Зиак зиак зиак...
Цэнхэрүүд орж ирж отон гоолоор хожсон нтр гэж чаг чаг хийх байх гэсэн байдаггүй шүү
Тоглолтын хувьд бол давгүй л тоглолт боллоо.
МанЮ-тай тоглосон шиг тэгж аймаар тэмп бол байсангүй ээ. Гэхдээ л дэрби гэдэг хэзээ л уйтгартай болж байлаа. Зодоон нүдээн, хэрүүл маргаангүй цэвэр талдаа л болох шив...
Зиа эхлээд багийнхныхаа талаар ярья.
Хамгийн сүпер нь Ван Пэрсигээс илүү Санья байсан. Гэмтлээс эргэж ирсэн мөртлөө яг л өнгөрсөн улирал шигээ сүпер тоглолтоо үзүүлсэн. Улирал эхлээд тааруу байсан ч одоо эргэж ирлээ... Бравоо...
Тэгээд мэдээж дараагийн сүпермэн бол Ван Пэрси...
Яахав эхний гоол цэвэр отон байсан ч манайх ганц удаа иймэрхүү нөхцлөөс гоол хийж үзье л дээ. Дандаа л гоолоо тооцуулахгүй эсвэл айл отонгоос хийдэг гэж юу байсын
Харин 2 дахь гоол бол Ууганаагийн хэлдэгээр жинхэнэ ЗИРЛЭГ гоол.
Ууганаа хальт мөргөж хийсэн гоолоо ЗИРЛЭГ гоол гэдгийм байлээ. Пэрсигийн 2 дахь гоол чинь л жинхэнэ зэрлэг гоол байхдаа. Адьяагаас ирсэнийг тогтоолгүй биеэрээ эргэж Чэхийн их талд... Сүпер гүйцэтгэл...
Харин нэг авч болдоггүй хаяж болдоггүй юм гэдэг чинь Адьяа байна.
Сэлгээнд байлгавал таарах амьтан гэж бодохоор л гоолддог эсвэл ассист өгдөг. Тэгээдовоо доо гэхээр л **н** **н** юм хийдэг. Гэхдээ энэ удаа муу байсан. Дрибл хийх гэж худлаа алцганадаг нь хэвээрээ наасан.
Аан тийм. Бас энэ Галлас гэж нөхөр байна. Бараг 1 сард явах гээд байгаам биш үү.
Ер нь энэ төвийн хамгаалалтын учрыг олж нэг мөр болгохгүй бол ч дээ. Төвийн хамгаалалт сэтгэл хүрэхгүй л байна шүү. Санья шиг гарыг дахиж 2-г олно гэж байхгүй л байх даа
Тэгээд манайх 1-р үед бол тааруу л байсан шд. Айлын нягт шигүү хамгаалалт руу орж чадахгүй л байсан.
Эдний **н** Иван нь овоо л тоглочихдог залуу байлээ.
2-р үед Ван Пэрси гоолдоод л дахиад 3-н минутын дараа гоолдонгуут цэнхэрүүд ч жинхэнэ шоконд ороод үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л болсон.
Тэгээд эдний энэ Анелка...
Ийм хөлдүү, суга гар байж яаж ПЛ-д 12 хусдаг байнаа. Бүр гайхаад барахгүйм. Юу ч гэлтэй билээ
Тэр нэг Сточ ч гэнүү Скоч гэнүү гарыг Микэлээр сэлгэдэг нь яаж байгаам болоо... Дэку тэгээд цэвэрлээд байснуу гүй юу
Болжморын фэнүүд эднийхийг л гүүрэн дээр нь хүчиндэнэ шиднэ гэсээр байгаад гүүрэн дээрээ бүүр цог золбоогүй болчиж л дээ хөөрхий...
Одоо ганц юм үлдсэн нь Ливерпүүлийг ВэстХэм өнөө шөнө торгоож чадвал бүр л сонирхолтой болох гээд байна.
Standings
Nº Team GP Pts
1. Chelsea 15 33
2. Liverpool 14 33
3. Manchester Utd 14 28
4. Arsenal 15 26