el payaso wrote:xb wrote:Сэдэв дээр бичиж байгаа гишүүдийн ихэнх нь шинэ юм дуулгах, санал бодлоо солилцож яриа өрнүүлэх гэхээсээ илүү буруу бүхэн, муу муухай болгон Интэр гэсэн шиг л юм бичихээр заримдаа залхах юм. Харин урам өгсөн Цоомоод баярлалаа.
.. энэ жил Юве гараад ирлээ Милан ч шинэчлэл хийх гэж их оролдож байна... Лацио, Наполи чангарч байна... магадгүй энэ жил Интерийн түрүү авч болох сүүлийн жил нь...
Юве гараад ирсэн нь үнэн ч миний бодлоор аваргын төлөө өрсөлдөх баг биш, ойрын 2 жилдээ. Недвед, Дель Пьеро 2 агуу тоглогч ч гэсэн бүтэн улирлын турш 2 фронтод багаа чирээд байж чадахгүй байх. Одоогоор Ювег хөдөлгөж байгаа нь энэ 2 л байна...Недвед Дель Пьерогоос өөр лидертэй болж, шинэчлэгдсэнийхээ дараа л аваргын төлөө үзэх байх даа...Ер нь тэгээд Трезеге энэ тэр гээд нэлээн ахимаг насны баг шүү дээ...
Миланд Ронни яахав болж байна. Харин Шева одоо энд, ер нь Араб, Америкаас өөр газар хэрэггүйн биш үү...Ер нь ямар ч баг шинэчлэгдсэн даруйдаа л шууд сайн тоглодоггүй, Миланд ч бас 2 жил хэрэгтэй л байх...
Лацио, Наполи ч юм уу тиймэрхүү багууд, ганц Италид ч биш, ер нь ямар ч топ лигт түрүүлэхгүй гэж бодож байна. Нэг улирал гайгүй тоглосон тоглогч нарыг нь баян, том багууд нь шууд л хуваагаад хүртчихэж байнашд...
Интер Италидаа бол энэ 2 жилд баараггүй л босоо гэж бодоод байгаамдаа.