Калдерон, Миатович нарын гол алдаа нь нь Робиног явуулсан л байна. Тэрнээс биш бусад талаар өмнөх удирдлагаас хол илүү дээр ажиллаж байгаа гэдгийг бүгд л мэднэ байх.
Шустерт баярллаа, баяртай л гэедээ... Бидэнд сайхан хөлбөмбөг үзүүлж, олон рекорд амжилт эвдэж Ла лиги, Супер Цом авсан гайхалтай улирлыг бэлэглэсэнд нь... Харин энэ улирлыг арай л биш эхэллээ. Хэдийгээр олон тоглогчид бэртэлтэй байсан боловч мөн адил л нөхцөл байдалтай байсан Ювэ биднийг 2 хожсон шүү дээ. Явуулах цаг нь болсон.
За тэгээд шинэ коуч Рамос, хамгийн магадгүй одоо боломжтой хүмүүсээс хамгийн сайн сонголт байх. ямартай ч 2 жил сунгах нөхцөл бүхий 6 сарын гэрээ хийлээ. Шинэ коуч аль хэдийн багийхантайгаа бэлтгэлээ хийгээд эхэлцэн. Клубын зүгээс түүнд багаа бүрдүүлэх гэх мэт бүх эрх мэдлийг өгөөд байгаа. Гэхдээ тэрээр одоохондоо Капеллогийн үеэс гаргасан, Шустер дэмжсэн бэлтгэлийг хаалттай хийдэг байдлыыг яах эсэхээ шийдээгүй байгаа гэсэн.
Өвлийн цонхоор аршавин ирэх нь бараг тодорхой болж байх шиг...