by Цогоо » Fri Dec 05, 2008 10:08 am
Анри өөрийн гоол оруулж чадахгүй байгааг хэтэрхий их гүйсэнтэй холбон тайлбарлаж байна. Арсеналд байхдаа ерөнхийдөө бөмбөг ирэхийг хүлээх маягтай зогсож байгаа огцом хурд авч гүйхэд айлын 16 дотор харьцангуй ядралт багатай орж ирдэг байсан бол Барсад зогсоо зайгүй гүйгээд ядрах маягтай гэжээ. Ер нь тэгээд төвийн довтлогчийг яагаад жигүүрээр гүйлгээд байгааг би гайхаад байгаан. Тэгээд нөгөөх нь тийм ч залуу хүн биш шү дээ.
Галласыг АЦ Миланыхан сонирхсон гэсэн сураг байсан. Милан энэ шуугианыг үгүйсгэсэн боловч хүмүүс нэг л итгэхгүй байх шиг байна лээ. Бараг л сонирхсон байх гэсэн яриа байна. Өөрөө ч энд онцгүй байна би ябмаар байна гэж ээж аавдаа хэлсэн сурагтай.
Харин Лаудрупын Спартак Москва манай нуруулаг, гоолгүй Бэндтнэрийг 5 аяар авъя гэсэн юм шиг байна лээ. Бараг явсан нь ч дээр биз дээ. Энд амьтдын хараал идэж байж байхаар.
Шинэхэн ахлагч Фабрегас маань "Хэрвээ би Италид тоглох болбол Миланыг л сонгоно. Тэд үнэхээр гайхамшигтай баг" гэсэн утгатай юм ярьсны дараа хэвлэлээр нэг шуугиан болоод амжжээ. Харин тэр шуугианыг мань эр өөрөө дарсан байна. "Би тэнд тогломоор байна гээгүй ээ зүгээр л тэднийг миний дуртай багийн нэг гэж хэлсэн өөр юм байхгүй миний ирээдүй Арсеналд л байгаа" гэж гал унтраасан байна.
Манай Карлинг Капын залуус одоо хагас улирлын хугацаагаар лоондогдоцгоох гэж байх шиг байна. Тэдний нэг Жэй Симпсон харин багтай урт хугацааны гэрээ байгуулах дээрээ тулсан байна. Өвгөн түүнийг хоёр гоолын дараа үнэлсэн бололтой юм. Уул нь Бэндтнэрийн оронд гараанд гарах гавъяа байгуулсан л юмсан. Тэр байсан бол тэр олон /6 ширхэг/ боломжийн ядаж тал нь орохгүй юу. Нээрээ манай багийнхан 6 удаа хаалгачийн эсрэг ганцаараа гарсан гэсэн үзүүлэлт байлээшт.
Муу мэдээ дуулгахад Капелло дахиад л манайхнаар оролдоод эхэлжээ. Клубын эмч Иан Бийслиг Английн шигшээгийн үндсэн багийн эмчээр дуудсан байна. Ингэснээр Гари Левиний дүү Колин Левин өөрөө хамаг юмаа хийх болж байгаам шиг байна. Манайхан оронд нь эмч хайж эхэлсэн сурагтай.
За Хорват эр бараг л эдгэрсэн гэнэ шүү. Ноттингэм Форестийн нөөцийнхэнтэй хийсэн хаалттай тоглолтод оролцсон бөгөөд элдэв сөрөг нөлөө ажиглагдаагүй гэнэ. Одоо 26нд дахиад нэг тоглолтод орох юм байх.
Маргаашийн тоглолтод Галлас орохгүй харин Турэ орох юм байна.
Бурнлэйд хожигдсоноор Арсэн Вэнгэр анх удаа доод лигийн багт хожигдсон гэсэн байна. Өмнө нь 34 удаа доод лигийн багтай тоглохдоо 7 тэнцэж үлдсэнд нь ялж байжээ.
Клубууд болон шигшээгийн хоорондын асуудлыг зохицуулах үүднээс УЕФАгаас нэг тоглогчид өдрийн 3420 паундаар бодож нөхөн олговор олгодог болсон билээ. Евро 2008-ийн мөнгө хуваахаад Арсенал хамгийн их буюу 732,760 паунд авчээ. Жагсаалтыг доор харуулъя.
ARSENAL - £732,760;
CHELSEA- £702,827;
LIVERPOOL - £607,641;
MAN UTD- £440,614;
MAN CITY - £253,832;
A VILLA - £201,150;
PORTSMOUTH - £186,782;
MIDDLESBROUGH - £167,624;
BOLTON - £143,678;
NEWCASTLE - £136,494;
SOUTHAMPTON - £114,943;
BIRMINGHAM - £100,575;
BLACKBURN - £100,575;
WIGAN - £95,786;
WEST HAM - £57,471;
READING - £43,103;
SHEFF UTD - £40,709;
WEST BROM - £14,368.