СYМO МЭДЭЭ

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Tue Oct 14, 2008 3:00 pm

наад Наранбат чинь мэргэжлийн сумод барилдаж байсан байхаа...
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Жавхлан » Tue Oct 14, 2008 3:40 pm

Бямбажав, Наранбат 2-уулаа мэргэжилийн сумод барилдаж байсан. Наранбат нь анх сумод элсээд нилээн гайгүй үзэж байгаад гэмтэл аваад ахихаа больсон.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: СYМO МЭДЭЭ

Postby ТӨӨГӨӨ » Tue Oct 14, 2008 3:43 pm

тийн тийн наранбат их том биетэй бсан санагдаж бна майнуми гэдэг бсан бхаа
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Wed Oct 15, 2008 4:58 pm

нэлээн гайгүй барилдаад байдаг байсан удахгүй л дээд зиндаанд орж ирнэ дээ гэж боддог байлаа...
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Khosoo » Fri Oct 17, 2008 10:29 am

Маэною гэдэг байсан
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: СYМO МЭДЭЭ

Postby aapyyl » Sat Oct 18, 2008 9:36 am

За энэ яочя-гийн асуудал улам хүндэрч бна. Котоошу, Касуганашики, Кайо, Чиётайкайг Ваканохо давааны найраа хийдэг хэмээн гаргаж ирсэн.
Давааны найрааны асуудалыг гаргаж ирсэн Долоо хоног бүрийн сэтгүүлийн сэтгүүлч Такэда Ёримаса өчигдөр Аав Оозэки Ваканохана асан, хүү ёкозуна Ваканохана нарийн анхны түрүүг найраа байсан хэмээн шүүхэд мэдэгдэл хийжээ. Үүнд 22 түрүүлсэн ёкозуна Ваканоханагийн ээж Фүжида Норикогоос
найраа байсан гэдгийг батлах мэдээлэлийг авсан гэж хэлжээ. Үүнд ёкозуна Ваканохана ихэд бухамдаж байна. Япончуудын хамгийн их анхааралын төвд байгаа нь Сүмогийн холбооны дарга байсан Китаноуми,Оозэки Ваканохана асан нарын 1975 онд хийсэн түүхэн барилдааныг найраа байсан гэж хэлсэн явдал юм. Шүүх хуралд мэдүүлэг өгсөн экс ёкозуна Китаноуми "Давааны найраа байхгүй гэж бодож байна" хэмээн бөөрөнхийлсөн нь ороогдож байх шиг байна.

Шюүкан Гэндай долоо хонгийн сэтгүүлийн сэтгүүлч Такэда Ёримаса гэдэг нөхөр давааны найрааны асуудалыг гаргаж ирж тавьснаар юунд хүрэх гэж ямар зорилготойг нь бичигч миний бие ойлгохгүй байна. Давааны найраа байдаг гэдгийг баталлаа гэж бодход оролцсон бөхчүүдийг сүмогоос хөөхүү? эсвэл дахиж битгий хийгээрэй гээд толгойг нь илээд явуулах уу? Сүмогийн нэр хүндийг унган байж мөнгө олох сайхан байгаа юм байх даа. Бүдэрч унаасай.....

Аса аврагийн тухай зарим нэг эндүүрэлтэй мэдээлэл гараад байгаа залруулъя гэж бодлоо.
Зуун гарийн тохойны гэмтэлээ эдгээхээр Монголд байгаа Аврагийн сүмогийн холбоонд тависан 9 сарын тойргийн барилдааныг амрах хүсэлтийг баталжээ. Японд болж буй тойргийн барилдаанд "Ёкозуна Асашёрю оролцохгүй болохийг мэдэгдье хэмээн зарлаж байгаа сурагтай. Америкд болох тойргийн барилдааны тасалбар 1800 ширхэг зарагдсан байна. Ёкозуна Асашёрю-г оролцохгүйг заралсан ч авсан тасалбараа буцаах хүн цөөхөн байгаа юм байна.
Дээр Ёкозуна Асашёрюг 11 сарын башёд оролцохгүй гэж бичсэн байгаа нь эндүүрэл болно. 11 сарын башёд оролцохгүй юм уу, дундаас нь амарвал 1 сараас зодог тайлах нь шийдэгдэнэ. Энэ 9 сарын башёгоос Аврагийн зодог тайлуулах үгүй ихээхэн хамааран билээ.

P.S эндүүрч бичснээ залруулав.....lol :mrgreen:
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Fri Oct 31, 2008 12:09 am

32 дээр нэмэх нь хоёр
Мэргэжлийн сумод 2 Монгол залуу шинээр орж байгаа юм байна. Нэг нь Адъяагийн Баасандорж 182см өндөр 120кг жинтэй. 2006оноос хойш Японд дээд сургуулиар явж байгаа, сумогоор хичээллэдэг. Сонирхогчидын болоод сургуулийнхаа тэмцээнүүдээс алт, мөнгөн медальтай, ер нь ирээдүйтэй залуу гэнээ. Баасандорж их аварга Таканохогийн шавь болж байгаа юм байна.
Image

Нэг нь нэрийг нь Баттулга гэсэн байх аа. 190см өндөр, 135кг жинтэй. Японд 6жил сурч байгаа, 21тэй залуу юм байна. Одоо орж байгаа дэвжээндээ өнгөрсөн 6сараас хойш амьдарч байгаа, тэгээд сая тус дэвжээний бразил бөх Такаазума зодог тайлангуут манай хүнд шанс гарч ирсэн байна. (бараг хүлээж байсан биз) Сумод нэг дэвжээнд нэг л гадаад бөх гэсэн дүрэмтэй болсон учраас дурын залуучууд сумод элсээд байх боломжгүй, өрсөлдөөн ихтэй байгаа. Ваттулга их аварга Давгадоржийн сурч байсан дээд сургуулийг сурч төгссөн, мэргэжлийн спортод ороход аваргын нөлөө их байсан гэнэ. Бас л маш ирээдүйтэй бөхөөр нэрлэгдээд байна.
Image
Манай 2 энэ 11сард сумод элсэх анхан шатны шалгалт өгнө. Харин ажиллах виз энэ тэр асуухаас болоод ирэх оны 1сараас л барилдаж эхлэх юм шиг байна. Одоогоор оюутны визтэй Японд амьдардаг юм байна.


пс: Энэ хоёрын талаар удахгүй шинээр мэдээллүүд нэмэгдэх нь тодорхой, тэр болтол. :wd:

source: sumoforum.net/forums
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Цоомоо » Sat Nov 08, 2008 12:30 am

Аса аварга маань 11 сард барилдахгүй гэнэ ээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby aapyyl » Fri Nov 28, 2008 4:00 am

НӨгөө Ваканохогийн даваа худалдаж авсан гэсэн мэдээлэл худалаа болж таарсан гэнээ. 8-)
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Re: СYМO МЭДЭЭ

Postby Barcik » Fri Nov 28, 2008 10:28 am

aapyyl wrote:НӨгөө Ваканохогийн даваа худалдаж авсан гэсэн мэдээлэл худалаа болж таарсан гэнээ. 8-)

Больж! Муу шаар чинь их дөвчигнөөд байсан юм.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Sat Nov 29, 2008 3:31 am

Ваканохо хэвлэлийн бага хурал дээр хүн утсаар сумог булхайтай гэж ярьвал сумод эргээд 7хоногийн дотор л орно гэхээр нь үгэнд нь орж худлаа хэлсэн гэдгээ хүлээгээд сумогийн холбоо болон нэр холбогдсон бөхчүүдээс уучлал хүсэж баахан уйлсан юм байх аа. Өрөвдмөөр ч юм аа даа, хайран залуу.
Image
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Khosoo » Sat Nov 29, 2008 11:16 am

гэхдээ л но-тойдоо
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Sat Nov 29, 2008 9:10 pm

Ваканохо ярьж байсан зүйлээсээ гэнэт 180% эргэсэн нь олон хүнд эргэлзээ гайхал төрүүлж байгаа нь ойлгомжтой. Зарим нь доорхи хэрэгтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй гэж таамаглаж байна.

http://query.nytimes.com/gst/fullpage.h ... wanted=all
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Barcik » Sun Nov 30, 2008 6:04 am

Ваканохогийн тэр дөвчигнөж худлаа ярьсан нь <<Шюүкан Гэндай>> сэтгүүлийхний л хийж байгаа ажил. Яг Яочогийн асуудал хэвлэлээр гарч, шүүх хурал явагдаж байх үеэр боломж олдонгуут жаахан хүүхдийн толгойг эргүүлж байгаад өөрсдийнхөө талд мэдүүлэг өгүүлхээр болгосон нь гарцаагүй. Анх Ваканохо Сүмoд Яочо байдаг, би сонссон гэж хэвлэлийн бага хурал дээр ярьхад, өөрийнх нь өмгөөлөгч энэ талаар юу ч сонсоогүй гээд шал өөр хотод явж байсан.

<<Шюүкан Гэндай>> одоо жинхэн аргаа барж байгаа биз, Ваканоханагийн ээж энэ тэр гэсэн **н** **н** хүмүүсийг их ашигласан, үнэхээр нотлох баримт олдохгүй л дээ.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Yes Man » Sun Nov 30, 2008 8:25 am

Ваканохо бол мал. Тэрнийг хэн хар тамхи хэрэглэ, тэгээд хүн гүтгэж худлаа бур гэж хэлсийн? хохь нээ, сумогоос хөөгдсөн хохь нь.
Yes Man
 

Re: СYМO МЭДЭЭ

Postby asa » Fri Dec 12, 2008 2:05 pm

Karl Edward wrote:Ваканохо бол мал. Тэрнийг хэн хар тамхи хэрэглэ, тэгээд хүн гүтгэж худлаа бур гэж хэлсийн? хохь нээ, сумогоос хөөгдсөн хохь нь.


Яадын мөнгө олох гэсэн л хүн байгаа биз. Ийм мэдүүлэг өгөөд чиний мөрөөдөөд ч олохгүй мөнгийг олно шдээ
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Жавхлан » Fri Dec 12, 2008 5:49 pm

Хүнийг гүтгэж, луйвраар мөнгө олохыг чи тэгээд зөв гэх гээд байна уу? Ваканахо та 2 ч таарсан дугуйнууд юм даа. (mannn
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: СYМO МЭДЭЭ

Postby Yes Man » Sat Dec 13, 2008 5:05 am

flasa wrote:
Karl Edward wrote:Ваканохо бол мал. Тэрнийг хэн хар тамхи хэрэглэ, тэгээд хүн гүтгэж худлаа бур гэж хэлсийн? хохь нээ, сумогоос хөөгдсөн хохь нь.


Яадын мөнгө олох гэсэн л хүн байгаа биз. Ийм мэдүүлэг өгөөд чиний мөрөөдөөд ч олохгүй мөнгийг олно шдээ

Хөдөлмөрөөрөө мөнгө олоход хэн саад болох юм?. Хангалттай мөнгө олдог байхдаа хар тамхинд орооцолдож хөөгдчихөөд худлаа бурж хүн гүтгэж мөнгө олохыг тэгээд зөв гэх юм уу?. Би чамаас ч илүү мөнгө олдог байхдаа ямар ч байсан.
Yes Man
 

Re: СYМO МЭДЭЭ

Postby otgoo99 » Sun Dec 14, 2008 11:12 pm

Karl Edward wrote:
flasa wrote:
Karl Edward wrote:Ваканохо бол мал. Тэрнийг хэн хар тамхи хэрэглэ, тэгээд хүн гүтгэж худлаа бур гэж хэлсийн? хохь нээ, сумогоос хөөгдсөн хохь нь.


Яадын мөнгө олох гэсэн л хүн байгаа биз. Ийм мэдүүлэг өгөөд чиний мөрөөдөөд ч олохгүй мөнгийг олно шдээ

Хөдөлмөрөөрөө мөнгө олоход хэн саад болох юм?. Хангалттай мөнгө олдог байхдаа хар тамхинд орооцолдож хөөгдчихөөд худлаа бурж хүн гүтгэж мөнгө олохыг тэгээд зөв гэх юм уу?. Би чамаас ч илүү мөнгө олдог байхдаа ямар ч байсан.

орос зан!
CHELSEA CHAMPION!
User avatar
otgoo99
 
Posts: 390
Joined: Sat Apr 14, 2007 2:36 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Sun Feb 01, 2009 11:14 pm

:mrgreen:
Image
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Sun Feb 01, 2009 11:24 pm

Оросуудын араас Журё3 Вакакарин марихуана татаж байгаад цагдаад баригджээ. Гар бүр яг гардуулсан шиг байна. :-)

мэдүүлэг өгөхөөр ирж байгаа нь:
Image
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Sat Feb 21, 2009 10:20 pm

Мэргэжлийн сумо бөхийн сэкиваки, Эстонийн бөх Баруто буюу Кайдо Хёвельсон орос бүсгүйтэй гэрлэхээр болжээ. Тэрбээр өчигдөр буюу хоёрдугаар сарын 20-ны өдөр Алс Дорнодын Владивосток хотын уугуул Елена Трегубова гэгч бүсгүйтэй гэрлэлтээ бүртгүүлсэн байна. Баруто өдгөө 24 настай бол түүний сүйт бүсгүй 26 настай ажээ.

Баруто түүнтэй японд танилцсан бөгөөд сүйт бүсгүйн ээж Токио хотын сумогийн “Кокугикан” ордон байрладаг “Рёгоку” дүүрэгт нэгэн зоогийн газар ажиллуулдаг юм байна. Мэргэжлийн сумо бөхийн залуу сэкиваки Баруто хайртай бүсгүйдээ озэки цол хүртэж бэлэг барих хүсэлтэй байгаагаа нуугаагүй байна.

news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Mon Apr 13, 2009 6:08 pm

Сумочид жил тутмын шашны ёслолдоо оролцлоо

Дөрөвдүгээр сарын 10-нд Токио хотын нутаг дэвсгэрт байдаг Ясукуни сүмд жил тутам болдог бурхандаа шүтэн биширч хүндэтгэх ёслолд сумочид оролцов. Сакурагийн унаж буй дэлбээн дор тэр эгшин зуурын сайхан мөчийг бишрэгч 10200 хүн үндэснийхээ бөхийн баатруудыг угтжээ.

Эх орныхоо төлөө амиа зориулсан нэр нь тодроогүй баатруудад босгосон Ясукуни Жинжо сүм нь дэргэдээ үргэлж нээлттэй сумогийн дэвжээтэй дэлхийд цорын ганц сүм юм. Сумо бөхийн анхны барилдаан нь тэр сүм нээгдсэн 1869 онд тэнд болж байжээ. Сумогийн Когугикан ордон гал түймэрт нэрвэгдсэн 1919-1920 онуудад уг сүмийн дэвжээ дөрвөн башег явуулж байжээ.

news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Wed Apr 22, 2009 6:01 pm

Өвөр Монголд төрсөн сумоч Японы иргэн болохыг хүслээ
“Коконоэ” дэвжээний бөх Чиёхакүрюү албан ёсоор Японы иргэн болжээ.
Харү башёд санданмэгийн 89-өөс босч барилдсан тэрбээр саяхан Японы сумо бөхийн холбоонд энэ тухайгаа мэдэгдсэн байна. Сумо бөхийн холбоо БНХАУ-ын сумочийн Японы иргэн болох хүсэлтийг нь дэмжиж байгаа бөгөөд Чиёхакүрюү Японы харьяат болсноор “Коконоэ” дэвжээ гадаад бөх элсүүлэх эрхтэй болж байгаа юм.
“Коконоэ” дэвжээний бөх Чиёхакүрюү 1983 оны зургадугаар сард Өвөр Монголд төрсөн аж. Тэрбээр 2004 оны хацү башёгоос эхлэн мэргэжлийн сумо бөхөөр хичээллэж эхэлсэн ба өнгөрсөн хугацаанд сумо бөхийн башёд үзүүлсэн амжилт нь 105 ялалт, 92 ялагдал, 20 барилдаан өнжсөн үзүүлэлттэй яваа юм байна.


Мэргэжлийн сумо болгар бөхөөр бүл нэмлээ
Мэргэжлийн сумо бөхийн хүрээнд Болгарын бөх бүл нэмлээ. Түүнийг Даниел Иванов гэх ба 22 настай залуу сумоч Японы “Нихон” их сургуулийн сумогийн клубт харьяалагдаж, бэлтгэл сургуулилт хийдэг байсан аж. Мэргэжлийн сумо бөхөд өрсөлдөхөөр шийдсэн залуу сумочийг ояката Таганоура дэвжээндээ авчээ.

Даниел Иванов 1986 онд Болгарын зүүн өмнөд хэсгийн Елхово хотод төрсөн бөгөөд 12 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэж байгаад 18 настайгаасаа сумо сонирхох болжээ. Тэрбээр 2007 онд чөлөөт бөхийн төрлөөр Болгарын залуучуудын аварга болон насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван удаа хүрэл медаль хүртэж байсан бөгөөд улмаар 2008 оны бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт тавдугаар байр эзэлж, Европын аваргаас гурван удаа хүрэл медаль хүртэж байсан шилдэг тамирчдын нэг юм байна. Даниел Иванов энэ хавар, зуны турш бэлтгэл сургуулилтаа базааж байгаад ирэх долдугаар сард болох нагоя башёд анх удаагаа мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд гарах ажээ.
Image

news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Tue May 05, 2009 12:18 pm

Моконами Г.Базарсад Японы иргэн болох уу?

Жюүрёо зиндааны тэргүүн бөх Моконами Г.Базарсад Японы иргэн болох шийдвэр гаргасан бололтой. Тэрбээр “Хэзээ нэгэн цаг зодог тайлсныхаа дараа сумогийн холбоонд үлдэх болно. Тиймээс ояката болж, залгамж халаагаа бэлтгэхийн тулд Японы иргэн болохоор шийдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч зөвшөөрөл олгочихвол Япон иргэн болох асуудал шийдэгдэнэ” хэмээн Сумогийн холбоонд ирүүлсэн хүсэлтдээ дурьдсан байна. Хэрэв Г.Базарсад Японы иргэн болвол гадаадын бөхчүүдээс нутгаа сольсон 12 дахь бөх, Монголын гурав дахь бөх болох юм. Түүний өмнө Кёкүтэнхо Н.Цэвэгням, Кёкүтэнзан Б.Энхбат нар Японы иргэн болж байсан билээ.

news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron