ЮВЕНТУС

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ЮВЕНТУС

Postby Mr S » Tue Oct 28, 2008 3:28 pm

Амаури ч тун хэрэгтэй хун юм аа.........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: ЮВЕНТУС

Postby ..::Affictor::.. » Thu Oct 30, 2008 2:30 pm

Нэдвэд ийн гоолууд лайтай
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: ЮВЕНТУС

Postby BuG » Thu Oct 30, 2008 3:31 pm

Чехийн Пуужин Недведийн бензин дуусах мөдгүй шинжтэй... :eek:
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Thu Oct 30, 2008 9:09 pm

Image

2008/09 Serie A – Day 9
Bologna, Dall’Ara Stadium
Wednesday October 29th 2008

BOLOGNA-JUVENTUS 1-2 (0-1)
GOALS: Nedved 12, 56, Di Vaio 74.

BOLOGNA: Antonioli; Moras, Castellini, Terzi; Zenoni (Marchino 46), Lavecchia (Bernacci 89), Mudingayi, Mingazzini (Cerrus 67), Bombardini; Di Vaio, Marazzina. Subs not used: Colombo, Britos, Lanna, Deambrogio, Adailton. Manager: Arrigoni.

JUVENTUS: Manninger; Mellberg, Knezevic, Chiellini, Molinaro; Luigi Marchionni, Sissoko (Ekdal 60), Tiago (Camoranesi 83), Nedved; Amauri (Giovinco 70), Iaquinta. Subs not used: Chimenti, Ariaudo, Castiglia, Rossi. Manager: Ranieri.

REFEREE: Trefoloni from Siena.
YELLOW CARDS: Molinaro 23, Marchini 58, Mudingayi 63, Carrus 78.

Недвед энэ тоглолтын гол баатар, экс Рома Антоньоли гол буруутаан болж таарлаа. Болонья ч манайд сүрхий гай тарихгүй хожигдлоо. Нөгөө талаас экс Ювэ Ди Вайо гоолджээ. Манайхан нөгөө л гэмтэл бэртэл дундаа байсан ч чухал ялалтыг авч чадлаа. 11 сар гарахаар гэмтэлтэй нөхөд буцаж ирж, гайгүй болох байх...Өнөөдөр Каморанези багт ирж, сүүлийн 7 минут тоглосон байна.
Раньеригийн хувьд энэ 7 хоногын Бямбад Олимпикод Ромаг хүлээж авах тул ахлагчийг амраасан байна. Мөн Сиссико, Амаури нарыг ч эрт сэлгээнд суулгаж нөөсөн байна.
Гарааны хувьд Кнежевич төвд хамгаалагчаар Кьеллинитэй хамт, Тьяго Сиссикотой төвийг дааж авсан байна. Яквинтад боломж олгожээ. Тьяго, Экдаль нар гарсан гэхээр л төв яаж хоосорсон нь ойлгомжтой байлаа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Thu Oct 30, 2008 9:10 pm

Image

Энэ тоглолтын дараа манай Недвед ирэх жил гэрээгээ дахин нэг жилээр сунгаж магадгүй гэсэн юм ярьсан байна. 36-тай гэхэд сайн л тоглож байна даа. Ирэх жил сайн сэлгээ байх л болов уу.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Thu Oct 30, 2008 9:18 pm

Image

Роматай төрөлх Олимпико цэнгэлдэх хүрээлэндээ хүлээн авч тоглоно. Адилхан гэмтэл нэрвэгдсэн баг ирэх боловч сэтгэл зүй тийм ч сайн биш тул манайхан будаа болгох байх аа....
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Г.Баяраа » Thu Oct 30, 2008 9:26 pm

ер нь хэн нэг нь будаа болоод байх олон гоол орно гэж бодку л байна шүү :grin:
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Thu Oct 30, 2008 9:55 pm

Манай баатар, домогоос ярилцлага авчээ.

1996 онд Спартагаас ирсэнээс хойш Недди маань Италийн хөлбөмбөгийн ертөнцөд 12 жил чанагдсан байна. 5 улирлы Лациод өнгөрүүлэхдээ Сери А-д 137, Европын цомын тэмцээнд 45 тоглолт хийсэн бол 2001 оноос Ювед ирээд түүнээс хойш Сери А-д 190, АЛ-д 50 тоглолт хийсэн байна.

ФИФА ком түүнээс манай багын бэлтгэлийн бааз Виново дээр байхад нь ярилцлага авчээ.
: Павел чи яагаад энэ жил дахин 1 жил тоглохоор шийдсэн вэ?
Павел Недвед: 2 жил АЛ-д бид тоглоогүй тул энэ жил АЛ-т тоглох боломж намайг үнэхээр татаж чадсан. Хэдийгээр энэ өндөр түвшний тоглолтыг хадгалах, 7 хоногт 2 тоглолт хийх хэцүү даалгавартай байсан ч баг маань надад итгэж гэрээгээ сунгахыг санал болгосон нь надад их таатай байсан.

Таны Юве-д өнгөрүүлсэн 8 улирлаас хамгийн дурсгалтай улирал аль улирал вэ?
2002-2003 оны улирал хамгийн дурсамжтай нь байлаа. Бид Скудеттог хүртэж, АЛ-ын шигшээ тоглолтод шалгарсан. Хагас шигшээд Реалтай хийсэн тоглолт бидний хувьд гайхамшигтай сайхан тоглолт байсан.

Сери Б-д тоглоход ямар сэтгэгдэл төрж байв..яаж энэ хүнд цаг үеийг өнгөрүүлэв.
Энэ цаг мөч үнэхээр гутамшигтай байсан. Энэ баг миний төлөө хийсэн бүхнийг нь бодохоор би энэ багт хэрэгтэйгээ бүр их мэдэрсэн. Тэгээд ч бид тэр хүнд цаг үеийг амжилттай туулсны шагналд Сери А-д ирж, АЛ-д тоглож байна.

Таньд Юве яг юу өгсөн вэ? Та Ювед юу өгсөн вэ?
Юве надад бүх зүйлийг өгсөн. Би энэ багт ирээд л ялалтад тэмүүлэх, эцсээ хүртэл тэмцэх сэтгэлгээг авсан. Бэрхшээлийг хэрхэн давж гарахыг сурсан. Би багт өөрийн бүхий л чаддаг зүйлсийг багыг илүү хүчтэй болгохын тулд бүх цаг, хичээл зүтгэлээ зориулсан. Тийм ч учраас энэ багын түүхэн намайг сайн дурсамжаар дурсах байх аа.

Лацио багын тухай дурсамжаа хуваалцана уу?
Лацио баг надад сайхан дурсамжийг үлдээсэн 5 жилийг өгсөн. Би шинэ улс орон, хэл соёл, сайн дасгалжуулагчтай учирч, олон цом авсан. Үүнээс өөр юуг хүсэх вэ дээ.

Таньд ер нь өөр улс оронд тоглох хүсэл төрж байв уу?
Италид карьераа дуусгаж байгаа нь миний болон миний гэр бүлийн сонголт юм. Бид Ромд, Туринд байхдаа цагаа сайхан өнгөрүүлж, миний хүүхдүүд энд төрсөн тул би эндээ үлдэх хүсэлтэй. Би эндээс явах шалтгаан алга. Надад Английн аварга шалгаруулах тэмцээнийг шохоорхох үе байсан, багадаа МЮ-ыг шүтдэг байсан. Одоо тэр цаг нэгэнт өнгөрчээ.

Шигшээгээсээ явах болоогүй байсан юм биш үү?

34 настай шигшээд байхад 3 томоохон тэмцээнд тоглосон байсан. Шигшээгээс явсанаа энгийн зүйл гэж бодож байгаа бөгөөд залуучуудад боломж олгох хэрэгтэй.

Чехийн шигшээгийн ирээдүйг юу гэж харж байна вэ?

Одоо манай шигшээ баг шилжилтийн үедээ байна. Ахмадууд багаа орхиж, залуучууд ирж байна. Гэхдээ одоохондоо залууст туршлага бага байна. Иймээс ч одоогийн ахмадууд болох Барош, Янкуловски, Григура, Уйфалуши нарт залуусыг сургах, өндөр түвшинд гаргах чухал даалгавар үлдсэн.

Та энэ улирлын сүүлээр Ювег орхихоор төлөвлөж байна уу?

Миний насан дээр би одоогийнхоороо л амьдарч байна. Хэзээ карьераа дуусгая_ ингэе тэгье гэсэн төлөвлөсөн, яг тодорхой хэлэх зүйл алга. Ювед намайг хэрхэн орлуулах төлөвлөгөө байгаа л байх, гэхдээ одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ хөлбөмбөгчний амьдралаар 20 жил зүтгэсэн над шиг хүн түүнээсээ салвал бүхнийг 0-ээс эхэлж, шинээр суралцана гэдгийг л яг мэдэж байна.

Та ер нь Юве-д эсвэл Чехийн шигшээд дасгалжуулагчаар үлдэх талаар бодож байв уу?

Туршлагагүй бол дасгалжуулагч шууд болох хүндрэлтэй. Алхам алхамаар л урагшлах байх..Дасгалжуулагчийг залуусыг дасгажуулахаас эхэлвэл зүгээр шиг санагддаг. Дасгалжуулагч болох зам урт бөгөөд ялангуяа Ювег дасгалжуулах хэмжээнд хүрнэ гэдэг тийм ч амархан биш. Агуу дасгалжуулагч л Ювег дасгалжуулах ёстой.

Өмнө ажиллаж байсан дасгалжуулагчдаас хэн нь илүү байв?

Зофф, Эрикссон, Раньери, Дешам гээд хүмүүсийг нэрлэж болно. Эдгээрээс надад бүх зүйлийг сургаж, их юм өгсөн нь яах аргагүй Липпи м. Тэр надад эрх чөлөөг өгч шилдэгүүдийн нэг болох боломжийг гаргасан.

Сүүлийн асуулт, таны тоглолтод хандах хандлага карьерийн эхний үетэй харьцуулахад төгсгөлийн үе өөрчлөгдсөн үү? Таныг залгамжлагч юм даа гэж хэн нэгнийг харж байна уу?

20той, 36-тай байх 2ын хооронд ямар ч хандлагын ялгаа байхгүй. Би үргэлж л тоглолтоос хамгийн их сэтгэл ханамжийг авч, багтайгаа сэтгэгдэл, хөөрлөө хуваалцаж, хамт цом авч байхыг хүсдэг..энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй байх. Залгамжлагчийн тухайд хэлэхэд хэцүү юм. Миний хувьд хэрвээ тэрээр хөлбөмбөгт дуртай болох бол миний хүү л залгамжлаасай гэж хүсдэг.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Thu Oct 30, 2008 10:06 pm

Хэдэн зураг тавиадахья.

Image

Ахлагчыг дэд маань сайн орлолоо.

Image

Image

Яквинта жаахан форм муутай байгаа..
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Maslo » Fri Oct 31, 2008 11:06 am

Nedved гайхалтай тоглотч. :eek: Иймэрхүү тоглогчдыг тоглохыг нь хараад хүмүүс хөлбөмбөг гэж нэг аугаа спорт-д уруу татагдан ордог доо
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: ЮВЕНТУС

Postby Devil 7 » Fri Oct 31, 2008 11:19 am

Manai hurgugchin deer lav joohon bhad naadag zurag ni bsiin. Bohinoos gardag :mrgreen: Tegsen suuld iim domgiin zurag bsaniig ni medsen kk
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Maslo » Fri Oct 31, 2008 11:22 am

Nedved, Giggs, Raul гээд л бүүр нэг баг багийн домог болцон гарууд байxымаа
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: ЮВЕНТУС

Postby Devil 7 » Fri Oct 31, 2008 11:26 am

Tehh. Zanetti bna.Udahgui Gerrard,Terry(ugaasaa l domog ni bolj bgaaldaa) gee l 5-6 jiliin ednii hemjeend yrigdah biz.Tegee l Manai Rooney geel :D
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Г.Баяраа » Fri Oct 31, 2008 12:07 pm

Maslo wrote:Nedved, Giggs, Raul гээд л бүүр нэг баг багийн домог болцон гарууд байxымаа

and Totti !
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: ЮВЕНТУС

Postby Чуугий » Fri Oct 31, 2008 5:34 pm

Г.Баяраа wrote:
Maslo wrote:Nedved, Giggs, Raul гээд л бүүр нэг баг багийн домог болцон гарууд байxымаа

and Totti !

and Maldini...
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: ЮВЕНТУС

Postby LeMoN » Fri Oct 31, 2008 7:45 pm

Г.Баяраа wrote:ер нь хэн нэг нь будаа болоод байх олон гоол орно гэж бодку л байна шүү :grin:


ХАХА Баяраа будаа болохыг хүсэхгүй л дээ :mrgreen: :mrgreen:
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЮВЕНТУС

Postby Maslo » Fri Oct 31, 2008 9:33 pm

Аль аль нь л энэ жил таарууxан байгаа гэxдээ Juve xусаж магадгүй
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sat Nov 01, 2008 10:59 am

Image

Энэ жилийн ФИФА-гийн оны тоглогчид нэр дэвшсэн 23 тоглогчдын дунд манай Буффон л ганцаараа Италийг төлөөлж үлдсэн байна. Ирэх 12 сарын эхээр энэ 23-ын 20 нь хасагдаж, эцсийн 3-ын нэр тодорно оо. Энэ жил ч К.Роналду Испаничуудтай нэлээд үзэх байх аа...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sat Nov 01, 2008 11:06 am

Роматай хийх тоглолтод дараах нөхөд дуудагдсан байна.

3 Chiellini, 4 Mellberg, 8 Amauri, 9 Iaquinta, 10 Del Piero, 11 Nedved, 12 Chimenti, 13 Manninger, 16 Camoranesi, 20 Giovinco, 21 Grygera, 22 Sissoko, 27 Ekdal, 28 Molinaro, 29 De Ceglie, 30 Tiago, 32 Marchionni, 33 Legrottaglie, 40 Rossi, 41 Ariaudo

Гараанд: Маннингер, Григура, Мелльберг, Легроттальи, Молинаро, Маркьонни, Каморанези, Сиссико, Недвед, Дель Пьеро, Яквинта гэж л гарах байх даа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sat Nov 01, 2008 11:25 am

За АЛ-ын өрсөлдөгч нарынхаа тухай мэдээлэл оруулчихья.

Зенит: Дасгалжуулагч Адвокаат багтайгаар гэрээгээ дахин нэг жилээр сунгасан байна. Энэ жил тэрээр би нас ахиж байгаа тул гэр бүлийнхэнтэйгээ арай их цагыг өнгөрөөмөөр байна гэсэн мэдэгдэл хийсэн, мөн баг нь аварга цолоо алдах нь ойлгомжтой болсонтой холбоотойгоор багаа орхих байх гэсэн яриа гарч байсан худлаа боллоо. Тэд их жил Оросын аварга болохоор шийджээ. :mrgreen:

БАТЭ Борисов: 3 дахь жилээ дараалан Белорусийн аварга цолыг авлаа. Сая Торпедо Зодинаг 2:1-ээр буулган авч лиг өндөрлөхөөс 3 тоглолтын өмнө аварга цолыг илт давамгайлан авсан байна. Түүний ойрын өрсөлдөгч Динамо Минск 2 тоглолт л үлдсэн 7 оноогоор хоцорсон тул БАТЭ-д боломж олгожээ. БАТЭ-ч одоо АЛ-д л анхаарлаа хандуулж УЕФА капд сенсааци тарьж үлдэхийг хүсэх байх даа.

2 боост мэдээтэй багууд 4-р тойрогт үзэх нь дээ....Белоруссьд энэ 2 тэнцээнд, манайхан Реалыг нухчихвал ч.... :italy :gold
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sat Nov 01, 2008 11:33 am

Forza Juve wrote:Image

Роматай төрөлх Олимпико цэнгэлдэх хүрээлэндээ хүлээн авч тоглоно. Адилхан гэмтэл нэрвэгдсэн баг ирэх боловч сэтгэл зүй тийм ч сайн биш тул манайхан будаа болгох байх аа....


Роматай хийх тоглолтын үеэр манай багын 111 жилийн ой болох юм байна. Акробатчид, бүх хөгжөөн дэмжигчид тусгай хувцас өмсөх, Дель Пьеро, Буффон, Трезеге, Недвед нарын асар том өмсгөлийг аялуулах гэх мэтийн олон арга хэмжээтэй юм байна.

Өнөөдөр шөнийн 2.30-аас тоглолт эхэлнэ. :italy :gold ФОРЗА ЮВЭ
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sat Nov 01, 2008 12:00 pm

Манай боссууд нэг сард том наймаа хийнэ гэж ярьцгаагаад л ....Бремений Диего агент аавтайгаа Туринд ирээд л...сайхан мэдээ дуулдах гээд байна уу даа...
Диего ямар ч байсан ирсэн нь үнэн юм байна лээ...Манайхан аймаар үгүйсгээд л....бид нартай ирж уулзаагүй, Диего аягүй бол Туринд ирж шоколад авах, эсвэл фестиваль сонирхох гэж ирсэн байх гэж мэлзээд л ....


ДИЕГО ДИЕГО :italy :italy
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby LeMoN » Sat Nov 01, 2008 2:08 pm

Forza Juve wrote:Манай боссууд нэг сард том наймаа хийнэ гэж ярьцгаагаад л ....Бремений Диего агент аавтайгаа Туринд ирээд л...сайхан мэдээ дуулдах гээд байна уу даа...
Диего ямар ч байсан ирсэн нь үнэн юм байна лээ...Манайхан аймаар үгүйсгээд л....бид нартай ирж уулзаагүй, Диего аягүй бол Туринд ирж шоколад авах, эсвэл фестиваль сонирхох гэж ирсэн байх гэж мэлзээд л ....


ДИЕГО ДИЕГО :italy :italy

Ирчүүл алавааа
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЮВЕНТУС

Postby RBK » Sat Nov 01, 2008 2:48 pm

:D
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sun Nov 02, 2008 7:28 am

Манай Хорват хамгаалагч Кнежевич Болоньятай хийсэн тоглолтод гэмтэж, хагалгаанд орсон байна. Хэр удахыг ирэх 1 дэхэд эмч нар зарлана.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 24 guests