Зиак энэ улирлын 12-р тойрогт Францын Гигант Лион клуб маань Турины алдарт Ювентусын 69000 хүний суудалтай Делле Алпи-д зочилж тоглолоо. Манай багын гараанаас харахад ойлгомжтой хамгаалж тоглох тактиктай байлаа. Урдаа ганц Бензема довтлогчоор харин 2 жигүүрт баруунд Говоу, зүүнд Бен Арфа нарын вингерүүд, төвд Каллстром, Жуниньо, Тоулалан нарын хагасууд гаржээ. Хаалганд хашир туршлагатай Грегори Купе, хамгаалагчдаар баруунд Арне Фридрих, төвд Скиллачи, бразил легионер Крис , зүүнд 2006 оны дэлхийн аварга Италийн шигшээ багийн гишүүн Фабио Гроссо гаржээ. Сэлгээнд :
Хаалгач:
Давид Жеймс
Хагас хамгаалагчид:
Накамура
Мунтари
Довтлогчид:
Элмандер
Фред
нар байлаа. Тоглолтын 2-р үеийн 51 дэх минутад Говоу-ийн хийсэн гоёмсог гоол ортол хэн хэнийхээ хаалганд гоол хийгээгүй байв. Хэдийгээр Лиончууд маань тоглолтын цаг дуусахад 5 мин дутуу байхад хүртэл тэргүүлж явсан ч Гоол алдсан Юве-чүүдийн дасгалжуулагчын гоол алдсаны дараа 60 дахь Минутад Трезегег суулгаж хийсэн сэлгээ Иакуйнта 85 дахь минутад манай хамгаалалтын алдааг ашиглан хялбархан гоолдсоноор тоглолтын цаг удалгүй дуусаж. Тоглолт 1-1 ээр тэнцлээ. Энэ улирал эхлээд Ювентус манайхыг хожиж чадаагүй л явна. улирлын эхэнд бид нутагтаа хүлээж аваад 1-0 оор хожоод явуулсан билээ. Дараагийн учраа Италийн гигантуудын бас нэг том төлөөлөгч Мөнхийн хотын Рома багийг нутагтаа хүлээж авна...