Nomer 10 wrote:Хамгийн гол тоглогчдын нэг Ибисевичийн талаар ганц 2 үг өчсү.
Тэр гэтэл одоо 15 тоглоод 17 гоолтой явна. Алдарт Байерны бүх довтлогчид нийлээд ч энэ тоонд хүрэхгүй...
одоо 18 болсоон хэхэ дээр бичцэн байсийн оруулчий
Гоолын машин ”Ибисевич”Хөлбөмбөг дээд тvвшиндөө хүртэл хөгжсөн орчин үед , гоол оруулна гэдэг довтлогч нарт тийм ч амархан боорцог байхаа больсон. Гэтэл энэ Босни залууд юу ч биш бололтой. Улирал дөнгөж талдаа орж байхад аль хэзээний 18 гоол хийчихсэн байдаг. Гэтэл өндөрсөн улирлын мэргэн бууч Лука Тони 24 гоол л хийж дөнгөжээ. Ингээд та бүхэнд хөлбөмбөгийн ертөнцөд хүч түрэн орж ирээд гайхамшигтай амжилтыг үзүүлж байгаа Хоффенхеим багийн лидер Ибисевичийн талаар өгүүлсүү.
Төрсөн огноо : 1984.8.6
Төрсөн газар : Власеника (Югослав)
Өндөр : 1.89см
Байрлал : довтлогчТоглож байсан клубууд :
2003 - Сэнт Луйс Страйкерс 22 (18)
2004 - Чикаго Файр Премьер 3 (3)
2004-2005 ПСЖ 4 (0)
2005-2006 Дижон 33 (10)
2006-2007 Алеманиа Аахен 24 (6)
2007 - 1899 Хоффенхеим 47 (23)Боснийн шигшээ багт 2007 оноос хойш 11 тоглолт хийж 3 гоол оруулсан
Ер нь элдэв янзын түүхийн сурвалжаас харж байхад амжилтанд хүрсэн агуу хүмүүсийн амьдралын эхэн үе , бага нас хүнд хэцүү өнгөрсөн жишиг байдаг. Хөлбөмбөгт ч ийм жишээг олон дурьдаж болно. Наад зах нь алдарт Марадона ,Роналдо гээд л. Тэгвэл бяцхан Ибисевич -н хүүхэд нас ч тэдэнтэй адил өнгөрсөн. Ердөө наймхан настай байхад нь эх оронд нь дайн дэгдэж (Боснийн дайн) хүнд хэцүү жилүүдийг тэр туулсан ба улстөрийн хямралд нэрвэгдэж ,эвдэрч сүйдсэн эх орондоо байж суух аргагүй болоход эцэг эх нь дүрвэхээр шийджээ. Тухайн үед 16тай байсан Ведадын спортын авьяас чадвар нь үеийнхэн дундаа гайхагдаж байсан ч ,агуу тоглогч болно гэж мөрөөдөхөөс өөр зүйлийг хийж чадсангүй. 2001 оны эхээр Швеицарьт түр амьдарч байсан Боснийн мянга орчим дүрвэгсдийг НҮБ -н хүмүүнлэгийн хөтөлбөрийн дагуу Сэнт Луйс хотод байршуулахаар болсон ба манай гол баатрын гэр бүл ч тэдэнтэй цуг алс холын америкийг зорив. Хэл усыг нь ч мэдэхгүй ,шинэ оронд ирээд дасан зохицох нь тийм ч амар биш байх нь тодорхой. Тэр тусмаа дүрвэгсдэд.
‘
Бүх зүйлийг бид тэгээс эхэлсэн ,эхэндээ үнэхээр хүнд байснийг нуугаад яахав. Англи хэл сурахыг хичээж байсан ч эргэн тойронд байнга л хараалаар дүүрэн байсан болохоор их хэцүү байсан ,тэр үед надад …‘тиймээ энэ хэцүү үед нь түүнд тус болсон зүйл бол хөлбөмбөг. Дэлхийн хаана ч очоод ‘гоол’ хэмээн орилоход хэн ч ямар утгатайг нь ойлгож чаддаг дэлхий нийтийн хэл бол хөлбөмбөг билээ. Ибисевич хөлбөмбөгийн ачаар олон найз нөхөдтэй болж хэлний мэдлэгээ ч түргэн сайжруулж чадсан гэж өөрөө дурссан.
Хэл гэснээс Ведад дайны хүнд жилүүдэд өссөн болоод ч тэр үү юманд тун буйртай ,тэвчээртэй ханддаг ба Англи ,Франц ,Герман хэлээр чөлөөтэй ярьж чаддаг. Алеманниа Аахенд байхдаа герман хэл мэдэхгүй гадаад тоглогчдын орчуулагчаар ажилладаг байсан ажээ.
За тэгээд цааш нь үргэлжүүлье. Розьвелтийн нэрэмжит дунд сургуульд суралцах хугацаандаа авьяас чадвараа Янкуудад гайхуулж , Soccer America сэтгүүлийн шилдэг залуу тоглогчоор ч тодроод амжиж. Дараа нь коллеж -д ороод ч гандан буурсангүй. St. Louis Strikers -т ганц жил зүтгэхдээ 18 гоол 4 ассист өгсөн амжилтаар NCAA -н шилдэгээр тодроод зогсоогүй Бүх Америкийн шигшээ багт хүртэл багтаж алдар нэр нь мандаж байлаа. Энэ бүх амжилтийнх нь дараа шигшээ баг нь эрхбиш анхаарлаа хандуулах болов. 2004 оны зун Босна - Херцеговины U-21 шигшээд багтаж бэлтгэл хийхэд нь Ибисевичтэй нэгэн эрхэм ирж уулзжээ. Францын 1-р лигийн ПСЖ багийн менежер нутаг нэгт Хилиходзич түүнд Европт тоглохыг санал бопгосон ба тухайн үедээ зөвшөөрөөгүй ч Америкт ирээд удаан бодсоны эцэст Ведад бодлоо өөрчлөв. Ирээдүйгээ бодсон ч тэр Европт очих нь хамгийн зөв сонголт гэж түүнд санагдсан биз. Энэ талаараа : ‘
Эцэг эх маань намайг эндээ үлдээд олон улсын бизнесийн салбарт хүчээ сорихийх зөвлөж байсан ,гэхдээ энэ миний мөрөөдөл биш‘ , Сэнт Луйст надад сайхан байсан ч гэсэн АНУ -н шигшээ багаас ямар ч санал ирээгүйг би бодолцсон юм‘ гэжээ.
Харамсалтай нь бүх зүйл түүний бодож байсан шиг нь бүтсэнгүй. Францад өнгөрүүлсэн эхний улиралдаа ердөө дөрөвхөн удаа талбайд гарсан бол дараа жил нь доод лигийн багт зээлж орхив. Тэндээ гараанд гараад бас ч гэж муугүй үзэж байсан ч ,дахиад л асуудал. Францын лигийн гадаадын тоглогчдын тоонд тавьсан хязгаараас болж тэндээс явах хэрэгтэй болжээ. Ингээд Германы Аахентай 3 жилийн гэрээ байгуулав.
‘Бид тэнд зургаан гоол оруулсан ,даанч Аахен дооошоо уначихсан‘ . Доод лигт унаж санхүүгийн хямралд орсон Аахены удирлагуудад нэгэн сонин санал ирэх нь тэр. Урьд өмнө нь дуулдаж байгаагүй Хоффенхеим хэмээх жижигхэн клуб Ибисевиг чинь сая еврогоор авья гэжээ.
‘
Энэ шилжилтэнд би бага зэрэг эргэлзэж байсан. Яагаад гэвэл би Хоффехеим -н талаар анх удаагаа сонссон минь тэр‘ ‘ Нэг их удалгүй клубын захирал ,дасалжуулагч хоёр нь надтай ирж уулзаад ойрын хэдэн жилийн төлөвлөгөөгөө тайлбарлаж өгөхөд ,надад энэ бүхэн биелэх боломжтой мэт санагдсан‘
За тэгээд тэрхүү хэний ч үл мэдэх бяцхан Хофф хэрхэн дэвжиж , Ибисевичэд тайлбарлаж байсан тэр төлөвлөгөө нь биелэж байгааг бид харж байна. Дасгалжуулагч Ральф Рангникийн 3 довтлогч ,2 АМ -тэй довтлох тактик хэрхэн үр дүнгээ өгч байгаа бид харж байна. Тэдний энэ амжилтын гол багана болсон Босни эрийн түүх гэвэл энэ. Цаашид ч энэ түүх улам улам арвижан , олон олон ялалт ,амжилтууд түүнийг хүлээж байгаа гэдэг би итгэлтэй байна. Та бүгд ч итгэлтэй байж болно.
”Хоффенхеимд надад үнэхээр сайхан байна гэдгийг эхлээд хэлье ,Одоохондоо надад энэ улиралыг амжилттай туулахаас өөр бодол алга. Ирэх улиралд юу болох ,надад ирж буй саналуудын талаар бодох ч зав алга. Би өөрийнхөө амьдралын туршлагаараа ямар нэгэн зүйлийг хэтэрхий хүсэж төлөвлөх хэрэггүй юм байна гэдгийг мэдэж авсан”