Бенеамата 2008-2009

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Өнгөрсөн улирлын шилдэг тоглогч хэн бэ?

1. Хулио Сезар
9
27%
2. Майкон
3
9%
3. Станкович
1
3%
4. Ибрахимович
20
61%
 
Total votes : 33

Re: Бенеамата 2008-2009

Postby El Payaso » Thu Nov 06, 2008 10:44 am

Кучуг би дэлхийн шилдэг ДМүүдийн нэгээ гэж бичиж байсан өнгөрсөн улиралд... Кучу сайн тоглогч... Интерийн хамгийн тогтвортой тоглогчдийн нэг... 2006 онд Кучуд их итгэж байсан... харин одоо бол өөр хэрэг... Маше, Гаго байна... надад Маше Гаго 2 Кучугаас илүү тоглолт төвд үзүүлнэ гэж боддог... Кучу яхав серби дээр 16 бөмбөг тасалсан байж болно... гэхдээ шигшээд хэзээ ч Интерт байгаа шигээ тоглож байгаагүй санагддаг... Пекерман Машег илүүд үзэж байсан 2006 онд... Зарим тоглолтоо Кучу сэлгээнээс эхлэж байсан... Басиль ч гэсэн сүүлийн нэг жилийн хугацаанд ихэвчлэн Маше Гагог төвдөө гаргаж байсан... Одоо ч гэсэн Мара энийг л хийнэ гэж байна... Мара огт Кучуг хэрэггүй гээд хэлчихсэнээс биш Басилийн сүүлийн хэдэн тоглолтод Кучуд зай гарахгүй болчихсон байсан ш дээ... Гагог гэмтэх хооронд л Машетай хамт тоглож байсанаас бусад үед Басиль Гаго Маше гэсэн сонголтыг хийж байсан...

Занеттигийн хувьд угаасаа манай багийн домог... гайхалтай тоглогч... одоо 35 тай хүн... 2010 он гэхэд хэр формтой байх вэ? гэдэг том асуудал... нэг бол Занеттид найдаад тоглуулаад байж болно... Үгүй бол орных нь хүнийг одооноос бэлдэж болно... 2 сонголтын нэгийг Мара хийсэн...

надад бол Кучу тоглоно уу? Занетти тоглоно уу? падгүй энэ шигшээ баг л сайн тоглоосой гэж бодож байна...

Тэгээд Интерийн тоглогчидийг тоодгүй энэ тэр гэж ккк... Би Бүрдиссод лав дуртай шигшээ багт 2010 онд хамт байгаасай гэж хүсдэг... Кучу болон Занеттигийн хувьд бол түрүүн бодлоо бичсэн... Самуэлийн хувьд үнэндээ Ромад байсан Хана хочтой Самуэлээс нэр нь л үлдсэн гэдгийг бүгд л мэдэж байгаа ш дээ... сайн тоглогч байсан... одоо харин шигшээд дуудах шаардлагагүй хүн болсон... Круз гэж байна... би Крузд дуртай... гэхдээ шигшээд энэ хүнд зай байхгүй гэж боддог...

Занеттиг сайн формтой тоглоод цом авбал би ч хамгаас илүү баярлана... гэхдээ Занеттиг дуудахгүй байгаа бол тэр дасгалжуулагчийг буруу юм хийлээ гэж лав бодохгүй... дасгалжуулагч бүрт өөрийн гэсэн бодол байгаа... Пекерман шигшээд ирээд ахлагчийн туузыг Соринд өгч Занеттиг дэлхийн аваргаар жийсэн... Оронд нь Скалониг шигшээд дуудаж олныг алмайруулсан... гэлээ гээд Пекерманы тактикт Занетти багтахгүй байсан гэдгийг бид дэлхийн аваргаар харсан ш дээ... Занетти шиг домгийг сэлгээнд суулгаж чадахгүй учраас л Пекерман түүнийг орхиж Скалониг авч явсан... нэг үндэсний шигшээ багийг ахлаж байгаа хүмүүс гэж яж бодсон биднээсээ дээр хүмүүс байгаа байлгүй дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бенеамата 2008-2009

Postby mick » Thu Nov 06, 2008 11:08 am

Мэдээж 35 бол өндөр л нас л даа.
Гэхдээ энэ нь хамгаалагчдын хувьд ид нас байхгүй юу.
За яахав довтлогч нарт бол хэцүү, хагасуудад хүнддээд ирж байгаа нас л даа.
Тэгэхээр Занетти бол насаар гологдохгүй гэсэн үш. Тэр тактик энэ тэр нь л юу байдаг юм гэхээс...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Цоомоо » Thu Nov 06, 2008 11:46 am

Ер нь бол Мэндээ Аргентиний улаан фэн ч гэсэн тоглогч нарт нь ялгаварттай ханддаг нь үнэн л асуудал шүү ккэ.
Манай муу Рикийг бол нээх үнэлдэггүй л байсан, 4-5 жилийн өмнө. Тэр үед Мэндээ Аймар л гэдэг байсан даа...Ер нь Барсад байхаас нь эхлээд л Рикельме, Рикельме гэж би ганцаараа шахуу л дугардаг байсан. Барсад олигтой байж чадаагүй болохоор манайхан ч нээх онцолдоггүй л байсан...ХБ өөрийнхөө хүслийг илэрхийлсэн байна, бодлоо хэлсэн байна, шаар энэ тэр бол нээх эмзэглээд байх юм биш байх оо. Ялангуяа Мара бол хэзээ ч ямар ч **н** юм хийж чадах гар ш дээ...
За тэр ч яахав.
Интер азгүй байсан. Муу байгаагүй. 2 гоолыг нь бүүр яг өөрсдөө хийж өгсөн, 1-ыг нь бараг л хйиж өгсөн. Бурдиссогийн эхнийх, дараа нь Камбьяссо мөргөсөн чинь нэг гарын толгойд ойгоод орчдог наасан, хаха...Сүүлд Бурдиссо бас л алдаа гаргаж, гоолыг нь бэлдэж өгсөн...Бүүр инээд хүрдэг наасан, тийм бүтэлгүй. 3-ын 3 гоол өөрсдөөсөө болж алддаг...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Thu Nov 06, 2008 12:18 pm

Цоомоо wrote:Интер азгүй байсан. Муу байгаагүй. 2 гоолыг нь бүүр яг өөрсдөө хийж өгсөн, 1-ыг нь бараг л хйиж өгсөн. Бурдиссогийн эхнийх, дараа нь Камбьяссо мөргөсөн чинь нэг гарын толгойд ойгоод орчдог наасан, хаха...Сүүлд Бурдиссо бас л алдаа гаргаж, гоолыг нь бэлдэж өгсөн...Бүүр инээд хүрдэг наасан, тийм бүтэлгүй. 3-ын 3 гоол өөрсдөөсөө болж алддаг...

Үнэн үнэн :-o . Зооноосоо ч 1-р байна уу 2-р байна уу гардаг хамаагүй гараад л байдаг. 16-с эхлээд болохоо байгаад эхэлдэг юм. Тэр дутагдлыг Моу маань эрхбиш өөрчлөх байлгүй :!:
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby Mr S » Thu Nov 06, 2008 1:21 pm

ИНтер-н гоолыг тооцоогуй.......... яалт ч гуй дотроос гаргасан..............

Бурдиссо ч тэнэгтэж огсон доо........ ялангуяа эхнийх дээр........ арай л........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Nobun@g@ » Thu Nov 06, 2008 2:41 pm

mick wrote:Мэдээж 35 бол өндөр л нас л даа.
Гэхдээ энэ нь хамгаалагчдын хувьд ид нас байхгүй юу.
За яахав довтлогч нарт бол хэцүү, хагасуудад хүнддээд ирж байгаа нас л даа.
Тэгэхээр Занетти бол насаар гологдохгүй гэсэн үш. Тэр тактик энэ тэр нь л юу байдаг юм гэхээс...


Занэтти бол одоо тогтвортой сайн тоглолт үзүүлж байгаа ч 2 жилийн дараа яах бол хэцүү ш дээ.

Цоомоо wrote:Ялангуяа Мара бол хэзээ ч ямар ч **н** юм хийж чадах гар ш дээ...


Харин ингэж хэлэх чинь утгагүй байхгүй юу. Сонгогдоод гараад ирсэн хүн, бүтэх үү үгүй юу мэдэхгүй ч гэсэн ямар ч байсан нэг юм бодсон байгаа.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby El Payaso » Thu Nov 06, 2008 4:06 pm

4-5 н жилийн өмнө Рик Барсад хөлөө олж чадахгүй байх тэр үед Аймар ла лигийн шилдэг плэймэкерүүдийн нэг байсан ш дээ... тайтле авч лигаг оновчтой дамжуулалтаараа тэргүүлж байсан... тухайн цаг үедээ бол Аймар л илүү байсан... Пекерман л Рикийг шигшээгийн салшгүй нэг хэсэг болгосон ш дээ... Тэрнээс Биелсагийн үед бол үнэлэгдэдгүй байсан... өөрөө ч нэг их сайн байгаагүй л дээ... Вияареальд л оргил тоглолтоо үзүүлж өөрийгөө бүрэн нээсэн ш дээ Рик... тэрнээс өмнө бол Бокад алдаг л байсан ч европт бол өөрийгөө бүрэн харуулж чадаагүй л байсан...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бенеамата 2008-2009

Postby spain man » Thu Nov 06, 2008 5:16 pm

Яахав ХБ гийн хүсэл л юм даа .. Түүнээс биш бодит байдалтай яагаад ч зохицохгүй шд .. Би хичнээн раулыг сая еврогоор дуудагдаасай гэж хүсч байсан ч түүний байранд Вилла, Торрес нар хамаагүй илүү тоглож чадах учраас юу ч яриагүй ... Үүнтэй адил кучу гаас маше, гаго хоёр хамаагүй илүү тоглох нь үнэн л юм чинь дуудсангүй гэж гомдоллоод байх шаардлага байхгүй байх өө... Занетти бол бүүр эргэлзээтэй .. Тогтвортой гэж одоо хааяахан алуур хийж харагдах юм байна шд ... тэгээд ч 2010 онд лигийн өчнөөн тоглолт хийчихээд шигшээд тоглоход 37 нас ахдах байлгүй дээ ... Ид байгаа залуусыг дагаад гүйгээд байж дөнгөхгүй нь тодорхой ..

Рикийн талаар мэндээтэй санал нэг бна .. Барса дахь рик гэж мэдэх ч үгүй юм байна..
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Fri Nov 07, 2008 7:50 am

Тиймээ ганц миний л бодол. Раулын хувьд ч би харамсдаг. Багтаа олон жил алаад байсан мөртлөө шигшээдээ олигтой амжилтгүй. Сая зун гэхэд багтаа багтаад европын аварга авсан бол ууг нь
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Fri Nov 07, 2008 8:23 am

Сар гарангийн өмнө Мариогийн төрсөн эцэг эх нь шар хэвлэлийн од болох гэсэн үү, хэвлэлээр баахан бурж өгсөн. Тэднийхээр бол тэд 2 настай Мариотой хамт Италид ирсэн, тэгээд өсгөх боломжгүй болохоороо хүмүүсийн санал болгосноор өргүүлсэн гэж байсан. Тэгэхээр Марио маань одоо 18тай биш, 20той юм гэнэ

Үүнд нь манай жаал дургүйцэж. Тэд 16 жилийн турш төрсөн өдрөөр минь хүртэл нэг ч удаа залгаж мэнд хүргэж байгаагүй. Тэд намайг Интэрийн болон Сери А-н тоглогч болсноос хойш холбогдож ирсэн. Тэд зүгээр өөрийн зургуудаа надтай болон Интэртэй холбож сэтгүүлүүдээр тавиулахыг хүссэн. Бидэнд ямар ч холбоо байхгүй, тэд миний хувьд танихгүй хүмүүс гэжээ.

Бодоожоор **н** юм хийх юм. Тэднийхээр бол Италийн эмнэлэгийнхэн яах гэж цагаачийн 2 настай хүүхдэд дөнгөж төрсөн хүүхдийн гэрчилгээ өгсөн байж таарах уу? Гэрчилгээг нь өглөө гэхэд дараагийн эмч, цэцэрлэгийнхэн болоод өргөж авсан эцэг эх нь 2 настай хүүхдийг нярай амьтнаас ялгаж чадахгүй гэж үү?!
Өсгөөгүй ч төрүүлсэн хүүхдээ өдий дайтай явж байгаад нь баярлаж бахархахын оронд шар хэвлэлээр оролдож юугаа хийхнэв дээ. Аргагүй л танихгүй хүмүүс шиг хандаж байна
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby El Payaso » Fri Nov 07, 2008 9:48 am

тийм байхаа Марио бас надаа насаа дарсан санагдаад байдын... арай л хөгшин царайтай...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бенеамата 2008-2009

Postby Gooner » Fri Nov 07, 2008 10:03 am

Би лав 18-тай гэж боддогүй.
Царай нь ч тэр тэгээд тоглолт нь ч тэр. 18-тай гэхэд л ахадмаар тоглолт үзүүлдэг
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Fri Nov 07, 2008 8:04 pm

Миний бодлоор түүнд насаа дараад байх шаардлагагүй. 18тай ирээдүйтэй тоглогчид зөндөө л байна. Патогоос эхлээд. Месси ч Мариогоос илүү алдартай байсан.
Агуу тоглогчдын хувьд бол эхлэл болдог гоё нас. Мохамед Али 18 настайдаа Ромын олимпын аварга болж байсан. Пеле 17тойдоо ДА-н хамгийн залуу тоглогч болж финалын тоглолтонд 2 гоол хийж байсан.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Sat Nov 08, 2008 8:02 am

Өнөөдөр манайхны бэлтгэл дээр алтан спонсор Волвогийнхон машин бэлэглэсэн байна тоглогчдод. Бэлтгэл дээр 2 баг болж тоглоод хожсон багын 11 тоглогчдод Волвогийн XС60 crossover гэдэг загварыг бэлэглэж. Спонсоруудын тоглогчдод барьсан гэнэтийн бэлэг байсан бололтой.

Image

Image

Image
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Uugii » Sun Nov 09, 2008 11:54 pm

бүтэн үзэж чадсангүй сүүлийн 5 минут л үзлээ талбай дээрээ тэнцэхнүүдээ гэсэн круз бас л ясны довтлогч юмаа яаж ийж бгал 90'д гоол хийчихиймаа
Uugii
AC MiLaN VaLeNciA FaN
 
Posts: 402
Joined: Tue Mar 18, 2008 9:05 am
Location: estadio mestalla,san siro

Re: Бенеамата 2008-2009

Postby enkuna » Mon Nov 10, 2008 12:51 am

3 онооны мөн хүснэгтээ тэргүүлэх сайхан мөргөлт байлаа сүүлийн 2 тоглолт дараалан ахмад довтлогч туршлагаа харуулаад амжваа... Занетти
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Бенеамата 2008-2009

Postby ..::Affictor::.. » Mon Nov 10, 2008 1:03 am

цаг дуусч байхад хийж 3оноогоо авлаа тхх Круз үнхээр хэрэгтэй үед гоол хийж байна шүү
Адрианог бас дуудаагүй муу
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby mick » Mon Nov 10, 2008 10:08 am

Image
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby spain man » Mon Nov 10, 2008 11:06 am

Жозэ өөрөө гоолдсон юм шиг сэлэбрэшн үзүүлж эдэр ... Адрионотой интер хожоод байсан бол гараанд гарахаа байснаас хойш сонин болчихжээ ... Тэнцээ л .. Өчигдөр бол бас л тэнцэхээр байлаа.. Лакидцан болохоос биш ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Devil 7 » Mon Nov 10, 2008 1:55 pm

Nodnin Adriano gui turuulchee l bizdee
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Бенеамата 2008-2009

Postby spain man » Mon Nov 10, 2008 2:03 pm

60 чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэдэг шиг юм болоо биз дээ хахаха ... Нодлингийн Сери А гийн багууд энэ жил шаал ондоо байна...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Mon Nov 10, 2008 8:05 pm

Хүнд сарын эхний тоглолтоо Удинитэй хийж хожлоо. Одоо Палермо, Панатинайкос, Ювэ, Наполи гэсэн багуудтай 11 сард тоглоно.
Сүүлийн 5 тоглолтонд хожиж чадалгүй, тэнцэж байсан Удинигээ хожлоо. Италийн цом болон сэри А-д 2 жил хожоогүй байсан.
Самуэль бараг жилийн дараа лигийнхээ тоглолтонд оролцлоо. Бэртлээсээ дөнгөж ирээд байгаа ч маш сайн тоглосон. Кучу хэд хэдэн гоё текник гаргасан бас сайн ч тоглолоо. Өмнөх тоглолтуудад дажгүй тоглож байсан ч Куаресма энэ удаа тийм ч сайн тоглосонгүй. 2-р үед Крузаар солигдож суулаа.
2 баг хоёулаа л довтолж тоглосон. Куаглерелла, Пепе гээд айлын залуу довтлогчид сайн тоглосон. Дээрээс нь чилийн Санчес гээд залуу. Айлын хамгаалалт бол янзтай байна лээ. Ялангуяа 2-р давхарт. 88 дах минутад Занеттигийн бараг 30 орчим метрээс цохисон нь шон оносон. Ууг нь гоё цохисон л доо.

Круз өмнөх тоглолтонд сэлгээгээс гарч багаа тэнцээнд хүргэсэн бол энэ удаа хожилд хүргэлээ. Круз ихэвчлэн иймэрхүү чухал тоглолтуудад гоол хийдэг, дербид бас сайн тоглодог. Энэ тоглолтоо дараа дараагийн чухал тоглолтуудад гаргах байх гэж найдъя.
Тоглолтын дараа тэрээр багийн хамгаалагч Самуэльд баяртай байгаагаа хэлсэн байна. Энэ хожил бүгдэд маань баяр бэлэглэсэн, олон сарын турш бэртэлтэй байж байгаад ирээд эхний тоглолтондоо сайн тоглож хожсонд Самуэль маань илүү их баяртай байгаа байх гэж.
Аргентин болохоороо тэгж байна уу гэвэл үгүй юм байна. Станкович Дакууртыг буцаж талбайдаа гарахад түүнд баяртай байгаагаа хэлж байсан. Манайхан эв нэгдэлтэй гоё байгаа юм байна. Форза Неразурри!!
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Mon Nov 10, 2008 8:12 pm

Image

Image

Image
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Mr S » Tue Nov 11, 2008 10:07 am

Круз-н гоол оронгуут Жозэ Чэлсид бхдаа уйлдлээ давтаад л...... ФА финалд Улаануудад Ж оортоо гоол хийнгуут......... ингэж бж билээ...........

Куарисмо ч Ибра-н уурыг их барсандаа............
дамжуулчих юман дээр оороо цохиод хаалгачид бариулчихсан.............. Ибра боож ухэх гэж бсан.............
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby WALCOTT » Thu Nov 13, 2008 12:24 pm

Image
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 20 guests