Монголын үндэсний шигшээ баг

"Хүрхрээ" үндэсний дээд лиг + Монголын хєлбємбєгийн ирээдvйн хєгжлийн тухай, яавал хєгжих бол... НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦYYЛЭГ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Moza » Mon Sep 22, 2008 5:57 pm

Gadaadiin leagt toglodog mongol hun bdag uu? medeh uu?
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Uuganbayar » Mon Sep 22, 2008 6:19 pm

[quote="Moza"]Gadaadiin leagt toglodog mongol hun bdag uu? medeh uu?[/quote]
Байхгүй байхаа...
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Uuganbayar » Mon Sep 22, 2008 6:24 pm

Байхгүй байхаа....
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Г.Баяраа » Mon Sep 22, 2008 9:45 pm

[quote="Uuganbayar"]Байхгүй байхаа....[/quote]
Германы өсвөрийн шигшээ багт тоглодог Билгүүн гэж хүүгийн талаар уншиж байсан .... Кинсманаас диплом гардаж авсан гэсэн байхаа ....ирээдүйд шигшээ багт ч багтаж мэднэ гэж байсийшд
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Gooner » Tue Sep 30, 2008 11:08 am

Миний нэг уншиж байсан мэдээгээр бол Английн орон нутгийн лигийн Hyson Green гэж багт нэг Монгол хүү хамгаалагчаар тоглодог. Багийнхаа шилдэгээр, бүс нутагтаа бас шилдэгээр тодорч байсан гэж 2-3-н жилийн өмнө уншиж байсан. Тэр үед тэр жаал 14-тэй байсан шиг санагдаж байна.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby RBK » Tue Sep 30, 2008 3:32 pm

Ийглээр гарсан ТВ-үүдийн спортчид уулздаг сайхан нэвтрүүлэгийхэн Монголын хөлбөмбөгийн холбоог үнэн хийвээ... Тэр холбоо нь Заяаг нь үнэн хийвээ...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby munho » Fri Oct 03, 2008 11:09 pm

Монголын үндэсний шигшээ баг сүүлийн үед тэмцээнд орох нь их цөөрөөд байна. Зөвхөн ФИФА, АФК, Зүүн Азийн холбооны албан ёсны тэмцээнд л орж байна. Гэтэл ФИФА, Азийн холбооны шинэ журмаар зөвхөн сугалаагаар 1 л багтай том тэмцээнд оролцох эрхийн төлөө нутагтаа, айлд гэж 2 удаа тоглуулаад л мэдээж манай шигшээ ялагдаад л Монголын шигшээгийн Дэлхий болон Азийн аваргын тэмцээний оролцоо дуусгавар болдог. Мальдив, БНАСолонгос Ард улстай иймэрхүү байдлаар тоглоод л дууссан. Яахав Зүүн Азийн аварга гэж 2 жилд 1 удаа явагддаг тэмцээнд манай баг 4-5 ойр хавийн багуудтай тоглож уламжлал ёсоор Гуамыг хожоод л тэмцээнээ дуусгадаг болсон. Энэ жилийн хувьд Монголын шигшээ нэг ч тоглолт хийсэнгүй.
Гэтэл сүүлийн үед Азийн холбооноос 2 жилд 1 удаа Азийн сул чансаатай 16 багийг хооронд нь өрсөлдүүлсэн AFC Сорилын Цом буюу AFC Challenge Cup тэмцээн зохион байгуулж эхлээд байгаа бөгөөд нийт 2 удаа энэ тэмцээнийг явуулахад зөвхөн Монгол улс сул багууд дундаас хоёуланд нь пээдийгээд оролцоогүй байна. Энэ жилийнх нь 4-р сард урдчилсан тоглолт болж сая 8-р сард шувтаргын тоглолтууд болж Энэтхэгийн ялалтаар өндөрлөсөн байна. Энэ тэмцээнд Хойд Солонгос, Тажикистан мэтийн сайн багууд ч бас оролцсон.
(http://www.the-afc.com/eng/competitions ... 6-154.html)
Дээр нь нөхөрсөг уулзалт эсвэл бусад улсад болдог тэмцээн, ядаж Оросын Буриад, Эрхүү, хятадын Өвөрмонгол, Шинжаан мэтийн газруудын багуудтай уулзалт зохиож баймаар байх юм. Жилд шигшээ баг ядаж 6-8 тоглолт хийж баймаар байна. Тэгээгүйгээс болж сүүлийн үед манай чансаа 190-ээс бараг дээшлэхгүй байна.
munho
 
Posts: 0
Joined: Fri Oct 03, 2008 10:38 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Marco » Sat Oct 04, 2008 6:13 am

Энэ талаар ёстой мэдээгүй явж.Энэ сэдэв ч бүр чимээгүй болж.Манай шигшээгийн талаар мэдээлэл асар муу ер нь бол байхгүй шдээ.munho мэддэг хүн шиг байна .Өөр юу байна бичээрэй сонин байна.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Yogii » Wed Oct 15, 2008 10:18 pm

[quote="Gooner"]Миний нэг уншиж байсан мэдээгээр бол Английн орон нутгийн лигийн Hyson Green гэж багт нэг Монгол хүү хамгаалагчаар тоглодог. Багийнхаа шилдэгээр, бүс нутагтаа бас шилдэгээр тодорч байсан гэж 2-3-н жилийн өмнө уншиж байсан. Тэр үед тэр жаал 14-тэй байсан шиг санагдаж байна.[/quote]

Герман болон Англид хөлбөмбөг тоглодог их олон хүүхэд байдаг байхаа. Таван цагираг дээр нэг хүүгийн тухай гарч байсан.
Yogii
Челси фен
Челси фен
 
Posts: 2339
Joined: Wed Aug 30, 2006 1:49 pm
Location: Ulaanbaatar

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Yogii » Wed Oct 15, 2008 10:19 pm

[quote="ALKAHOLIK"]Ийглээр гарсан ТВ-үүдийн спортчид уулздаг сайхан нэвтрүүлэгийхэн Монголын хөлбөмбөгийн холбоог үнэн хийвээ... Тэр холбоо нь Заяаг нь үнэн хийвээ...[/quote]

Чи тэгээд яаг аль талд нь байгаа юм бэ? Тэр чинь их сонирхолтой байна.
Yogii
Челси фен
Челси фен
 
Posts: 2339
Joined: Wed Aug 30, 2006 1:49 pm
Location: Ulaanbaatar

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby RBK » Thu Oct 16, 2008 10:13 am

[quote="Yogii"][quote="ALKAHOLIK"]Ийглээр гарсан ТВ-үүдийн спортчид уулздаг сайхан нэвтрүүлэгийхэн Монголын хөлбөмбөгийн холбоог үнэн хийвээ... Тэр холбоо нь Заяаг нь үнэн хийвээ...[/quote]

Чи тэгээд яаг аль талд нь байгаа юм бэ? Тэр чинь их сонирхолтой байна.[/quote]
Би Үндэсний бөхийн холбоо талд байна...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby ubc » Wed Nov 12, 2008 4:12 pm

Za manai hol bombogiin shigshee 2009 ond chadval 3 ch temtseend orj bolohoor baina. 2009 ony 3 sard Guamd Zuun Aziin avarga shalgaruulah temtseenii urdchilsan toglolt bolno. Tend manaihaas gadna Guam, Macau bolon Hoid Mariany aral gedeg shine uls oroltsoh yum baina. Herev ene temtseend turuulvel daraagiin temtseen Zuun Aziin Hagas shigsheegiin temtseend oroltsoh yum. Ene temtseend n Hong Kong, Hoid Solongos, Taiwan bolon 3-r saryn temtseenii turuulsen bag oroltsoh bogood 2009 ony 8 sard Taiwand bolno. Endees turuulsen bag n 2010 ond Japan-d Hyatad, Omnod Solongos Japan-tai Zuun Aziin avargyn toloo uzne. 3 dahi temtseen n bol 2009 ony 12 sard Hong Kong-d boloh Zuun Aziin sportyn naadam yum. Manai shigshee edgeer temtseenuuded n bugded n oroltsohyg hicheeh heregtei dee.
ubc
 
Posts: 27
Joined: Wed Nov 12, 2008 3:59 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Чуугий » Wed Nov 12, 2008 4:27 pm

эхний тэмцээнд нь түрүүлэх боломжтой л юм байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Moza » Fri Nov 14, 2008 11:55 am

Guam, Hoid marian 2iig hojood Macau tai l hen ni turuulehee uzeh bh daa.
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby ТӨӨГӨӨ » Fri Nov 14, 2008 1:42 pm

наад 2-г чинь хожиход хч хэцүү болцийм бишүү
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Ganaa » Sun Nov 16, 2008 3:24 pm

[quote="thug_uu"]наад 2-г чинь хожиход хч хэцүү болцийм бишүү[/quote]

Бүүр ийм ч болчих гэж дээ
Ganaa
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1324
Joined: Sun Dec 11, 2005 10:11 am
Location: Mongolia

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby bayarkhuu » Mon Nov 17, 2008 3:55 am

Макоа Гуам хоёр чинь Хятад Америкаас тоглогчид аваад дийлэхээ болисоон.
User avatar
bayarkhuu
 
Posts: 680
Joined: Wed Dec 27, 2006 6:41 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Ganaa » Thu Nov 20, 2008 3:59 pm

Асуулт.нэт-с ийм авав

МХБХ 5-6 ажилтантай 100 000 цалинтай. Морь Ганболд байнга Казино, гольф тоглож саунд суудаг мортлоо Холбоонийхоо Дулааны мөнгийг төлдөггүй, ажилчид нь гэж өөртэй нь таарсан хүмүүс тэд нартаа мөнгө сайн өгдөг тэр чинээгээрээ бараг зарц шиг зардаг бүр цохиж авна хараал хэлэх юу ч биш нөгөө хэд нь мөнгө авч байгаа болохоор тоохчгүй. Гүйцэтгэх захирал нэрийн дор Ганбат гэж нохор ажжиллана хуучин сэргээн босголтын банкийг дампууруулсан гардаа. Отгонбаяр, Доржжав, Сандагдорж гэж 3-хан дасгалжуулагчтай.
- Азийн хөлбөмбөгийн холбоо жилд 250 000 ногоон өгдөгийг бугд мэдэж бгаа бх
- Дээрээс нь Олон улсын ХХ, Зүүн азийн ХХ гэж байгаа
- Маш гоё гоё хөлбөмбөгийн ховор материалууд орж ирдэг энэ 3 байгууллагаас дүүрэн сургалтийн кассет диск ном байдаг боловч хүмүүст хүргэдэггүй
- Тусламжаар Герман, Япон, АНУ гээд маш олон улсаас тусламж ирдэг агуулах дүүрэн хувцас хэрэглэл байдаг
- Тусламжаар орж ирсэн юмыг тэмцээний шагналд өгчөөд өөрөө өгсөн юм ярьдаг
- Шүүгчид нь өдрийн 3000 тогрогийн цалинтай өдөржингөө халуун наранд зогсчоод шүү дээ оо нээрээ хоолны мөнгө гэж 1000 тогрог огдог. Ийм мөнгөөр мэдээж архичид оюутнууд л ажиллдаг. Лигийн тэмцээн нь байнгын хэрүүлтэй
- Гоал төсөл дэлхийн 170 гаруй оронд хэрэгждэг төсөл гэтэл Ганболд 2-3 улсад өгдөг нэг нь манай улс гэдэг. Харамсалтай нь энийг мэддэг хун маш ховор бдаг
- Нэг тэмцээнд хүртэл топ мєдэли Болормааг тамирчидийн массажистаар авч явсан. Мэдээж өөрөө авч явсан нь ойлгомжтой. Тамирчидийг ам алдвал шигшээ багаас хөөнө гэж айлгадаг
- Тамирчиддаа цалин гэж өгдөггүй. Би та нарыг гадаад явуулж байна болоо гэж хэлдэг.
- Боргио CUP тэмцэний үеэр АПУ компаныг бүх медаль цом зардалийг даагаад дээрээс нь тэмцээнээ зохион байгуул гэж 10 000 000 сая тогрог огсоний 6 500 000 саяар нь тэмцэнийг төсөвлөөд үлдсэн нь алга болсон. Бас болоогүй оролцсон бүх багаас 150 000 төлбөр авсан. Тайлбар нь; манай талбай дээр зохиож байгаа учир ТАХ авах ёстой гэж......
- Одоогоос 7-8 жилийн өмнө Таван цагариг сонин дээр 20 000 хүний суудалтай цэнгэлдэх барина гэж ярилцлага өгч бсан боловч одоо тэр нь 2000 хүний багтаамжтай
- Өөрсдөө барина гээд мөнгийг нь авсан, Англид бдагтай ижил талбай барина гээд англиас хїртэл элс авчруулна гэсэн. Гэтэл энэ талбай нь хамгийн муу талбай унахаар урагдана гэж жигтэйхэн
- Шигшээд ямар тамирчин авахыг Отгонбаяраас гадна Ганболд мэддэг
- 1998 оний Бангкокд болсон Азийн наадамд Кувэйтэд 11-0ээр хожигдсоний дараа Узбэктэй хийсэн тоглолтон дээр Яг тоглолт болохийн өмнө гэнэт ганболд орж ирээд бїрэлдхүүнийг өөрчилж гол гол тамирчидийг суулгасан. тэр ч утгаараа 15-0ээр хожигдсон. Узбэкүүд Ганболд 2-ийн хооронд нэг асуудал үүссэн. Улмаар Узбэк хэсгээс 1-ээр гарч бсан
- Сая Солонгостой хийсэн тоглолтон дээр ядаж олигтой микрєфєн тавьчихгүй. нөгөөдөх нь дуугардаггүй. Гэтэл өөрөө 1000 ногооний гутал өмсчихсөн
- Германы шигшээ багийн зовлох дасгалжуулагч Claus Schlapner Монгол-д ирээд шигшээ багийг дасгакжуулах санал тавьхад зовшоороогїй. Гэтэл Клаус багш омно нь Хятадийн дээд лигийг байгуулсан хун бсан. Юм ярьж бгаа нь цаанаал нэг өөр. Өөрөө ч гэсэн үгүй гэж хэлэхэд нь гайхчихсан бсан. Германий хөлбөмбөгийн ном болгон дээр энэ хүний нэр бичигдсэн бдаг. Шигшээгийн тамирчид нь ирж зөвөлгөө авдаг хүн дээ. Лав Bernd Schneider-ийн багш юм билээ оор зөндөө хүний нэр хэлж бсан.
- Мөн Шашиний шугамаар Өмнөд солонгосоос дасгалжуулагч ирсэн боловч Энэ тэнэмэл солонгос надад юу заадийн гээд халгаагаагїй. Үүнтэй ижил жишээ сагсны шигшээд тохиож Парк Жин Гуйнгий ачаар Монголийн шигшээ тэмцээн болгоноос нэг хожил авдаг болсон. Лигийн тэмцээн нь чанаржсан. Удахгүй энэ сарын 24-д Спортийн төв ордонд эхлэх Олон улсын тэмцээнээс харж болно
- Одоо бүр бид нар улсын байгууллага биш хүмүүст тайлан тавих албагүй гэж **н**тдэг болсон байлээ

Оор зондоо юм бн даа. зав муутай сайн найруулсангуй андуудаа сорри
Спортын тайлбарлагч Заяагын бичсэнийг сийрүүлэв
Ganaa
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1324
Joined: Sun Dec 11, 2005 10:11 am
Location: Mongolia

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Ganaa » Thu Nov 20, 2008 4:13 pm

өө уучилаарай энэ өмнө байсан юм байна. гэхдээ дахиад нэг уншчихад зүгээр байхаа
Ganaa
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1324
Joined: Sun Dec 11, 2005 10:11 am
Location: Mongolia

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Ganaa » Thu Nov 20, 2008 4:17 pm

Үүнийг ч гэсэн бас оруулчъя

Монголын хөлбөмбөгийн холбоо гэдэг хувийн компанитай хүн

Орчин үед улс орны хөгжлийн нэг ангилал нь яах аргагүй спорт болоод байгаа гэдэгт хэн ч маргахгүй ээ. Хамгийн сүүлд 2006 онд Герман улсад болсон Хөлбөмбөгийн ДАШТ үүнийг нотлох хамгийн том баримт юм. Нэг сарын турш дэлхий нийтээрээ алагбөмбөгөөр амьсгалсан. Монголчууд бид ч яаж дутахав.Очиж үзээгүй орныхоо, өөртэй нь ямар ч хамаагүй тамирчидыг балиашиглаж байх нь нэг талаар сайхан ч нөгөө талаар эмгэнэлтэй юм. Би Монголын шигшээ багийг Дэлхийн аваргад тоглосонгүй гэж хэлэх гэж байгаа юм биш, тэгж зүрхлэхчгүй. Дэлхийн цомын тэмцээний урдчилсан шатанд бид яагаад ядаж ганц хожил авч чаддаггүй билээ.Зүгээр л урдчилсан шат шүү дээ. Мэдээж энэ бүх асуудлыг бие даан шийддэг МХБХ-той шууд хамааралтай. Алийн болгон бид ядуу гуйлгачин, цаг уурын бэрхшээлтэй гээд зовлон тоочоод суухав дээ. Зовлон тоочоод л байвал бусад улсууд биднийг хол хаяна. Мэдээж бүгд л өөрийн гэсэн бэрхшээлтэй л байгаа, бүгд л бэрхшээлийг давж амжилтанд хүрсэн түүхтэй.
Жишээ 1: Манай улс дэлхийд эдийн засгийн хөгжлөөрөөө 116-д бичигддэг. Дэлхийн аваргад оролцсон Ангол саяхан дайн дууссан, эдийн засгаараа дэлхийд 161-д, хэдхэн арлаас бүрддэг, загас агнуур зэрэг зүйлээр л голоо зогоодог Тринидад Тобаго/ Газар нутаг 5,128км кв Улаанбаатар хотоос ялимгүй том/ 152-д,Дэлхийд Заанаас өөр гайхуулаад байх зүйлгүй, ганц байгаа амьтанаараа улсаа нэрлэсэн Зааны Ясан эрэг 164-д, 2002 оны ДАШТ-д цахиур хагалсан Сенегал 156-д мөн Серби /Хуучин Югослав/ Косовогийн дайн хэдхэн жилийн өмнө дуусч бас нэг автаномит улс болох Монтенегро нь тусгаар улс болж салсан. Манайхаас илүү бэрхшээлтэй байгаа биз. Тэгэхээр мөнгөөр бүхнийг шийддэггүйã харуулж байна.
Жишээ 2: Жилийн дөрвөн улиралтай манай улс 11 сараас өвлийн хүйтэнтэй золгодог. Гэтэл ОХУ-д яг энэ үед / Орос мэдээж манайхаас илүү хүйтэн байна/ Аваргуудын лигийн тоглолт/11 сарын 21/ болж ЦСКА-Портуд 0-2-ээр хожигдсон. Орос ах нар хүйтнээрээ ялж чадаагүй. 12 сарын 6/ ид хүйтэнээр/ Украйны Киевийн Динамо оддын цуглуулга Реал Мадридыг бас л хожиж чадаагүй. Роналдо, Бекхэм, Р. Карлос, Африкийн Диарра бүгд л тоглож байсан. 11 сарын 22, Спартак мөн л Москвадаа Бавариг хожоогүй. Энэ нь хөлбөмбөгчид хүйтэнд хожигдолгүй бэрхшээлийг даван сайн тоглодогийг харуулж байна. ОХУ,Украйнаас гадна Латви/2004 оны Европын аваргад Германтай тэнцсэн/, Швед,Норвеги гэх мэт эдгээр улсуудаас манайхаас дулаахан гэх үү. Хөлбөмбөг хөгжиж болоод л байна. Өөрийн орны жишээ 2006 оны Дэлхийн аваргын Азийн бүсийн урьдчилсан эхний шатанд халуун орны Мальдивт өвлийн хүйтэнд 0-1-ээр хожигдож "онигоо" болсон. Нутагт нь очоод бүр 0-12-ээр хожигдож "булай" болсон.
"Бэрхшээл бол зүгээр л таньд гарч ирж байгаа хамгийн том боломж юм" гэж нэг алдартны хэлсэн үг байдаг. Дэлхийн алдартай тамирчид ихэнх нь л ядуу гэр бүлээс гаралтай, өлөн зэлмүүн, өнчин өрөөсөн өссөн байдаг. Энэ үгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр Хамгийн хямд спорт бол хөл бөмбөг. Бөмбөг байхад л 2 уулахнаа ч байсан ч тоглоод л явчина. Африк Бразилийн хүүхдүүд бөмбөг ч байхгүй өөрсдийн хийсэн бөмбөг шиг юм өшиглөөд тоглож байдгийг ТВ гээр харж л байсан байх.Пелегийн номон дээр нь ч байгаа.
Эдгээр жишээнүүдээс уншигч та нэгийг бодож байгаа байх.
Одоо гол асуудалдаа орьё.
Яагаад Монголд хөлбөмбөг хөгжихгүй байна. Энэ бол ойлгомжтой бүхнийг дангаараа хариуцдаг МХБХ-той шууд хамааралтай. МХБХ-г муу ажилладаг "эсэн шид" нь бүрдсэн газар гэдгийг хэн хүнгүй мэддэг ч хэвлэл мэдээллээр олон нийтэд хэлчих "хатан зоригтон" байдаггүй. Захын хүн, лигт тоглодог тамирчинаас нь асуухад л аяяаяа гэж толгой сэгсэрдэг. Тэгвэл:
-МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ганболд та юу хийсэн бэ?
- Гоё ганган тэрэг хөлөглөн, саунд өөрийн охин шиг бүсгүйчүүдтэй зугаацаж, гольфийн талбайгаас салдаггүй Б.Ганболд гэж эрхэм хэн бэ?
-Олон Улсын хөлбөмбөгийн холбооноос ядуу гишүүддээ өгдөг хэдэн ногоонд амтшаад хэдий болтол явах вэ та?
-Хэдэн жилийн өмнө ОУХХ-ны гоол төслөөр 20 000 хүний суудалтай цэнгэлдэх барьж өгнө. Бид удахгүй өөрийн гэсэн цэнгэлдэхтэй болно гэж Таван цагариг сонинд ярилцлага өгсөнөө санаж байна уу?
-Одоо Монголын залуусын хамгийн дуртай спорт юу гэж бодож байна?
-60 оны үед монголчууд Монголын шигшээгийн тоглолтыг догдлон үздэг байсан. Тэр үед манай шигшээ Хятад, Ардчилсан Солонгос, Чита, Буриадын багтай нөхөрсөг тоглолт хийж Стадион дүүрэн балиашиг. Бүгд МОНГОЛ МОНГОЛ гэж хашгараад л. Бидний муулдаг коммунизмийн үед тэгдэг байж. Ганболд сан одоо 21 зуун. 1960 оныхонд ялагдах гэжүү? гээд маш олон асуулт гарч ирж байна.
Хөлбөмбөгийг хөгжүүлье гэсэн сэтгэл үнэхээр дутаж байна. Ерөнхийлөгч Р.Амаржаргал хөлбөмбөгтэй ямарч холбоогүй хүн. Сагсанбөмбөгийн холбоо Сагсанбөмбөгтөө сэтгэлтэй, тоглодог Мөнх-Оргил сайдыг томилсон нь нүдээ олсон хэрэг байж лигийн бүх бага нь ивээн тэтгэгчтэй хангамж сайтай, БНСУ-аас Пак Сьюн Гин гэж дасгалжуулагчийг авчирч Макаогийн Зүүн Азийн наадам,/Хонгконгийн хүчтэй багийг хожиж байгаад хожигдсон/ 2006 оны Азийн наадмаас хожил авсан, хожигдсон онооны зөрүү ч багассан. Волейболын холбоо Елена Тюрина гэж дэлхийн аваргын шилдэг довтлогч болж байсан тоглогчийг лигтээ тоглуулж байсан. Гэтэл Тюрина нь дараа жил нь 2004 оны Афиний Олимпод ОХУ-ын багт дасгалжуулагч А.Карпоëèéн удирдлаган дор бүр гарааны бүрэлдхүүнд гарч тоглож байдаг. Ерөнхийлөгч нь Уурхайчин багийн эзэн Бадамсүрэн. Жүдогийнх Монголын шилдэг жүдочдийн нэг Х.Баттулга. Бүгд л тухайн спорттойгоо ямар нэгэн холбоотой.Адилхан спорт холбоодууд нь юм хийгээд байхад хамгийн их мөнгөтэй хангамж тусламж авдаг байж нөгөө л бахь байдгаараа.Сагсан бємбєг хэдий 2 шийд зоогоод хялбар зардлаар бий болдог ч цаанаа энэ холбооны ажил амжилттай явагдаж байдгийг илтгэж байдаг. Сагсны лиг vзэгч дvvрэн билет нь 1000 төгрөг байхад л алалцаж байдаг. Үнэгүй үз гээд байхад хєлбємбєгийн лигийг үзэх хүн байдаггүй. Энэ 2 холбооны хар цагааныг бэлхнээ дэнсэлнэ.
Зурагтаар аль болох хөл бөмбөгчдөө гаргаж байвал хүмүүс ядаж нүүр царайг нь цээжлээд хөл бөмбөг гэдэг спорт олны анхааралд орно.Арай ахмадууд нь Б. Буман-Учрал, Д.Лvмбэнгарав Баярзориг гэх мэт ганц нэрсийг бувтнахаас хараад таних нь юу л бол. / Та бүхэн танидаг сагсчдаа боддоо их олон хүн санаанд чинь бууж байгаа биз/.
Саяхан өндөрлөсөн Боргио кап тэмцээний нээлтийг АПУ ХК хийсэн. Үнэхээрийн гоё болсон. Медаль цомоо Японд хийлгэсэн зүгээр л "тасарчихсан". Хамтлаг дуучид, бүжигчид ирж, АПУ ХК бүх ажилчидаа цагийг нь бүртгэн авчирч, урьд өмнө нь сонсогдож байгаагүй 17 оролцсон. Гэтэл 7 сарын 1 өдөр Лигийн нээлт Хөлбөмбөгийн холбоо зохион байгуулж өдөрийн 12 цагт эхлэхэд салют буудуулаад/Халуун наранд өдөр салют буудахыг анх удаа л харсан/ төрийн дуулал дундаасаа эхлэж, хамгийн инээдтэй нь Монгол улсын төрийн дуулал явж байхад салют буудаж байдаг. Мөн бүхэл бүтэн Лигийн нээлт 15 минут.Ядаж иймхэн юман дээр "хушгаа" ажиллуулж байвал... Хүндэт зочид нь, удирдах зөвлөлын гишүүд гэсэн хөлбөмбөгчид нь ихэнх нь танихгүй, хөлбөмбөгтэй юугаараа холбогддогийг ч мэдэхгүй. Аягүй бол Б.Ганболдын л "бууны ноход" биз. Гүйцэтгэх захирал нь Сэргээн босголтын банкийг дампууруулсан Б.Ганбат гэж нөхөр.
Ногоон зvлэгтэй талбай уг нь байдаг гэх. Харамсалтай нь тэнд тоглоё гэсэн хvсэлтэй хvvхэд залууст vнэ нь дэндvv чангаддаг. Цагийн 200 мянган тєгрєгєєр зєвхєн баян компаниуд л ажилчдаа тоглуулдаг байх даа. ОУХХ гоол төслийг хэрэгжүүлэх дээ ингэж нэг хүний бизнес болно гэж яа мэдэх вэ дээ. Өө нээрээ 20 000 суудалтай цэнгэлдэх барьж өгнө гэж би хэлсэн байхаа. Гэтэл одоо байгаа "цэнгэлдэх" нь 3 000 хүний суудалтай гэж байгаа. /нарийн яриад харвал 3 000 хүрэх нь юу л бол/ Лигийн тоглолтыг очоод үзээрэй, дээрээс үзэх гэхээр тал талбай нь харагдахгүй,/ Тоглолт очоод үзэх гэсэн хүн тал талбай харна гэхээр санаанд нэг л буухгүй байгаам даа/ 3 давхарлуу гардаг шат нь урт богино./ уг нь нийтийн шатыг нэг хэмжээтэй хийдгийг захын хүн ч хэлнэ/ Нийтийн шатны хийц дээр алдаа гараад тэрэн дээр нь нэг л хүн унаж гэмтвэл хийсэн зохион бүтээгч нь шийтгүүлдэг гэж би сонссон юм байна./ Та очоод үзвэл гайхна дөө/
Яг манай оронтой адил Африкийн нэг тосгон "гоол" төсөлд хамрагдаж байсан тухай нэвтрүүлэг Стар спортс сувгаар харж суулаа. Галт уулын лавд цэнгэлдэх нь нурсан байв. Гэтэл 6 сарын дараа гэхэд 20 000 хүний суудалтай цэнгэлдэх бэлэн болсон байв. Аягүй бол Б.Ганболд бид нар өөрсдөө барья гээд мөнгийг нь идээд, юун 6 сар байтугай 3 жил зарцуулан байж 3 000 хүний суудалтай гээд байгаагаа барьсан даа.Англиас элс авчирна гэж тэр үед ярьж байсан. Англид байдаг шиг цэнгэлдэх барьж чадахгүй л юм бол тэр холоос зардал гаргаж элс авчирч яадгийн. Монголоор дүүрэн элс байхад.
Монголыг Лиг 1 жил завсарласны эцэст энэ жилээс болж байгаа. Өнгөрсөн жил засвартай гээд Лиг болоогүй, тэрний өмнөх 2005 онд Дарханд болж байгаад зодоон гарсан учир засвартай байсан талбай дээрээ болгосон. Гэхдээ засвартай гэсэн мөртлөө түрээсээр компаниуд тоглоол байсан юм даа. Өмнө нь ногоон талбайгүй байхад төв цэнгэлдэхэд лиг болж л байлаа. 2006 онд харин болоогүй. Засвараар далимдуулаад лигийг зохиогоогүй, Эрдэнэтэд 7 хоног УАШТ нээлттэй болсон. Нийт 14 баг Замын-Үүд, Багануур мөн Улаанбаатар хотоос 10 гаруй баг очсон гэхээр асар их зардал. Лигийн ихэнх баг ивээн тэтгэгч байхгүй, хувиараа оролцдог. Уг нь хотдоо зохиосон бол. Эн э чинь ганц нэгээрээ тоглодог биш багийн спорт 23 тоглогч дасгалжуулагч албаны хүн гээд зардал зөндөө зөндөө. Хөлбөмбөгчид нь ажилийнхаа хажуугаар дур сонирхолоороо тоглоол гүйж байхад, удирдлагууд нь "*мх** бөгсөө" бодоол...
Ganaa
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1324
Joined: Sun Dec 11, 2005 10:11 am
Location: Mongolia

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby ubc » Tue Nov 25, 2008 2:10 am

Хөлбөмбөгт хайртай хүний хувьд Монголын хөлбөмбөгийн өнөөгийн байдлын талаар сүүлийн хэдэн мэдээг уншаад их эмзэглэж уур хүрч байна. Надтай бусад хүмүүс санал нэгдэх байх. Нэг ууртай хүн нь Ганболдыг чад хийлгүүлсэн байхад гайхаад байх хэрэггүй л байх. хэ хэ
ubc
 
Posts: 27
Joined: Wed Nov 12, 2008 3:59 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Ortiz » Thu Dec 04, 2008 2:01 pm

Хаха монгол ч хол байна дөө хэзээ нэг шилдэг 32-т орж биднийг баярлуулах юм болдоо!!!
Хэрвээ монгол дэлхийн аврага-д намайг амьд байхад орвол би биеээ бүхэлд нь монголын туг болгож шивүүлээд нээлтэн дээр нь очиж талбай дээгүүр нь нүцгэн гүйж бүх тоглолтыг нь үзэж цэнгэлдхэд нь уйлна :mrgreen: :-o :beer :RD
User avatar
Ortiz
Culé
Culé
 
Posts: 1875
Joined: Mon Oct 27, 2008 1:41 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Ortiz » Thu Dec 04, 2008 2:03 pm

энэ Ганболд гэдэг нөхөрийг яалтай нь билээдээ Заяа уг нь зөв л юм хийж байгаа!!! Хувьдаа би лав дэмждэг!!!
Амжилт!!!
Монгол улсын төлөө зүтгье
User avatar
Ortiz
Culé
Culé
 
Posts: 1875
Joined: Mon Oct 27, 2008 1:41 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Zaya8 » Thu Dec 04, 2008 5:17 pm

Today 9 tsagaas mongoliin holbombogiin ligiin dasgaljuulagchid, shigsheegiin tamirchid orson live nevtruuleg Eagleer garna. Holbogdooroi messej bicheerei nzuudaa!!!
Zaya8
Football Commentator
 
Posts: 200
Joined: Tue Dec 18, 2007 7:31 pm

Re: Монголын үндэсний шигшээ баг

Postby Bold9 » Fri Dec 05, 2008 11:23 am

[quote="Zaya8"]Today 9 tsagaas mongoliin holbombogiin ligiin dasgaljuulagchid, shigsheegiin tamirchid orson live nevtruuleg Eagleer garna. Holbogdooroi messej bicheerei nzuudaa!!![/quote]
Өчигдөр үзсэн. Олон шууд нэвтрүүлэгийг чинь үзлээ. Нэг л хэвэндээ.... Дорвитой юм хийе. Бид ч оролций..
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

PreviousNext

Return to "Хүрхрээ" үндэсний дээд лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron