энэ сэдвийг нээгдчих болов уу гээд хараад байсан байдаггүй. Заалны хөлбөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээн 9-30 наас 10-19ны хооронд Бразилд зохион байгуулагдаж байна. Одоо финалын тоглолтууд үлдээд байна. Өнөөдөр Оросын шигшээ болон Италын шигшээ хүрэл медалийн төлөө, маргааш Бразилын шигшээ Испаний шигшээг алтын төлөө хүлээн авч тоглох гэж байна.
Урд нь заалны хөлбөмбөгийн холбоо гэж фифагаас дусдаа байж байгаад 1985 оноос Фифагийн харьяалалд багтаж 5 удаагийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээн зохиожээ. 1989, 1992, 1996 онуудад Бразил, 2000, 2004 онуудад Испани аврагалсан байна. Манай Ази тивээс Ираны шигшээ баг маш амжилттай оролцдог. Нэг удаа хүрэл авч байсан. Рейтингээрээ Бразил, Испани, Италийн дараа 4 бичигдэж байна.
Хойд хөрш Хөлбөмбөгийн хөгжилд маш анхаарал тавьж хөрөнгө мөнгө цацаж байгаа нь энэ удаагийн тэмцээнээс харагдаж байна. ОХУлсын шигшээ багын тоглогч Pula энэ удаагийн тэмцээнд гоолоороо тэргүүлж байна. 8 тоглолтонд 16 гоол гайхамшиг. Бразилын од Falcao 15 гоолтой нэхэж байна.
Бразилын ногоон талбайн алдарт тоглогчид бүгд заалны хөлбөмбөг анх тоглож эхэлж байсан.
http://www.youtube.com/watch?v=Krnd-YdUXGI&feature=related
за тэгээд цааш нь үргэлжлүүлээд байгаарай
http://www.youtube.com/watch?v=ZkWkH6VJyLI
http://www.youtube.com/watch?v=F97PD3nKASU