world cup 2006 teams

world cup 2006 teams

Postby spain man » Thu Mar 16, 2006 3:39 pm

tavan tsagiragt garsniig end tavij baih bolnoo.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby spain man » Thu Mar 16, 2006 3:42 pm

Эквадор
2002 онд анх ДАШТ-ий утааг vнэрлэж байсан ч Эквадорын хєлбємбєгчид чамлахааргvй туршлагатай. 10-15 жилийн ємнє тэд Венесуэлтэй айлсаж, хомоол хамагчдын эгнээнд явж байсан бол єдгєє Ємнєд Америкийн бvстээ тэргvvлэх багуудын нэг болжээ. 1926 онд ФИФА-гийн гишvvн орон болсон ч 1960 оноос л эхэлж ДАШТ-ий урьдчилсан шатанд єрсєлдєж эхэлсэн байна.
Ємнєд Америкийн бvсийн шилдгvvдэд олон жил дарлуулж, ДАШТ-ийг зурагтаар л vздэг байсан эквадорчууд Япон Солонгосыг зорих урьдчилсан шатанд жинхэнэ нээлт болсон.

1999 оны арванхоёрдугаар сард явуулсан судалгаагаар vнэнч балиашгуудын дєнгєж долоохон хувь нь шигшээ багаа ДАШТ-д оролцоно хэмээн итгэл vзvvлсэн байдаг. Гэтэл шигшээ баг нь сорилго тэмцээнд гайхалтай амжилт vзvvлэн, Ємнєд Америкийн бvстээ Аргентиний ард хоёрт бичигдсэн юм.
Япон Солонгост эквадорчууд хэсгээсээ гарч чадаагvй ч эвсэг, уран тоглолтоороо мэргэжилтнvvдээс єндєр vнэлгээ авсан. Эхний хоёр тоглолтдоо Итали мексикт дараалан хожигдож гэртээ харих болзлоо хангав. Гэхдээ Мексиктэй хийсэн тоглолтод багийн лидер Агустин Дельгадо Эквадорын тvvхэнд ДАШТ-ий анхны гоолыг хийжээ. Харин хэсгийн сvvлийн тоглолтоо Хорватын эсрэг хийж, 1:0-ээр хожин, мулталж байсан удаатай.

Германыг зорих сорилгыг тэд тааруухан эхэлж, хєгжєєн дэмжигчдээ тvгшээж байсан боловч яван чангарсаар сvvлийн тоглолтуудад Бразил, Аргентинийг хожин шилдэг 32 багийн тоонд багтах эрхтэй болсон юм. Эквадор хоёр дахь ДАШТ-дээ талбайн эзэн германчуудын буюу А хэсэгт багтсан. Дасгалжуулагч Луис Суаресийн санааг зовоож буй асуудал бол довтолгоо.

Лидер тоглогч Дельгадо нь энэ жил 32 настай ч урьдчилсан шатанд тун чухал таван гоол оруулж багтан тус болсон. Тvvнээс єєр єндєр зэрэглэлийн довтлогч бараг vгvй гэхэд болно. Тиймээс ахмад Дельгадогийн хэрхэн тоглохоос багийн хувь заяа ихээхэн хамаарна. Хаа очиж хагас хамгаалагч нар нь гайгvй чадварлаг. Ялангуяа Эдисон Мендес, Луис Валенси хоёрт дасгалжуулагч нь итгэл хvлээлгэж буй. 21 настай Валенсигийн хувьд энэ жилийн ДАШТ єєрийгєє нээн харуулах сайхан боломж байх болов уу.

Багийн лидер Эдисон Мендес
Дєрвєн жилийн ємнє тvvний хийсэн цорын ганц гоолын ачаар эквадорчууд Хорватыг буулган авч, ДАШТ-д анхны оноо, анхны хожлоо авч байсан билээ. Урьдчилсан шатны тоглолтод ч тэр багийн лидерийн vvргээ гялалзтал биелvvлж, 5 гоолоор єрсєлдєгчийнхєє хаалгыг мялаасан. Ялангуяа хєлбємбєгийн шидтэнгvvдийн хаалганд хожлын цорын ганц гоолыг оруулж, багтаа чухал гурван оноо авчирсан. 27 настай энэ хагас хамгаалагчийн ухаалаг тоглолт, нvдээ олсон дамжуулалт, хvчтэй цохилтууд шигшээ багтаа тvvхийн шинэ хуудас нээхэд туслах биз ээ.

Багийн бvрэлдэхvvн. Хаалгач: Эдвин Вильяфуэрте, Хосе Севальос, Хасинто Эспиноса, Кристиан Мора Хамгаалагч: Жованни Эспиноса, Де Ла Крус, Марлон Айови, Иван Уртадо, Нейсер Реаско, Рауль Геррон, Клебер, Хорхе Гуа гуа, Луис Гомес Хагас хамгаалагч: Эдисон Мендес, Эдвин Тенорьо, Висенте Амбросси, Клебер Чала, Луис Валенси, Альфонсо Обрегон, Кристиан Лара, Вальтер Айови, Луис Кайседо, Алекс Агинага, Марио Кирос, Сегундо Кастильо, Роберто Мина, Луис Саритама, Леонардо Соледиспа, Патриссо Уррутия Довтлогч: Агустин Дельгадо, Франклин Салас, Карлос Тенорьо, Эбелио Ордоньес, Иван Кавьедес, Жонни Бальдеон, Отилино Тенорьо, Анхель Фернандес, Феликс Борха, Густаво Фигероа, Кристиан Гомес, Карлос Киньонес

Германыг зорих замдаа
Эквадор-Венесуэл 2:0 Ж.Эспиноса, К.Тенорьо
Бразил-Эквадор 1:0
Парагвай-Эквадор 2:1 Э.Мендес
Перу-Эквадор 0:0
Аргентин-Эквадор 0:1
Эквадор-Колумб 2:1 А.Дельгадо, Ф.Салас
Эквадор-Боливи 3:2 Э.Солис-авто гоол, А.Дельгадо, Де Ла Крус
Уругвай-Эквадор 1:0
Эквадор-Чили 2:0 Кавьедес, Э.Мендес
Венесуэл-Эквадор 3:1 М.Айови-пен
Эквадор-Бразил 1:0 Э.Мендес
Эквадор-Парагвай 5:2 Валенси 2, Э.Мендес 2, М.Айови-пен
Эквадор-Перу 2:2 Де Ла Крус, Валенси
Эквадор-Аргентин 2:0 Лара, А.Дельгадо
Колумб-Эквадор 3:0
Боливи-Эквадор 1:2 А.Дельгадо 2
Эквадор-Уругвай 0:0
Чили-Эквадор 0:0

Польш
Дал, наяад онд мандан бадарч явсан Польшийн хєлбємбєг нэг хэсэг унтаа байдалд байсан. 16 жил завсарласаны эцэст тэд 2002 оны ДАШТ-д дахин оролцсон боловч гавьтай амжилт vзvvлсэнгvй. Хэсгийн эхний хоёр тоглолтод нэг ч гоол хийж чадалгvй БНСУ, Португалд хожигдохдоо хаалгандаа зургааг алджээ. Хэсгээсээ шалгарах нь нэгэнт єнгєрсєн, ач холбогдолгvй тоглолтод АНУ-ыг 3:1-ээр хожиж, гурав дараалан хожигдох баг биш гэдгээ нотлов.

Герман-2006-ын урьдчилсан шатанд польшууд Британийн арлын Англи, Уэльс, Хойд Ирланд болон Австрийн хvчтэй багуудтай нэг хэсэгт орсон боловч тvвэггvй шалгарав. Хэсгийн лидер Англид хоёрантаа хожигдсон боловч бусад єрсєлдєгчдєє нэг ч оноо алдалгvй тоглож, зорилгодоо хvрсэн юм. Харьцангуй ахмад, туршлагатай тоглогчдоос бvрдсэн польш ямар ч байсан дєрвєн жилийн ємнє амжилтаа ахиулж, хэсгээсээ шалгарах бvрэн боломжтой. Гэхдээ vндсэн хаалгач Дудекийн орон гаран тоглолт тэдний санааг зовоож буй. “Селтик”-ийн хаалгыг манадаг А.Боруц тvvний орыг залгах боломжтой. Хамгаалагч нар нь олон жил тоглосон, харьцангуй найдвартай.

Ялангуяа Бонк, Жонса, Бащиньски, Клос нар vндсэн бvрэлдэхvvнд тогтмол тоглож байгаа. Германы “Байер”-т тоглодог хагас хамгаалагч Кживунек урьдчилсан шатанд тун сайн тоглож, эхний дєрвєн тоглолтод дараалан гоол хийсэн. Мєн Бундеслигийн мэргэн буучдын жагсаалтад дээгvvр давхиж буй Смолярекаас хєгжєєн дэмжигчид ихийг хvлээж байгаа нь тодорхой. Довтлогчдын тухайд “Селтик”-ийн Журавски, “Вулверхэмптон”-ы Франковски хоёр гол ачааг нуруун дээрээ vvрч яваа.

Энэ хоёр тоглогч л урьдчилсан шатанд хамгийн чухал гоолуудыг хийж, багтаа Германы виз авчрахад гол vvрэг гvйцэтгэсэн. Польшууд єдгєє ДАШТ-ээс хvрэл медаль хvртэж байсан vе шигээ хvчирхэг биш ч ямар ч багт тvвэг учруулах чадалтай хэвээр байна.

Багийн бvрэлдэхvvн. Хаалгач: Ежи Дудек, Артур Боруц Хамгаалагч: Яцек Бонк, Томаш Жонса, Марцин Бащиньски, Томаш Клос, Михал Жевлаков, Аркадиуш Гловацки, Томаш Хайто, Мариуш Йоп, Томаш Келбович Хагас хамгаалагч: Камил Косовски, Яцек Кжинувек, Себастьян Миля, Мирослав Шимковяк, Аркадиуш Радомски, Радослав Соболевски, Эузебиуш Смолярек, Мариуш Левандовски, Радослав Калужны, Марек Женчук, Дамиан Горавски, Бартош Карван, Марцин Зайонц, Мариуш Кукелка Довтлогч: Мацей Журавски, Томаш Франковски, Гжегож Расяк, Анджей Недзелян, Петр Влодарчик, Марек Сагановски, Павел Крышалович

Германыг зорих замдаа
Польш-Хойд Ирланд 3:0 Журавски, Влодарчик, Кжинувек
Англи-Польш 2:1 Журавски
Австри-Польш 3:1 Калужны, Кжинувек, Франковски
Польш-Уэльс 3:2 Франковски, Журавски, Кжинувек
Польш-Азербайжан 8:0 Франковски 3, Гажиев-авт, Косовски, Кжинувек, Соболевски 2
Хойд Ирланд-Польш 0:1 Журавски
Азербайжан-Польш 0:3 Франковски, Клос, Журавски
Польш-Австри 3:2 Смолярек, Коловски, Журавски
Уэльс-Польш 1:0 Журавски
Польш-Англи 1:2 Франсковски

Багийн лидер Мацей Журавски
“Селтик”-ийн авьяаслаг довтлогч Журавскид польшууд хамгийн их итгэл хvлээлгэж байгаа. Тvvний оновчтой, хvчтэй цохилтууд шигшээ багтаа олон чухал ялалт бэлэглэж байсан. Тиймээс шигшээ багийн дасгалжуулагч Янась тvvний тоглолтод тулгуурлан багийнхаа тактикийг боловсруулдаг гэх. Єдгєє 30 настай Журавски урьдчилсан шатны арван тоглолтод бvгдэд нь оролцож, 7 гоолоор єрсєлдєгчийнхєє хаалгыг мялаасан юм. Тvvнтэй адил 7 гоол оруулсан Франковскигоос ялгаатай нь тvvний гоолууд ихэвчлэн тоглолтын хувь заяаг шийдэж байсан билээ. Ялангуяа Австри, Уэльсийг дараалан хожиж, германыг зорих эрхээ авахад чухам тэр л хожлын гоолуудыг оруулж, ардын баатар болсон юм. Ид vедээ байгаа энэ залуугийн гарт польшийн ирээдvй байна гэж хэлэхэд болно.

Коста-Рика
Карибийн тэнгисийн жижиг арал улс Коста-Рика нь єдгєє хєлбємбєгийн том гvрэн болжээ. 1921 онд ширэн бємбєгийн холбоогоо байгуулсан тэд 1927 онд FIFA-д элссэн байна.
Бvсийнхээ хэмжээнд хvчтэй єрсєлдєж явсан тэд оргил vедээ “World Cup”-ын урьдчилсан шатанд оролцдоггvй байж. 1941, 46, 48, 53, 55, 60, 61 онд Хойд Америкийн АШТ-д магнайлсан коста-рикачууд 1958 оноос ДАШТ-ий урьдчилсан шатанд тоосоо єргєх болжээ. Харамсалтай нь vvнээс хойш Мексик болон бусад улсуудад “дарлуулсаар” явж ирсэн. Yе vе тивдээ тvрvvлэн (1963, 69, 89 онд КОНКАКАФ-ын аварга, 1993 онд Тєв Америкийн аварга) хуучин цагаа санагалзах “Тикочууд” (Коста-Рикагийн хєлбємбєгийн багийн ийн нэрлэдэг)-ын дахин сэргэлт 1980-аад онд эхэлжээ.

Тивийн аварга болж, тэр эрчээрээ ДАШТ-ий эрх авсан Коста-Рикагийн баг Италид нээлт болж чадсан. Хуучны уламжлалтай, хvчтэй бvрэлдэхvvнтэй Швед (2:1), Шотланд (1:0) гэсэн европчуудыг хэсэгтээ буулган авч шєвєгт шалгараад чехvvдэд (1:4) хожигджээ. Хоёр World Cup єнжсєний эцэст Азид анх удаа болсон ДАШТ-ийг зорьсон ба бразилчуудаар хоёр дахиа хичээл заалгаж, нанхиадыг аргалан, турктэй тэнцсэн. Гэвч бємбєгний зєрvvгээр плей-оффт шалгарч чадаагvй.

Германыг зорих эрхээ “Тикочууд” тун хvнд авсан. Эхний шатанд Кубатай хоёр удаа тэнцэж, Гаванад хийсэн хоёр гоол нь л аварчээ. Хоёрдугаар шатыг ч арайхийн даваад сvvлчийн мєчид Тринидад ба Тобагог ардаа орхин ДАШТ-ий эрхээ авлаа. Германд тэд урьдын уламжлалаа давтвал талбайн эзэн Герман болон польшуудад нэлээн тєвєг учруулах биз ээ.

Герман хvрэх замдаа
I шат
Куба-Коста Рика 2:2 А.Саборио, Д.Секуиэра
Коста Рика-Куба 1:1 Р.Гомес
II шат
Коста-Рика-Гондурас 2:5 Э.Херрон-2
Гватемал-Коста Рика 2:1 А.Солис
Коста Рика-Канад 1:0 П.Ванчопе
Коста Рика-Гватемал 5:0 П.Ванчопе-3, К.Эрнандес, Р.Фонсека
Канад-Коста Рика 1:3 П.Ванчопе, У.Сансин, К.Эрнандес
Гондурас-Коста Рика 0:0
III шат
Коста Рика-Мексик 1:2 П.Ванчопе
Коста Рика-Панам 2:1 У.Уилсон, Р.Майр
Тринидад ба Тобаго-Кос Рика 0:0
АНУ-Коста Рика 3:0
Коста Рика-Гватемал 3:2 П.Ванчопе, Р.Гомес, К.Эрнандес
Мексик-Коста Рика 2:0
Панам-Коста Рика 1:3 А.Саборио, У.Сентено, Р.Гомес
Коста Рика-Тринидад ба Тобаго 2:0 А.Саборио, У.Сентено
Коста Рика-АНУ 3:0 П.Ванчопе, К.Эрнандес-2
Гватемал-Коста Рика 3:1 Р.Майр

Багийн бvрэлдэхvvн. Хаалгач: Альваро Месен, Донни Грант, Хосе Поррас Хамгаалагч: Жильберто Видал, Майкл Умана, Дэнни Фонсека, Маурисио Райт, Леонардо Гонзалес, Рой Миллер, Габриэль Баддилья, Виктор Кордеро, Жервис Друммонд, Харольд Уоллес Хагас хамгаалагч: Стивен Брюс, Хафет Сото, Кристиан Боланос, Уолтер Сентено, Карлос Эрнандес, Кристиан Баддилья, Нейннер Сегура Довтлогч: Альваро Саборио, Пауло Ванчопе, Рональд Гомес, Брайан Руйс, Оскар Эмильо Рохас

Багийн лидер Пауло Ванчопе
Коста-Рикаг ємнєх ДАШТ-д оролцох эрхээ авахад алдарт Бора Милутиновичэд бvх гавьяаг тохсон. Тухайн vед багтаа голлох vvргийг гvйцэтгэсэн ч дасгалжуулагчийнхаа сvvдэрт дарагдаад єнгєрсєн Пауло Ванчопе энэ удаа ч гялалзтал тоглолоо. Баг нь шинэчлэгдэж, залуучууд хvч тvрж буй ч тэрбээр Гимарайшийн хэрэгтэй тоглогч хэвээр.

2002 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд 13 тоглолтод долоон гоол хийсэн бол “GERMANY-2006”-ийн 14 тоглолтод найман бємбєгєєр єрсєлдєгчийнхєє хаалгыг мялаасан. 1996 оноос шигшээ багтаа тоглож буй тэрбээр єдгєє 67 удаа vндэсний шигшээгийн хувцсаа ємсєн, 43 гоол хийжээ.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Nomer 10 » Thu Mar 16, 2006 5:52 pm

Дөхүүлж байгаад сүртэй юм хийнэ дээ хэхэ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 7 » Sat Mar 18, 2006 2:45 am

zaaa Englandiin tuhai zarin negen medeelel bwal bicheech
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Gankhuu » Sat Mar 18, 2006 12:56 pm

Ziak zugeer sedev baina buur delgerengui baival zugeer biana
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby Nomer 7 » Sun Mar 19, 2006 1:50 am

medeelel tei sedew shuu medeegui yum aa olj awlaa
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby cockroach » Thu Mar 23, 2006 9:28 pm

[video width=400 height=350:d6f76552e5]http://www.metacafe.com/lib2/services/media_player/playlist.asx?itemFile=http://lln-videos.metacafe.com/ItemFiles/%5BFrom%20www.metacafe.com%5D%206627.282638.8.wmv&prefixAdID=&suffixAdID=[/video:d6f76552e5]
Rather die like a man...
cockroach
 
Posts: 65
Joined: Mon Dec 12, 2005 11:35 pm
Location: Эзэн хичээвэл Зая хичээнэ!!! www.knicks.com!!! www.sport-tsonh.net

Postby spain man » Thu Apr 06, 2006 5:12 pm

end neg goy yum bainaa gehdee onoodor sonin deer garsan baina lee
Африк тивийг тєлєєлєн дэлхийн тэргvvн цомын тєлєє єрсєлдєх эрх авсан таван багийн дєрєв нь анх удаа энэ «дайн»-ы дарийн утааг vнэрлэх гэж байгаа бол Тунис дєрєв дэхээ морилж байгаа юм.
Тэгэхдээ бvр сvvлийн гуравт нь дараалан.

Тэд анх удаа 1978 онд Аргентинд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд «шинэ цэрэг»-ийн хувиар оролцоод цахиур хагалсан билээ. «Карфагений бvргэдvvд» Африк тивээс анх удаа дэлхийн аваргын дэвжээнээс хожлын оноо авч (Мексикийн хvчтэй багийг буулган авсан), дэлхийн аварга цолыг эзэмшиж байсан Баруун Германы хєлбємбєгчидтэй тэнцсэн нь сенсаац болсон юм. Тэд хэсгээсээ дараагийн шатанд шалгарч чадаагvй хэдий ч Африкийн багуудыг тоож хялайх тєдийгєєр ч харахгvй байсан бусдын vл тоомсорлолыг бутниргэсэн бєлгєє.

Ийнхvv гэв гэнэт тодрон гарч ирсэн шигээ Тунисийн хєлбємбєгчид дараагийн 20 жилд усанд хаясан чулуу мэт сураггvй алга болсон нь гайхалтай. Тэднийг ийн амралтаа эдэлж байх хооронд Африкаас Камерун, Алжир, Марокко, Нигер мэтийн шинэ одод тєрєн гарсаар байлаа. Тэгтэл 1998 онд сая нэг юм Тунисийн «цаг ирж», дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод шалгарч чадав. Тэд энэ амжилтаа дєрвєн жилийн ємнє Япон-БНСУ-д болсон тэмцээнд давтаж, эдvгээ гурав дахиа дараалан зодоглохоор зэхэж байна.2002 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа Тунисийн шигшээ багт єєрчлєн байгуулалт явагдсан. Тунисийн хєлбємбєгийн нэрийн хуудас гэж хэлж болох алдарт хаалгач, багийн ахлагч Шокри Аль-Уайер нь зодог тайлж, шигшээ багийг удирдаж байсан Францын мэргэжилтэн Анри Мишелийг хєєж явуулан, єєрийн мэргэжилтнvvдээр багаа удирдуулсан нь нэлээд таагvй vр дvнд хvргэсэн юм. Тиймээс хєлбємбєгийн холбоо нухацтай дvгнэлт хийж, бас нэг франц Роже Лемеррийг багийн дасгалжуулагчаар урьснаар 2004 оны Африкийн аваргаар шалгарч, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хvнд давааг нэр тєртэй туулаад байна.

Тэд Марокко, Гвиней мэтийн тивдээ хvчирхэг багуудтай нэгэн хэсэгт таарсан ч зорилгодоо хvрч чадсанд нэгэн цагт Францын шигшээ багийг дасгалжуулж тивийн аваргын эрхэм алдрыг хvртэж байсан Капралын (Р.Лемеррийг Францад ийн нэрлэдэг) хувь нэмэр ихээхэн бий.

Мароккочууд урьдчилсан шатны тоглолтод нэг ч хожигдоогvй хэрнээ Тунисийн дараа хоёрдугаарт шалгарсан нь тэдний хэсэгт ширvvн тулаан єрнєснийг гэрчлэх биз ээ. Тунисчvvд болохоор Гвинейн багт нутагт нь хожигдож, гурван удаа тэнцсэн бєгєєд мароккочууд хэтэрхий эв найрамдлыг хичээж, тавын таван удаа эвийн гэрээ байгуулсан нь Тунисийн багийг нэг оноогоор тэдний ємнє орох нєхцєлийг бvрдvvлсэн билээ.

Тунисийн гол тоглогчдын дийлэнх нь гадаадын клубуудэд алба хаадаг. Тэр байтугай харийн нутагт тєрж, єссєн хvмvvс ч бий. Францад эхээс мэндэлж, хэл хєлд орсон тоглогчидгvйгээр шигшээ багийг тєсєєлєхийн аргагvй. Тvvнчлэн Жозе Клейтон, Франсилеудо дос Сантос хэмээх хоёр ч бразил бий. Шигшээ багтаа удаан жилийн турш тогтвортой тоглосон Лев Яшин, Дино Зофф, Патрик Женнингс, Питер Шилтон, Дэвид Симэн гээд олон алдарт хаалгачийг бид мэднэ. Тунисийн 40 настай хаалгач Али Бумнижелийг насаар нь энэ дансанд багтааж болох талтай. Тэрбээр «Нанси», «Геньоне», «Бастии», «Руане» гэх мэт Францын тааруухан багийн хаалгыг манасаар насаа элээж буй хєлбємбєгч. Зодог тайлах тухай бодож эхэлсэн vед нь гэнэт Аль-Уайт «тэтгэвэрт» гарах болсон тул дахиад л бээлийгээ ємсєх хэрэгтэй болсон хэрэг.

Тунисийн багийн хамгаалалтын шугам хамгийн хvчирхэг хэсэг нь. Баруун талын хамгаалагч, багийн ахлагч, хар арьст Хатем Трабельски гол од нь. Хурдтай, довтлогчоос бємбєг булаах чадвартай энэ залуу хамгийн гол нь талбай дээр лидер нь байж чаддаг гэнэ. Тэр «Аякс»-т алба хаадаг бєгєєд бараг л жил бvхэн нэг бол «Арсенал»-д, эсвэл «МЮ»-д, бvр «Милан»-д очно гэх боловч багийн удирдлагуудтайгаа нэлээд ширvvн маргалдсанаар vйл явдал тєгсдєг.

Зvvн талын хамгаалалтын шугам єєр нэг хар арьстан, цус холилдсон бразил эр Жозе Клейтоны эзэмшил. «Страсбур»-т тоглодог залуу Карим Хаги, «Болтон»-ы хашир туршлагатай, єндєр сvрлэг Радхи Уаиди нар тєвийн хамгаалалтыг хариуцдаг.

Дундын бvсэд Роже Лемерр ихэнхдээ таван тоглогчийг тоглуулдаг байна. Халаа сэлгээгvй байнгын гэж хэлж болох тоглогч бол 24 настай хагас хамгаалагч Слим Бен-Ашур юм. Маш хурдтай, бас техниктэй, хамгийн гол нь сэтгэж тоглодог энэ хєлбємбєгч хэдэн жилийн ємнє Францын залуучуудын шигшээ багт тоглож байгаад эх орныхоо багт иржээ.

Адель Шедли, Зиада Жазири, Кайеса Гобдана, Хамед Намуши, Мехди Нафти нар хагас хамгаалагчийн байрлалд тоглодог гол тоглогчид нь.

Багийн цохилтын гол хvч нь 25 настай Франсилеудо дос Сантос. Тэрбээр шигшээ багийн бvрэлдэхvvнд багтан 18 удаа тоглохдоо 13 гоол оруулаад байна. Чухамхvv тvvний гоол л Тунисийг Африкийн аварга болох боломжийг нээсэн юм. Роже Лемерр Францын шигшээг удирдаж байхдаа «Сошо»-д тоглож байсан тvvнийг олж харсан бєгєєд харамсалтай нь тухайн vед Анри, Трезеге, Вильтор, Анелька нарын хажуугаар «чихэх» боломж олдоогvй гэдэг. Тиймээс тэрбээр Тунист ирэнгvvтээ тvvнийг дуудан авчирсан нь нvдээ олсон хэрэг болжээ.

Сантостой хєл, сэтгэл нийлж байгаа хvн нь Зиад Жазири, Имеде Мхедхеби нар. Тэднээс гадна Шауки Бен Саад, Хейкель Гемамдиа нарын єсєж яваа залуу одод бий. «Карфагений бvргэдvvд»-ийн нууц хєзєр нь Карим Эсседири юм. Залуу хєлбємбєгчийг Английн хэд хэдэн баян баг сонирхож, норвегчууд бvр шигшээ багтаа авах санал тавьсан боловч тэрбээр «Русенборг» баг, євєг дээдсийнхээ эх нутгийг сонгосон байна.

Тэд иймэрхvv багтай Германыг зорино. Очоод чухам яаж бужигнуулахыг таахын аргагvй. «Испаничууд манай хэсгийн гол лидер. Бид хоёрдугаар байрны тєлєє єрсєлдєнє. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн єєрийн баатартай, дуулиан сенсаацтай байх ёстой. Бид яагаад тэр нь байж болохгvй гэж?» хэмээн Бен Ашур єгvvлжээ.

«Карфагений бvргэдvvд»-ийн дєрєв дэх нислэг хаа хvрэхийг харах цаг тун ойртлоо.
Тунисийн хєлбємбєгийн холбоо 1956 онд байгуулагдсан. 1960 оноос ФИФА-гийн гишvvн. Африк тивийн гурван удаагийн аварга. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцохдоо ес тоглож, нэг хожин, гурав тэнцэж, тав хожигдсон. Єрсєлдєгчийнхєє хаалганд таван бємбєг оруулж, 11-ийг єєрийнхєд алдсан байна.

Хэсгийн тоглолт:
«Н» хэсэг
1.YI сарын 14 Тунис- Саудын Араб
2.YI сарын 19 Испани- Тунис
3.YI сарын 23 Украин- Тунис
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby spain man » Thu Apr 06, 2006 5:25 pm

Кот-д’Ивуарын хєлбємбєгийн холбоо 1960 онд байгуулаг- даж, 1961 онд Дэлхийн хєлбємбєгийн холбоонд гишvvнээр элсчээ.
Кот-д’Ивуар буюу Зааны ясан эрэг улсын хєлбємбєгийн шигшээ баг Германд болох хєлбємбєгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор шалгарсан нь нэг талаас санаандгvй хэрэг болсон гэж хэлж болно. Нєгєє талаар дэлхийн аваргын цомын тєлєє шувтаргын шатанд тvvхэндээ анх удаа шалгарч байгаа ч тивдээ нэлээд нэр хvндтэй багийн тоонд ордог учраас тэдний ээлж ирсэн гэж хэлж болох. Тэдний хvчтэйг нотлох нэг баримт бол 1992 онд Африк тивийн аваргаар шалгарсан явдал болой.

Тивийн тэргvvн багийн хувьд тэр улиралдаа Тив хоорондын цомын тэмцээнд оролцон, анх удаа олон улсын тавцанд “цолоо дуудуулсан” ч нэг их тодрон гялалзаж чадаагvй юм. Эхлээд аргентинчуудад 0:4-єєр, дараа нь АНУ-ын багт 2:5-аар хожигдон нутаг буцаж байв.
Тэр цагаас хойш ивуарчууд дэлхийн аваргад оролцогчийг шалгаруулах урьдчилсан шатны сунгаанд амжилт муутайхан тоглосноор єнєєг хvргэсэн билээ.

Кот-д’Ивуарт хєлбємбєг сэргэн мандсан нь 90-ээд оны сvvлчээр тус оронд дэгдсэн иргэний дайнтай нэлээд хэмжээгээр холбоотой гэж хэлж болно. Нэг vе намжмал байдалд шилжсэн ч одоо хvртэл vргэлжилсээр байгаа дайны хєлєєс зугтсан хvмvvс эх орноо орхин хєрш орнууд руу дvрвэсэн бєгєєд олонх нь нэг vе тэднийг эзэгнэн колоничилж асан Францыг тvшсэн юм. Єдгєєгийн хєлбємбєгийн шигшээ багийн гол тєлєєлєгчид чухамхvv Францад хєлбємбєгт боловсорсон бєгєєд тэдний нэг нь Дидье Дрогба бєлгєє.

Дидье багийнхаа гол лидер нь бєгєєд “гоолын хvчирхэг машин”. Тvvний дэлхийн аваргад оролцогчийг шалгаруулах есєн тоглолтод оруулсан есєн гоол Кот-д’Ивуарын шигшээ багийн сvvлчийн шатанд шалгарах гол хєрс суурь болсон нь тодорхой. Гэхдээ тэдний гол єрсєлдєгч Камеруны баг хамгийн сvvлчийн тоглолтдоо Египетийн багтай тэнцсэн нь ивуарчуудыг шигшээд шалгарах vvд хаалгыг нээж єгсєн гэдгийг хэлэх хэрэгтэй.

Шигшээ тоглолтод шалгарах ямар ч боломжгvй болсон тул, нєєц тоглогчдоор багаа бvрдvvлсэн Египетийнхнийг камерунчууд єєрийнхєє талбай дээр хожиж явав. Тоглолтын цаг дуусахад ердєє 10-хан минут vлдсэн. Гэтэл Египетийн Мохамед Шавки гэнэт тэдний хаалганд гоол оруулчихав. Ийнхvv Герман явах тийзээ бараг євєртєлчихєєд байсан камерунчууд нутагтаа vлдэж, оронд нь Кот-д’Ивуарчууд “морио эмээллэх” болсон билээ. Камерунчууд Кот-д’Ивуарыг урьдчилсан шатны хоёр тоглолтод хоёуланд нь хожсон бєгєєд “ялагдашгvй арслангууд” хэсгийнхээ бусад багуудтай гурван ч удаа тэнцсэн нь єєрєє єєртєє дэгээ тавьсан хэрэг байлаа.

Гэхдээ Зааны ясан эргийнхэн хvчтэй баг гэдгээ саяхан болж єнгєрсєн Африкийн аварга шалгаруулах тэмцээнд нотолж чадсан юм. Тэд хэсгийн тоглолтод ганц удаа л хожигдсон бєгєєд тэр нь дараагийн шатанд шалгарахад ямар ч нєлєєгvй байсан тул дасгалжуулагч Анри Мишель гол тоглогчдоо амраасантай холбоотой юм. Ивуарчууд шєвгийн дєрєвт vлдэхийн тєлєєх тоглолтод Камеруны багтай таарч, пенальтаар хожсон бєгєєд /хоёр баг 11 удаа эсрэг багийнхаа хаалгыг гоолоор мялааж, шийдвэрлэх мєчид Камеруны алдарт Это’О алдаж цохисон/ хагас шигшээд Нигерийн шигшээг буулган авч, шигшээд Египетийн багтай тоглосон юм. Тоглолтын vндсэн цаг 0:0-ээр єндєрлєж, 11 метрийн торгуулийн цохилтоор бvх зvйлийг шийдэх болоход Зааны ясан эргийнхэн илvv оновчтой цохилт хийсэн юм.

Кот-д’Ивуарын баг сайтар боловсруулсан тактик, багийн сахилга батаар тивийнхээ багуудаас ялгардаг. Тvvнчлэн єєрсдийнхєє давуу талыг сайн мэдэж, тvvнээ ашиглаж чаддаг гэж хэлж болно. Тэдний гол хєзєр нь Дидье Дрогба бєгєєд баг нь тvvнд тvшиглэсэн тактикаар тоглодог. Энэ бол довтолгоонд бусад нь оролцдоггvй гэсэн vг биш бєгєєд харин ч эсрэгээр Кот-д’Ивуарын багийг бvхэлд нь довтлогч хэв маягийн баг гэж нэрлэж болно. Анри Мишель ихэвчлэн хоёр, заримдаа гурван довтлогчтойгоор тоглодог. Дайснаа номхотгох сэлмийн гол vзvvр нь мэдээж хэрэг Дрогба болох бєгєєд хурдтай, авьяаслаг багийн нєхєд нь жигvvрээр vймvvлж, тvvнд шаардлагатай нєхцєл боломжийг хангаж єгдєг.

Францын “Ланс”-т тоглодог Арюна Диндан, “Осер”-ийн Канга Акале, “Ницца”-гийн Бакари Коне, Голландын “Эйндховен”-д тоглодог Аруна Коне нар багийн гол цєм нь. Тэднээс гадна Н’Дри, Бубакар Саного /Кайзерслаутерн/ нарын хvчтэй довтлогчид бий.

Тоглолт, довтолгооныг зохион байгуулагч тvлхvvр тоглогч нь “ПСЖ”-гийн хагас хамгаалагч Бонавентуре Калу. Товчоор тvvнийг багийн тархи нь гэж нэрлэж болно. Бусад тоглогчид нь ч гэсэн айлын хаалгачийг тэвдvvлж чадах хэдий ч гол анхаарлаа хамгаалалтад хандуулдаг. Оросын “Металлург”-т тоглож байгаад “Олимпиакос”-т шилжсэн єндєр сvрлэг, залуухан Яя Туред ихээхэн ирээдvй бий. Энэ мэтчилэн “Гамбург”-т тоглодог хагас хамгаалагч Ги Демель, Италийн “Мессин”-ий Марк Зоро Кполо, Францад тоглодог Дидье Зокора, Эмерс Фае, Сиака Тьен нарын хvчтэй хєлбємбєгчид цєєнгvй. Хамгаалалтын байрлалын хамгийн гол хvн бол Английн “Арсенал”-ын Хабиб Коло Туре юм. Арсен Венгер тvvнд ихээхэн найдвар хvлээлгэдэг бєгєєд саяхан Кот-д’Ивуарын Эммануэль Эбуэ хэмээх хамгаалагчийг багтаа нэмж авчээ.

“Заанууд”-ын хамгийн сул тал нь хаалгач. Yндсэн хаалгач Жан Жак Тизье нь 30 нас хvртлээ зєвхєн Хар тивдээ тоглож байгаа бєгєєд сvvлчийн гурван жил Тунисийн “Эсперансе”-гийн хаалгыг манаж байгаа.

Кот-д’Ивуарын дасгалжуулагч Анри Мишелийг мэдэхгvй хєлбємбєг сонирхогч бараг байхгvй бєгєєд тvvний хувьд Герман-2006 тав дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь юм.
Тэрбээр 1978 онд Аргентинд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Францын шигшээ багт багтан тоглож байсан бєгєєд тоглохоо больсныхоо дараа дасгалжуулагчийн ажилд шилжиж, 1984 оны олимпод тvvний удирдсан Францын шигшээ баг аваргалж байлаа. Дараа нь vндэснийхээ шигшээ багт алдарт Мишель Идальгог залгамжилсан бєгєєд 1986 онд Мексикт болсон дэлхийн аваргад тvvний баг гуравт шалгарсан билээ. Улмаар 1994 онд Камеруны, 1998 онд Тунисийн багийг дасгалжуулан дэлхийд зодоглосон бєлгєє.

Хэдийгээр тэдний хэсэгт Аргентин, Голланд гээд хvчирхэг багууд байгаа ч Анри Мишелийн удирдаж, Дидье Дрогбаг тойрсон “Зааны ясан эргийнхэн” Германд “юу ч хийж магадгvй” гэж мэргэжилтнvvд vзэж байгаа.

Хэсгийн тоглолтын оноолт
“С” хэсэг
1.YI сарын 10 Аргентин-Кот-д’ Ивуар
2.YI сарын 16 Голланд-Кот-д’ Ивуар
3. YI сарын 21 Кот-д’ Ивуар-Серб Черногор
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby zizou » Fri Apr 07, 2006 12:08 pm

uhsuu ulsuudiig gargaval sain b.a
zizou
Zidane Fanat
 
Posts: 236
Joined: Sun Mar 26, 2006 12:57 pm

Postby spain man » Fri Apr 14, 2006 5:58 pm

Африк тивээс 2006 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогчийг сонгон шалгаруулах бvсийн тэмцээний дvн хєлбємбєгийн ертєнцєд vнэхээр шуугиан тарьсан гэдгийг хvн бvхэн мэдэх биз ээ. Тэдгээрээс хамгийн санаанд оромгvй vйл явдал нь гарцаагvй хэсэгтээ тэргvvлнэ гэгдэж байсан Сенегалыг ардаа хийж, Германыг зорих «зам явах» авч чадсан Того билээ.

Того дэлхийн аваргад оролцоно гэдэг нь Европт бол Кипр, Фарерийн арал, Азиас Сингапур, Катарын баг хєлбємбєгєєр дэлхийд хамгийн тэргvvн багийг шалгаруулах тэмцээнд оролцох болсонтой адил хэрэг явдал юм.

Того бол Баруун Африкт, Гвинейн буланд оршдог жижигхэн улс. Европчуудыг тэнд хvрч очихоос ємнє балар эртний африк соёл иргэншилтэй Чокосси, Котоколи, Эве хэмээх тєр улс оршин тогтнож байжээ. Цагаан арьстнууд буюу португалчууд анх удаа энэ нутагт хєл тавьснаар олон зууны турш хэвшин тогтносон амьдралынх нь хэв маягийг єєрчилсєн юм. Энэ газар нутгийн тєлєє Европын хэд хэдэн орон, Португалийн хооронд ширvvн тэмцэл єрнєж, эцэст нь уугуул нутгийнханд алга дарам газар vлдсэн нь єдгєєгийн Того аж.

1884 онд португалчууд эзэмшил нутгаа германчуудад зарж, улмаар дэлхийн нэгдvгээр дайны дараа Версалийн гэрээгээр Герман бvхий л колонио алдахад Францын эзэмшилд шилжжээ. Тогочууд эве vндэстний яс махны тасархай бєгєєд vндсэн хэл нь франц. 1960 онд тусгаар улс болсон энэ орон НYБ-ын гаргасан ангиллаар дэлхийн нэн ядуу орны тоонд багтдаг юм.

Гэхдээ хєлбємбєг хєгжихєд энэ ядуу байдал нь саад болохгvй байгаа бололтой. Тэд урьдчилсан шатны тоглолтод Англи, Францад тоглодог сайн хєлбємбєгчидтэй, дэлхийд сvрхий нэр хvндтэй Сенегалыг «гол гаргаад» зогсоогvй, Африктаа гайгvйд тооцогддог Замби, Гвиней, Либери, Мали улсын багуудыг ардаа хийсэн юм. Тэд хамгийн эхний тоглолтдоо Замбийн багт хожигдсон ч, энэ нь тэдний хувьд эхний бєгєєд сvvлчийн ялагдал байлаа. Хоёр дахь тулаанаа мєнєєхєн омог бардам байсан Сенегалын багтай хийж, гайхалтай сайхан тоглосноор 3:1-ээр буулган авсан нь єєртєє итгэх итгэлийг баталгаажуулсан байж болох талтай.

Тэд єєрийн болон бусдын талбайгаас оноо тvvсээр шийдвэрлэх тоглолтод тулж ирэв. Сенегалтай хийсэн энэ тоглолт тэдний хувьд хамгийн хэцvv байсан нь ойлгомжтой. Хэсгийн эхний тоглолтод «генералын єєдєєс гар сарвайсан» тэднийг хашрааж, нэр хvндээ аврах хорсол сенегалчуудад бас дvvрэн байсан байж таарна. Дакарт болсон тоглолтын 11 дэх минутад Тогогийн Адеканми Олуфаде эхний гоолыг хийж 1:0-ээр тэргvvлж эхэлсэн ч 30 дахь минут болоход байдал 180 градус эргэж, сенегалчууд 2:1-ээр хожиж байлаа. Ийм хvнд vед Тогогийн шилдэг довтлогч Эммануэль Шейи Адебайор тэнцээний гоолыг оруулж чадсан юм.

Тогогийн багийн гол од нь болсон Адебайор «Урьдчилсан шатны тоглолтод миний оруулсан 11 гоолоос хамгийн vнэ цэнэтэй нь энэ гоол байсан» гэж хэлсэнтэй хэн ч санал нэгдэх биз ээ.
Сенегалтай тэнцсэний дараа vлдсэн тоглолтуудад єрсєлдєгчдєє оноо алдахгvй байхад л дэлхийн шилдэг 32 багийн тоонд багтан, их сунгаанд тоосоо єргєх боломж бvрдэх байсан бєгєєд энэ зорилт тухайн vед биелэгдэх бvрэн боломжтой байсан юм. Тэгээд ч Африкийг дэлдийлгэсэн гайхам vйл явдал болох ёстой жамаараа болсон.

Тогогийн багт нэрд гарсан шилдэг тоглогч тун цєєхєн. Тэдний шигшээгийн тоглогчидтой танилцаж, хvчээ єргєдєг клубуудийг нь олъё гэвэл Франц, Швейцарь, Бельгийн хєлбємбєгийн гаднах талбайн хашаа хороо хавиар эргэлдэх хэрэг гарч магадгvй. Гэхдээ Тогод єєрийн гэсэн од байгаа нь мэдээж.

Урьдчилсан шатны тоглолтод Африктаа хамгийн олон гоол оруулсан (12 тоглолтод 11 гоол) тоглогчоор тодорсон Эммануэль Шейи Адебайор vндсэндээ хоёрхон жилийн дотор Францын «Монако»-гийн шилдэг тоглогчийн нэг болж чадсан сvрхий эр. Чац сайтай, хурдан шалмаг, эцэж цуцахыг vл мэдэх энэ тоглогчид олон клуб «сээтэн хаяж», Адебайор єєрєє ч нэг их баян бус «Монако»-гоос явахын тvvс болж байв. Басхvv дасгалжуулагч Дидье Дешам нь багаасаа явснаас хойш тэнд бараг л тогтож сууж чадахгvй байсан vед нь «Марсель», «Лион», Оросын «Спартак» багтаа элсvvлэхээр хvчтэй єрсєлдсєн ч тэр эцсийн эцэст 11 сая еврогийн vнээр «Арсенал»-д худалдагдсан байна.

Адебайор ердєє 21 настай ч оддын «євчнєєр» хэдийнэ євчилж эхэлчихээд байгаа. Африк тивийн аварга шалгаруулах тэмцээний vеэр Ардчилсан Конготой хийх эхний тоглолтын гарааны бvрэлдэхvvнд багтаагаагvйнх нь тєлєє дасгалжуулагч Стивен Кешитэй шууд л vг сєргєн маргалдсан байна.

Стивен Кешигийн «Тэр улсынхаа шигшээ багийг биш, єєрийнхєє «Арсенал»-тай хийх гэрээг л илvv бодож байгаа юм байна» гэж хэлсний хариуд тэр «Миний хувьд Африкийн аварга шалгаруулах тэмцээн дууссан. Би Египетээс явлаа. Кеши бид хоёрын хооронд цаашид ямар ч харилцаа холбоо байхгvй» хэмээн «том толгой гаргажээ». Тэдний зєрчил гvнзгийрсээр бvр улсынх нь ерєнхийлєгчид хvрч, Тогогийн хєлбємбєгийн холбоо саяхан нигери дасгалжуулагч Стивен Кешиг албанаас нь огцруулж Австриас Отто Пфистер хэмээх дасгалжуулагчийг урьснаар сая нэг юм зєрчил дуусгавар болоод байна. Хэнийх нь зєв байсныг Германд болох тоглолтууд харуулах биз ээ.

Тогогийн шигшээ багийн нэлээд алдартай хоёр дахь хєлбємбєгч бол «Францын «Мец»-д алба хаадаг, хаалгач Косси Агасса юм. Хэдэн жилийн ємнє тэр гайгvй ч тоглож, магтаалд хулдуулж байсан боловч хэд хэдэн бvдvvлэг алдаа хийснийхээ дараагаас нєєцєд суух болж, яваандаа энэ «байрлалдаа» дассаар нэлээд хоног хугацааг элээгээд байна. Хэдийгээр тоглолтын практик тvvнд дутагдах нь мэдээж боловч Тогогийн хувьд хаалгаа мануулчих найдвартай хvн тvvнээс єєр олдохгvй байгаа.

Бусад тоглогчдын хувьд тэрийг нь энийг нь гэж нэрлэж, магтаж тодорхойлох хэцvv. Жан-Поль Яови Абало, Мохама Занзан Атте-Удейи хэмээх хамгаалагчид, Шериф Туре-Маман, Яо Сенайя, Мустафа Салифу нарын хагас хамгаалагчид зэрэг Африктаа гайгvйд тооцогдох тоглогчид бий боловч тэднийг дэлхийн дэвжээнд авьяасаараа уралдах хєлбємбєгчидтэй жиших боломжгvй.

Чухам тийм ч учраас Того гаралтай, єєр улсын иргэний харьяалалтай болсон хєлбємбєгчдийг эрж хайн, элсvvлэх операци єрнvvлсэн ч олигтой амжилтад хvрээгvй байсаар л. Тэдний хамгаалалтын шугам хамгийн сул тал нь болохоор эхлээд хамгаалагчдын хойноос ангуучилж, Герман, Португалд тоглож буй Вальерен Исмаэль, Кожо Афану нарыг овоо хараандаа оруулсан байна.

Харамсалтай нь франц, герман холимог цустай Исмаэлийг авах оролдлого бvтэлгvй болж, Тогогийн нийслэл Ломед тєрсєн Афану угаасан усныхандаа туслахыг зєвшєєрсєн ч єєрєє одоогийн клуб «Бордо»-гоосоо хєєгдєхєд хvрч, ажилгvйчvvдийн эгнээнд шилжээд буй тул бас л найдваргvй болчихоод байгаа. Харин євєг дээдэс нь Тогогоос гаралтай, «Саутгемптон»-ы хамгаалагч, 26 настай Жоана Фоллиг багтаа тоглуулахыг ФИФА зєвшєєрсєн боловч хэний оронд тоглуулах тухай асуудал дасгалжуулагчдынх нь толгойг євтгєсєєр байна.

«Тєєрсєн хvvхдvvд»-ээ олж авах эрэл одоо ч vргэлжилсээр байгаа. Харамсалтай нь Сенегал, Камерун, Кот-д’Ивуар мэтийн орнуудтай харьцуулбал Тогод эрж хайгаад, цуглуулаад байх гайгvй хєлбємбєгч «хvvхдvvд» хэтэрхий цєєн билээ.

Тоглолтын хуваарь:
1. YI сарын 13 БНСУ-Того
2. YI сарын 19 Того-Швейцар
3. YI сарын 23 Того-Франц
ӨНӨӨДӨР СОНИН
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby spain man » Fri Apr 14, 2006 5:59 pm

Африк тивийн дєрвєн удаагийн аварга Ганын шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хаалган дээр удтал хvлээн зогссоны эцэст сая нэг юм босгоор нь алхан орох эрх аваад байна.

Нигери, Камерун, Египет, ЄАБНУ гэх мэтийн нэгэнт хvлээн зєвшєєрєгдсєн шилдэг багууд Ганыг ердєє л тивийн хэмжээний багт тооцдог байлаа. Ганынхан єсвєр vе, залуучуудын тєвшинд хэр баргийн багийн хvрэхээргvй амжилтыг vзvvлж, бvр 1992 оны олимпоос хvрэл медаль хvртсэн баг.

2005 он гэхэд дэлхийн хэмжээний цєєнгvй шилдэг хєлбємбєгчийн хєлийг дєрєєнд гарыг ганзаганд хvргэн, дэлхийн зах зээлд нийлvvлж чадсаныхаа дараа «Супер бvргэдvvд», «Номхрошгvй арслангууд» гэх мэтийн тэдний хvч чадлыг илтгэх тодотгол нэртэй болсон юм.

Гана бол Гвинейн булангийн эрэг хавьцаа, Баруун Африкт Кот-д’Ивуар, Тоготой айлсан нутагладаг жижиг орон.

1958 онд тусгаар улсаа зарлан тунхаглахаас ємнє Алтан эргийн улс хэмээн нэрлэгдэж байв. Ганад vнэт металлын асар их нєєцтэй орд байгааг мэдсэн британичууд уг газар нутгийг анх нээсэн португалчууд, Алтан эрэг дээр далайн боомт байгуулсан голланд, даничуудаас хэсэг хэсгээр газрыг нь худалдан авч байжээ. Одоо ч гэсэн алт Ганад ихээр бий бєгєєд экспортынх нь гол бvтээгдэхvvн болдог.

Гэхдээ тэд зєвхєн алтаар биш, хєлбємбєгчдєєр бас баян бєлгєє. 90-ээд оны эхээр Европын ногоон талбайнуудад Энтони Йебоа, Абеди Пеле нар ид гялалзаж байв. Тэдний араас Самуэль Куффур, Яв Преко, Ибрахим Танко, Пелегийн дvv Кваме Айю нарын шилдэг хєлбємбєгчид тєрєн гарсан боловч дэлхийн дэвжээнд єрсєлдєх чадвар бvхий шигшээ багийг хараахан бvрдvvлж чадаагvй юм.

Тэд дасгалжуулагч солих «синдромтой» гэмээр хvмvvс. Сvvлийн 13 жилийн дотор 14 дасгалжуулагч шигшээ багийг удирдсан нь vvний тод жишээ. Одоогийн дасгалжуулагч Ратомир Дуйкович «хар оддын» жолоон дээр жил илvv сууж байгааг томоохон амжилт гэж vзэх vндэстэй.

Багийг санхvvжvvлэх асуудал Ганад нэлээд тєвєг бэрхшээлтэй тулгардаг бєгєєд иймэрхvv гажиг нь авьяастнаа єєрєєсєє тvлхэх нэг шалтгаан болдог ажээ. Цєєнгvй хєлбємбєгч харийн иргэн болж, єєр улс орны шигшээд багтсан нь vvнийг гэрчилнэ. Тухайлбал Херальд Асамоа, Отто Аддо, Дэвид Одонкор нар «герман болж», Асамоа шигшээ багт нь тоглож байгаа.

Алтан эргээс «зугтсан» Жорж Боатенг, Коллинз Жон нар Голландад суурьшиж, Квинси-Овунсу-Абейе Оросын «Спартак»-т идээшсэн. Эдгээрээс хамгийн том гарз бол дэлхийд дээгvvр жаалах од болох найдвар тєрvvлж байсан Фредди Адуг Америкт алдсан явдал юм. 18 настай залуу хєлбємбєгч Германд эх орон нэгтнvvдтэйгээ тулалдахаар Америкийн багийн бvрэлдэхvvнд багтан гарч ирэх нь тодорхой байна.

Дэлхийн аваргад оролцогчийг шалгаруулах урьдчилсан шатны тоглолтоос Ганын баг нэг их зоволгvй гарч ирж чадсан юм. Тэдний ард орсон Ардчилсан Конгынхон бvхэл бvтэн таван оноогоор хоцорсон нь vvнийг баталж байна. Гэхдээ vvнийг Ганынхан тасархай байсан гэхээс илvv єрсєлдєгчид нь сулхан байсан гэж тайлбарлах нь vнэнд нийцнэ. Конгочуудыг хvчтэй єрсєлдєгч гэж vзэх аргагvй бєгєєд ЄАБНУ-ын шигшээд vе солигдох vйл явц єрнєж байгаа.

Буркина-Фасо, Уганда, Кабо-Вердегийн хувьд дэлхийн аваргад оролцох тухай огт бодоогvй байж болох талтай. Гэсэн хэрнээ ганачууд хэсгийн эхний тоглолтод Буркина-Фасод 0:1-ээр хожигдож олныг алмайруулсан ч дахиж ялагдлын гашууныг амсаагvй юм.

Тэдний багийн бvрэлдэхvvнийг сонирхъё.
Хєлбємбєгийн ертєнцєд нэг их танил бус серб дасгалжуулагч Ратомир Дуйковичийн удирдлагаар тvvхэндээ анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээд шалгарч чадсан Ганын багийн хаалгыг удаан хугацааны турш манаж байсан Ричард Кингстон саяхан албаа залуу Самми Аджейд шилжvvлэн єгчээ. Одоогоор Самми Израйлийн «Ашдод» хэмээх жижиг багт хаалгач хийж байгаа.
Хамгаалалтын шугамын хамгийн гол тоглогч бол Самуэл Куффур.

19 настайдаа Мюнхений «Бавари»-гийн бvрэлдэхvvнд багтаж 10 улирал алба хаасан тэрбээр одоо Италийн «Рома»-гийн бvрэлдэхvvнд багтан тоглож байгаа юм. Тvvнтэй хамтран зvтгэх хvн нь ердєє 18-хан настай, Францын «Ренна»-гийн албат Жон Менса байх магадлалтай. Єєр нэг их товойж тодорсон тоглогчгvй Ганын хамгаалалтын бvс Дуйковичийн толгойг хамгийн их євтгєж буй.

Харин ганачууд хагас хамгаалагчдаараа бахархдаг. Тэнд Микаэль Эссьен, Стефен Аппиа, Салли Мунтари нарын одод бий. Энтони Йебоа, Абеди Пеле нарын алдартнуудтай нэгэн тєвшинд тавьж болох од бол М.Эссьен юм. Тvvнийг єнгєрсєн улиралд Францын «Лион»-ы бvрэлдэхvvнд багтан тоглож, аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогчоор шалгарсных нь дараа Роман Абрамович нэлээд их vнэ хаяж байж «Челси»-дээ авсан. 23 настай, дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний мєнгєн медальтай, Африк тивийн єсвєр vеийн аварга, залуучуудын тэмцээний хvрэл медальт энэ хєлбємбєгч гэмтлийн улмаас Африкийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглож чадаагvй.

Довтлогчдоос шигшээгийн бvрэлдэхvvнд ямар ч маргаангvй багтах хvн бол Дортмундын «Борусси»-гийн Мэттью Амоа. Оросын «Крылья Советов» багт тоглодог Армандо Баба Адам тоглож таарах байх. Тvvнчлэн Асамоа Гьян, Фримпонг-Асамоа, Исаак Боакие нарын хэнд ч гологдохооргvй довтлогчид бий.

Эцэст нь дасгалжуулагч Р.Дуйковичийн талаар цєєн vг хэлэх хэрэгтэй болов уу. Гана бол дасгалжуулагч тогтоодоггvй газар гэдгийг дээр єгvvлсэн. Хэтэрхий халуун, бас тэгээд улс тєрийн байдал нь тогтворгvй, цалин хєлс нь ч олигтой биш болохоор тийшээ зорих гаднын нэр хvндтэй дасгалжуулагч тэр бvрий олддоггvй ажээ. Тиймээс тэд зvсэн бvрийн дасгалжуулагчтай байж vзсэн.

Харин жил гаруйн ємнє Ганын хєлбємбєгийн холбооны удирдлагууд олон жилийн мєрєєдлийг нь биелvvлчих дасгалжуулагчтай болох асуудлыг нэлээд нухацтай авч vзсэн юм. Тэд эхлээд Бора Милутиновичод санал тавьсан боловч зєвшєєрсєнгvй. Тэгээд тун санамсаргvй байдлаар Ратомир Дуйкович дээр тогтсон юм. Тэр «Црвена звезда»-д хаалгач байсан, бас дасгалжуулагчийн хувиар Венесуэл, Бирм, Угандад ажиллаад vзчихсэн мэргэжилтэн.

«Ганын хувьд хамгийн хэцvv асуудал бол сахилга бат байсан. Yнэндээ багийн сахилга бат, дэг журам гэхээр зvйл огт байгаагvй. Тиймээс би эндээс ажлаа эхэлсэн. Торгууль, шийтгэл ч овоохон оноож байлаа. Олзуурхууштай нь тоглогчид байдлыг сайн ойлгож, намайг дэмжсэн. Бид тун амаргvй хэсэгт орсон ч хэсгээсээ шалгарах боломж бий. Хамгийн гол нь єєрийнхєє тоглолтыг vзvvлэх явдал» гэж тэрбээр єгvvлж байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолтод хэсэгтээ Итали, Чех, АНУ гэсэн амаргvй єрсєлдєгчидтэй таарсан ч «Хар одод» цахиур хагалахыг хэн ч vгvйсгэж чадахгvй биз ээ.

Тоглолтын хуваарь:
1. YI сарын 12 Итали-Гана
2. YI сарын 17 Чех-Гана
3. YI сарын 22 Гана-АНУ
ӨНӨӨДӨР
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

HI

Postby Raul_ag » Tue Apr 18, 2006 11:22 am

applaus Spain applaus applaus
Holbomgogiin ih gvrnvvdiin neg gedgeer ta bid andahgvi bilee gej minii balchir uhaan bodoj ban daa ted world cup 2006 zorihoosoo omno niit 12 toglolt hiisen bilee mergejiltnvvd ene zonoos spain 1 garna gej bsan bolowch ted vvniig chadaagvi yumaa harin ted 2 garch po sloveniin bagiig buulgan awsnaar dashiin erhee awsan bilee luis aragones shigshee bagtaa olon shine odod bolon zarim neg turshlagtai oduudaa hoilj togluuldag bilee Mon ted yamarch ved yuch bolj bsan dowtolj toglodog bolon baingiin uran goy toglol vzvvlj toglohiig ted hvsej toglodog bilee tednii liga bich bas vvniig hvsdegees gadna delhiin hamgiin shildeg leuga yum aa ted nii ireedvi gegdej bgaaa heden zaluuchuud vvnd bagtaj bgaa bogood vvnees fabregas reyes torres villa romas del orno geed zaluuchuud ur chadwar ni id osdog nasan deeree dashiin utaa vnerleheer beltgelee bazaaj bgaaa bolgoo ted negch tvrvvlj bgaagvich yalagdashgvi armada nar maani yamar bagiig owdog sohrvvlen hvn bvhnii hvseed bdag altan dagina hemeeh terel ner hvndtei gaihamshigt zviliig awah heden baguudiin neg hemeen delhiin hol bombogiin mergejiltnvvd vzej bgaaa yumaa ted dashtad hamgiin svvliin zoond ac milaanii tvlhvvr shevchenko bolon saudiin araba , tunisa taarsan bogood ted nariin gants hvchtei orsoldogch ni yah argagvi sharuud boloh ukraine chvvd bolgoo ilvv dutuu yum nurshilgvi bagiin tailbartai otoe tedend gants yum dutdag gaj ulaan hogjoon fanvvd ni vzdeg bogood terel zvil tedend bh yum bol ted bvgdiig yalan diilne gej zarim negen hvnvvs yaridag bilee ter yu we gehleer hvn bvhend giij bdag az od niii asuudal yumaa ted 2002 ond 8 korea 2-0 hojsonch hahuulduulsan mon tegeed 2000 on bolon 2004 onii euro geed tedend haramsaltai barimtuud hamgiin svvliinh ni bolon vlden ted 2006 ond gaihamshigiig bvteeh biz deee Ted nii bagiin bvreldhvvn bol muu gej yamar hvn unshaad tegej helehgvi bhaa gej bodnom
bagiin lider ni :RAUL
ter bol vneheer hvmvvsiin heldgeer tortson garuudiin neg bolgoo ter realaas toron garsan shildgvvdiin negen bolood CL hemeeh erhem ner hvndtei temtseenii bvh veiin mergen buuch hemeeh aldriig odoogiin baidlaar ezemshij bgaa yum aa ter bol bagiin shalshgvi negen heseg bolood zogsohgvi bagiin ahlagch yumaa
Bagiin bvreldhvvn :
haalgach: cassilas . reina, valdez geed id 82-83 onii zaluu id hawaa gaihuulj bgaa delhiin shildeg haalgachdiin negen heseg bolgooo
hamgaalagch :del orno ,helgeura romas salgoda juanito ibanez pablo raul bravo pavon carles puyol capdevilla marchena

hagas hamgaalagchid:
vicente reyes xavi joaquin fabregas senna iniesta luis garcia xavi alonso
albelda baraja cani
dowtlogchidoor::: fernando torres moreintes raul gonzlez blanco david villa
edgeer zaluuchuud bolon heden zluuchuud vvn deer nemegdeh bhaa gej bodoj bna daa tegeed 5sariin 15 nd ted yamar bvreldhvvntei dashtiig zorihiig haran hvleen suuh boljee ter odriig tesen yadan odor honogiig huruu daran tooj suuna daa 8) 8)
Номхруулагч
User avatar
Raul_ag
Номхруулагч
 
Posts: 1504
Joined: Thu Dec 01, 2005 12:30 pm
Location: Улаанбаатар

Postby spain man » Tue Apr 18, 2006 11:39 am

Дэлхийн аваргад оролцох 32 багаас түрүүлэх багт зүй ёсоор нэрлэгдэж буй Английн шигшээ дэлхийн аваргад оролцохын тулд 10 тоглолт хийснээс 8 хожиж нэг тэнцэн нэг хожигдсоноор хэсгээсээ нэгээр шалгараад одоо германыг зориход бэлэн болоод байна.

Англий шигшээгийн энэ удаагийн бүрэлдхүүн дэндүү хүчирхэг гэж хэлж болно. Байнгын асуудалтай байдаг хаалгачийн байрлал ч нэгэнт шийдэгджээ. Өөрийн клубыг аваргуудын лигд оруулах үүдийг нээж өгч буй Робинсон английн шигшээгийн хаалгыг найдвартай манана гэдэгт олон хүн найдаж байна. Заменд нь нуруулаг хашир туршлагатай Жеймс суух бололтой.

Английн шигшээгийн хамгаалагчдын нэрийг сонсохоор ер нь хаалгачийн хэрэг байна уу гэж бодохоор. Жон Терри Челси багийн амжилтыг түүнтэй холбож үзэж болно гэж би боддог. Цохиж буй бөмбөгийг гайхалтай сайн блокддог, орж яваа бөмбөгийг хажууд нь оччихсон гаргаж байдаг тэрээр шигшээдээ анхны тоглолтоо 23 тайдаа буюу 2003 оны 6 сарын 3 нд серб черногортой хиисэн тоглолтонд сабсаар гарч ирж хийж байсан бол одоо тэрээр байнгын гараанд байдаг болжээ. Одоохондоо шигшээдээ гоол хийж амжаагүй ч тэрээр 2 давхарт тун сайн тоглодог билээ.
Рио фердинанд дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагч гэхээр түүний чансаа нь шууд мэдэгддэг. Шигшээдээ анх 97 онд буюу 19 настайдаа тоглож байсан хэдий ч залуу учир ихэвчлэн сабсдуулан орж ирдэг байсан. Харин 2000 оноос тэрээр байнгын гараанд гарах болжээ. 2002 оны Дэлхийн аваргаар Данитай хийсэн тоглолтонд тэрээр гоол хийж байсан ч түүнээс хойш одоохондоо гоол хийгээгүй байна. Гэхдээ түний авьяас бол гоол хийх биш бөмбөг таслах болон алсын пассыг хаях чадвар билээ.
Гари невилл энэ нэрийг манчестрын фэнүүд төдийгүй дэлхий даяараа андахгүй гэж хэлж болно. Найдвартай бөгөөд тогтвортой тоглолт нь түүний нэрийн хуудас болдог. Бас л залуудаа 1995 онд японтой хийсэн тоглолтонд дебютоо хийж байсан ч одоог хүртэл шигшээдээ мөнхийн урилгатай хэвээрээ байна.
Бридж 2002 онд Голландтай хийсэн тоглолтоос хойш шигшээдээ 22 тоглолт хийгээд байна. Тэрээр одоогоор нэг гоол оруулаад байгаа нь Исландчуудтай хийсэн тоглолтонд 68 мин д хийсэн гоол юм.
Мөн эднээс гадна довтлогоонд оролцох чадвар хурд 2 оороо гайхагддаг Эшли Коулыг орхиж боломгүй. 2001 оны 3 сарын 28 нд Албанитай дебютоо хийсэнээс хойш шигшээдээ 44 тоглолт хийгээд буй.
Ингээд бодохоор тэдний хамгаалалтыг нэвтлэхээс хана нэвтлэх нь илүү амар гэдэг нь үнэний ортой.

Хагас хамгаалалтын хувьд тэд бас л хүчирхэг.
Баруун жигүүрийг эзэгнэхэн төрсөн Дэвид Бекхэм 1996 оны 9 сарын нэгэнд Молдавтай хийсэн тоглолтонд гарснаас хойш шигшээдээ 87 тоглолт хийж 16 гоол оруулаад байна. Хэдий нас ахиж яваа ч түүний оновчтой пасс хэвээрээ төдийгүй дархан мэх хаалттай цохилт нь ч гайхалтай хэвээрээ байна.
Стивен Жерард энэ нэрийг Өнгөрсөн жилийн аваргуудын лигийн финалын тоглотыг үзсэн хүн бүр хүндэтгэнгүйгээр дуудаж байна. Мань эр 2000 оны 3 сарын 31 нэгэнд дебютээ Украйнтай хийсэн. түүнээс хойш шигшээдээ 40 тоглолт хийж 6 гоол оруулаад байна. Түүний гол зэвсэг нь ямар ч нөхцлөөс хаалга уруу аюултай цохилт хийхээс гадна ямар ч тоглолтыг эргүүлэх их хүч нуугдаж байдаг.
Фрэнк лампард. төвийн хагас хамгаалагчийн сонгодог төлөөлөгч маань шигшээдээ тун цөөхөн тоглолт хийсэн ч
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

hi

Postby Raul_ag » Tue Apr 18, 2006 11:56 am

Argentina :lol: :lol: :lol:
Hol bombogiin ih gvren gedgee argentinchuud urdchilsan togloltoos gadna shigsheedee urigsan toglogchidiin toogooroo haruulj bgaa yumaa niit 18 toglohod zowhon talbai deer garsan toglochidiig tootsoh yum bol 49 bolj bna . Vvnii tsaana coach doo toogdoogvi heden hvn bii bilee.
pakerman ooriin torvvlsen zaluuchuudaa shigshee iheer togluulj bgaa bolgoo ted geer zaluuchuudaas ongorogch onii zaluuchuudiin dashtiin awarga leo messi tergvvtei toglogchid pakermantei tsug dashtiig zorih nee FIFA giin uugan gishvvdiin neg bilee 1893 ond baiguulagdan fifa giin holboond 1912 ond elsen orsoon bilee argentinii shigshee odgoo 3 zuuniihaa tvvhiig bicheh gej bgaa yumaa tiwdee hmgiin ih tvrvvlsen amjiltiig ted ezemshdeg bilee argentina chuud ene udaa ted talbai ezed bolon italy chuudtai adil dashtad 3 daraallan 3 tvrvvlsen amjilttai adilsahaar 2006 zorij bgaa yumaa. haritsangui changa gej boloh c hesgiin baguudtai ted haritsangui togloj sursan bilee. dashtad anh udaa toosoo orgoh kot de ivaoriig ted 1992 ond anhnii confedrerations cup uchraa taarch 4-0 tegeer hojij baisan bilee mon serbia montenegro tai bol 4 udaa togloj 2 buulgaj awch baijee harin holland tai bol ew taardaggvi bilee ulbar sharuudtai 5 udaa taarch togloh doo erdoo gants udaa tegehdee hamgiin heregtei vedee hojij bsan bilee ter ni 1978 onii dashtaar shigshee togloltond buulgaj awch bsan bilee
World cup iin songon shalgaruulaltand delhiin awarga braziliin daraa 2 orson ni 1994 onoos hoish dashtiin daraagaas hoish anh udaa tiviin awargiin suudlaa aldsan bilee
Bagiin lider : Olon oddii n dundaas shildeg gantsiig nerlehed hetsvv ternii neg ni crespo yumaa urdchilsan shatand urigsan toglogchidiin urigsan baidlaas vzhed jigdhen heden dowtlogchid shigsheegiin suudliin toloo orsoldoj bgaa yum aa harin teden dundaas hodloshgvi bair suutitai neg ni yumaa toglolt bvrt , yalanguya heregtei ved goal hiideg chadwaraaraa ter yamarch bagt gologdohgvi.
bagiin bvreldhvvn:
haalgach :roberto abbondenera,leo franco,german lux
hagas hamgaalagchid :
g.heinz ,yala ,ivas ,almeida, medina ,. milito ,isyua ,kiroga sorin , battalya , g. milito , santana , k. rodriguis , burdiusso ,zabaleta
hagas hamgaalagchid :
walter samuel , zanetti , veron,gonalo rodriguiz, d,alessandro cesar delgado rosales , cambiasso , solari , lucho masherano colochino , aldo dusher requelme leo messe
dowtlogchoor : maxi lopez , luciano figuoaro , hernan crespo , aimar , saviola , carlos tevez
iimer hvv bvreldhvvntei tsagaan tsenhervvd dashtiin songon shalgaruulaltaa duusgasan yumaa eden dundaas 23 aawiin hvv dashtiig zorih yum aa applaus applaus applaus
Номхруулагч
User avatar
Raul_ag
Номхруулагч
 
Posts: 1504
Joined: Thu Dec 01, 2005 12:30 pm
Location: Улаанбаатар

hi

Postby Raul_ag » Tue Apr 18, 2006 12:32 pm

HOLLAND
Dashtiin tvvhen deh azgvichvvdiin neg ulbar sharuud naim dah udaagaa world cupd zodogloh gej ban ongorson dashtaaar ted portugal ireland urdaa aldaj shildeg 32 bagiin tulaaniig tv geeree vzheer bolson bilee harin ted 2006 zorih zamdee 10 hojin 2 tentscen vzvvleltei bgaa bilee ene 12 togloltond ted 27 goal hiij erdoo 3 aldsan bilee .Yalanguya hesgiin gol orsoldogch boloh czehiig 2-0 hojijhvchirheg gedgeee haigaagaa haruulsan . Awyaslag zaluu hol bombogchdiin ih uurhai bolson nisdeg hollandchuud onoogiin bvreldhvvnee ers oorchilon zaluujsan bilee. Tednii ihenh ni anhnii dashtadaa oroltsoh gej bgaa yumaa man ut iin van nistelroydowtolgoonii gol tsom heweer .Terbeer hoyor dowtlogchiin bairlaliin 1 iig omchlood awchihsan harin nogoo negiig ni van persie kuiyt hojdong babel hesseling zereg awyaslag zaluus vldsen 1 erhiin toloo shirvvn tulaan hiij bgaa yum aa bayerniin roy makkay huvid clubdee gyalalzdag mortloo harin shigshee dee todorch chaddaggvi ni haramsaltai Hagas hamgaalagchidiin bairlaliig zaluus omchilood awch bgaa bolgoo robben ,sneijder ,van der meyede van der vaart ,maduro jong ed nar hashar turshlagatai davidscocu melhiotvan bommel nar nemegdej ee er ni dasgaljuulagch van basten germand ochih bagaa bvrdvvleh gej neg ih tolgoigoo gashilgah bhaa. hamgaalagchidiin huvid opdam bronchorst kalid boulahruz hettinga bouma nar bgaa yumaa hollandiin shigsheegiin salasgvi neg heseg bol van der sar yuaa tereer bagiinhaa haalgiig olon jil henteich bulaatsaldalgvi manaj bgaa yumaa tvvnii naidwartai haalt hashir toglolt ulbar sharuudiig ondoor amjiltand hvrgeh biz ee bairlal bvrdee hvchirhegjsen hollandchuudiig vhliin hesgiig heneesch aihgvi baigaa ni toglorhoi.Tednees 2 nvvr buruulsan altan daginaa onoo jil ted awchihaad zogsoj bhad hench vvnd gaihahgvi bhaa gej bodoj bnadaa bagiin lider :
ruud van nistelroy
dasgaljuulagch bolood bagtaa awahiig morooddog ruud odgoo hollandiin shigshee giin lideriin vvrgee ner tortei beilvvlj yawna.Boch psv zereg hollandiin shildeg baguudaad tereeralba hashij bgaaa 2001 ond odoogiin lidervvdiin neg ulaan chotgorvvded irsesn bilee .Tereer irsen tsagaasaa hoidh amjilttai toglolt vzvvlj jil ireh bvr gyalalzaj bgaa bilee shigshee bagtaa 1998 onoos hoish togloj bgaa bogood odgoo 30 garan goal oruulaad bna .Goal oruula torgon agshbniig deed zergeer mederch bairlalaa yamagt ezelj chaddag van nistelroy hol bonbogiin shine tvvhiig
vnetei huvi nemer oruulah biz ee
Bagiin bvreldhvvh::
haalgach: van der sar
hamgaalagchid :: van bronchorst opdam ,de jong ,bulaharuz , kromkamp , hettinga ,ron vlaar , de kler ,melchiot , matiason , bouma
hagas hamgaalagchid ::: robbe sneijder van bommel davids , vaart , maduro ,,landzaar , cocu , van der meyede
dowtlgchich:::
kuiyt , roy makkay , robin van pirsie , rayn babel , veneggor , van hojdonk
zereg bairlal bvrtee shildeg toglogchidtoi togluulsan ulbar sharuudiig altan dagina awah boltugaai gej erooe
Номхруулагч
User avatar
Raul_ag
Номхруулагч
 
Posts: 1504
Joined: Thu Dec 01, 2005 12:30 pm
Location: Улаанбаатар

Postby spain man » Tue Apr 18, 2006 1:27 pm

10 гоол оруулаад амжжээ. Хагас хамгаалагчийн хувьд энэ бол бахдам амжилт. учир нь тэр шигшээдээ 38 тоглолт хийсний 8 сэлгээгээгээр орж ирсэн юм. Шигшээдээ 1999 10 сарын 10 нд анхны тоглолтоо Бельгитэй хийсэн. Түүний хувьд бусад хагас хамгаалагчдаас ялгарах онцлог нь довтлогоонд гайхалтай сайн оролцдогоос гадна хамгаалалтын хувьд ямар ч цэвэрлэгчээс дутахгүй нэг ёсондоо 2 тоглогчтой тэнцдэг билээ
Английн даруухан вестхэмээс төрсөн хурц од бол яах аргагүй Жо Коул. Багийнханаас техник ухаалаг тоглолтоороо ялгардаг тэрээр нэгэнт ододоор дүүрээд байгаа челси багийн гараанд зоолттой зогч байдаг. шигшээдээ 2001 оны 5 сарын 28 анхны тоголтоо Мексиктэй хийж байсан. нийт 5 гоол хиигээд байгаагаас сүүлд урагвайд хожлын гоолыг цаг дуусах мөчид хийсэн санагдана.
эдгээр нэрс цаашаа Манчестрын ирээдүйн гиггз гэгдээд буй Ричардсон , харвасан сум шиг гүйдэг Райт филлифс гээд үргэлжлэнэ.

Англи орон довтлогчоор лав хэзээ ч дутагдахгүй байхаа гэж би боддог. энэ удаа ч бас. Уран бөгөөд хэрэгцээтэй гоол хийдэг Овен хэдийгээр орох эсэх нь тодорхойгүй ч няхаараа од болсон рууни одоо ид гялалзаж торгон хрэн дээрээ дэлхийн аваргад орох гэж байна. Тэрээр ердөө 17 настайдаа шигшээгийн хувцсаа анхлан өмсч байсан. Одоо тэрээр 29 тоглолтонд оролцож 11 гооол хийж Багийн лидер гэдгээ нотлоод байна. Түүнтэй хамтрагчаар бие нь жижигч бэлчээр нь том дефое болон 2 байтугай гурван давхарт өрсөлдөхөөр гонжгор Крауч английн лигийг донсолгож байгаа Бент нар шипигээ бэлтгэн байна.

Тэгвэл дасгалжуулагчийн хувьд Эрикссон гэх энэ эрхэм шведийн аварга, болон цом, Уефагийн цом, португалын 3 удаагий лигийн аварга,
Италийн 2 цом, Супер цомын эзэн маань алдрын гуншингаа дэлхийн аваргаар нэмэх д бэлтгэн байна.

Английн багийн нэг давуу тал бол яах аргагүй фанатууд. 11 нэмэх нь 1 буюу английн багийн 12 дахь гишүүд дэлхий даяар алдартай. Эд дэлхийн аварга аль оронд болсон зохион байгуулагчдаас илүү хүн үзэж байдаг гэмтэй.

эдний багт мөнхийн нэг дайсан байдаг. Та бүгд магадгүй аргентин гэж бодож магадгүй үгүй ээ энэ бол аз дуталт.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby guevara » Sat Apr 22, 2006 1:48 pm

England iin gol dutagdal bol zugeer l olon od neg bagt togloj boldoggui Football iin neg hetsuu problem gej bodjiin. ted biyee toochihood bugd l huviinhaa togloltiig huuguud biy biynee ch oilgohgui bujignaad l baidagshd.
Go Go ...
guevara
 
Posts: 3
Joined: Sat Apr 22, 2006 1:14 pm

Postby spain man » Sat Apr 22, 2006 2:51 pm

Итали
Хєх хувцастнууд анхны оролцсон ДАШТ-дээ магнайлж, дараагийнханд нь цолоо хамгаалан, дэлхийн хошой аварга хэргэмтэй анхны улс болсон. Тvvнээс хойш “Швед-58”-ыг л єнжиж, бусад бvх тэмцээнд тоосоо єргєжээ. 1970 онд зэрэг дэв адил Бразилийн багтай “Алтан дагина”-ыг булаацалдан, Пеле, Жаирзиньо тэргvvтэй хєлбємбєгийн шидтэнvvд цомыг vvрд хадгалах эрхтэй болсон билээ.

Тэгвэл мєнєєх л бразилчуудтай дэлхийд дєрєв тvрvvлсэн анхны улс болохын тєлєє “АНУ-94”-т єрсєлдєж, багаа энэ оргил хvртэл ганцаараа аван гарч ирсэн гавьяатан Р.Бажо хэрхэн шийдвэрлэх цохилтыг алдсаныг хєлбємбєг сонирхдог бvхэн санаж буй биз ээ. Yvнээс ємнє хvрээгээ тэлсэн “Испани-82”-т “Скуадра Аззури” гурав дахь титмээ хvртсэн. Оролцсон тэмцээн бvртээ тvрvvлэх магадлал єндєр багт тооцогддог Итали сvvлийн хоёр ДАШТ-д талбайн эздэд хожигдон, vзэгчдийн суудалд шилжиж байлаа.

Ялангуяа 2002 онд БНСУ-д хажуугийн шvvгчийн харгайгаар хоёр ч бємбєгєє хасуулан, асуудалтайхан хожигдсон. Италид гурав дахь цомыг авчирсан багийн хаалгач Дино Зофф тэрхvv багийг удирдаж байсан бєгєєд ДАШТ-ий дараа Жованни Трапаттонид суудлаа тавьж єгсєн юм. Гэвч халааг нь авсан эрхэм “EURO-2004”-т багаа хэсгээс нь ч гаргаж чадаагvй тул албанаасаа огцорсон.

Єдгєє шигшээ багийг удирдаж буй, “Юве”-гийн “сургагч” Марчелло Липпигийн хvvхдvvд одоо шилжилтийн vедээ явж байгаа нь тэдний гол асуудал. Урьдын чирээд явчихдаг лидерvvд нь одоогоор тэтгэвэрт гарах болоогvй ч бvрэн формондоо орж чадахгvй л байсаар. Липпи баг нь нэгэнт шинэчлэгдэх цаг болсныг ухаарсан тул залуучуудыг шигшээдээ олонтаа урьжээ.

“GERMANY-2006”-ийн урьдчилсан шатанд есєн тоглогч “Аззури”-гийн хувцсыг анх ємсєж, эдгээрээс олонх нь байр сууриа баттай эзлээд байна. Бусад улсыг бодвол бvх хєлбємбєгч нь саяхныг болтол дэлхийн хамгийн хvчирхэг лигийн хэргэмийг авч явсан “SERIE- A”-даа тоглодог нь тэдний давуу тал.

“GERMANY-2006”-д италичууд боломжийн сугалаа татсан ч бас тайвширч болохгvй. Африкийн багууд ямагт “сюрприз” барьдаг уламжлалтай. Тэрийг нь хэдэнтээ хvртсэн италичууд Ганатай эхний тоглолтоо хэрхэн хийхээс хэр хол явах нь харагдах биз ээ.

Багийн лидер ...
Яг одоогоор шигшээ багаа толгойлоод явах хєлбємбєгчийг нэрлэхэд хэцvv. Шугам бvртээ шилдэг тоглогчтой Италийг ийм сул талтай, эсвэл тэр нь давуу гэхэд бэрх, жигд баг билээ. Гарааны бvрэлдэхvvнд гаргахдаа хэнийг нь гэж илvv харахааргvй, дэлхийд тэргvvлэх шилдэг хаалгачид нь “Аззури”-гийн бахархал.

Хуучны архагууд єдгєє формондоо орохгvй байгаа, шинэчvvл нь сайн тоглож байгаа ч vvнийгээ удаан хадгалж чадах уу зэрэг асуудлаас “GERMANY-2006”-д хэн Италийн баатар болох вэ гэсэн асуултын хариулт олдохгvй байсаар. Саяхан зохион байгуулагч орныг 4:1-ээр хожсон нь тэднийг сайн тоглоно гэсэн баталгаа биш.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby spain man » Sat Apr 22, 2006 2:54 pm

1998 онд Францад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа “Экип” сонины нэгэн тоймч “Дэлхийн аварга болсон Францын багийн дараа орох уран гоё, довтлох хэв маягийн тоглолтыг мексикчvvд vзvvллээ” хэмээн бичсэн байв.

Мануэл Лапуэнтегийн дасгалжуулсан баг vнэхээр хийморилог, жавхаатай тоглосоор ямар ч найдваргvй мэт санагдаж байсан тулааныг хvртэл ялалтаар туулсаар 1/8-ийн шигшээд шалгарч чадсан юм. Дєрвєн жилийн дараа Хавьер Агиррегаар удирдуулсан “ацтекчvvд” урьдах зvрх хєєрvvлсэн дайчин тоглолтынхоо оронд зохион байгуулалт, тактикт илvv анхаарсан хэдий ч бас л ємнєх тvвшиндээ хvрээд зогссон юм.

Одоо Мексикийн багийг Рикардо Ла Вольпе удирдаж буй бєгєєд Германд мєнєєхєн хvрээд л буцдаг заагаа гэтлэн давахын тєлєє тэд ихээхэн чармайж байгаа.

Дасгалжуулагчийнх нь бодлоор бол ингэх таатай боломж бvрдээд байгаа гэнэ. Хэсгийн нэг тоглолтоо мексикчvvд Ханноверт хийх бєгєєд тэд єнгєрсєн жил чухамхvv энэ хотод Бразилийн багийг ялж, тэнд єєрийн гэсэн балиашгуудтай болсон юм.

“Хамгийн гол нь оролцохдоо” хэмээх уриа Мексикийнхнийг олон арван жил дагалдсан бєгєєд 1930, 1950, 1954 оны дэлхийн аваргад бvх тоглолтдоо хожигдож, 1958 онд анхны оноогоо авч (Уэльстэй 1:1-ээр тэнцсэн), 1962 онд анхны ялалтаа байгуулж (Чехословакийн багийг 3:1-ээр) байжээ. Тэдний хувьд харьцангуй амжилттай оролцсон дэлхийн аварга нь 1966 онд Англид болсон тэмцээн юм. Тэд хэсэгтээ Франц, Уругвайн багтай тэнцэж, дэлхийн аварга болсон англичуудад 0:2-оор хожигдсон нь сvvл мушгидаг муу баг гэсэн шошгоноосоо салах боломжийг олгосон байна. Тэр тоглолт Мексикийн багийн хаалгач Антонио Карбахалын хувьд тав дахь дэлхийн аварга нь байсан бєгєєд тvvний энэ содон амжилтыг Лотар Маттеус л давтаж чадсан билээ.

1970 онд нутгийнхаа дэвжээн дээр болсон дэлхийн аваргад “гэрийн нохойн сvvл єєдєє” гэдгийн жишээг “ацтекчvvд” vзvvлэн хэсгээсээ анх удаа гарч (ЗХУ, Сальвадор, Бельгийн шигшээ баг багтсан хэсгээс хоёроор) шєвгийн наймд шалгарсан ч Италийн багт 1:4-єєр хожигдож байв. Тvvнээс хойш мексик балиашгууд багийнхаа ийм сайхан тоглолт, амжилтыг харж таашаал авахын тулд бvхэл бvтэн 16 жил хvлээв. 1974, 1982 оны дэлхийн аваргад тэд шалгарч чадаагvй бол 1978 оныход гурав тоглож гурав хожигдохдоо алдсан, айлын хаалганд оруулсан гоолынх нь харьцаа 2:12 байлаа.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа хоёр удаа зохион байгуулсан анхны улс бол Мексик. 1986 онд алаг бємбєгийн хааныг тодруулах тэмцээн Колумбид болох байсан боловч тэд зохих бэлтгэлийг хангаж чадаагvй тул Мексикт эрх шилжсэн тvvхтэй. Нутагтаа мексикчvvд урьдын адил гялалзтал тоглож, бага шєвєгт шалгарсан ч Баруун Германы хvчтэй багт пенальтаар хожигдсон юм. Мексикийн хєлбємбєгийн олимпийн шигшээ баг дvрэм зєрчиж, хуурамч бичиг баримт хэрэглэсэн нь илэрснээр 1990 оны тэмцээний сонгон шалгаруулалтад оролцох эрхээ хасуулсан нэгэн содон тvvх “ацтекчvvдэд” бий.

Гэхдээ чухамхvv энэ vеэс Мексикийн хєлбємбєгт цоо шинэ эрин эхэлсэн юм. 1990-ээд оны эх хvртэл олон улсын чанартай аливаа тэмцээн уралдаанд Мексикийн єрсєлдєгчид нь хєрш КОНКАКАФ-ийнхан буюу орчин vеийн хєлбємбєгийн жишгээр сулханд тооцогдох багууд байв. Тэдний хvчээ сорих, єєрийгєє харуулах тэмцээн нь дэлхийн аварга л байсан бєгєєд дєрвєн жилд нэг удаа болдог Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээнд улс орнууд хvчтэй баг илгээдэггvй байлаа.

1993 онд Ємнєд Америкийн хєлбємбєгийн холбоо тивийн аварга шалгаруулдаг “Copa America” тэмцээнийхээ нэр хvнд, чансааг єсгєх зорилгоор Америкийн хойд хэсгээс АНУ, Мексикийг урьсан нь шилдэг багуудын тоосонд хутгалдаж, шєрмєс чангарах боломжийг мексикчvvдэд нээж єгсєн гэж болно. Сонирхолтой нь “ацтекчvvд” энэ ширvvн тулааны нєхцєлд тун амархан дасан зохицсон тєдийгvй оролцсон анхны тэмцээндээ vзvvр тvрvvнд vлдэж, Батистутагийн хийсэн хоёр гоолын ачаар аргентинчууд (2:1) тэднийг зогсоож, тvрvvлсэн удаатай.

Улмаар 1997, 1999, 2001 оны “Copa America”-д гурван удаа шагналын тавцанд хєл тавихдаа Бразил, Аргентин, Колумби, Уругвай зэрэг тивдээ тєдийгvй дэлхийд шилдэг багуудыг євдєг шороодуулсан байна. Тvvнчлэн 1990-ээд оноос Мексикийн клубууд “Либертадоресийн цом”-ын бvрэн эрхт гишvvн нь болж, Бора Милутиновичийн удирдсан шигшээ баг нь дасгалжуулагчийнхаа санаачилгаар дэлхийн хvчирхэг багуудтай уулзалт тоглолт хийдэг болсон юм. Энэ бvхний vр нєлєєгєєр Мексикийн багийн нэр хvнд єсєн, дэлхийд данстай болсон гэж хэлж болно.

Одоо тэд ФИФА-гийн чансаагаар эхний аравт байнга багтах болжээ. Гэсэн хэдий ч хvссэн оргилдоо хvрэхэд нь тэдэнд яагаад ч юм, заавал нэг алхам дутдаг билээ. “Copa America”-д хэд хэдэн удаа хоёр, гуравт орсон ч нэг ч удаа тvрvvлж vзсэнгvй. “Либертадоресийн цом”-д оролцсон клубууд нь хагас шигшээ, шигшээ тоглолтод шалгарсан нь нэг биш удаа ч цом хvртэж байгаагvй юм. Хамгийн том гэж хэлж болохоор ялалт нь Тив хоорондын цомын тэмцээнд 1999 онд гайхалтай тоглолт vзvvлэн, Бразилийг 4:3-аар хожиж тvрvvлсэн тvvхэн амжилт билээ. Дэлхийн аварга шалгаруулах сvvлчийн гурван тэмцээнд гурвууланд нь 1/8 шигшээ хvрээд зогссон байна. Тэд хэсэгтээ тун урамтай сайхан тоглолт vзvvлдэг ч цааш ахиж чаддаггvй муу зуршилтай.

Єдгєє Мексикийн шигшээ багийг аргентин мэргэжилтэн Рикардо Ла Вольпе удирдаж байна. Тэрбээр “мэргэжлийн” хувьд хаалгач бєгєєд эх орондоо “Банфилд”, “Сан-Лоренсо” багт тоглож, 1978 онд шигшээ багийн бvрэлдэхvvнд багтан дэлхийн аварга болж байв. Гэхдээ тэр энэ тэмцээнд нэг ч тоглолтод оролцоогvй аж.

Одоо тоглогчдынх нь талаар товч танилцуулъя. Дээд ангилалд багтах хэд хэдэн хаалгач Мексикт бий ч саяхнаас шигшээ багийн бvрэлдэхvvнд багтах болсон Гильермо Очоа-г Карбахал, Кампос нарын алдартнуудын залгамж халаа мєн гэж vзэж байна. Тvvнийг 2004 онд 18 настай байхад нь тухайн vед Мехико хотын “Америка” багийг дасгалжуулж байсан голланд дасгалжуулагч Лео Беенхаккер анх олж харж, улсын тэргvvн багт урьсан гэдэг.

Тэр шигшээ багт “шинэ цэрэг” гэгдэж буй ч Санчес хэмээх сайн хаалгач бий. Очоа багтаа “нялх ногоо”-д тооцогдож байгаа бол Клаудио Суаресийг хэтэрхий хєгшин гэж хэлж болно. Энэ хамгаалагч 2005 онд 37 настайдаа Унгартай хийсэн нєхєрсєг тоглолтод оролцон, vндэснийхээ шигшээ багт 173 тоглолт хийсэн vзvvлэлтээр дэлхийн рекорд тогтоосон юм. Тvvнтэй адил амжилтыг Саудын Арабын хаалгач Мохамед Аль-Деайя л vзvvлсэн байна. Гэхдээ Суарес Германд тоглохгvй нь бараг тодорхой бєгєєд тvvний байрлалд тоглох эрхийг булаалцалдаж буй хєлбємбєгч цєєнгvй. Ла Вольфе болохоор олон vvргийг нэгэн зэрэг гvйцэтгэж чадах универсал хамгаалагчдыг илvvд vзэж байгаа.

Хамгаалалтад Аарон Галиндо гарах нь бараг тодорхой. Дасгалжуулагч нь янз янзын байрлалд хэд хэдэн тамирчныг туршин vзэж байгаа хэдий ч Карлос Сальсидо, Марио Мендес, Франсиско Родригес нар багт багтах байх. Бас Рикардо Осорио хэмээх сайн хамгаалагч бий бєгєєд тvvнийг Ла Вольпе дунд хэсэгт тоглуулах бодолтой байгаа гэнэ. Тvvнтэй хосолж тоглох хєлбємбєгч бол Павел Пардо. Пардо хєлбємбєгчийнхєє замналыг Осориотой адил хамгаалагчаас эхэлсэн, холоос хvчтэй цохиж гоол оруулдгаараа алдартай тамирчин. Тэрбээр Мексикийн тvvхэнд “100 гоол”-ын хязгаарыг давсан тав дахь хєлбємбєгч.

Хагас хамгаалалтын зvvн хэсэгт Хайме Лосано, эсвэл Рамон Моралесийн аль нэг тоглож болох ч єєр нэг хувилбараар тэд хамтдаа тоглох боломжтой. Жvжигчний авьяастай гэгддэг (аав, ээж нь хоёулаа жvжигчин) Лосано сонгон шалгаруулалтын шатанд 11 буюу хамгийн олон гоол оруулсан хагас хамгаалагчаар шалгараад байгаа.

Тvvнчлэн Маркес, Херардо Торрадо, Гонсало Финеда нарын сайн хагас хамгаалагчид бий. Довтлогч хэлбэрийн хагас хамгаалагч Луис Пересийг мартаж болохгvй. Гэхдээ хагас хамгаалалтын бvсийн хамгийн гол лидер нь Зинья. Жинхэнэ нэрийг нь Антонио Наэлсон гэдэг энэ эрхэм Бразилд тєрсєн ч хєлбємбєгчийн замналаа Мексикт эхэлсэн хvн.

Ийм сайн хагас хамгаалагчдаар дэмжvvлсэн довтлогчид гоол хийгээд байхаас єєр аргагvй нь мэдээж. Довтлогчийн байрлалд Харед Боргетти сонгон шалгаруулалтын шатанд 14 гоол оруулж шилдэг довтлогчоор тодроод байгаа бєгєєд Английн Премьер Лигийн “Болтон” багийн бvрэлдэхvvнд багтаж, дэлхийд нэр хvндтэй энэ лигт гоол оруулсан анхны мексик хvнээр тодроод байгаа. Тэр Луис Эрнандес, Карлос Эрмосильо нарын шигшээ багт багтан тоглохдоо 35 гоол оруулсан амжилтыг шинэчлээд байгаа бєгєєд 16 тоглолтод 24 гоол хийж бас нэг рекорд тогтоогоод байна.

Хосе Фонсека бол Мексикт тєдийгvй дэлхийд алдартай довтлогч. Энэ хоёр нийлсэн цагт Германд ямар ч багийн хамгаалалтыг сандаргах чадвартай. Тэднээс гадна Альберто Медина, Омар Браво, Хуан Пабло Родригес нар ч тэднээс дутахгvй биз ээ. Куаутемок Бланко хэмээх довтлогч 10 сарын турш шигшээ багтаа тоглоогvй бєгєєд тvvнийг шигшээд оруулах шаардлага тавьсан балиашгуудын жагсаал Мексикт болсны дараа Ла Вольпе нэг удаа туршиж vзсэн. Таалагдсан эсэх нь тодорхойгvй байна.

Тvvнчлэн 16 настай Карлос Велегийн талаар мексикчvvд ид шуугиж байна. Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гол баатар, тус тэмцээнд шилдэг довтлогчоор шалгарсан энэ хvvг “Арсенал” хоёр сая еврогоор худалдан авч “Валенси”-д тvрээслvvлчихээд байгаа билээ.
Ийнхvv Мексикийн баг хvрч чадаагvй оргилдоо энэ удаад хvрэх зориг эрмэлзэл дvvрэн байна. Оргил руу дайрах тэдний дайралт хэр амжилттай болох нь тэднээс єєрсдєєс нь шалтгаалах нь тодорхой.

Хэсгийн тоглолт:
1. YI сарын 11 Мексик- Иран
2. YI сарын 16 Мексик- Ангол
3. YI сарын 20 Португал- Мексик

Герман хvрэх зам:

Урьдчилсан шат
1.Доминик-Мексик 0:10
2.Мексик-Доминик 8:0

Хагас шигшээ
1.Тринидад Тобаго-Мексик 1:3
2.Мексик-Сент Винсент Гренадин 7:0
3.Сент Винсент Гренадин- Мексик 0:1
4.Мексик-Тринидад Тобаго 3:0
5.Сент-Киттс Невис- Мексик 0:5
6.Мексик-Сент-Киттс Невис 8:0

Шигшээ
1.Коста-Рика-Мексик 1:2
2.Мексик-АНУ 2:1
3.Панам-Мексик 1:1
4.Гватемал-Мексик 0:2
5.Мексик-Тринидад Тобаго 2:0
6.Мексик-Коста-Рика 2:0
7.АНУ-Мексик 2:0
8.Мексик-Панам 5:0
9.Мексик-Гватемал 5:2
10.Тринидад Тобаго- Мексик 2:1
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby spain man » Sat Apr 22, 2006 2:57 pm

Анголын баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын шатанд шалгарсан нь бас нэг сенсаац мєн гэж хэлэх баттай vндэс бий.

Сонгон шалгаруулалтын эхний шатанд Чадын багийг арайхийн ялсан анголчууд дараагийн шатнаас шалгарна, тэгэхдээ бvр Нигерийн шилдэг багийг ардаа орхино гэж хэн ч санаагvй билээ.

Тэдний багт Европын хэмжээний ядаж ганц од ч байхгvй болохоор тэднийг ийм амжилт vзvvлнэ чинээ тєсєєлєєгvй нь арга ч vгvй биз.

Дайн, ядуурал, нефть. Энэ гурван vгээр Анголыг ямар нэг хэмжээгээр тодорхойлж болно. Португалийн колоничлолд дєрвєн зууныг элээсний эцэст 1975 онд анголчууд тусгаар тогтнолоо олж авсан хэдий ч сайн сайхан амьдралын гэгээ гэрэл тусаагvй л байна. 27 жилийн турш vргэлжилж байгаа иргэний дайнд нэг талаас Засгийн газрын цэргvvд, нєгєє талаас УНИТА хэмээх террорист бvлэглэл сєргєлдєн цус урсгасаар л.

Энэ утга учиргvй тулааны vр дvн гэвэл 12 сая хvн амтай тус улсын нэг сая хvн дайнд амь vрэгдэж, дєрвєн сая нь нутаг орноосоо дvрвэсэн гэсэн гашуун баримт vлдэж. Иргэдийн амьжиргаанд ч энэ дайн самуун хар ул мєрєє vлдээсээр байна. Одоогоор тус улсын нийт хvн амын 70 хувь нь нэн ядуу байдалд амьдарч, тэдний нэлээд хэсэг нь дєнгєж амиа зогоох тєдий єдєр хоногийг єнгєрєєж байгаа. Уг нь эднийх нефтийн асар баян ордтой. Бас алмааз эрдэнэ ихтэй. Уур амьсгал нь хєдєє аж ахуй хєгжvvлэхэд нэн тохиромжтой гээд аятай таатай нєхцєл боломж бий ч гамшигт дайн гай хєєгєє тарьсны ул мєр энэ буюу.

“Хар бєхєн”-гvvд (антилопа хэмээх vг монгол хэлэнд оронго, хар сvvлт, зээр, бєхєн гэх мэтээр янз бvр орчуулагдах боловч Анголд нутаглах нэгэн зvйл зээр бєхєнтэй нэлээд тєстэй тул ийн авав) дэлхийн хєлбємбєгийн элитvvдтэй нэгэн жагсаалд жагсах хvртлээ ердєє 20 гаруйхан жилийг vджээ.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн тєлєє тулаанд тэд анх 1984 онд оролцож, 1990 оны дэлхийн аваргын урьдчилсан шатанд Тогог хожсон нь тэдний дэлхийн дэвжээнд гаргасан анхны амжилт байлаа. 1998 оныход тэд нэг биш, дєрвєн удаа ялсан ч тэр нь дэлхийн тэргvvн цомын тєлєє хvчээ vзэх хангалттай ялалт болж чадаагvй юм. 2000 онд Свазиландыг 7:0-ээр бутниргэсэн нь олон улсын тавцанд єрсєлдєгчийнхєє хаалганд хамгийн олон гоол хийсэн рекорд болж тэмдэглэгдсэн байна. Одоо бол тэд єнийн мєрєєдлєє биелvvлсэн бахархалтай хvмvvс.

Тэдний дэлхийн аваргын шувтаргын тоглолтод оролцож чадах эсэх нь чухамхvv Нигерийн шилдэг багтай хийсэн тоглолтоор шийдэгдсэн юм. Африкийн IY бvсээс гарцаагvй шалгарна хэмээн мэргэжилтнvvдийн таамаглаж байсан Нигерийн багийг эхний буюу нийслэл Луандадаа хийсэн тоглолтод 1:0-ээр ялсан болохоор Канод нигеричvvд ялж, нэр тєрєє аврах дvvрэн хvсэлтэй байсан нь мэдээж. Тоглолт дєнгєж эхлэнгvvт гоол хийсэн нигеричvvдийн шуурган довтолгооныг тэд тэсэж чадаж, тэсээд ч зогсолгvй хариу гоол хийснээр энэ хэсгийн цорын ганц эрхийг байлдан олж авч чадсан билээ.

Уг нь тэд дэлхийн аваргад оролцогчийг шалгаруулах тоглолтыг тун тааруухан эхэлж, урьдчилсан шатанд ФИФА-гийн рейтингээр 160-д жагсаж буй (Ангол 83-д) Чадын багтай тоглохдоо нутаг дээр нь 1:3-аар хожигдсон юм. Тэдний энэ гутамшигт ялагдалд балиашгууд нь тун их уурссан бєгєєд Анголын багийн дасгалжуулагч Бразилийн иргэн Исмаэл Курцийн толгойг авна хэмээн сvрдvvлсэн удаатай.

Гэхдээ асуудал арай ч толгойд нь хvрээгvй бєгєєд Анголын хєлбємбєгийн холбоо тvvнийг огцруулж, єєрийн “бvтээгдэхvvн” болох Луиш Оливейра Гонсалвешийг ерєнхий дасгалжуулагчийн албан тушаалд тохоон томилсон байна. Тvvний дасгалжуулсан баг эхний тоглолтдоо Чадыг нутагтаа 2:0 буюу чухамхvv тэдэнд шаардлагатай байсан оноогоор хожсоноор цаашид єрсєлдєх эрх олж авч амжив.

Тэдний ялалт амжилтын цуврал яг эндээс эхэлж 10 тоглохдоо ганцхан удаа Зимбабвегийн багт хожигдож, бусад тоглолтуудад хэрэгцээт оноогоо цуглуулсаар хэсгээ манлайлж чадсан бєлгєє.
Анголын хєлбємбєгчдийн дэлхийн дэвжээнд vзvvлсэн амжилт тун даруухан. Тэд Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнд 1996, 1998 онд оролцож, 2001 онд 20 хvртэлх насны залуучуудын тивийн аваргаар тодрон, энэ насныхны дэлхийн аваргад оролцож байв.

Тэр vеийн залуучуудын шигшээг бvрдvvлж байсан хєвгvvд одоо эрийн цээнд хvрч, шигшээ багтаа гол vvрэг гvйцэтгэж байгаа гэж хэлж болно. Португалийн “Униао Лейрия” клубт харьяалагддаг Жилберт, Мендонса, Фредди нар бол тэдний тєлєєлєл. Мєн Португалийн алдарт “Бенфика”-д алба хааж буй довтлогч Педру Манторраш тэдэнтэй нэг vеийнх.

Манторраш бол Анголын хєлбємбєгчдєєс Аваргуудын лигт хvчээ сорьж vзсэн цорын ганц хєлбємбєгч. Харамсалтай нь тэрбээр гэмтэл авсны улмаас 2003/2004 оны улирлыг талбайд гаралгvй єнгєрєєсєн нь нэлээд тааруухан уршиг тарьсан юм. Тэр одоо ч гэсэн шигшээ багтаа дандаа сэлгээгээр гарч тоглож байгаа.

Дэлхийн залуучуудын аваргад оролцсон багийн дасгалжуулагчаар одоогийн “ерєнхий” Луиш ажиллаж байсан тул хєлбємбєгчдєє сайн мэддэг. Тэр зєвхєн залуучууд гэлтгvй, єсвєр vеийн бараг бvх насныхныг єсгєж хvмvvжvvлсэн гавьяатай. Тухайлбал одоогийн Анголын багийн ахлагч, шилдэг довтлогч Фабрис Акваг гэхэд 15-тайд нь багтаа урьж, дээр дурдсан Манторрашийг бvр 12 настай байхад нь олж харсан гэдэг.

Анголын багийн энэ тvvхэн амжилтад онцгой хувь нэмэр оруулсан тамирчин бол Фабрис Аква. Тvvний хэсгийн тоглолтод оруулсан таван бємбєг тавуулаа шийдвэрлэх, чухал гоол байсан бєгєєд Нигерийг ялж, Руандаг хамгийн сvvлчийн тоглолтод хожиход оруулсан хоёр бємбєг нь “алтаар” vнэлэгдэх гоол байлаа. Yндэснийхээ шигшээ багт 10 жил тоглохдоо 31 гоол оруулаад байгаа тvvний амжилт Анголын хєлбємбєгийн тvvхэнд шилдэг vзvvлэлт.

Акватай довтолгоонд хvч хавсран тоглож, хєл нийлж буй хvн бол Амаду Флавиу. Хагас хамгаалалтын шугамын гол тоглогчид нь Андре Маканга, Паулу Фигейреду нар. Тэд талбайн тєв хэсгийг хяналтдаа авч, баруун, зvvн захыг Мендонса, Жилберт нар хариуцдаг.

Хэдийгээр тэд Анголдоо шилдэг тоглогчид боловч дэлхийн аваргын дэвжээнд гялалзана гэдэг амаргvй.

Африкийн бусад орнуудтай адил угсаа гарваль нэгтэй, єєр улсын иргэн болсон шилдэг тоглогчдыг “уургалах” ажилд хєлбємбєгийн холбоо нь ихээхэн анхаарч буй боловч амжилтад хvрэхгvй байгаа. Харин Анголд тєрсєн португал иргэдийн дундаас эрэл хайгуул хийсэн нь овоо олз тээж, Фигейредугаас гадна Норберту Мауриту, Фредди, Марку Паулу нарыг багтаа бvрэн эрхт гишvvнээр элсvvлээд байна.

Тэдний хэсэгт Мексик, Португал гээд тун хатуу боорцгууд орсон болохоор тэдэнтэй анголчууд єрсєлдєж, ялж шуугиан тарина гэхэд итгэх хvн гарахгvй биз ээ. Гэхдээ Африкийн дєрєвдvгээр бvсээс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ангол оролцохоор шалгарна гэж хоёр жилийн ємнє хэн нэгэн хэлсэн бол бас л хэн ч vнэмшихгvй байх байсныг санахад илvvдэхгvй биз ээ.

Тэдний толгой дээгvvр харайсан харайлт Германд яагаад дахин давтагдаж болохгvй гэж?


Хэсгийн тоглолт:
YI сарын 11 Ангол- Португал
YI сарын 16 Мексик-Ангол
YI сарын 21 Иран-Ангол

Германд хvрсэн зам

Урьдчилсан шат:
1.Чад-Ангол 1:3
2.Ангол-Чад 2:0

Хэсгийн тоглолт:
1.Алжир-Ангол 0:0
2.Ангол-Нигери 1:0
3.Габон-Ангол 2:2
4.Ангол-Руанда 1:0
5.Ангол-Зимбабве 1:0
6.Зимбабве-Ангол 2:0
7.Ангол-Алжир 2:1
8.Нигери-Ангол 1:1
9.Ангол-Габон 3:0
10.Руанда-Ангол 0:1
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby spain man » Sat Apr 22, 2006 2:59 pm

Onoodor soninoos.....................................
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby .batka. » Sat Apr 22, 2006 5:56 pm

HE he zalhuugvi bichsen bna shoo
You'll Never Walk Alone
User avatar
.batka.
 
Posts: 409
Joined: Thu Apr 06, 2006 6:45 pm
Location: Gerrard.тай тэмцээний тухай яриад л сууж байна

Postby spain man » Sat Apr 22, 2006 9:13 pm

.batka. wrote:HE he zalhuugvi bichsen bna shoo

tehnik hogjnoo gej.... copy :lol:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby horidol » Sat Apr 22, 2006 11:25 pm

zugeer zugeer
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 541
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

Next

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests
cron