by Ganaa » Thu Nov 20, 2008 4:17 pm
Үүнийг ч гэсэн бас оруулчъя
Монголын хөлбөмбөгийн холбоо гэдэг хувийн компанитай хүн
Орчин үед улс орны хөгжлийн нэг ангилал нь яах аргагүй спорт болоод байгаа гэдэгт хэн ч маргахгүй ээ. Хамгийн сүүлд 2006 онд Герман улсад болсон Хөлбөмбөгийн ДАШТ үүнийг нотлох хамгийн том баримт юм. Нэг сарын турш дэлхий нийтээрээ алагбөмбөгөөр амьсгалсан. Монголчууд бид ч яаж дутахав.Очиж үзээгүй орныхоо, өөртэй нь ямар ч хамаагүй тамирчидыг балиашиглаж байх нь нэг талаар сайхан ч нөгөө талаар эмгэнэлтэй юм. Би Монголын шигшээ багийг Дэлхийн аваргад тоглосонгүй гэж хэлэх гэж байгаа юм биш, тэгж зүрхлэхчгүй. Дэлхийн цомын тэмцээний урдчилсан шатанд бид яагаад ядаж ганц хожил авч чаддаггүй билээ.Зүгээр л урдчилсан шат шүү дээ. Мэдээж энэ бүх асуудлыг бие даан шийддэг МХБХ-той шууд хамааралтай. Алийн болгон бид ядуу гуйлгачин, цаг уурын бэрхшээлтэй гээд зовлон тоочоод суухав дээ. Зовлон тоочоод л байвал бусад улсууд биднийг хол хаяна. Мэдээж бүгд л өөрийн гэсэн бэрхшээлтэй л байгаа, бүгд л бэрхшээлийг давж амжилтанд хүрсэн түүхтэй.
Жишээ 1: Манай улс дэлхийд эдийн засгийн хөгжлөөрөөө 116-д бичигддэг. Дэлхийн аваргад оролцсон Ангол саяхан дайн дууссан, эдийн засгаараа дэлхийд 161-д, хэдхэн арлаас бүрддэг, загас агнуур зэрэг зүйлээр л голоо зогоодог Тринидад Тобаго/ Газар нутаг 5,128км кв Улаанбаатар хотоос ялимгүй том/ 152-д,Дэлхийд Заанаас өөр гайхуулаад байх зүйлгүй, ганц байгаа амьтанаараа улсаа нэрлэсэн Зааны Ясан эрэг 164-д, 2002 оны ДАШТ-д цахиур хагалсан Сенегал 156-д мөн Серби /Хуучин Югослав/ Косовогийн дайн хэдхэн жилийн өмнө дуусч бас нэг автаномит улс болох Монтенегро нь тусгаар улс болж салсан. Манайхаас илүү бэрхшээлтэй байгаа биз. Тэгэхээр мөнгөөр бүхнийг шийддэггүйã харуулж байна.
Жишээ 2: Жилийн дөрвөн улиралтай манай улс 11 сараас өвлийн хүйтэнтэй золгодог. Гэтэл ОХУ-д яг энэ үед / Орос мэдээж манайхаас илүү хүйтэн байна/ Аваргуудын лигийн тоглолт/11 сарын 21/ болж ЦСКА-Портуд 0-2-ээр хожигдсон. Орос ах нар хүйтнээрээ ялж чадаагүй. 12 сарын 6/ ид хүйтэнээр/ Украйны Киевийн Динамо оддын цуглуулга Реал Мадридыг бас л хожиж чадаагүй. Роналдо, Бекхэм, Р. Карлос, Африкийн Диарра бүгд л тоглож байсан. 11 сарын 22, Спартак мөн л Москвадаа Бавариг хожоогүй. Энэ нь хөлбөмбөгчид хүйтэнд хожигдолгүй бэрхшээлийг даван сайн тоглодогийг харуулж байна. ОХУ,Украйнаас гадна Латви/2004 оны Европын аваргад Германтай тэнцсэн/, Швед,Норвеги гэх мэт эдгээр улсуудаас манайхаас дулаахан гэх үү. Хөлбөмбөг хөгжиж болоод л байна. Өөрийн орны жишээ 2006 оны Дэлхийн аваргын Азийн бүсийн урьдчилсан эхний шатанд халуун орны Мальдивт өвлийн хүйтэнд 0-1-ээр хожигдож "онигоо" болсон. Нутагт нь очоод бүр 0-12-ээр хожигдож "булай" болсон.
"Бэрхшээл бол зүгээр л таньд гарч ирж байгаа хамгийн том боломж юм" гэж нэг алдартны хэлсэн үг байдаг. Дэлхийн алдартай тамирчид ихэнх нь л ядуу гэр бүлээс гаралтай, өлөн зэлмүүн, өнчин өрөөсөн өссөн байдаг. Энэ үгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр Хамгийн хямд спорт бол хөл бөмбөг. Бөмбөг байхад л 2 уулахнаа ч байсан ч тоглоод л явчина. Африк Бразилийн хүүхдүүд бөмбөг ч байхгүй өөрсдийн хийсэн бөмбөг шиг юм өшиглөөд тоглож байдгийг ТВ гээр харж л байсан байх.Пелегийн номон дээр нь ч байгаа.
Эдгээр жишээнүүдээс уншигч та нэгийг бодож байгаа байх.
Одоо гол асуудалдаа орьё.
Яагаад Монголд хөлбөмбөг хөгжихгүй байна. Энэ бол ойлгомжтой бүхнийг дангаараа хариуцдаг МХБХ-той шууд хамааралтай. МХБХ-г муу ажилладаг "эсэн шид" нь бүрдсэн газар гэдгийг хэн хүнгүй мэддэг ч хэвлэл мэдээллээр олон нийтэд хэлчих "хатан зоригтон" байдаггүй. Захын хүн, лигт тоглодог тамирчинаас нь асуухад л аяяаяа гэж толгой сэгсэрдэг. Тэгвэл:
-МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ганболд та юу хийсэн бэ?
- Гоё ганган тэрэг хөлөглөн, саунд өөрийн охин шиг бүсгүйчүүдтэй зугаацаж, гольфийн талбайгаас салдаггүй Б.Ганболд гэж эрхэм хэн бэ?
-Олон Улсын хөлбөмбөгийн холбооноос ядуу гишүүддээ өгдөг хэдэн ногоонд амтшаад хэдий болтол явах вэ та?
-Хэдэн жилийн өмнө ОУХХ-ны гоол төслөөр 20 000 хүний суудалтай цэнгэлдэх барьж өгнө. Бид удахгүй өөрийн гэсэн цэнгэлдэхтэй болно гэж Таван цагариг сонинд ярилцлага өгсөнөө санаж байна уу?
-Одоо Монголын залуусын хамгийн дуртай спорт юу гэж бодож байна?
-60 оны үед монголчууд Монголын шигшээгийн тоглолтыг догдлон үздэг байсан. Тэр үед манай шигшээ Хятад, Ардчилсан Солонгос, Чита, Буриадын багтай нөхөрсөг тоглолт хийж Стадион дүүрэн балиашиг. Бүгд МОНГОЛ МОНГОЛ гэж хашгараад л. Бидний муулдаг коммунизмийн үед тэгдэг байж. Ганболд сан одоо 21 зуун. 1960 оныхонд ялагдах гэжүү? гээд маш олон асуулт гарч ирж байна.
Хөлбөмбөгийг хөгжүүлье гэсэн сэтгэл үнэхээр дутаж байна. Ерөнхийлөгч Р.Амаржаргал хөлбөмбөгтэй ямарч холбоогүй хүн. Сагсанбөмбөгийн холбоо Сагсанбөмбөгтөө сэтгэлтэй, тоглодог Мөнх-Оргил сайдыг томилсон нь нүдээ олсон хэрэг байж лигийн бүх бага нь ивээн тэтгэгчтэй хангамж сайтай, БНСУ-аас Пак Сьюн Гин гэж дасгалжуулагчийг авчирч Макаогийн Зүүн Азийн наадам,/Хонгконгийн хүчтэй багийг хожиж байгаад хожигдсон/ 2006 оны Азийн наадмаас хожил авсан, хожигдсон онооны зөрүү ч багассан. Волейболын холбоо Елена Тюрина гэж дэлхийн аваргын шилдэг довтлогч болж байсан тоглогчийг лигтээ тоглуулж байсан. Гэтэл Тюрина нь дараа жил нь 2004 оны Афиний Олимпод ОХУ-ын багт дасгалжуулагч А.Карпоëèéн удирдлаган дор бүр гарааны бүрэлдхүүнд гарч тоглож байдаг. Ерөнхийлөгч нь Уурхайчин багийн эзэн Бадамсүрэн. Жүдогийнх Монголын шилдэг жүдочдийн нэг Х.Баттулга. Бүгд л тухайн спорттойгоо ямар нэгэн холбоотой.Адилхан спорт холбоодууд нь юм хийгээд байхад хамгийн их мөнгөтэй хангамж тусламж авдаг байж нөгөө л бахь байдгаараа.Сагсан бємбєг хэдий 2 шийд зоогоод хялбар зардлаар бий болдог ч цаанаа энэ холбооны ажил амжилттай явагдаж байдгийг илтгэж байдаг. Сагсны лиг vзэгч дvvрэн билет нь 1000 төгрөг байхад л алалцаж байдаг. Үнэгүй үз гээд байхад хєлбємбєгийн лигийг үзэх хүн байдаггүй. Энэ 2 холбооны хар цагааныг бэлхнээ дэнсэлнэ.
Зурагтаар аль болох хөл бөмбөгчдөө гаргаж байвал хүмүүс ядаж нүүр царайг нь цээжлээд хөл бөмбөг гэдэг спорт олны анхааралд орно.Арай ахмадууд нь Б. Буман-Учрал, Д.Лvмбэнгарав Баярзориг гэх мэт ганц нэрсийг бувтнахаас хараад таних нь юу л бол. / Та бүхэн танидаг сагсчдаа боддоо их олон хүн санаанд чинь бууж байгаа биз/.
Саяхан өндөрлөсөн Боргио кап тэмцээний нээлтийг АПУ ХК хийсэн. Үнэхээрийн гоё болсон. Медаль цомоо Японд хийлгэсэн зүгээр л "тасарчихсан". Хамтлаг дуучид, бүжигчид ирж, АПУ ХК бүх ажилчидаа цагийг нь бүртгэн авчирч, урьд өмнө нь сонсогдож байгаагүй 17 оролцсон. Гэтэл 7 сарын 1 өдөр Лигийн нээлт Хөлбөмбөгийн холбоо зохион байгуулж өдөрийн 12 цагт эхлэхэд салют буудуулаад/Халуун наранд өдөр салют буудахыг анх удаа л харсан/ төрийн дуулал дундаасаа эхлэж, хамгийн инээдтэй нь Монгол улсын төрийн дуулал явж байхад салют буудаж байдаг. Мөн бүхэл бүтэн Лигийн нээлт 15 минут.Ядаж иймхэн юман дээр "хушгаа" ажиллуулж байвал... Хүндэт зочид нь, удирдах зөвлөлын гишүүд гэсэн хөлбөмбөгчид нь ихэнх нь танихгүй, хөлбөмбөгтэй юугаараа холбогддогийг ч мэдэхгүй. Аягүй бол Б.Ганболдын л "бууны ноход" биз. Гүйцэтгэх захирал нь Сэргээн босголтын банкийг дампууруулсан Б.Ганбат гэж нөхөр.
Ногоон зvлэгтэй талбай уг нь байдаг гэх. Харамсалтай нь тэнд тоглоё гэсэн хvсэлтэй хvvхэд залууст vнэ нь дэндvv чангаддаг. Цагийн 200 мянган тєгрєгєєр зєвхєн баян компаниуд л ажилчдаа тоглуулдаг байх даа. ОУХХ гоол төслийг хэрэгжүүлэх дээ ингэж нэг хүний бизнес болно гэж яа мэдэх вэ дээ. Өө нээрээ 20 000 суудалтай цэнгэлдэх барьж өгнө гэж би хэлсэн байхаа. Гэтэл одоо байгаа "цэнгэлдэх" нь 3 000 хүний суудалтай гэж байгаа. /нарийн яриад харвал 3 000 хүрэх нь юу л бол/ Лигийн тоглолтыг очоод үзээрэй, дээрээс үзэх гэхээр тал талбай нь харагдахгүй,/ Тоглолт очоод үзэх гэсэн хүн тал талбай харна гэхээр санаанд нэг л буухгүй байгаам даа/ 3 давхарлуу гардаг шат нь урт богино./ уг нь нийтийн шатыг нэг хэмжээтэй хийдгийг захын хүн ч хэлнэ/ Нийтийн шатны хийц дээр алдаа гараад тэрэн дээр нь нэг л хүн унаж гэмтвэл хийсэн зохион бүтээгч нь шийтгүүлдэг гэж би сонссон юм байна./ Та очоод үзвэл гайхна дөө/
Яг манай оронтой адил Африкийн нэг тосгон "гоол" төсөлд хамрагдаж байсан тухай нэвтрүүлэг Стар спортс сувгаар харж суулаа. Галт уулын лавд цэнгэлдэх нь нурсан байв. Гэтэл 6 сарын дараа гэхэд 20 000 хүний суудалтай цэнгэлдэх бэлэн болсон байв. Аягүй бол Б.Ганболд бид нар өөрсдөө барья гээд мөнгийг нь идээд, юун 6 сар байтугай 3 жил зарцуулан байж 3 000 хүний суудалтай гээд байгаагаа барьсан даа.Англиас элс авчирна гэж тэр үед ярьж байсан. Англид байдаг шиг цэнгэлдэх барьж чадахгүй л юм бол тэр холоос зардал гаргаж элс авчирч яадгийн. Монголоор дүүрэн элс байхад.
Монголыг Лиг 1 жил завсарласны эцэст энэ жилээс болж байгаа. Өнгөрсөн жил засвартай гээд Лиг болоогүй, тэрний өмнөх 2005 онд Дарханд болж байгаад зодоон гарсан учир засвартай байсан талбай дээрээ болгосон. Гэхдээ засвартай гэсэн мөртлөө түрээсээр компаниуд тоглоол байсан юм даа. Өмнө нь ногоон талбайгүй байхад төв цэнгэлдэхэд лиг болж л байлаа. 2006 онд харин болоогүй. Засвараар далимдуулаад лигийг зохиогоогүй, Эрдэнэтэд 7 хоног УАШТ нээлттэй болсон. Нийт 14 баг Замын-Үүд, Багануур мөн Улаанбаатар хотоос 10 гаруй баг очсон гэхээр асар их зардал. Лигийн ихэнх баг ивээн тэтгэгч байхгүй, хувиараа оролцдог. Уг нь хотдоо зохиосон бол. Эн э чинь ганц нэгээрээ тоглодог биш багийн спорт 23 тоглогч дасгалжуулагч албаны хүн гээд зардал зөндөө зөндөө. Хөлбөмбөгчид нь ажилийнхаа хажуугаар дур сонирхолоороо тоглоол гүйж байхад, удирдлагууд нь "*мх** бөгсөө" бодоол...