Германы Бундеслигийн ээлжит тойргийн тоглолтууд явагдлаа. 13 тойргийн дараах байдлаар хоёр баг 28 оноотой лигийг тэргүүлж байна. Байер 04 ,Хоффенхеом. Харин мэргэн буучдыг энэ тойрогт гоолдсон Ибисевич 14 гоолтой тэргүүлж байгаа бол араас нь Леверкузен -ий Елмес 10 гоолтой нэхэж байна.
Ганновер 1 : 1 Бохум (Шлаудраф) , (Фромловиц автогоол) Лигийн доод хагаст яваа хоёр багийн хувьд оноо хуваасан нь нэг талаараа шударга зүйл болсон мэт. Хекинг -н цэргүүдэд уул нь ялах боломж байсан. Тоглолтын 32 дэх минутад Die Roten -ний шинэ гишүүн Шлаудраф эхний гоолыг оруулснаар баг нь тэргүүлж эхлэв. Харамсалтай нь 4 минутын дараа хаалгач Фромловиц байж боломгүй алдаа гаргаснаар ,Бохум нэг оноотой харилаа.
Байер Леверкузен 2 : 1 Шальке 04 (Киеслин ,Елмес) ,(Кураньи) Бундеслигийг тэргүүлж буй Байер тун чухал ялалт байгууллаа. Тулааны 67 дахь минутад Германы ирээдүй гэгдэх Кастро хоёр дахь шар хуудсаа хүртэж багаа хүнд байдал оруулав. Үүний дараа зочи багийн Кураньи гоол оруулсан ч энэ нь ялалт байгуулахад хангалтгүй байжээ. Учир нь эхний хагаст эзэд 2 гоол хийчихсэн байсан юм.
Бруно Лаббадиа (Байер менежер) - Би багийнхандаа тэвчээртэй тоглосных нь төлөө баяр хүргэмээр байна ,үнэнийг хэлэхэд хүн дутуу болоход сандарч л байлаа ,гэхдээ манайхан бөмбөгний төлөө тэмцэж ,бүх хүчээ дайчилснаар энэ ялалтад хүрлээ' гэжээ.
Боруссиа 4 : 0 Айнтрахт (Суботич -2 ,Хажнал ,Фелип Сантана) Эхнээсээ л нэг багийн давамгайлал дор үргэлжилсэн энэ тулааны ялагч 2 -р хагас гэхэд альхэдийнэ тодорчихсон байлаа. Суботич - н дубль ,Хажналын оновчтой цохилт тооны харьцааг холдуулсан ба 69' -д Сантана эцсийн цэгийг тавьснаар 'хар шарууд' улирлын тав дахь хожлоо авлаа.
Юргэн Клопп (Боруссиа менежер) : Маш хэрэгтэй ялалт байгууллаа ,өнгөрсөн тулаанд би Гамбургтэй сайн тоглосон ч оноогүй харьсан ,харин өнөөдөр хэн гэдгээ харууллаа' гэжээ.
Сонирхуулахад Гамбургт хожигдсон тулааны үеэр албаны хүмүүс рүү дайрсан Дортмундын хамгаалагч Роберт Ковач -д оногдуулсан 3 тоглолтын 'бан' -г хоёр болгон цөөлжээ.
Энерги Готтбус 1 : 0 Карлсруэ (Желич) Готтбус -н менежер Бояан Красникар тулааны өмнө : Манай ихэнх тоглогчид хувийн ур чадвараараа бусдыг илүүргэж чадахгүй ,гэхдээ гар нийлж хичээж зүтгэх юм бол энэ бол асуудал биш' хэмээсэн билээ. Тэгвэл түүний хэлсэн үгс амьдрал дээр хэрэгжиж бараг мартах шахаад байсан 3 оноо хүртлээ. Тоглолтын 80 дахь минутад Серби эр Желич гоол хийсэн юм.
Хэдийгээр Энерги хомоол хамагч байрандаа үлдсэн ч ,шалдаа буугаад байсан багийн сэтгэлзүй ямар ч гэсэн сэргэсэн нь хамгийн чухал. Зочин багийн хувьд бас ч гэж муугүй байсан ба довтлогч Кеннеди нь олигтой байсан бол ялчих л боломж байж байлаа.
Херьта Берлин 2 : 1 Гамбург (Сисеро ,Домовчийски) , (Петрич) Хоёр баг хоёулаа амжилттай явааг ч хэлэх үү тун ширүүн тулаан боллоо. Эхний хагаст Ёол -н цэргүүд үнэхээр сайн байсан , харин 2 -р хагасаас Фавре -н оновчтой сэлгээнүүд үр дүнгээ өгснөөр зочдоо оноогүй буцаалаа. Ялангуяа Валери Домовчийски гарч ирээд үр дүнтэй 45 минутыг өнгөрөөсөн ба хожлын гоолыг оруулсан юм.
Мюнхенгладбах 2 : 2 Байерн Мюнхен (Френд ,Бредлеи) ,(Тони ,Рибери) Мюнхенчуудын хувьд үнэхээр азгүй өдөр байлаа. 5 дараалан ялаад байсан тэд тоглолтын 78 дахь минут хүртэл 0 : 2 -р ялж байв. Гэтэл энэ мөчөөс гуравхан минутын дараа тооны харьцаа 2 : 2 болох нь тэр. Мюнхенчүүд өөрсдөө хэд хэдэн сайхан боломжоо хийсгэсэн ч ,шүүлтийн алдаа энэ тоглолтонд нилээд гарсныг дурьдах хэрэгтэй.
Клинсман (Байерн менежер) : Гэртээ ганц хан оноотой харих тиймхэн л байна ,аваргын төлөө тэмцэхийн тулд жижиг сажиг алдаануудаа цэгцлэх хэрэгтэй байна. Гэхдээ ирэх тойрогт бид бүхнийг зөв хийнэ ээ' гэжээ. Дараа долоо хоногийн бямба гарагт Байерн Енерги -г талбайдаа хүлээн авах байгаа.
Байерн : Ренсинг ,Лелль ,Лусио ,Демичелис,Лам (67' Соса) ,ван Боммэл ,Зе Роберто ,Швайнштайгер (65' Боровски) ,Рибери ,Тони ,Клозе (80' Кроос)
Хоффенхеим 3 : 2 Уолфсбург (Ибисевич ,Карлос Эдүардө ,Обаси) ,(Графите ,Зеко)Тавхан минутын дотор 3 гоол орсон гэхээр ямар гайхалтай тоглолт болсон нь харагдаж байгаа байх. Хэрвээ Даниел Хаас хайхрамжгүй алдаа гаргаагүй бол Хофф ,зочдоо 'цэвэр дарах' боломж байсан. Тэдний багаас Карлос Эдүрда онцлохгүй байхийн аргагүй урамтай 'тулалдсан' ба мэргэн буучдыг тэргүүлж буй Ибисевич , 22 настай Нигер эр Обаси нар багаа ялалтад хөтөллөө. Хоффенхеим одоогоор 28 оноотой ,Байер -н хамт Бундеслигийг тэргүүлсэн хэвээр.
Штутгарт 0 : 0 Арминиа Бельефилд 13 -р тойргийн хамгийн уйтгартай тоглолт 'Мерседес Бенз арена' -д боллоо.
Армин Ве (Штутгарт менежер) : 'Эсрэг багийн дасгалжуулагч маань энэ үр дүнд сэтгэл хангалуун байж болно ,харин би лав биш ! , эхний хагасын тоглолт намайг маш их бухимдуулсан , дараагийн хагаст байдал арай л гайгүй болсон ч тоглолтыг бүрэн хяналтандаа авч чадахгүй байсаар тэнцлээ. Цаашид энэ алдаан дээрээ тулгуурлаж ажиллана' гэжээ. Die Schwaben -чууд хуурай тэнцснээр 18 оноотой 10 -т жагсаж байна. Бельефилд -чүүд харин доороосоо хоёрт.
Вердер Бремен 3 : 1 Кёлн (Диего ,Нальдо ,Уго Альмеида) ,(Новакович)Вердер : Виес ,Пасанен ,Нальдо ,Мертесакер ,Проэди (56' Тосич) ,Бауман ,Хант (76' Вранжес) ,Фрингс ,Диего ,Алмеида (81' Росенберг) ,Пизарро
Орон гаран Бременчүүд тоглолт оржээ. Кёлн -г талбайдаа бутниргэхэд эхлээд Диего пеналтиас , эхний хагас дуусах үед Нальдо мөргөж , 55 дахь минутад Уго 15 орчим яардаас гайхалтай цохиж багаа ялалтад хөтөлсөн байна. Эзэн багаас хамгаалагч Мертесакер тун хангалтгүй байсан ба хэд хэдэн эвгүй алдаа гаргаж харагдсан.