2008 оны шилдгүүд. Миний бодол.
1. Бадар-Ууган. Олимпийн наадмаар дэндүү гэмээр тасархай наадсан.
2. Түвшинбаяр. Хэдий Бадар-Ууган шиг өрсөлдөгч бүхнээ илт илүүрхээгүй ч монголчуудад алтан медалийн барааг анх харуулсан ачтан.
3. Гүндэгмаа. Анхны алт байсан шүү. Гэвч булган сүүлтэй гавьяатан.
4. Сэрдамба. Хүүхдийн цайлган инээдээр инээх ч тулалдах болохоор арслангийн зориг гаргагч.
5. Баатаржав. Бас л нэгэн анхны гэх тодотголтон. Эр зоригийг нь бахдана.
6. Мөнх-Эрдэнэ. Өчигдөрхөн авсан медал нь түүнийг энэ зэрэгт хүргэв.
7. Баярмаа. Шавилхан гэмээр биетэй охин шаггүй үзсээн, олимпоор.
8. Ганхуяг. Олон олон хүчтэний дундаас сэтгэлийн хөөрлөө дарж, тогтвортой байсны хүчээр тугаа 9 удаа тойрсон.
9. Наранбат. Дэлхийн аварга хүн шүү дээ.
10. Халиунболд. Азиас алт авчирсан нь түүнийг Топ 10-т багтаалаа. Хүчтэй өрсөлдсөн хүн нь Хакухо байсан авч гол өрсөлдөгч Асад янз бүрийн саад учирсан нь түүнд 4 түрүүлэх боломж олгосон байхыг үгүйсгэхгүй.
Шилдэг баг. Энэ бол яах аргагүй жүдогийн шигшээ.
Шилдэг дасгалжуулагч. Удаан бодсоны эцэст Бандийг шилдгээр нэрлэж байна.
1. Банди
2. Болдбаатар
3. Ундралбат