт' хүүгээ үдсэн ажээ.
Кафу (1997-2003)
http://sportnews.mn/2008/08/27/%D1%80%D0%BE%D0%BC%D1%8B%D0%BD-%D0%B3%D0%B0%D0%BB%D1%82-%D1%82%D1%8D%D1%80%D1%8D%D0%B3-%D0%BA%D0%B0%D1%84%D1%83/ Жиакомо Лоси (1954-1969)
http://sportnews.mn/2008/08/14/%D1%80%D0%BE%D0%BC%D1%8B%D0%BD-%D0%B7%D2%AF%D1%80%D1%85/ Алдайр (1990-2003)
Манай багийн 80 жилийн түүхэнд ганцхан дугаарыг албан ёсоор 'дархалсан'. Тэр нь Алдайрын 6 номер. Клубын уналтын үе буюу 1990-с 2000 оны хооронд тэрээр Ромд зүтгэхдээ ганц ч цом аваагүй. Энэ хугацаанд өөр багт зарагдаж болох байсан ч Романиста хэвээрээ үлдсэнд нь одоо ч фенүүд нь талархдаг юм.
2001 он бол Алдайрын хувьд гайхалтай жил. Бүх л бүтэн 11 жил хүлээсэн Скудеттогоо хүртэж , гар дээрээ өргөнө гэдэг түүнд ямар гайхалтай байсан нь ойлгомжтой. 2003 онд Алдайр Мөнхийн хотыг орхихдоо 415 тоглолтонд оролцоод байв.
Шигшээ багийн хувьд үзүүлсэн амжилт нь тун муугүй. Анх 1989 онд Шар өмсгөлийг өмссөн бөгөөд 1 ДАШТ (1994) , 2 Копа Америка (1989 , 1997) -д түрүүлсэн ажээ.
Себастиано Нела (1981-1992)
1980-аад оны Рома үнэхээр хүчтэй байсан гэдэгтэй бүгд санал нэгдэх болов уу. Швед мэргэжилтэн Нилс Лиедхольмоор удирдуулсан тэд Скудетто хүртэж , цомын тэмцээнд түрүүлж , Европын титмийг аван алдаж бужингуулжк байв. Тэр үеийн багийн бүрэлдэхүүний сольшгүй тоглогч нь Нела байлаа. Зүүн жигүүрийн арын албыг хариуцдаг тэрээр маш их ёс суртахуунтай , өөрийн үүргээ яс биелүүлж , багийнхаа төлөө юу ч хийхээс буцдаггүй гайхалтай тамирчин байсан гэдэг. 1981-1992 оны хооронд Нела Чононуудын төлөө 400 гаруй тулаанд оролцсон байна. Харамсалай нь тухайн үед италид олон шилдэг хамгаалагчид байснаас , шигшээдээ ердөө 5хан удаа тоглосон дүнтэй зодог тайлсан юм.
Агостино Ди Бартломеи (1972-1984)
Түүнийг талбайд гарч ирэхэд цэнгэлдэх даяар Ohhhhhhhhhhhhhhh, Agostino, Ago, Ago, Ago, Agostino gol!!! хэмээн цуурайтдаг байсан гэдэг. Дээр өгүүлсэн Лиедхольмын багийн гол тулгуур нь Бартломеи байсан бөгөөд талбайг харж , тоглолтыг найруулах чадвараараа хэнийг ч дагуулахааргүй шилдэг нь байв. Түүний 60 метрээс өгсөн дамжуулалт яг л очих гэсэн хүндээ л очно. Бүр багийн андууд нь үртэл 'Аго' -г юу хийх гэж буйг тааварлаж чаддаггүй байсан гэдэг. Хамгийн сонирхолтой нь Агостино-г ямар нэгэн шалтгаанаар италийн шигшээд ганц ч удаа дуудаж байсангүй. Одоо ч гэсэн мэргэжилтнүүд түүнийг шигшээдээ багтсан бол Аззури илүү их амжилт үзүүлэх байсан гэдэгтэй санал нийлдэг. Энэ бүхнээс хамгийн харамсалтай нь гэвэл 1994 оны 5сарын 30нд (энэ өдрөөс 10 жилийн өмнө Рома Ливерпултай Европын цомын шигшээд таарч пеналтиар хожигдож байсан) 'Аго ' өөрийгөө буудан амиа хорлосон юм.
Фалкао (1980-1985)
Ди Бартломеи -тэй хамт хүчирхэг хослолыг үүсгэж байсан Бразилийн 'шидтэн' .
Дасгалжуулагч Лиедхольм 'Аго ' - г хамгаалагчдын урд тавьж , харин Фалкоаг довтолгоонд тоглуулах болсноор ,багийн довтолгоо сайжирч 83 оны Скудеттог хүртсэн билээ.
Дэмжигч фенүүдээсээ 'Ромын 8-р хаан' цолыг авсан тэрээр тун овжин гэж болох тоглогч байсан ба ялалт хүртэхийг туйлгүй хүсдэг нэгэн байв.
1982 оны ДАШТ -д Итали -Бразилийн өнөөх 'аймшигтай' тулаанд оролцож , бүр гоолдож явсан удаатай.
Жузеппе Жианини (1982-1996)
http://sportnews.mn/2008/08/18/%D1%80%D0%BE%D0%BC%D1%8B%D0%BD-%D1%85%D0%B0%D0%BD%D1%85%D2%AF%D2%AF-%D0%B6%D0%B8%D0%B0%D0%BD%D0%B8%D0%BD%D0%B8/ Бруно Конти (1973-1990)
Түүнийг италийн бүх цаг үеийн шилдэг вингер гэчихвэл нэг их буруудахгүй л болов уу. Маш хурдтай гүйж , гайхалтай дамжуулалт хаяж , хамгаалагчдыг 'мангартуулсан' дриббл хийдэг гээд шилдэг байх бүх чанар түүнд бий. Бараг 20 жил нэг багийн төлөө зүтгэнэ гэдэг , тэр багтаа хичнээн хайртай гэдгийг харуулж байгаа. Тийм ээ түүний хайртай баг нь Рома. Конти одоо ч 'чононуудын' ажилласаар байна. Мөнхийн хотын төлөө 3004 тулаанд орж 37 гоол оруулсан байна.
Шигшээ баг : 1982 оны ДАШТ -д Аззурри түрүүлэхэд голлох үүргийг гуйцэтгэсэн бөгөөд шигшээ тоглолонд Германы хаалгыг мялаажээ.
Роберто Пруззо (1978-1988)
http://sportnews.mn/2008/08/13/%D1%80%D0%BE%D0%B1%D0%B5%D1%80%D1%82%D0%BE-%D0%BF%D1%80%D1%83%D0%B7%D0%B7%D0%BE-%D0%B1%D3%A9%D0%BC%D0%B1%D3%A9%D0%B3%D0%B4%D3%A9%D0%B3%D1%87/#more-1094 Франческо Тотти (1993 -
Багийн эмлемэн дээр Тотти -н зургийг тавья гэвэл би лав дургуйцэхгүй хэмээн Сенси нэгэнтээ хошигнож байсан. Үнэхээр ч энэ хүнийг хайрладдаггүй , шүтдэггүй Романиста хүн гэж үгүй.
1992 оноос хойш 406 тулаанд оролцохдоо 170 гоол оруулсан. Клубын бүх цаг үеийн мэргэн бууч , бүх цаг үеийн хамгийн олон тоглолтонд оролцсон гээд л түүний тогтоосон амжилт , ялалтууд хөвөрнө. Гэхдээ энэ бүхэн гол нь биш , түүнд хэдэн сая евро амласан ч Ромоос урвахгүй , мөнхийн хотдоо үнэнч үлдэх сэтгэл бий , үүнийх нь төлөө ч бид түүнийг хайрладаг. Тотти -г байгаа цагт бид хэзээ ч сэтгэлээр унахгүй , хэзээ ч ялагдахгүй. Форза Рома , Форза Тотти !
Дасгалжуулагч : Л.Спаллетти http://sportnews.mn/2008/11/09/%D1%81%D0%BF%D0%B0%D0%BB%D0%BB%D0%B5%D1%82%D1%82%D0%B8-%D0%B3%D1%8D%D0%B6-%D1%85%D1%8D%D0%BD-%D0%B1%D1%8D/ Formation 4-4-2: ----------Masetti-------------
Cafu--- Losi ---Aldair ----Nela---
-----Di Bartlomei------ Falcao----
------Giannini--- Conti-----
---------Totti ---Pruzzo----