orangeman wrote:Манай хүн Лежэндүүдынх нь тоглолтонд оролцоод л инээгээд л явжына .... харах тусам харамсаад л байхын ...амжилт хүсье...Дэлхийн шилдэгээр 3 дахиа тодорчихоосой хэхэххэхэ...
Милан Чаннэл Роннитой ярилцлага хийсэн байна. Түүнтэй ярилцлага хийх гэж очиход тэр Мальдинитай бэлтгэл хийж байсан гэнэ. Түүний бэлтгэл нь хүнд байсан ч биеэ дайчилж ажиллах, бэлтгэл хийх нь түүнд аз жаргал авчирч байгаа мэт харагдсан аж. Тэр инээмсэглэсээр гарч ирээд Португаль хэл рүү орчуулга хийхээс өмнө шууд Италиар маш цэвэрхэн "How are you? Everything good? I'm well, thanks. Dear Milan fans, thanks for the way you are close to me and I hope we can experience many joys together." гэсэн байна. Гэхдээ дараах ярилцлагаыг төрөлх хэл дээр нь хийсэн байна.
"Роналдиньо, Итали хэл ямар байна?""Италиар ярих нь хэцүү байна. Гэхдээ би бүгдийг нь ойлгож чадаж байгаа."
"ТВ үзэж Италийн талаар илүү ихийг мэдэж авч байгаа юу?""ТВ үзэж арай л амжихгүй байгаа. Яагаад гэвэл бид үргэлж л бэлтгэл хийж эсвэл аялж байдаг. Гэвч энд, Миланнэллoд ТВ үзэх цаг зав гаргаж чадах байх."
"Та Милан хотод дуртай ю?""Тиймээ, маш их дуртай. Гэхдээ би Итали хэл сурахад ихэнх цагаа зарцуулж байгаа. Миний эхний зорилго бол Итали хэл сурч хүмүүстэй ойлголцож сурах дараа нь хотынхоо талаар илүү ихийг сурах. "
"Та Сан Сиро стадионы талаар мэддэг байсан. Харин одоо таны стадион болсон. Ямар санагдаж байна?""Сан Сирод тоглох гайхамшигтай байдаг. Би Сан Сирод Барсатай цуг тоглож байсан учраас мэддэг байсан. Харин одоо Миланд, Сан Сиро надад яг гэр шиг санагддаг."
"Спайнд танийг Диньо, Ронние, Роналдиньо гэж янз янзаар дууддаг байсан. Танийг аль нэрээр нь дуудвал зүгээр вэ?""Би Роналдиньо гэж дуудуулах дуртай байдаг. Яагаад гэвэл миний нэр болчихсон учраас."
"Танийг Хип-Хоп хөгжимд дуртай гэж сонссон энэ үнэн үү?""Тиймээ, бас би Самбад дуртай. Хэдийгээр Хип-Хоп бол миний хамгийн дуртай нь мөн ч, би бүх төрлийн хөгжмийн урсгалыг сонирхдог."
"Та Бразилын үндэсний шигшээ багийн одоо болох тоглолтуудын талаар юу гэж бодож байна.""Би Бразилын шигшээ одоо болох 2 тоглолтууддаа гайхамшигтай тоглолтыг хийж хэрэгцээт оноогоо авсанаар топд байсаар байх болно гэдэгт найдаж итгэж байна даа.Бидний хувьд Дэлхийн аваргын тоглолтод шалгарах гэдэг маш чухал. Саяны хэд хоног би Миланнэллөд бэлтгэл хийгээд Кака болон Пато нарын талаар сонсоогүй ч, тэд тоглолтод бүх анхаарлаа хандуулж, маш их хөдөлмөрлөж байгаа гэдгийг мэдэж байгаа болохоор би маш итгэлтэй байна."
"Та 2010 онд Роналдог орж чадна гэж бодож байна уу?""Би үнэхээр тэгж найдаж байна. Гэхдээ хамгийн эхэнд би түүнийг буцаад талбайд гарч хөлбөмбөг тоглож эхэлнэ гэдэгт найдаж байгаа. Яагаад гэвэл түүний хувьд хөлбөмбөг маш чухал зүйл. Бас шигшээ багт буцаж ирсэнээр Бразил үндэстэнд баяр баясгалан авчирч чадах хүн."
"Та Миланы болон Виолагийн тоглогч байсан Боргоновог хараад юу гэж бодсон бэ?""Тэнд ирж оролцсон маш олон чухал хүмүүс бас хуучин цуг тоглож байсан хүмүүс бүгд маш сэтгэл хөдлөм байсан."
"Та Дэрбид гоолдсон нь сэтгэлд тань үлдсэн хэвээрээ байна уу?""Энэ бол надад хэзээ ч мартагдахааргүй гоол байсан. Учир нь Миланы өмсгөл өмсөөд оруулсан абхны гоол ба хамгийн чухал нь дэрбид орсон гэдэгээрээ онцлог юм."
"Кака ч бас анхны гоолоо тань шиг дэрбид оруулж байсан. Та энэ нь ямар нэг юм хэлээд байна гэж бодохгүй байна уу?""Би тэгж байдаж байна. Энэ нь миний шинэ адал явдлын эхлэл байгаасай гэж бодож байна."
"Энэ 2 долоо хоногт Миланэллoд бэлтгэл хийх нь таны хуучныхаа формыг бүрмөсөн эргүүлж олж авахад чухал байх гэж бодож байна?"
"Миний хувьд эдгээр хоногуудад бэлтгэл хийх нь маш шухал л даа. Учир нь надад физикал бэлтгэл хийх шаардлага байсан юм. Тэгээд хуучнийхаа шилдэг төвшинд очиж чадаад Миланы төлөө бүхнээ зориулж тоглож чадна гэдэгтээ итгэж байна."
"Та Шeвад 2 жилийн дараах гоол хийхэд нь тусалж ассист өгч чадсан даа дуртай байгаа байх?""Тиймээ, надад үнэхээр сайхан байсан. Яагаад гэвэл тэр үнэхээр шилдэг тоглогч. Бид цугтаа тоглож байгаа нь үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Багийнхандаа туслах нь маш сайхан байдаг. Үүнд Шeва ч бас багтана."
"Милантай улирлыг эхлүүлэхдээ гэр бүлийнхэнтэйгээ цуг байх нь танд их чухал байх?""Тиймээ шухал. Миний гэр бүл бол надад хамгийн чухал зүйл бас тэдэнтэйгээ цуг байх нь надад эрч хүч өгч байдаг."