Баяраа нь байн оо ....
шөнө 02.45 - с босоод хараад байсан чинь байдаггүй ээ ....тэгсэн цагийн дараа эхэлдийн ..... за тэр ч яахав .... өглөө босоод юм бичих гэсэн нэт болдгүй ээ....хичээлдээ явчаа л сая л ирлээ .....ангийнхантай баяраа тэмдэглээд оройтчлоо
Өнгөрсөн шөнийн сэтгэл хөдлөлөө үгээр илэрхийлэх аргагүй юм ....үхтлээ баяласаан .....
та бүгдэд маш их баярлалаа .....хүнд үед бидэнд урам зориг бэлэглэж ,дэмжиж байсан бүх хүнд , баярлалаа..... бидэнд итгэл найдвар ,урам зоригийг бэлэглэсэн Пануччи -даа баярлалаа .....үргэлж Ромын төлөө зүрх нь цохилж байдаг гайхамшигт Капитан ,Вучи ,ДДР гээд бүх тоглогчдодоо баярлалаа.....бас хэдийгээр маш их дарамт ,шахалттай хүнд байдалд байсан ч гэсэн Рома -г гэсэн сэтгэлээ гээлгүй , үргэлж бидний гэж ,төлөө сэтгэлээ зүрхээ зориулдаг Ноён Спаллетти танд баярлалаа .....
мань эр өөрийн зарим алдаан дээрээ дүгнэлт хийж , 4-4-2 буюу 2 довтлогчтой хувилбарыг сонгосон нь үр дүнгээ өглөө ..... ер нь манай дэмжигчдийн сайтаар зчилж явахад олонхи нь 2 довтогчтой хувилбар дээр санал нэгдэж байлаа ....дээр 4-4-2 бол болж байна ......одоо бага зэрэг боловсруулах л хэрэгтэй ....
Тоглолтын хувьд :
Вучи урдаа үүргээ биелүүлж ,Тотти бага зэрэг татаж бриллиант пассуудаа гаргаж өгч байлаа ..... яг үнэнийг хэлэхэд тоглолтын эхний хагаст бол Мирко -д уур хүрч байсан ....ердөө жоохон хичээж сэтгэл гаргахад л чулуу болгож болохоор сайхан боломжуудыг зүгээр л эсрэг багийн хамгаалагч ,хаалгачын хоол болгоод байв .....харин хоёрдугаар хагасаас бол өнгөрсөн тоглолтуудад харагдаагүй 'жинхэнэ Вучи' эргэн ирсэн ...сүүлийн гоол дээр бол лайтай ....Микел -г өлхөөн аргалаад гоол .....бага зэрэг аз байсан бол дахиад ч гоол оруулахаар байлаа ..... магадгүй пануччи -н эхний тэр гоол ороогүй байсансан бол Мирко тэр 16 -н гаднаас зоригтой цохихгүй байсан ч юм билүү .... ганц вучи ч биш бүгдийг ялалтад уриалан дуудсан тэр гоолынх нь төлөө Ветерандаа дахин баярлалаа....
Энэ тоглолтонд би хоёр хүнийг онцлон магтмаар байна.....Пизарра ,пизаман - бяцхан Чили эр , түүний ялах тэр их хүсэл эрмэлзэл ,гайхалтай бөмбөг эзэмшилт ,талбайг харах чадвар ,мэдрэмж тоглолтыг найруулж буй байдал гээд түүний 90 мин -н 'бүжгийг' та бүгд хангаллтай харсан байх , A brilliant game from the little man
Матео Брихи - үнэнийг хэлэхэд би энэ залууг тийм ч үнэлдэггүй байж .... түүний олон байрлалд тоглох чадварыг нь дутуу бодож байжээ .....магадгүй 4 хагас хамгаалагчтай тактикт хаана ч тавьсан ,ямар ч асуудалгүй үүргээ биелүүлж чадах байх ....өнгөрсөн шөнө ч хэн гэдгээ харуулла (Вучи -н эхний гоолын ассист өгч байгааг нь бичлэгээс хараарай)
хамгийн их сэтгэл зовоож байгаа асуудал болох хамгаалалт ч өнгөрсөн шөнө муугүй байсан ......ганцхан Дон Жуан маань л мэргэжлийн тамирчин гэхэд 'эвгүй хэд хэдэн алдаа гаргасныг эс тооцвол бүгд үнэхээр сэтгэлээсээ ,идэвх чармайлт гаргаж ,хичээлээ .....
үүгээрээ ч хүчирхэг Челси -д алсаас буудах л боломж олдож байсан ... .....нээрээ Донигоо яаж мартаж болох билээ ......
Лампс ,Декүгийн маш аюултай цохилтуудыг гайхалтай хаасан ... ....уорлд класс сеивүүдээрээ манай ар талыг найдвартай манаж байгаад баярлалаа....
Одоо бүх зүйл биднээс л шалтгаална .....дараалсан олон ялагдлын хар цувралаа зогсоолоо .....тэгэхдээ бүр хүн бүрийн магтаж ,европын шилдэг багуудын эмээдэг Челси -г бууулган авлаа ......бидэнд тулгараад байсан энэ хүнд үеийг туулахад мөнгө төгрөг ,үнэтэй толлогчид хэрэггүй зөвхөн ялах урам зориг ,эрч хүч л хэрэгтэй байсан тэрнийгээ олж авлаа ....одоо урагшаа зүтгэх л хэрэгтэй ....лигийн топ ....цаашлаад ирэх хил ОЛимпико -д болох шигшээ рүү зүтгэх хэрэгтэй ......ихийг хүс ...ихийг мөрөөд тэгвэл чиний хүсэл биелнэ ....... бүх зүйл одоо л эхэлж байна .....ФОРЗА РОМА !