за хөөрхий муу сэдэвтээ хагас улиралдаа 1 удаа орж ирдэг болжээ...
гэхдээ одоо "ажил" хийх цаг үе маань ч ирлээ...
өөрийнхөө болон зарим нэг нөхдийн урмыг хугалахгүйг хичээнээ...
гэхдээ зунжин, намаржин амраад ороод ирсэн чинь энэ NBA чинь бөөн танихгүй хүнээр дүүрсэн байна...
ашгүй харин одооноос хэрэгтэй, хэрэггүйгээрээ ялгараад овоо цөөрөх бололтой...
за тэгээд ер нь таахад улам л хэцүү, оньсого шиг улирал бидний өмнө хүлээж байна...
Бостончууд ч ер нь амралтаа авах байхөө...
ер нь байна ш дээ, хүн чинь тэгээд зорилгодоо хүрчихээр одоо яг яахав?
дахиж түрүүлнэ гэсэн тийм **н** зорилго гэж байж болох уу?
тэгэхээр Нуурынхан л хамгийн тодоор бөгөөд томоор тэргүүн эгнээнд бичигдэх нь байна...
өнгөрсөн жил нээх гоё нуур цэлэлзэж байсан чинь юунаас ч юм болоод 10 л ус хөрсөнд шингээд, бас 10 л ус ууршаад, нуурны усны түвшин зохих хэмжээнээс дутсан гэсэн...
энэ жил хотын иргэд чадах чинээгээрээ ус зөөн юүлж байгаа учраас нуур нь бүр халих юм байхаа...
би сайн ойлгохгүй байгаа...
хаа очиж 76 гэдэг сонин нэртэй баг манай 76 шиг байхаа болих юм шиг байна...
хамгийн үзүүштэй бөгөөд хамгийн үр дүнтэй "хэрүүл, мэтгэлцээнээр" та бүхнийг байлдан дагуулах болноо гэж амлаад баахан гаруудаас гарын үсгийг нь авсан байна лээ...
бяцхан луйвар ч орсон байх талтай...
Пуужингууд жинхэнэ толгойны өвчинтэй болсон...
"Галзуу бөгөөд түүндээ үнэнч байлдагч" гэсэн хочтой сансрын нисгэгчийн тухай яриад байгаа ухаантай...
гэхдээ "Адельман" гэдэг хуучны сайн эм байгаа...
комбинзонд нь 5 боодол буюу 5 кг хийсэн, ер нь бол найдвартай гэж удирдлагын зүгээс үзэж байгаа бололтой...
даанч тэр нь Яао, ТМак 2-ын өвчнийг анагаах увьдасгүй, ямар ч хамаагүй гэсэн...
шинээр шуугиан тарих улсууд бол Портлэнд цементийн үйлдвэрийн ажилсаг залуус шүү...
ёстой нээрээ зах зээлийг бол чанар сайтай барилгын материалаар найдвартай хангаж, ашиг орлогыг хүүдийлэх шиг болохын чацуу хавар болгон шалгаруулдаг ТОР-8 бүтээгдэхүүний нэгээр шалгарч, "Үзэгчдийн найдвартай түнш" цолоор шагнуулнаа...
Нью-Йорк хотод алдагдсан нэр хүндээ олж авахыг тэргүүн зорилгоо болгосон баахан залуус байна гэнэ...
тэднийг Италийн мафийн нэгэн алдарт толгойлогч удирдаж байгаа бөгөөд "гүй, гүй, бас дахин гүй" гэж загнан гүйхгүй бол гэрт нь сонинд боодолтой загас илгээнэ гэж айлгаж байгаа гэнэ...
Канадын нутагт дэвсгэрээс дахин нэг үлэг гүрвэлийн өндөг олдож...
гэтэл дотроос нь аль хэдийн өтөлсөн Тайранозавр гараад ирсэн гэнэ...
одоо тэнд 2 том махчин динозавр бүгдийг нь залгина, зажлана гээд хөтлөлцөөд яваа байгаа гэсэн...
дунд нь мөстөөд хөлдчихгүй бол яадаг бол?
миний л мэдэж сонссон зарим мэдээ энэ байна...
тэгжийгаад өөр олон сонирхолтой юмнууд дуулганаа...