Суперстар жаал соёлтой байж үз. Субъектийн дайралтыг хил хязгаартай хийвэл зүгээр. Малаа энэ тэр гээд.....нэгд чи илүү гудамжны яриатай байна. Хоёрт админд чи илүү бүдүүлэг харагдахаар байна.... Хэн нэгэн хөлбөмбөг мэдэхгүй байж болно, харин хүнрүү дайрч буй бүдүүлэг үгээ мэдэж байх хэрэгтэй...
ЗА МИЛАН БАРСА ХОЁР ХЭДХЭН ЦАГЫН ДАРАА АЛАЛЦАХНЭЭ...
Тасархай сайхан тоглолт болох байх гэж найдаж байна. Аль нэг багаас нь элдэв шалдав шалтгаанаар улаан карт аваад битгий л хөөгдчихөөсөө. Чадлаараа л....
ЧЭЛСИГ минь аз, эз, шүүгч, гайхамшигт РОННИ, жүжигчин МЭССИ гээд бүх шинж нь бүрэлдэж байгаад хожцон болохоор МИЛАНЫГ дэмжмээр байдаг.
Ээсийгээ уйлна гэж бодохоор Барса ч хожмоор юм шиг
МИЛАН өнгөрсөн жил азгүйтэж алдсан шархаа нөхөх хэмжээнд сайн тоглоосой билээ... хөлбөмбөг сонирхож эхлэхэд минь хамгийн урамтай хүчирхэг баг байж билээ....
Хоёр баг дараах байдалтай байцгаана.
Милан: Инзаги гэмтэлтэй учир орохгүй. Харин ахлагч амьд домог Малдини болон багын хүчирхэг холбогч Кафу нар гэмтлээс эргэн ирсэн тул оролцоно.
Барселона:
Хэнрик Ларсон гэмтэлтэй учир оролцохгүй, Мэсси бас л гэмтэлтэй, Барсагийн баруун жигүүрийн дайчин Деку өнжинө гэхээр бас л муу мэдээ гэсэн үг...
Харин Ронни, Мотта, Санти нар оролцоно гэнэ.
Барсагийн босс Райкаард
" Энэ тоглолт бол бид дэлхийн шилдэг клубуудын нэг гэдгээ харуулах том боломж." гээд
"Бид ялалтаар маш их өлссөөр л байгаа залуу баг, гэвч энэ нь топ түвшний гэдгээ үзүүлэх цаг. Милан бол маш их туршлагатай, тоглолтын аугаа системтэй, маш хүчирхэг хамгаалалт бүхий баг. Энэ нь бид энэ байдалд ямар хариу үйлдэл хэрхэн үзүүлэх вэ гэдэг нь маш сонирхолтой байна." гэж өгүүлсэн байна.
Европийн хур их туршлагатай хоёр айл хоорондоо тулах нь. Одоогоор
Серие А-д Милан 34 тоглож 75 гоолтой явж байгаа бол, Барса Ла-лига-д 33 тоглож 73 гоол оруулсан байх юм.
Барса Ла-лигаг тэргүүлж байгаа бол Милан Серие Ад тэргүүлэгч Юве-ээс таван онооны зөрүүтэй байгаа билээ.
Гэвч АС Миланы ерөнхийлөг Адриано Галлианины толгойд зөвхөн АЛ л бодогдож байгаа гэнэ дээ.
Тэрбээр хэлэхдээ
"Бид зөвхөн Аваргуудын Лигийн тухай л бодож байна, бид зөвхөн Барселонад л хамаг анхаарлаа төвлөрүүлээд байна.." гэсэн бол Миланы эзэн эрхэмсэг ерөнхий сайд Силвио Берлускони
"Энэ бол хөгжилтэй /сайхан/ байх болно гэж бодож байна. Зөвхөн Миланы фэнүүд ч биш Европт буй бүх болон Дэлхий дахинд буй энэ тоглолтыг үзэж буй бүх л хөлбөмбөгийн фэнүүдэд шүү дээ."
гэжээ.
Миланы тоглолтыг харж байхад мэн маркинг маш муу байна. Гоол нь ихэнхидээ сөрөг довтлогоогоо, жигүүрийн довтлогоо зэрэгээс орж байна...Энэ нь нэг талаар Барса шиг багуудад үр дүнтэй болж болох боловч Барса хэрвээ энэ тал дээрээ маш сайн анхаарч тогловол сул тал болно. Учир нь сайн дефенсив тоглолт сөрөг довтлогоогоор амилдаг багуудыг нураадаг гэдгийг Чэлси, Ювентусын хожигдол харуулсан билээ.
Барсагийн хувьд сул тал нь болох гол аюул нь хамгаалагчид нь attactive minded хамгаалагчид учраас хэт урагшаа шахаж тоглодог учир Миланы хүчирхэг сөрөг довтлогоонд өртөж магадгүй.
Барсагийн довтлогооны хувьд ярих юмгүй. Яаж бол яаж довтлоно...