el payaso wrote:xb wrote:Марадона *a*р чинь Кучу, Занетти 2-г шигшээ багтаа дуудахгүй,
хахах тэхээрээ *a*р болдог юм уу?
яагаад домгийг чин шаар гэснээ тайлбарлъя. Манайх үргэлж олон орны тоглогчдын цуглуулга байсан үеийн үед. Нэрэндээ таарсан юм шиг. Тэрний дийлэнхийг нь Аргентинчууд бүрдүүлдэг. Ялангуяа сүүлийн жилүүдэд. нэг орны тоглогчид олон тоглосон тоглолтонд манай Аргентинчууд 2-3 жилийн өмнө тоглосон байдаг. Нөгөө Самуел, Круз, Бурдиссо, Занетти, Кучу гээд 6 байл уу 7 тоглогч гараанд гарч тоглосон нь А лигийн нэг өвөрмөц үзүүлэлт болдог. Иймд ч Аргентинчууд Интэрт тоглох дуртай, манайд ирэхдээ ч дуртай байдаг, Интэрт гэсэн Аргентин тоглогчид авахаас буцдаггүй. Өнгөрсөн хавар Мэссигийн аав нь хүүгээ Барсад насыг барахгүй, хэзээ нэгэн цагт А лигт тоглоно гэсэн нь Интэрт ирнэ гэсэнтэй адил сонсогдож байсныг олон хүн хэлсэн байдаг. Гэтэл тэд түрүүлж Интэр гэж хэлээгүй байхад шүү дээ
Кучу, Занетти шигшээ багтаа дуудагдахгүй бол Интэрийн хувьд сайн. Клубынхээ тоглолтонд оролцоод элдвийн юм гээд байхгүй амар. Гэхдээ тоглогч бүр шигшээ багтаа тоглох нь хүсэл мөрөөдөл болдог. Тиймд ч тэднийг шигшээ багтаа тоглож өндөр амжилт гаргаасай гэж хүсдэг. Занеттиг ялангуяа. Түүнийг шигшээ багтаа тоглож хамгийн олон тоглолт хийсэн тоглогч болж Аргентины мөнхийн рекордыг хийгээсэй гэж хүсдэг. Хэрвээ жил хагасын дараа Занетти шигшээ багаа ахлаад ДА-д оролцвол би Италиас илүү дэмжинэ. Асуух байх л даа чи чинь тифоси биз дээ гэж. Тийм л дээ гэхдээ багийнхаа домог болсон ахлагчаа сүүлийнхээ ДА-д тоглоод авчихаасай гэж хүсэж байна. Би ханачихсан. Ирэх ДА-д Итали түрүүлэхгүй байсан ч би гомдоод байхгүй. Учир нь бид өнгөрсөн дэлхийн аваргууд. Саяын европын аваргаар ийм мэдрэмж төрж л байсан. Мэдээж Занеттитай Аргентин авахгүй бол Италиа дэмжинэ. Занеттигийн хувд ийм байна.
Кучу гэвэл хэн билээ Аргентин гээд байдаг нэг хүү жилийн өмнө л Кучу бол дэлхийн шилдэг ДМ, тэр бол байрлалдаа шилдэг гээд гүйгээд байсан. хэн байсныг нь мартаж. Ядахад ийм сайн тоглогчоо битгий орхиосой гэж хүсэж байна Аргентинчууд. Зарим мундаг дасгалжуулагчид нь Занеттиг шигшээ багтаа дуудаагүй, тэгээд мундаг амжилт гаргасан юм байхгүй л байна. Жилийн хугацаанд Занетти залуучуудаа удирдаад бүх л тоглолтонд сэлгээгүйгээр тоглож байсан. Юун Аяала. Түүнээс ч өмнө Занетти шигшээ багийнхаа ахлагч байсан. Мундаг ухаантай дасгалжуулагчдын ачаар л тэр ахлагч болоод байсан. Сүүлийн ДА гэвэл Сербиудыг будаа болгосон үнэн. Гэхдээ тоглолтын баатраар гоол хийсэн болгон тодроогүй. Серби муу баг биш гэхдээ тэднийг Кучу л алсан. Тэрний хүчинд л тэд том хожил авсан. Учир нь тэрээр уг тоглолтонд 16 дамжуулалт тасалсан!!!!
Ийм болохоор миний нэг хүслийг баллах гээд байгаа Мараг чини шаар гэсэн юм. Миний нэг үг ч ардаа утга агуулсан. Амандаа орж ирсэн шаар гэдэг үгийг шууд биччихээгүй. чамд гоё байх л даа Интэрийн тоглогч шигшээд нь байхгүй бол. ер нь Аргентины фэн байж тэдэндээ бас ялгавартай л ханддаг. Реалын Савиола, Хигуайн нар гоол хийгээд хожвол манай Аргентинчууд гээд сүйд болно, тэгснээ Круз, Кучу нар гоол хийгээд хожвол юу ч байхгүй шүү. тэгээд чиний хувьд манайх, челси бол авах юмгүй, бүгдээрээ муу, мунхагууд байдаг хойно.