Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Их буучдын энэ улирлын амжилт?

Премиер лигийн аварга
13
8%
Аваргуудын лигийн аварга
7
4%
ФА Кап л авах байх
14
9%
Энэ улирал 1-2 цом найдвартай.
9
6%
Бүгдийг гайхашруулж 3-ийн 3-н цом авна /ФА, ПЛ, СЛ/
13
8%
Цом авч амжихгүй
105
65%
 
Total votes : 161

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby che » Thu Dec 18, 2008 9:21 am


Эдүардө эргээд иржээ, Помпэгийн рэзэрвэтэй тоглосон байна. Одоо удку гараанд гарах биз.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby Gooner » Thu Dec 18, 2008 1:05 pm

Манай арсенал.ком сайт Юнайтэп Кингдомын 2008 оны шилдэг спортын сайтаар шалгарлаа.
Сайтын дикайн, контэнт зэрэг үзүүлэлтээр маш өндөр санал авчээ.
Энэхүү санал асуулгад 1,5 сая хүн оролцжээ

Image


Арсеналын залуус хорт хавдраар өвчилсөн хүүхэд залууст цанлингаасаа мөнгө зориулж байна. Та ч бас энэ сайтаар орж тэдэнд тусалж болно.
http://www.beagoonerbeagiver.com

Image
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby WALCOTT » Thu Dec 18, 2008 9:24 pm

За ням гаригийн тулаан их юм харуулна даа... Арсенал ч том тоглолтонд тун сайн тоглодог баг шүү... :eek:
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby WALCOTT » Thu Dec 18, 2008 9:25 pm

Fiorentina iin Filipo Melo geh Brazil midfielder iin agent tei ni holbogdood sonirhoj bagaagaa ilerhiiljeee, ter toglocgh ni yamar ch baisan fiorentina tai 4 jiliin gereetim bna tegehdee arsenaliig sonirhssond mash ikh bayarlasnaa ilerhiilj tegeed ene naimaag fiorentina aas l shaltgaalna uhaani yum yarijeee ooroo bol snoirhoiltoi l baigaa yum shig bna.

Unendee yamar toglogch baidgiig ni medehguim bna.........
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby pele » Thu Dec 18, 2008 10:12 pm

Эдурадо Помпитэй хийсэн тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа бага зэрэг шөрмөсний гэмтэлтэй байгаа гэсэн байна. Гэхдээ хоёр долоо хоногийн дотор зүгээр болох бололтой. Ямар ч байсан хоёро долоо хоногийн дараагаас Эдуардог үндсэн багийн сэлгээний сандалд сууж магадгүй л юм байна.
User avatar
pele
 
Posts: 1989
Joined: Thu Mar 22, 2007 6:52 pm

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby Цогоо » Fri Dec 19, 2008 6:23 am

За баахан мэдээнүүд:

Челсигээс ирээд хагас улирлын дараа Портсмутыг зорьсон Лассна Диарраг зарсан нь тохиолдлын хэрэг байгаагүй бололтой. Багийн уур амьсгалд сөрөг нөлөө үзүүлээд байсан тул зарахаас өөр арга байгаагүй тухай учир мэдэх хүмүүс юм ярьсан байна. За тэгээд юутай ч 20 саяар Реал Мадрид руу зарагдсанаар Портсмутын санхүүгийн хямрал харьцангуй гайгүй болж манай "Ноён Арсенал"-д амьсгалах чөлөө өгөх бололтой. Арсенал клуб ч бас энэ наймаанаас хожих бололтой. 25 хүртэлх хувийг манайд өгөх юм байна.

Насри Ливерпүүлийн эсрэг тоглолтод оролцох 95 хувийн магадлалтай гэсэн бол Турэ оролцохгүй байх 95 хувийн магадлалтай юм байна. Тэгэхлээр ямар ч байсан хамгаалалтад Санья, Джоуроу, Галлас, Клиши, баруун дээр Эбүэ, төвд Денильсон/Диаби/Сонг гурвын нэг нь Сэсктэй, харин зүүнд Насри байх нь ээ. Урд мэдээж Аде, Перси хоёр. Сэлгээнд нөгөө байдаг л хэдэн залуус. Рамсей, Вилшэр, Вела гэх мэт. Томоохон тоглолтууд Насрид их таалагдаад байх шиг байгаа энэ удаа тэр формоо үзүүлж чадах уу үгүй юу???

Саяхан фэнүүдтэй хийсэн чатын үеэр Вэнгэр нэгдүгээр сарын трансферт нэг их оролцоод байхгүй ухааны юм ярьж байна лээ. Нөгөө л хэлдэг хэдэн үгээ хэлж. "Юм болохгүй байна гээд худалдаж аваад байх юм бол өөрийн хийж бүтээж байсан зүйлээ устгахад хүрнэ. Бидний баримталж ирсэн бодлого зарчим гэж байна тэрэндээ үнэнч байх ёстой" гэх мэтчилэн ярьж өгчээ. Тэхдээ л нэг центр мидфильдр, центр бак хоёр авчаасай.

Мөн дээр дурдсан чатын үеэр "Та ер н Вилшэрийг яах бодолтой байна?" гэсэн асуултад "Одоохондоо жгүүрээр гүйлгээд байгаа ч эцсийн бүлэгт центр мидфильд хавьцаа ерөнхийдөө Бергкампын байдаг байсан туслах довтлогчийн байрлалд л аваачна даа. Одоохондоо 16 настай байгаа ч гэсэн тэр маш их хүчтэй. Тэгээд ч гоол хийгээд байдаг. Түүнд нэг 4 жил өгөөд үз ямар болохыг нь хараарай. Нэг их өндөр болохгүй байх л даа тэгэхдээ нэлээн хүчтэй тоглогч болох магадлалтай. Магадгүй Рүүнийрхүү гар болж болох юм. Гэхдээ Английн хэвлэлүүдийг мэдэхгүй биш түүнийг тойроод баахан хөөрөх вий гэж болгоомжилж байна. Орилж орилж байснаа өө энэ бидний бодсон шиг сайн биш юм гэх ч энүүхэнд шүү дээ. Тиймээс бид Валькоттыг хамгаалсан шигээ түүнийг хамгаалах хэрэгтэй байна" гэжээ. За яахав шинэ Бергкамп байхад илүүдэхгүй л юм.

За нэг сэтгэл түгшээсэн мэдээ гэвэл өчигдөр манай удирдах зөвлөлийнхөн хоёр хүнээ жийжээ. Нэг нь толгой компанийн захирал байсан Ричард Карр, харин нөгөөх нь удирдах зөвлөлийн гишүүн манай 15,9 хувийг эзэмшдэг хатагтай нина Брасвэл-Смит юм байна. Ричард Карр ч яахав толгой компаниас больсон ч гэсэн Клубын захирал хэвээр үлдэж байгаан байна. Харин шинээр гүйцэтгэх захиралаар томилогдох байсан Айван Газидис албандаа томилогдоогүй байж тушаал дэвшин захирлуудын зөвлөлд орж ажиллах болсон байна. Өөрөөр хэлбэл Кэйт Эделманы хийж байсан ажилд томилогдох байсан хүн шууд Дэвид Дэйний ажлыг хийх болж байгаа юм шиг байна.

За энэ ч яахав харин хатагтай Нина Брасвэл-Смитийн зөвлөлөөс гарсан явдал нэлээн том юманд хүргэх байх гэж бид /фэнүүд/ айж байна. Зөвлөлөөс гарснаараа тэр өмнө байгуулсан "хувьцаа түгжих хэлэлцээр"-ээс албан ёсоор гарч байгаа бөгөөд одоо хэн бэ гуайд нь ч хувьцаагаа зарсан хамаагүй юм байх. Ёстой нөгөө луувангаа иднэ үү лаагаа иднэ үү гэдэг шиг л... Тэхдээ өмнө нь анх Усмановыг гарч ирэхэд 100 сая паунд элбэг хүрч байсан хувьцаа нь одоогийн ханшаар 70 сая орчим болсон байгаа. Тэгэхлээр хатагтай Нина хувьцаагаа зарах болов уу гэсэн айдас хүн болгонд байна. Зарвал хэнд зарах бол гэж...

Одоогоор гол хувьцаа эзэмшигчид ийм байдалтай байгаа.
Фицман - 24.1%
Хатагтай Нина - 15.9%
Ричард Карр - 4.4%
Кроэнкэ - 12.4%
Усманов - 24%

Кроэнкэ хэдхэн сарын өмнө удирдах зөвлөлд нэгдсэн. Тэгээд ч 2009 оны 9 дүгээр сараас өмнө өөрийн хувьцааны хувийг 29-с дээш гаргахгүй гэж мэдэгдсэн. Хатагтай нинагийн хувьцаануудыг авлаа гэхэд түүний хувь 28,3% болно. Харин үүндээ өнөөгийн ханшаар авлаа гэж үзвэл 77-80 сая паунд төлөх шаардлагатай болно. Яахав Форбс дээр мэдээлснээр бол мань эр 2,1 тэрбум америк долларын хөрөнгөтэй хүн тул тэр хэмжээний мөнгө гаргах магадлалтай л юм. Тэхдээ өнөөгийн энэ санхүүгийн эвгүй нөхцөлд тэр хэмжээний мөнгө гаргаад шууд удирдах зөвлөлтэй ил дайсагналцах дээрээ тулах болов уу яах бол? Дайсагналцах гэснээс Алишер Усманов удирдах зөвлөлтэй дайсагналцахгүй гэсэндээ Дэвид Дэйнийг өөрийн байгуулсан Рэд анд Вайт холдинг компаниасаа халсан гэсэн. Хэрвээ Усманов хувьцаагаа 29 хувь хүргэх юм бол клубыг худалдаж авах талаар санал тавих эрхтэй болох юм байлээ л дээ. Хатагтай Нинагийн хувийг нэмбэл 40,9% болно. Ингэх юм бол тэр хамгийн их хувь эзэмшигч болох бөгөөд удирдах зөвлөлийг бараг л дангаараа эзэгнэх байх. Тэхдээ санхүүгийн хямрал гэж нэг сайхан юмны ачаар мань хүний эзэмшдэг уул уурхай, металлургийн олон компаниуд алдагдал хүлээж түүнийг бараг 6 тэрбумаар хохироож байгаа гэж байсан. Үнэхээр авъя гэж чичрээд дайрах юм бол мань хүнд бараг л 600 гаран сая паунд хэрэг болох байх гэсэн яриа байна.

Хоёр хүн удирдах зөвлөлөөс гарсан тухай мэдээг уншаад баахан юм дамжиж явсаар байтал ийм юм болчлоо. хэхэ.

Бас нэг санууштай юм нь гэвэл Брэсвэл-Смитийн гэр бүл арсеналын удирдлагад гурван үеэрээ сууж ирсэн бөгөөд альч тохиолдолд Арсеналд муу үр дагавар авчрах юм хийхгүй байх гэсэн итгэлтэй улсууд нэлээн байна.

Ёо ёо ёо ямар их юм уншчихваа биччихвээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby Gooner » Fri Dec 19, 2008 9:39 am

Энэ Барса арай л дэндэж байнаа. Доромжлоод байгаа юмуу хаашаа юм :smile:
Ван Пэрсиг авах юм гэнэ. Зүүн жигүүрийн талын довтлогч сонирхоод байсан тэгсэн эцэст нь манай Ван Пэрси юм гэнээ.
Ван Пэрсиг өглөө гэхэд Аршавиныг нааш нь татах хэрэгтэй. Тэрнээс зүгээр л явуулаад баймааргүй байна.



Насри Ливерпүүлтэй тоглох болсон байна. Энэ долоо хоногт тусгай хөтөлбөрийн дагуу бэлтгэл хийсэн байна.



Вэнгэрийн карьет хамгийн хүнд хэцүү шийдвэрүүдийн нэг нь Вильям Галласыг ахлагчаас нь "хусах" байсан гэжээ.



Розицкигийн үй түмэн хагалгаа ерөнхийдөө дуусж. Одоо аажим аажмаар хөнгөнөөс хүнд рүү гэсэн дараалалтайгаар бэлтгэлээ эхлүүлж байгаа юм байна. Тэгж явсаар байгаад 3-н сар хүргэх бололтой
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby mick » Fri Dec 19, 2008 9:55 am

Овоо шт Цогоо :eek:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby TJ » Fri Dec 19, 2008 10:29 am

Гүүнэр юун ч сандруу юмб...... Зүгээр сонирхож болох юм гэж байхад....... :mrgreen:
ВП тийм ч сайн сонголт биш угаасаа, хажууд нь бас нэг сайн хүн хадгалж байх хэрэгтэй болоод байдаг, тэрийг хүлээгээд сууж байдаг сайн хүн ч гэж юу байхав...... Бөөн эрсдэл шд....... Дэмий гар.......
TJ
 

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby El Payaso » Fri Dec 19, 2008 10:44 am

за барса РВП ээр яхав дээ... Ливертэй тоглох гэж байдаг... тэнцэх л байхдаа... манайх ливерийг арай л барахгүй санагдаад байна... челси манюг бол нухчиж болохоор байсын... иймэрхүү хүчний тоглолттой багийн өөдөөс сайн тоглодоггүй уламжлалтай...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby El Payaso » Fri Dec 19, 2008 10:45 am

ВПг авий гэвэл үнэ хүргээд өгчихөд нэг их буруудахгүй л дээ... байнга гэмтдэг ийм хүн дэмий санагддаг...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby Цогоо » Fri Dec 19, 2008 2:26 pm

Манайхан Шайви Алонзог дахиад оролдож магадгүй сураг сонсогдоод байгаа. Бас Ювэнтусаас Жиоржио Келлиниг авч магадгүй гэсэн яриа байна.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby Mr. Arsenal » Fri Dec 19, 2008 2:30 pm

2-ууланг нь авчаасай бас РВП-г ээ зармааргүй байна.
Arsenal Dynasty Reloaded
User avatar
Mr. Arsenal
 
Posts: 927
Joined: Wed Apr 12, 2006 8:44 pm
Location: ULAANBAATAR

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby El Payaso » Fri Dec 19, 2008 3:35 pm

алансог ууг нь бол зун авчихаж болох байсан Улаануудын хүссэн үнийг нь төлсөн бол... одоо харин улаанууд тавихгүй л дээ... өнгөрсөн улирал тааруухан тоглоод явуулчихгээд байсан улаанууд... энэ улирал ийм формлог тоглож байгаа хүнийг өрсөлдөгчдөө өгөхгүй л дээ... ядаж байхад Лукас энэ тэр гэсэн орлогчид нь үнэн формгүй байна лээ... ууг нь Алансо манай стильд тохирох ДМ л дээ...

Кьеллини ууг нь мангас л даа.... даан ч Юве гол тоглогчоо зарахгүй л дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby Цогоо » Fri Dec 19, 2008 3:37 pm

Захирлуудын зөвлөлийн хурлаас Ричард Каррыг хассанаар хатагтай Нина Брасвэл-Смит дэмжлэггүй болоод шууд жийгдсэн юм байна. Гадуур явж байга шумаар бол манв хүн Айван Газидисийг томилох талаар зөвлөлтэй санал нэгдэхгүй байсан бололтой.

"Өөрийн хувьцаагаа зарах сонирхолгүй байсан болохоор тэдэнд ямар аюул болж харагдсаныгаа ч ойлгохгүй байна. Би л лав хувьцаа түгжих хэлэлцээрийг зөрчинө гэсэн сүрдүүлэг хийгээгүй. Өдий олон жил миний гэр бүл Арсеналын төлөө ийм их юм хийсэн байхад намайг шууд жийлээ. Карр байсан бол ийм юм хийлгэхгүй байсан юм. Намайг ийм маягаар гаргасанд би их гутарч байна" энэ тэр гээд авч өгчээ.

Яахав сайн мэдээ нь тэрээр өөрийн хувийг зарах сонирхолгүй байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Түр зуурын тайвшрал юм даа. хэхэ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby Цогоо » Fri Dec 19, 2008 3:41 pm

эээ хэлээд юүхэв. Алонзог одоо тавьж явуулахгүй л дээ.

Энэ цонхоор хүн авбал тун эрт авах магадлалтай гэсэн яриа яваад байна лээ. Нэг СВ аваад зунаас Галааг зальтруулах магадлалтай юм гэнэ.

Миний бодлоор төвд нэг 25аас дээш буюу тэр орчим настай нэг хүн л авчмаар байгаан. Сэтгэл санааны хувьд арай тогтвортой хүүхдүүдэд нөмөр нөөлөг болохоор. Ер нь л Алонзо маягийн.

Алонзог авчуул би хоёр долоо хоног өглөө босохдоо Францын төрийн дуулал дуулнаа. :mrgreen:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby Цогоо » Fri Dec 19, 2008 4:11 pm

Steven Mouyokolo гээд франц хамгаалагчийг сонирхоод байгаа гэхийн. Францын хоёрдугаар лигийн Булон гэдэг багийнх.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby WALCOTT » Fri Dec 19, 2008 7:24 pm

za manaihan onoodor yamar geechiin azgui baigtai ni taardagiin bol dooo :mrgreen:
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby Captain » Fri Dec 19, 2008 7:30 pm

Рома гээчийн багтай таарчдээ
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby WALCOTT » Fri Dec 19, 2008 7:38 pm

Chelsea - Juventus
Villarreal - Panathinaikos
Sporting - Bayern
Atletico Madrid - FC Porto
Lyon - Barcelona
Real Madrid - Liverpool
Arsenal - Roma :-D :-D
Inter - Manchester United
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby pele » Fri Dec 19, 2008 9:21 pm

Аваргуудын лигинй сугалаа үнэн лайтай болжээ :mrgreen: манайх ч бас боломжийн сугалаа татсан байна даа
User avatar
pele
 
Posts: 1989
Joined: Thu Mar 22, 2007 6:52 pm

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby pele » Fri Dec 19, 2008 9:29 pm

Ромаг бут ниргэж байсан санагдаж байна. Анри хэт трик хийгээд л. Талбай дээр нь шүү. Гэхдээ тэр хэсгийн тоглолт байсан байх аа. Ер нь манайх Италийн багуудыг дандаа л хожиж байсан юм бишүү. Гэхдээ бүүр дээр үеийнхийг нь мэдэхгүй юм байна.
User avatar
pele
 
Posts: 1989
Joined: Thu Mar 22, 2007 6:52 pm

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby El Payaso » Sat Dec 20, 2008 10:53 am

Венгерийн Италичуудын эсрэг стат харин их эерэг харагдана лээ... надад бол Ромагийн дунд шугам манайхаас илүү харагдаад байна... харин хамгаалалт нь тэднийх тааруухан л даа... Спурст машиндуулсан гарууд ш дээ... нээх хожино ниргэнэ энэ тэр ч гэж байхгүй байх... 50 50 л санагдаж байна тэр үеийн форм тэр өдрийн тэнгэр л мэдэх байхдаа... гэхдээ манай довтлогчдийг баричих хамгаалагч ер нь байгаам уу? гэдэг л сонин байна хэхэхэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby spain man » Sat Dec 20, 2008 2:01 pm

Juan Mexes хоёр бол нээх Аде, Ван Пэрси хоёрт жижигдэнэ гэж бодохгүй л байна.... Жигүүрийн хамгаалагчид нь харин хэцүү байж магадгүйм .. Цөмрөх дуртай хоёр байгаа даа ... Уолкат , Насриг бариад байж чадах нь уу ... Уолкатт амжиж ирэх билүү ??
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Arsenal FC 2008/2009 :Arsene's young Gunnerz:

Postby Captain » Sat Dec 20, 2008 2:08 pm

ирчих байлгүйдээ 3 сарын гэмтэл авсан шд
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests